Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Эрхэмcfc » Sun Sep 09, 2012 5:26 pm

Луйз маань ийм нэр хүндтэй болчих гэж :-D :-D
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Mon Sep 10, 2012 10:28 am

Хятадын эсрэг доорхи 11-г гаргах гэнэ...
Diego Alves, Daniel Alves, Dede, and David Luiz Marcelo; Romulus, Ramires and Oscar; Hulk, Neymar, Lucas.

Оскар-н 21 насны төрсөн өдөр болж, шигшээнхэн өчигдөр хамт тэмдэглэцгээсэн байна. Мөн Хятадад манайхны байрласан буудлын ойр орчимд барагцаагаар 12, 3 мянган дэмжигчид байнга эргэлдэж байгаа бололтой.

Паралимп-д оролцож байгаа хөлбөмбөгийн баг маань тус тэмцээнд анбийтн амжилтаа үргэлжлүүлэн 3 дах удаагаа дараалан түрүүлсэн байна... шигшээ тоглолтонд Франц-г 2-0 р хожиж... хүрлийн төлөө Испани-Аргентин 2 тоглоод гоалгүй явсаар пэналти цохиход Испани ялж...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby MGT » Tue Sep 18, 2012 5:13 pm

Image
:birthday :birthday :birthday
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Эрхэмcfc » Tue Sep 18, 2012 8:54 pm

:birthday :birthday :birthday
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Thu Sep 20, 2012 3:11 pm

Зөвхөн дотоодын тоглогчдоороо хүч үзэж байгаа Өмнөд Америкийн суперклассико-н эхний тоглолт болж манайх Аргентин-г 2-1 р илүүрхэж... Нэймар хожлын бөмбөг оруулсан байна... 10 сарын 3нд удаах тоглолт болно...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Fri Sep 28, 2012 7:52 pm

Brazil squad: Diego Alves (Valencia), Jefferson (Botafogo), Victor (Atletico Mineiro); Daniel Alves (Barcelona), Marcelo (Real Madrid), Adriano (Barcelona), Alex Sandro (Porto), Thiago Silva (Paris St Germain), David Luiz (Chelsea), Dede (Vasco), Leandro Castan (Roma); Sandro (Tottenham), Paulinho (Corinthians), Fernando (Gremio), Giuliano (Dnipro), Lucas (Sao Paulo), Oscar, Ramires (both Chelsea), Thiago Neves (Fluminense), Kaka (Real Madrid); Neymar (Santos), Leandro Damiao (Internacional), Hulk (Zenit St Petersburg).

Кака-г эргээд дууджээ.. тэрээр 2010 оны ДАШТ-с хойш шигшээдээ тоглоогүй байгаа юм. Мано хэлэхдээ бидэнд зарим туршлагатай тоглогчид хэрэгтэй бна гэсэн бсан. Кака-г бүр довтолгоонд бараг довилогчоор бэлдэж байгаа сурагтай тэгээд Оскар, Кака 2ыг хамт гараанд гаргах бололтой шүү..
10 сарын 11нд Ирактай, 5 хоногийн дараа Японтой нөхөрсөг хийнэ дээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sun Sep 30, 2012 10:28 am

Эцсийн эцэст Мано Жиулиано-г шигшээд эргүүлэн дуудлаа.

Одоогийн байдалд энэ мэдээж хамгийн халуухан сэдэв болоод байна. Олон хүмүүс Жиулиано-н шигшээн бан-г түр зуурынх байх болно гэж найдаж байсан. Тэрээр одоогоор Украйны хөлбөмбөгийн сор болсон багуудын нэгд тоглож байна. Гэхдээ энэ нь Шахтёр Донецк эсвэл Динамо Киев биш. Энэ бол Днипро Днипропетровск, Украйны хөлбөмбөгийн түүхэнд хамгийн баян багуудын нэг, орчин үеийн хөлбөмбөгийн жишээ болсон нэгэн баг.

