Жаахан уянгын халил…Скуадра Аззурри 1910-19301898 онд Италийн хөлбөмбөгийн холбоо байгуулагдаж , анхны аварга шалгаруулах тэмцээнээ эхэлж байжээ. Гэхдээ удалгүй гадаад тоглогчдыг оролцохыг хориглосны улмаас клубүүдийн дунд удаан хугацааны үл ойлголцол үүссэн байна. ФИФАд 1905 онд элссэн ч Национале үүсэх гэж даруй 5 жил болжээ.
1910 оны 5 сарын 5нд холбооны зүгээс улсын шилдэг 22 тоглогчдыг Миланд цугларалтанд урьсан байна. Харамсалтай нь маргаангүй тэр үеийн кальчогийн лидер Про Верчеллигийн торгуульсан тоглогчид багтаагүй аж. Гэхдээ үймээнч тоглогчдын багийн азтай цагаан өмгөлтэй Национале тоглохоор болжээ. 10 хоногийн дараа энэ өмсгөлтэйгээ миланы Чивико Аренад 4000 дэмжигчдийнхээ урд Францын эсрэг анхны тоглолтоо хийхээр гарлаа. Энэхүү түүхэн тоглолтонд Де Симони, Вариско, Кали, Трерэ, Фоссати, Капелло, Дебернарди, Рицци, Чевенини I, Лана, Бойокки нар оролцжээ.
Тухайн үед мэргэжлийн дасгалжуулагч байгаагүй учир Националег хуульч Умберто Меацца бэлтгэжээ. Тэрээр хөлбөмбөг тоглодог, шүүгч хийдэг, гимнастик, альпенизмаар хичээллэдэг мөн хөлбөмбөгийн холбооны техникийн зөвлөллийг даргалдаг олон төрлийн сонирхолтой хүн байжээ. Эндээс л одоог хүртэл Италид шигшээгийн ерөнхий дасгалжуулагчийг нэрлэдэг “техникийн комиссар” (commissario tecnico) гэх нэршил гаржээ.
Түүхэнд мөн Миланы тоглогч Пьетро Ланы нэр Францын эсрэг 13дах минутанд эхний гоол, анхны триплетт, пенальт гүйцэтгэснээр үлджээ. Италичууд 6:2оор ялалт байгууллаа. Цаашдын бараг 100н жилийн түүхтэй энэ хоёр багийн хоорондох тулаан олон сонирхолтой зүйлээр дүүрэн гэхээсээ адармаатай өрнөсөн юм.
12 хоногийн дараа анхны зочлон тоглолтоо Будапештэд Унгартай тоглолоо. Тоглогчид удаан болон хүнд замыг туулж очлоо. Эхлээд Венеци руу галт тэргэнд дүүрэн 3р зэрэглэлээр дараа нь Фиумад усан онгоцоор (одоогийн хорвытын Риека), гэхдээ ягаад ч юм Триестад ирж цааш галт тэргээр Будапешт оржээ. Илүү класс Унгарын шигшээ италичуудад 6:1 хичээл заалаа. Шигшээгийн нэг тоглогчийн дурссанааар ялалтанд сэтгэл хангалуун унгарын дэмжигчид зочидыг тамхиар дайлссан нь ганц тайвшруулах зүйл нь байж…
Хүнд ялагдлын дараа кальчогийн эцэгүүд Про Верчеллигийн тоглогчдод олгосон шийтгэлээ хөнгөлөхөөр шийдлээ. Ингээд Миланд 1911 оны 1 сарын 9нд Унгарын багтай хийсэн хариу тоглолтонд Про Верчеллигийн шууд 6 тоглогчид оролцлоо. Унгарчуудын хйисэн ганц торгуулийн цохилтоор өндөрлөсөн боловч тоглолт энэ тэнцүү өрнөжээ. Гэхдээ энэ тоглолтонд италичууд талбайд хөх өмсгөлтэй гарсан нь илүү онцолмоор зүйл юм. Хөх (азурро) өнгө нь Хааны ордон Савойягийн сүлдэнд ордог аж. Цагийн эрхэнд шигшээ “скуадра аззурра”, харин тоглогчид нь “аззурри ” гэж нэрлэгдэх болжээ.
Анхны Олимп.1912 оны Стогкольмын олимпод хөх өмсгөлтэй явуулахаар шийдвэрлэлээ. Эхний тоглолтдоо Финляндад нэмэлт цагт хожигдож харин эг хоногийн дараа нутгийн эзэнг буулгаж авлаа. Интерын Франко Бонтадинигийн гоол Националегийн албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон үлджээ. Олимпоо Австрид 5:1 харьцаатай хожигдсоноор өндөрлөсөн аж...цаашдын бараг 20н жил ялж чадаагүй билээ.
