by Ideree » Wed May 23, 2007 4:12 pm
ФОРУМЫН НИЙТ ГИШҮҮДЭД ХАНДАН ЗАРЛАХ НЬ:
Тун удахгүй болох Сагсан Бөмбөг Сонирхогчдын Лигийн Тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг одоо та бүхэнд хүргэе.
Сагсан Бөмбөг Сонирхогчдын Холбоо буюу ABA (Amatuer Basketball Association)-аас зохион байгуулах гэж байгаа Лигийн тэмцээн нь 6-р сарын 10-аас эхлэн 3 сарын турш зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээнийг Ийгл ТВ-ийн NBA TALK нэвтрүүлэг ТЛЖ-13 төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна. Мөн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах аж ахуйн нэгж, байгууллагыг хамтын ажиллагаанд урьж байна.
Тэмцээний нэр: "(ивээн тэтгэгчийн нэр) Лиг 2007"
Багийн тоо: 16 (мэдүүлгийн тооноос хамааран ихэсгэж болно)
Нэг багт: 10-12 тоглогч (ДООД ТАЛ НЬ 10 тоглогчидтой байх)
Тоглогчид: Монголын Оюутны Лиг болон Мэргэжлийн Лигийн тэмцээнд тоглогдоггүй бүх насны хүмүүс. Хүссэн албан байгууллага, аж ахуйн нэгж, клуб, найз нөхөд, сагсан бөмбөг сонирхдог ХЭН Ч ОРОЛЦОЖ БОЛНО.
Хязгаарлалт: Нэг багт дээд тал нь 2 лигийн асан тоглогч болон спортын мастер байхыг зөвшөөрнө
Тэмцээний онцлог 1: NBA-гийн дүрмээр явагдана: Багууд 2 бүст хуваагдана, Нэг тоглолт 4 үетэй, 6 алдаагаар хөөгдөнө гээд л...
Тэмцээний онцлог 2: Нэг багт доод тал нь 10 тамирчин байх ба олон улсын нэгэн өвөрмөц дүрмээр тоглолт явагдана. Тэр нь:
Тоглолтын 1-р үед 5 тоглогч тоглоно. Харин 2-р үед нөгөө 5 тоглогч тоглоно. 3,4-р үед хамаагүй, дасгалжуулагчийн үзэмжээр тоглоно. Энэхүү дүрмийн гол ач холбогдол нь багийн тоглогч бүр дор хаяж 8 минутыг талбай дээр өнгөрөөнө. Хэрэв аливаа баг 10-аас доош тоглогчидтой тоглолтонд ирвэл, автоматаар хасагдана гэсэн үг. Багуудыг жигд байлгах, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгох үүднээс энэхүү өвөрмөц дүрмийг хэрэгжүүлж буй юм.
Улирлын тоглолт болох өдрүүд: долоо хоног бүрийн Бямба, Ням гарагуудад (нэг баг долоо хоногт 2 тоглолт хийнэ)
Тэмцээний шагналын сан: 3 САЯ ТӨГРӨГ
Багуудаас авах хураамж: 400,000 ТӨГРӨГ
Тэмцээний Нээлтийн Ажиллагаа: 6-р сарын 10-нд Спортын Төв Ордон дээр
Багуудын мэдүүлгийг Ийгл ТВ-ийн байран дээр 6-р сарын 5 хүртэл хүлээж авна.
Техникийн зөвлөгөөн: 6-р сарын 8-нд (хаана гэдгийг ойртуулж байгаад зарлана)
Зорилго: Монголд сагсан бөмбөгийг хөгжүүлж, тэр дундаа NBA-гийн системийг Монголд Анх Удаа лигийн түвшинд хэрэгжүүлэх. Ирээдүйд энэхүү лиг нь уламжлал болж, дотроо А, Б гэсэн зэрэглэл тогтоож, жилд 2 удаа зохиогдох. Б зэрэглэлийн аварга баг, дараа нь А зэрэглэлд дээш дэвшин оролцох гэх мэтийн. Европын хөл бөмбөгийн лигүүд шиг, хасагдах, дээш ахих системтэй.
Жич: NBA-гийн хэлбэрээр гэдэг маань бүх л жижиг сажиг зүйлс багтана. Тэмцээний улирлын шилдэгүүдийг (MVP, Coach of the Year, Defensive Player of the Year, All ABA First Team, Sixth Man of the Year, ABA Finals MVP...гэх мэт). Улирлын дундуур Бүх Оддын Тоглолт мөн зохиогдоно. Аварга авсан багт 1 сая төгрөгийн мөнгөн шагналаас гадна аваргын малгай, подволк, мөн БӨГЖ өгнө. Тэмцээний тоглогч бүрийн статистикийг хөтлөн явуулна. Тэмцээний мэдээлэл Ийгл ТВ-ийн Sports Talk нэвтрүүлгээр байнга цацагдана. 30 минутын ABA TALK гэсэн нэвтрүүлгийг мөн хийж явуулна.
Асууж, тодруулах зүйлс байвал 463088 гэсэн утсанд хандаж, Идэрээтэй холбоо барина уу.
Анхаарлаа хандуулсан гишүүн танд баярлалаа. Таньдаг хүн бүртээ энэхүү мэдээллийг дамжуулахыг хүсье. Энэ бол ашгийн бус, цэвэр сагсан бөмбөгийг сурталчилж буй тэмцээн юм гэдгийг та бүхэн ямагт санаж яваарай.
NBA TALK - JUST WATCH IT