Өөр том мэдээ байна. Энэ нь Мано Кака-г мөн шигшээд эргүүлэн дуудсан нь. Би энэ талаар маш их баярлаж байна. Үнэндээ Кака эргэн дуудагдах шальтай гавьяа хийгээгүй, гэхдээ л би баярласаар л байна. Хувийн зүгээс авч үзвэл би түүнийг эргүүлэн дуудахгүй байх байсан ч би түүнийг шигшээд эргэн ирж байгаад баяртай байна.

Мано энэ ажлыг хийж чадахгүй. Миний хэлэх гэсэн санаа бол жинхнээсээ Жиулиано, Фэрнандо, Виктор, Тиаго Нэвэс гэж үү? Чөтгөр гэж. За яахав үүнийг орхие гэхэд түүний эргүүлэн дуудсан Жиулиано, Тиаго Нэвэс нараас илүү чадварлаг Хэрнанэс, Диэго нарыг мөн Фэлипэ Луйз, Мишэл Бастош, Фэрнандо Рэгэс нарыг үл авч хэлэлцсээр байна?!

Жиулиано? Фэрнандо? Виктор?

Бүгд Мано-н харж байгаа шиг тоглож чадахгүй, унтарсан, бөхсөн тоглогчид! Мано хэрвээ Украйны тоглогчид дээр суурилах гээд байгаам бол яагаад Фэрнандиньо-г дуудахгүй байна? Бидний үзэж байгаагаар Мано-н үед гэж үзвэл Фэрнандиньо тоглолтыг хамгийн сайн найруулагчдын нэг яах аргагүй мөн тийм үү?

Мано-д төлөвлөгөө алга. Түүнд шигшээг асаах түлхүүр алга. Түүний сонголтуудад ямар ч холбоо, шалтгаан алга. Мөн бидний энд ярьж байгаа тоглогдоос талынх нь тоглолтыг тэр хэзээ ч үзэж байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Мано бол миний үзэж байсан хамгийн алсын хараагүй, явцуу бодолтой мэнэжэрүүдийн нэг. Хамгийн сэтгэлээр унагаж буй үнэн зүйл бол би түүнийг ухаан муутай гэж бодохгүй байгаад байна. Та нар түүний яриануудаас Бразилийн хөлбөмбөгийн мөн чанарын талаар, одоогийн тулгараад буй асуудлуудын талаар, урт хугацааны өсөлт, дэвшилийн талаар, өнөө л одоог хүртэл Бразилийн шигшээд буй улиг болсон хямралуудын талаар сонсох эсвэл уншиж, түүний бодлогширсон, баригдмал дүр төрхийг харах болно. Түүний шийдвэрүүдийг ямар нэгэн хэлбэрээр хүчтэй шүүмжлэх талаар бодох боломжгүй байгаад байгаам. Тэрээр Бразилийн уламжлалт тоглолтын хэв маягийг илүү сайн болгож эргүүлэн авчирах талаар ярьдаг, гэвч тэрээр өөрийн хүсч, ярьж байгаа тоглолтын хэв маягт нь илүү тохирох чадварлаг тоглогчдыг дуудахгүй байсаар л байна. Бодит үзүүлэлтээр бол чадварлаг, олон талт тоглогчдыг үл авч хэлэлцэж байна, тэрээр үндсэндээ урт хугацааны өсөлт, дэвшилтийн талаар ярьж байж өнөөгийн асуудлуудаас болон шигшээн дэмжигчдийн шүүмжлэлээс зайлхийж, намдааж байна!

Хэрэв энэ бүгд намайг ууртай байгаа мэт санагдуулж байгаа бол үгүй ээ. Би уурлаагүй байна, би сульдснаа мэдэрч байна. Би өмнө нь хэзээ ч Бразилийн шигшээн талаар бодоход ингэж ядарч байсангүй, бүр миний шигшээг харсан 22 жилд ч биш. Харин одоо л би үүнийг мэдэрч байна. Гэхдээ юу ч намайг Бразилийн тоглолтыг үзэхийг минь зогсоохгүй.