Италичуудын ялагдлын шалтгаанаар тоглолтын өндөр биш чадвар, олон улсын тэмцээний туршлага дутмаг болон бүрэлдэхүүний шийдвэрлэгдээгүй асуудлуудыг үзэж байлаа. Дөнгөж Стогкольм руу хөдлөхийн өмнөхөн дасгалжуулагчаар холбооны залуухан нарийн бичиг, Турины сэтгүүлч Витторио Поццог (1886-1968) томилсон байна. Гэхдээ түүний нэрийг дэлхийн хөлбөмбөг дөнгөж 1930аад онуудад дуулнаа…Поццо азгүйтлээ онцлохдоо италичууд хаалганы өинө хамгаалалтандаа худлаа үнэн илүүрхэж байсан ч бусдаас хамтын үйлдэл хийх, ухаалгаар тоглолтыг хамгаалалт болон довтолгоогоор хослуулах чадвар дутагдаж байжээ. Хүч, тэвчээр, хурд, зориг итали клубүүдийн тоглогчдод төрөлхийн байсан ч эдгээр зүйлс хэрэгтэй ч гэхдээ хангалттай биш. Хөлбөмбөгчин иймэрхүү чанартай бол сайн атлет төдий л үлдэнэ. Гэхдээ энэ багадана, талбай дээр сэтгэж чадах байх хэрэгтэй, өөрийхөө техникийг гаргах, тактикийг ойлгож хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн аль тэр үед л тодруулж байжээ.
Итали маягийн тоглолт.Олимпын ялагдлын харуусал амар арилсангүйээ. Шигшээг азгүйтэл тойрохоо болисонгүй, ингээд холбооны удирдлагууд цаашид түүхэнд шигшээд тохиолдоогүй арга хэмжээг авлаа. Дараагийн Бельгитэй хийх нөхөрсөг тоглолтдоо Генуагаас хоёр тоглогч оруулаад Про Верчеллиг бараг бүхлээр нь талбайд зоохоор шийджээ. Национале жинхэнэ дасгалжуулагчтай болсон нь кальчогйин пионеруудын нэг Женоагийн дасгалжуулагч, англи эр Ульям Гарбутт байлаа. Түүнийг хүндэтгэн мистер гэж дууддаг байсан бөгөөд дасгалжуулагчаа ийнхүү нэрлэх нь одоо ч итали үгсийн санд үлджээ.
Энэ удаагийн өрсөлдөгч нь Бельгийн хүчтэй баг болохоор Верчеллид тоглолтын өмнө юу болж байсныг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Хотынхны бодол санаа зөвхөн хөлбөмбөгт төвлөрөж, харин очих чадалтай нь дугуйгаар тоглолт болох Турин орсон бизээ. 1913 оны 5р сарын 1нд 18000 үзэгчийн өмнө болсон тоглолт Италичуудын ялалтаар өндөрлэжээ. Тоглолтыг Верчеллигийн баруун хагас Гвидо Арагийн зүүн дээд буланд хийсэн бөмбөг шийдсэн байна. Верчелли Бельгийг ялав гэлцэж байлаа...Энэ баярын мэдээг шуудан зөөгч тагтаанууд ч Верчелли рүү хүргэлээ.
Аажмаар Национале сүүлд нэрлэгдсэнээр Итали маягийн тоглолт гэх Про Верчеллигийн тоглолтын стилээр тоголж эхэлжээ. Энэ нь найдвартай, нягт хамгаалалт, өрсөлдөгчөө ширүүн хамгаалах, түргэн контратак хийх дээр суурилсан байлаа. Мэдээж энэ сайн хувилбар, гэхдээ эхний үед ямар нэгэн зүйл дутагдаж байлаа.
Дэлхийн 1р дайны улмаас Национале 1920 онд эргэн байгуулагдав. 10 жилийн өмнөхтэй адил дайны дараах эхний тоглолтоо мөн л Миланд Францтай, гэхдээ Велодромо Семпионе талбайд хийлээ. Дахиад л италичууд илүү их тооны харьцаагаар ялав 9:2! Женоагийн довтлогч Гульемо Брецци, Интерын италийн иргэншил авсан щвейцари Эрманно Аэби нар триплетт хийсэн аж. Мөн багийн анд, цаашдын 15 жилийн италийн лидер болсон довтолгооны Луижи “Зизи” Чевенини III дубль хийж. Багийн ахлагчаар дэмжигчдийн хочлосноор “Бурханы хүү” гэх Женоагийн баруун ар Ренцо Де Векки байлаа. Харин шигшээг домогт Про Верчеллигийн лидер, төвийн хагас Жузеппе Милано дасгалжуулсан байна.
Гэхдээ Францууд 1920 оны олимпоор Антверпенд 3:1 харьцаагаар хариаугаа авлаа. Хэсгийн 2р байрны төлөө испаничуудад 2:0оор хожигджээ. Тэр тоглолтын баатраар испаний 19хөн настай настай ирээдүйн халбөмбөгийн домог Рикардо Замоло тодорчээ. Мөн л дараагийн Парисын олимп азгүйтлаар өндөрлөв. Гэхдээ 16д щвейцарьд 2:1ээр хожигдсон байна.