Энэ хооронд Кака-н шигшээн төлөө оруулсан 27 гоалыг сонирхоцгооё. Тэрээр шигшээн төлөө зарим гайхалтай гоалуудыг оруулжээ.

http://www.youtube.com/watch?v=165ostcA ... r_embedded
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Spectre » Fri Oct 05, 2012 3:25 pm

10 сарын 3-нд гаргасан ФИФА-н чансаагаар 2 байр ухарч 14-т хусаж явах юм. Хөлбөмбөг сонирхож эхэлснээсээ хойш үзээгүй юмаа үзэх чинь
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Эрхэмcfc » Fri Oct 05, 2012 10:45 pm

хмм... эхний 10т ч байхгүй...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Sun Oct 07, 2012 2:14 pm

1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby richie_d4 » Fri Oct 12, 2012 12:55 pm

KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby hosko » Fri Oct 12, 2012 4:33 pm

За болж дээ... Одоо ингээд шигшээдээ бат болох замаа засаад байгаасай...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Эрхэмcfc » Fri Oct 12, 2012 8:02 pm

Оскар дубль Луйз ассист... :eek: :eek: :-D
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Jersey » Sun Oct 14, 2012 4:53 am

Энэ Робинио Пато эднүүс сураггүй болций муу? Манай бразил нутагтаа аварга авчмаар бхийн
яг нэг лидергүй болчоод бгаам даа, баахан л жижигхэн довтлогчууд
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Tue Oct 16, 2012 8:22 pm

http://www.thefirstrow.eu/watch/146978/ ... razil.html

Тоглолт эхэлсэн шт ээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby fond » Tue Oct 16, 2012 8:41 pm

2:0 болцон байна шт.. Хэн хэн гоол хийчив?
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Tue Oct 16, 2012 8:43 pm

Кака 2 асс.. Нэймэр пен.. Паулино 16 гаднаас цохиж гоол..
Луиз-г зүүн хамгаалалтанд тоглуулж байна..
Дамио-г суулгаад 4-2-2-2 гэсэн тактиктай л нүдэж бна даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Johny » Tue Oct 16, 2012 9:01 pm

Паулино-гийн гоолын ассистыг Оскар...
Сайхан цохисон
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Tue Oct 16, 2012 9:23 pm

Кака л хаясан даа.. ялгагдахгүйм
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Johny » Tue Oct 16, 2012 10:28 pm

Харин тэхх жоохон жижиг биетэй болхоос бараг л Кака юм.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Thu Nov 15, 2012 10:20 am

Манайхан аргагүй л муу байнадаа. Колумбыг дийлэхгүй л байнадаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Thu Nov 15, 2012 10:03 pm

Роналдо: Тоглогч болгон хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөдддөг

Image



Фифа.ком: Та тоглогч байх үедээ хувийн шагналын төрлүүдээс тухайн жилийнхээ ФИФА – Дэлхий шилдэг-н эзний санал хураалтын энэ үед хамгийн их анхаарлаа хандуулдаг байсан уу?

Роналдо: Тоглогч болгон дэлхийн шилдэг тоглогчийн хувиар дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөддөг. Мэдээж жил бүр цор ганц тоглогч л үүний ялагч болно, гэхдээ тоглогчид зөвхөн жилийн энэ цаг мөчид үүний талаар боддоггүй. Тэд үүний талаар бүх цаг үеийн турш боддог. Энэ бол тогтмол сайн тоглолтын болон олон гоал хийсэн, багийнхаа маш чухал хэсэг нь байсан, цом, шагнал авсан зэрэг бүтэн жилийн үр дүн юм. Эдгээр шаардлагуудыг бүрэн төгс биелүүлсэн нэгэн л Дэлхийн шилдэг-г авдаг.

Фифа.ком: Таны анхны ФИФА – Дэлхийн шилдэг тоглогчийн шагнал амьдралд чинь хэр том нөлөөг бий болгосон бэ? Өрсөлдөгчид чинь танд үүний дараа илүү их хүндлэл үзүүлсэн үү?

Роналдо: Миний эхнийх үнэхээр онцгой, гайхамшигтай байсан. Би үүнийг таамаглаагүй байсан болохоор энэ үнэхээр ер бусын байсан. Чи илүү их хүндлэлийг өрсөлдөгчдөөсөө хүлээн авна, гэхдээ яг энэ үед хариуцлага чиний мөрөн дээр ирэх бөгөөд мөн ийм түвшний тоглолт болон өсөлт, сайжралтыг үргэлжлүүлэх дарамт чам дээр ирнэ. Энэ нь зарим талаараа сайн зүйл, миний хувьд илүү дарамт, шахалт байх нь илүү сайн гэж үргэлж хэлдэг. Би дарамтан дор байгаа үедээ улам сайн тоглодог байв.

Фифа.ком: 1996 он таны амьдралыг хамгийн их өөрчилсөн жил гэж боддог уу? Та ПСВ Эйндховэн-н төлөө тоглож эхэлсэн, Атланта-н Олимп-д Бразилийн гарааны тоглогч болсон, Барселона руу шилжиж улмаар эцэст нь Дэлхийн шилдэг тоглогчоор сонгогдсон...

Роналдо: Энэ гайхамшигтай жил байсан, би Шилэгдэгсэд-н сэлгээний тоглогчоос эхэлсэн ч тоглолтуудад оролцож, ПСВ-д гайхалтай байв. Сүүлд нь Барселона руу шилжсэн. Эд бүгд бүхэлдээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн баглаатай жил байлаа. Клуб-ээ солих болоод өөрийн карьертаа дээрх шиг алхам хийх нь тийм амар биш учраас мөн маш чухал шийдвэрүүдийн жил байсан. Гэхдээ Барселона намайг маш сайхан, халуун дотноор хүлээн авснаар би зөвхөн хөлбөмбөг тоглохдоо л анхаарлаа хандуулсан.

"Энэ нь илүү хувийн амжилт байсан тул Дэлхийн шилдгийн шагналын хамт эргэн ирэлтийг хийсэн нь үнэхээр сүртэй байсан. Энэ бол хүн бүрт саад бэрхшээлийг даван гарах талаар нэгэн жишээ байсан юм."

Фифа.ком: Та 2002 онд 3 дах удаагаа хүртэхэд хэр байв, гэмтлээсээ гайхамшигтайгаар эргэн ирэлтийг хийж ДА-д түрүүлсэн нь туйлын зорилго байсан уу?

Роналдо: Миний бодлоор Дэлхийн шилдгийн шагналын хамтаар эргэн ирэлтийг хийсэн нь үнэхээр сүртэй байсан учир нь энэ нь илүү хувийн амжилт болохоор. Энэ бол хүн бүрт саад бэрхшээлийг даван гарах талаар нэгэн жишээ байсан. Би бүтэн жил хагастай хугацаанд гэмтлээ эдгээх гэж тэмцэлдсэний дараа 2002 оны ДА-д тоглоход бэлэн гэсэн шан хүртсэн юм. Би маш сайн тоглосон бөгөөд тэмцээний шилдэг мэргэн бууч болон Дэлхийн шилдгийн шагналыг хүртсэн. Би ялан дийлэхэд үнэхээр хэцүү замаар явсан байсан тул магадгүй энэ шагнал ач холбогдлоороо эхнийхээс илүү байсан байх.

Фифа.ком: Дэлхийн шилдэг болох үеэр таньд ямар нэгэн онцгой өрсөлдөгч байсан уу? Жишээ нь тус шагналыг 3 удаа хүртсэн Зинедин Зидан?