1924 оны Олимпод....
Муссолини, тогооч болон рекордНационалегийн тогтвортой бус тоглолтын шалтгаан нь Поццогийн дээр хэлсэн зүйлүүд л байв. Шигшээд туршлагатай хагасууд дутагдаж, багийн тоглолт унаж, байнга хаалгачид солигдож байлаа. Шигшээг бүрэлдүүлэх нь ихэнхидээ тохиолдлоор байв. Өөрийн гэсэн тактикаа олоогүй л байлаа. Өөрийхөөрөө тоглохыг хичээн, итали маягаар, хөлбөмбөгчид ч бас нэгэн зэрэг Австри, Унгар, Чехословакийн шигшээ төлөөлж байсан дунайн сургуульд анхаарж байлаа.
Угтаа 1920оод он нь мэргэжлийн гараанд гарж эхэлж буй кальчогийн шилжилтийн үе гэхэд болно. Хөрөнгө оруулагчид ч кальчо ашиг өгч болохыг ч харж эхэлжээ. Тэдний зарим нь клубт талент Өмнөд Америкаас хайж, тэр үед л италид ориунди нар иржээ...Итали гаралтай өвөг эцэг, үндэстэй янз бүрийн л чадвартай тоглогчид байлаа. Хөлбөмбөгийн нийгэм дэх байр суурийг 1922 онд төрийн эрхэнд гарсан Муссолини ч үнэлээд өгсөн юм. Хүмүүс ч илүү клубын удирдлага, холбоонд орох болсон ч эхэндээ тэдний шийдвэрүүд ашигтай байсангүй. 1920оод оны сүүлээр Аппенинаар тархсан нэгдмэл бус хөлбөмбөгийн амьдралыг нэгтгэж 1929 оны намар улсын анхны аварга шалгаруулах тэмцээнийг тойргоор явуулжээ.
Өмнөх жил нь 1928 оны Амстердамын Олимпод Азуррид олон улсын тэмцээнд амжилт олох боломж олдлоо. 4:3 аар Францыг, Испанитай 1:1ээр тэнцсэн ч дахин тоглолтод 7:1р хожиж финалын төлөө Уругвайд хожигдсон байна. Хүрэлийн төлөө Египтийг 11:3ийн харьцаагаар буулган авч анх удаа Олимын хүрэл медаль өвөртлэжээ. Шинэ цэрэг Банкеро, туршлагатай Маньоцци, Скьявио нар триплетт хийж. Нэг хачирхалтай зүйл нь италичууд Амстердамд тогоочоо авчирсан байна. Энэ уламжлал одоог хүртэл буй...
Кальчо- хөлбөмбөг
Ориунди- Өмнөд Америкийн Итали гаралтай легионерүүд
Скудетто – одоогийн италийн аваргын өмсгөл дээрхи тэмдг
Фантазиста – плеймейкер
Техникийн комиссар – шигшээгийн ерөнхий дасгалжуулагч
Мистер – клубын ерөнхий дасгалжуулагч
Триплетта – хет-трик
Скуадра Азурра- хөх өмсгөлтэй баг (Италийн шигшээ)
Витторио Поццо – турины сэтгүүлч, шигшээгийн ерөнхий дасгалжуулагч, 2 удаагийн дэлхийн Аварга
Дэлхийн аварга 1934, 1938, 1982, 2006
Олимпын аварга 1936
ДАШТ мөнгө 1970, 1994
Европын аварга 1968
ЕАШТ мөнгө 2000, 2012
Хамгийн алдартай, зууны тоглолтоор нэрлэгдсэн тоглолт Итали 4 – 3 Герман 1970 он
Домгууд…
Ренцо де векки, Луижи Чевенини III, Жузеппе Меацца, Жиованни Феррари, Сильвио Пиола, Валентино Маццола, Алессандро Маццолх, Чезаре Мальдини, Паоло Мальдини, Марио Корсо, Жиачинто Факкетти, Жиованни Траппатони, Дино Зофф, Жианни Ривера, Роберто Бониисенья, Луижи Рива, Роберта Беттега, Фабио Капелло, Гаэтано Ширеа, Жианкарло Антоньони, Алессандро Альтобелли, Паоло Росси, Фрөнко Барези, Жиузеппе Бергоми, Жанлука Виалли, Чиро Феррара, Роберто Бажжо, Фабио Каннаваро, Алессандро ель Пьеро, Франческо Тотти, Алессандро Неста, Жианлужи Буффон, Женнаро Гаттузо, Андреа Пирло, Даниеле де Росси…(гээл барагдахгүй их байхдаа, үнэндээ талаас багыг нь нь сонсождээ…)
Алтан бөмбөгийн эздүүд
Омар Сивори 1961, Жианни Ривера 1969, Паоло Росси 1982, Роберто Бажжо 1993, Фабио Каннаваро 2006
Үргэлжлэл бий…