Роналдо: Миний үед энэ тэмцэл одоогийнхоос илүү их ширүүн байсан гэж хэлэх байна, миний санаа бол Мэсси болон Кристиано нарыг хүндлээгүйдээ биш, тэд бол ирэх хэдэн жилдээ Дэлхийн шилдгийн төлөө өрсөлдөх 2 тоглогч. Гэхдээ миний үед Зидан, Ривалдо, Фигу, би, сүүлд нь Роналдиньо нар байсан... Энэ үеийн тоглогчдын дунд Дэлхийн шилдэг болох өрсөлдөөн нь маш ширүүн байсан. Тэр үед хэн нь ч үүнийг хүртэх гавьяатай байв. Зидан бид 2 тэдгээр жилүүдэд илүү давамгай байж тус бүрдээ 3, 3 удаа уг шагналыг хүртэж. Хөлбөмбөгт хайртай бүхэн бидний үеийн зарим сэтгэл хөдөлгөсөн жилүүдэд үнэхээр баяр баяслыг авч байсан.

"Миний карьерийн турш надтай тулж байсан хамгийн шилдэг хамгаалагч бол Пауло Малдини байсан. Тэрээр эргэлзээгүй Дэлхийн шилдгийн шагналыг хэд хэдэн удаа хүртэх гавьяа байгуулсан."

Фифа.ком: Та олон од тоглогчидтой хамт нэг багт тоглосон, тэдгээрийн зарим нь хүссэн шагналаа авч чадсан. Таны бодлоор уг шагналыг авах гавьяатай ч авч чадаагүй хэн нэгэн тоглогчийг сонго гэвэл тэр нь хэн байх вэ?

Роналдо: Эдгээр хувийн шагналууд нь нэг талаараа ямар нэгэн тохирох тоглогчид урамшуулах өгөх хэлбэр боловч хөлбөмбөг бол хувь хүний спорт биш юм. Энэ бол багийн спорт, үүнд хамт олон маш чухал байдаг. Би үргэлж тэдгээр шагналуудыг олж авсан гавьяа зүтгэлээ өөрийн тоглож буй багийн андуудтайгаа хуваалцдаг байсан. Энэнд ямар ч эргэлзээ байхгүй. Дээрх тохиолдолд гэхэд ямар нэгэн жилд хэд хэдэн тоглогчид сайн тоглолт үзүүлчихсэн, үүнийг хүртэх гавьяа байгуулчихсан байдаг тул маш олон шударга бус байдал байдаг. Жишээ нь Пауло Малдини-н эсрэг тулах бүрт би үргэлж маш хэцүү байдалд байдаг байсан. Тэр бол миний карьерийн турш нүүр тулж байсан хамгийн шилдэг хамгаалагч байсан. Тэрээр эргэлзээгүй Дэлхийн шилдгийг хэд хэдэн удаа хүртэх гавьяа байгуулсан ч заримдаа шалгуур, үзүүлэлт тийм ч төгс ажилдаггүй. Учир нь тэр хамгаалагч болохоор л тэр, хүмүүс гоал, болон гайхалтай ур чадвар харах дуртай , гэтэл Малдини хэзээ ч арын хэсгийн хаана ч тоглох ур чадвартай байсан.

Фифа.ком: Европын бус тоглогчдын хувьд санал авах нь хэцүү байна уу?

Роналдо: Хөлбөмбөг ерөнхий нөхцөл байдлаараа маш сайн тэнцвэржээд байна, гэхдээ Европын хөлбөмбөг үзэхэд хамгийн өрсөлдөөнтэй, шилдэг байгаа нь өөрчлөгдөшгүй баримт. Энэ нь дэлхийд бүхэлд нь жишиг болж байна. Тиймээс ерөөсөө эх газарт байгаа шилдэг тоглогчид дээр тулгуурлаж, хэн нэгнийг нь Дэлхийн шилдэг тоглогчоор сонгох нь ойлгомжтой зүйл.

"Нэймар бол Бразилийн нэгэн гайхамшигтай авьяастан. Тэр бол бидэнд байгаа ховор эрдэнэ. Тэр Европ-д очин тоглосноор Дэлхийн шилдэг авахад бэлэн болох болно."

Фифа.ком: Таны бодлоор Нэймар өнөөгийн энэ өрсөлдөөний том нэрсүүдтэй хамт эрэмблэгдэх хэмжээнд хараахан хүрээгүй байна уу?

Роналдо: Нэймар бол Бразилийн нэгэн гайхамшигтай авьяастан. Тэр бол бидэнд байгаа ховор эрдэнэ. Хэсэг хугацааны өмнө би түүний талаар тэр Европ очиж тоглон хэр их авьяастайгаа дэлхий дахинд батлан харуулах хэрэгтэй гэж хэлсэн. Удахгүй эсвэл хожим нь энэ болох болно. Тэр Европ-д очин тоглосноор Дэлхийн шилдэг авахад бэлэн болох болно.

Фифа.ком: Тэр зарим зүйлээр таны Шилэгдэгсэд-н эхэн үеийнхтэй тун төстэй байна, тэр одоо ч маш залуухан гэвч түүний мөрөн дээр нүсэр том итгэл найдвар байна. Та түүнд үүнийг зохицуулах талаар хэр зөвлөгөө өгмөөр байна?

Роналдо: Үүнд ямар нэгэн нууц байхгүй, түлхүүр нь ердөө хөлбөмбөгт анхаарлаа хандуулж байх гэж би үргэлж хэлдэг. Нэймар маш анхааралтай, сахилга баттай залуу. Тэр үргэлж тоглохыг, гоалдохыг мөн цом хожихыг хүсч байна. Тиймээс түүний хийгээгүй байгаа зүйл дээр миний түүнд хэлж чадах ямар нэгэн онцгой юм энд алга. Удахгүй эсвэл хожим нь тэрээр Европ-д очин дэлхийд Бразилчууд өнөөг хүртэл гайхамшигтай авьяас билэгтнүүдийг төрүүлсээр байгаа гэдгийг батлах болно гэдэгт би итгэлтэй байна.

Фифа.ком: Хэрвээ та энэ жилийн шагналын санал асуулгад саналаа өгөх байсан бол хэн таны сонголт байх вэ? Яагаад?

Роналдо: Андрэс Иниеста, Шави Эрнандэз нар гайхалтай тоглогчид бөгөөд тэд тэнд байх хэдий ч энэ тэмцэл нь одоог хүртэл Мэсси болон Кристиано Роналдо гэх хоёр тоглогчийн хоорондын өрсөлдөөн байсаар байна. Шави, Иниеста нар дунд шугманд тоглодог учраас магадгүй олон нийт тэд нарыг бүрэн бүтнээр нь мэдрэхгүй байгаа байх. Тиймээс, Мэсси миний сонголт байх болно, маш олон гоал хийж, цом авч байгаа нь тодорхой. Тэр хөлбөмбөгт онцгой, ондоо ид шид авчирахад бэлэн байдаг. Кристиано Роналдо бол маш техниктэй, ур чадвартай мөн маш өөртөө итгэлтэй тоглогч, гэхдээ Мэсси энгийн суурь, нөхцөл дээр санаанд оромгүй зүйлсийг бий болгосоор л байна.

Фифа.ком: Тэгвэл энэ жилийн Фифа - Дэлхийн шилдэг дасгалжуулагчийн шагналд хэнийг нэрлэх вэ? Яагаад?

Роналдо: Ммм....Би шилдэг дасгалжуулагчийн шагналыг Моуриньо-д өгөх байсан. Би хөлбөмбөгийн ертөнц сайн гэдгийг мэднэ, хүмүүс үргэлж түүний тактикийн бүтэц схем, төлөвлөгөө болон түүний бэлтгэлийн аргуудын талаар ярьдаг... Өдөр тутмын үндсэн дээр 25 тоглогчийг тийм сайн зохицуулна гэдэг амар биш тул би түүний төлөө саналаа өгөх байсан.

Фифа.ком: Энэ жилийн Фифа – Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчийн шагналын талаарх таны таамаглал?

Роналдо: Миний таамаглал бол... тиймээ, би Марта-н төлөө саналаа өгөх байсан (инээв). Бразил болохоор нь, би түүний төлөө дахин ялаасай гэж саналаа өгөх байсан. Тэр хэр олон шагналыг авчихсан байна вэ? 5 уу? Тиймээ, би түүний төлөө түүнийг 6 дахиа энэ шагналыг аваасай гэж саналаа өгөх байсан (инээв).

Фифа.ком: Таны Фифа – Дэлхийн шилдэг 11 –н сонголт ямар байх байсан бэ?

Роналдо: Харцгаая.. би Касильяс, Дани Алвэс, Сэржио Рамос, Жон Тэрри мөн зүүн ар дээр.... Би хэнийг зүүн ар дээр тавьбал дээр вэ? Магадгүй Робэрто Карлос? (инээв) мөн Реал Мадрид-с Марсэло... Хагас дээр би Шави, Иниеста болон Лампард нарыг авах байсан. Тэгээд урд шугманд Кристиано Роналдо, Мэсси болон Нэймар нар байх байлаа.

------------------------- Касильяс -------------------------
Дани Алвэс ---- Рамос -------- Тэрри ----- Марсэло
------ Шави -----------Лампард ------------ Иниеста
------ Мэсси ---------- Роналдо ------------ Нэймар

Фифа.ком: Хэрэв Фифа - Пушкаш-н нэрэмжит шагнал таны үед байсан бол таны бодлоор та энэ шагналыг хүртэх байсан уу? Таны оруулсан гоалуудын аль нь үүнийг авч болох байсан бэ?

Роналдо: Миний бодлоор энэ Компостэла-н эсрэг Барселона-д байхдаа оруулсан алдартай гоал маань байх байсан болвуу [12 10-р сар 1996]. Миний бодлоор энэ ялагч болох байсан байхаа.

Фифа.ком: Тэгвэл Фифа-н тэмцээн дэх таны хамгийн шилдэг гоал чинь?

Роналдо: Магадгүй энэ 2002 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд Германы эсрэг хийсэн 2 дах гоал байх.

------------------------------

За Роналдо-н ярилцлага Фифа.ком дээр гарсан байна, гурилдчихлаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby kamizake » Thu Nov 15, 2012 10:13 pm

Агуу хун шуу. Суулд л баахан онигоонд орцон болхоос биш.
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby richie_d4 » Fri Nov 16, 2012 1:50 am

Oird iim goy yariltslaga ntr unshaagui yum bnashd. buur tsangasan bsan bna.
Bayarlalaa.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sun Nov 18, 2012 6:07 pm

Роберто Карлос-н гайхшрам гарааны 11-т лиценз олгоё!

Image

Фифа.ком: Жилийн энэ үеэр хүн болгон Дэлхийн шилдгийн шагналын талаар ярьж байна. Хэн таны энэ жилийн сонголт вэ?

Роберто Карлос: Хүн болгон Мэсси-н талаар ярьж байгаа нь тодорхой гэхдээ би түүнийг хангалттай авсан гэж үзэж байна мөн түүний цом, шагналын өрөөнд нь тийм ч их зай байхгүй байх. Тиймээс би Кристиано Роналдо-д санал өгөх байна. Тэрээр маш олон арга замаар мөн довтолгоонд өөр өөр байрлалаас тоглолтуудад ялалт авчирч чаддаг. Тэр үүнийг дахин хүртэх гавьяатай.

Фифа.ком: Маш олон хүмүүс таныг өөрийн үеийнхээ энэ шагналыг авч чадаагүй хамгийн шилдэг тоглогчдын нэг хэмээн үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?

Роберто Карлос: Тиймээ, 2002 он луу буцья л даа, би Роналдо-н эсрэг гарч ирэхэд тэр надаас шагналыг минь булаачихсан (инээв). Наргиа байв, Миний бодлоор магадгүй би өөрийн байрлалдаа шилдэг нь байсан тэр 6, 7 жилийн үеэрээ маш их бахархдаг. Нэмээд тэр үе нь хүмүүсийн анхаарлаа илүү их хандуулдаг дунд шугам болон довтолгоонд маш олон тэнцүүхэн авьяаслаг тоглогчидтой байсан.

Фифа.ком: Та одоо дасгалжуулагч болох гэж байна, хэн таныг нэг л өдөр Фифа - Оны шилдэг дасгалжуулагчын шагналыг авахгүй гэж хэлэх юм?

Роберто Карлос: (инээв) Чи үнэхээр тэгэж бодож байна уу? Эхлээд намайг анхны алхмыг минь хийлгээтэх. Энэ талаар бодож эхлэхээс өмнө одоо хүртэл надад маш урт явах зам байна.

Фифа.ком: Тэгвэл энэ оны Дэлхийн шилдэг дасгалжуулагчаар хэнийг сонгох байсан бэ?

Роберто Карлос: Тиймээ, Гуардиола Барселона-г орхисон байгааг харж байна, Миний бодлоор энэ Жозе Моуриньо-д очих боловуу. Түүний удирдаж байгаа клуб-г авч явах нь топ шигшээ багийг удирдахаас илүү хэцүү зүйл. Би зарим зүйлийн талаар багагүй мэднэ. Би Реал Мадрид-д байх хугацаандаа Фабио Капелло-н удирдлаган дор тоглож байсан. Тэр гайхалтай ажилласан. Гэхдээ Моуриньо-н үзүүлэлт, үр дүнгүүдийг харвал түүний дасгалжуулах арга барил нь маш олон давуу талтай байгааг та нар харах болно. Мөн тэрээр тулгарч буй нөхцөл байдлуудтай хэрхэн харьцахаа үнэхээр мэддэг.

Фифа.ком: Тэгвэл таныг Фифа - оны шилдэг гарааны 11-г сонсоё...

Роберто Карлос: Сайн байна, энд байна. Эхлээд Касильяс, Дани Алвес, Тиаго Силва, Давид Луйз мөн Марсело. Дунд Шави, Шаби Алонсо, Рибери, ван Перси. Урд шугманд Нэймар, Мэсси, Кристиано Роналдо.

------------------ Касильяс --------------------
Дани Алвэс -- Силва ----- Луйз ------ Марсело
Рибери ----- Алонсо ------ Шави --- ван Перси
-------- Мэсси --- Роналдо --- Нэймар -------

Фифа.ком: Гэхдээ энд чинь 12 байна шт!

Роберто Карлос: Чиний зөв. окэй, сэлгээнд жаахан зай гаргая. Би Шаби Алонсо-г сэлгээнд тавья. Мөн би Иниеста-г мартчихсан байна шт! Окэй, тиймээс би Дани Алвес, Тиаго Силва, Марсело нарыг үлдээгээд Давид Луйз-г жийчвэл хэр байна. Барселона яг энэн шиг 3 хамгаалагчтай тоглодог, тиймээс яагаад би чадахгүй гэж!? (инээв)

Фифа.ком: Тэгэхээр энэ эцсийн гарааны 11 үү?


------------------ Касильяс ---------------
Дани Алвэс ------- Силва -------- Марсело
Рибери --- Шави --- Иниеста --- ван Перси
------ Мэсси ---- Роналдо --- Нэймар -----


Роберто Карлос: Яг зөв.

Фифа.ком: Шударгаар хэлэхэд бид таныг довтолгоонд дуртай бяцхан дасгалжуулагч болох нь гэж таамаглаж болох уу?

Роберто Карлос: (инээв) Надад дээрх шиг нэг баг өгчих, тэгээд чи биднийг довтолж тоглоно гээд мөрий тавь.


--------------------

Карлос-нхоо ярилцлагыг гурилдав... Бас л агуу тоглогч доо...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron