~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ~Nazionale Italiana

Postby zak » Sat Jul 07, 2012 11:42 pm

crusader wrote:
Эрхэмcfc wrote:Image
Энэ хүнийг дахиж Балайгаар нь дуудахгүй ээ...


:eek:

haaya l huuhdiin aash gargadag bolhoos uulhun shd
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: ~Nazionale Italiana

Postby hosko » Tue Jul 10, 2012 1:30 am

Image

нөхөр балай авч л яваа юм байна... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ~Nazionale Italiana

Postby fanaticalantifanatic » Thu Aug 02, 2012 3:36 am

Жаахан уянгын халил…

Скуадра Аззурри 1910-1930

1898 онд Италийн хөлбөмбөгийн холбоо байгуулагдаж , анхны аварга шалгаруулах тэмцээнээ эхэлж байжээ. Гэхдээ удалгүй гадаад тоглогчдыг оролцохыг хориглосны улмаас клубүүдийн дунд удаан хугацааны үл ойлголцол үүссэн байна. ФИФАд 1905 онд элссэн ч Национале үүсэх гэж даруй 5 жил болжээ.

1910 оны 5 сарын 5нд холбооны зүгээс улсын шилдэг 22 тоглогчдыг Миланд цугларалтанд урьсан байна. Харамсалтай нь маргаангүй тэр үеийн кальчогийн лидер Про Верчеллигийн торгуульсан тоглогчид багтаагүй аж. Гэхдээ үймээнч тоглогчдын багийн азтай цагаан өмгөлтэй Национале тоглохоор болжээ. 10 хоногийн дараа энэ өмсгөлтэйгээ миланы Чивико Аренад 4000 дэмжигчдийнхээ урд Францын эсрэг анхны тоглолтоо хийхээр гарлаа. Энэхүү түүхэн тоглолтонд Де Симони, Вариско, Кали, Трерэ, Фоссати, Капелло, Дебернарди, Рицци, Чевенини I, Лана, Бойокки нар оролцжээ.
Тухайн үед мэргэжлийн дасгалжуулагч байгаагүй учир Националег хуульч Умберто Меацца бэлтгэжээ. Тэрээр хөлбөмбөг тоглодог, шүүгч хийдэг, гимнастик, альпенизмаар хичээллэдэг мөн хөлбөмбөгийн холбооны техникийн зөвлөллийг даргалдаг олон төрлийн сонирхолтой хүн байжээ. Эндээс л одоог хүртэл Италид шигшээгийн ерөнхий дасгалжуулагчийг нэрлэдэг “техникийн комиссар” (commissario tecnico) гэх нэршил гаржээ.
Түүхэнд мөн Миланы тоглогч Пьетро Ланы нэр Францын эсрэг 13дах минутанд эхний гоол, анхны триплетт, пенальт гүйцэтгэснээр үлджээ. Италичууд 6:2оор ялалт байгууллаа. Цаашдын бараг 100н жилийн түүхтэй энэ хоёр багийн хоорондох тулаан олон сонирхолтой зүйлээр дүүрэн гэхээсээ адармаатай өрнөсөн юм.

Image

12 хоногийн дараа анхны зочлон тоглолтоо Будапештэд Унгартай тоглолоо. Тоглогчид удаан болон хүнд замыг туулж очлоо. Эхлээд Венеци руу галт тэргэнд дүүрэн 3р зэрэглэлээр дараа нь Фиумад усан онгоцоор (одоогийн хорвытын Риека), гэхдээ ягаад ч юм Триестад ирж цааш галт тэргээр Будапешт оржээ. Илүү класс Унгарын шигшээ италичуудад 6:1 хичээл заалаа. Шигшээгийн нэг тоглогчийн дурссанааар ялалтанд сэтгэл хангалуун унгарын дэмжигчид зочидыг тамхиар дайлссан нь ганц тайвшруулах зүйл нь байж…
Хүнд ялагдлын дараа кальчогийн эцэгүүд Про Верчеллигийн тоглогчдод олгосон шийтгэлээ хөнгөлөхөөр шийдлээ. Ингээд Миланд 1911 оны 1 сарын 9нд Унгарын багтай хийсэн хариу тоглолтонд Про Верчеллигийн шууд 6 тоглогчид оролцлоо. Унгарчуудын хйисэн ганц торгуулийн цохилтоор өндөрлөсөн боловч тоглолт энэ тэнцүү өрнөжээ. Гэхдээ энэ тоглолтонд италичууд талбайд хөх өмсгөлтэй гарсан нь илүү онцолмоор зүйл юм. Хөх (азурро) өнгө нь Хааны ордон Савойягийн сүлдэнд ордог аж. Цагийн эрхэнд шигшээ “скуадра аззурра”, харин тоглогчид нь “аззурри ” гэж нэрлэгдэх болжээ.


Анхны Олимп.


1912 оны Стогкольмын олимпод хөх өмсгөлтэй явуулахаар шийдвэрлэлээ. Эхний тоглолтдоо Финляндад нэмэлт цагт хожигдож харин эг хоногийн дараа нутгийн эзэнг буулгаж авлаа. Интерын Франко Бонтадинигийн гоол Националегийн албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон үлджээ. Олимпоо Австрид 5:1 харьцаатай хожигдсоноор өндөрлөсөн аж...цаашдын бараг 20н жил ялж чадаагүй билээ.
Италичуудын ялагдлын шалтгаанаар тоглолтын өндөр биш чадвар, олон улсын тэмцээний туршлага дутмаг болон бүрэлдэхүүний шийдвэрлэгдээгүй асуудлуудыг үзэж байлаа. Дөнгөж Стогкольм руу хөдлөхийн өмнөхөн дасгалжуулагчаар холбооны залуухан нарийн бичиг, Турины сэтгүүлч Витторио Поццог (1886-1968) томилсон байна. Гэхдээ түүний нэрийг дэлхийн хөлбөмбөг дөнгөж 1930аад онуудад дуулнаа…Поццо азгүйтлээ онцлохдоо италичууд хаалганы өинө хамгаалалтандаа худлаа үнэн илүүрхэж байсан ч бусдаас хамтын үйлдэл хийх, ухаалгаар тоглолтыг хамгаалалт болон довтолгоогоор хослуулах чадвар дутагдаж байжээ. Хүч, тэвчээр, хурд, зориг итали клубүүдийн тоглогчдод төрөлхийн байсан ч эдгээр зүйлс хэрэгтэй ч гэхдээ хангалттай биш. Хөлбөмбөгчин иймэрхүү чанартай бол сайн атлет төдий л үлдэнэ. Гэхдээ энэ багадана, талбай дээр сэтгэж чадах байх хэрэгтэй, өөрийхөө техникийг гаргах, тактикийг ойлгож хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн аль тэр үед л тодруулж байжээ.

Итали маягийн тоглолт.

Олимпын ялагдлын харуусал амар арилсангүйээ. Шигшээг азгүйтэл тойрохоо болисонгүй, ингээд холбооны удирдлагууд цаашид түүхэнд шигшээд тохиолдоогүй арга хэмжээг авлаа. Дараагийн Бельгитэй хийх нөхөрсөг тоглолтдоо Генуагаас хоёр тоглогч оруулаад Про Верчеллиг бараг бүхлээр нь талбайд зоохоор шийджээ. Национале жинхэнэ дасгалжуулагчтай болсон нь кальчогйин пионеруудын нэг Женоагийн дасгалжуулагч, англи эр Ульям Гарбутт байлаа. Түүнийг хүндэтгэн мистер гэж дууддаг байсан бөгөөд дасгалжуулагчаа ийнхүү нэрлэх нь одоо ч итали үгсийн санд үлджээ.
Энэ удаагийн өрсөлдөгч нь Бельгийн хүчтэй баг болохоор Верчеллид тоглолтын өмнө юу болж байсныг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Хотынхны бодол санаа зөвхөн хөлбөмбөгт төвлөрөж, харин очих чадалтай нь дугуйгаар тоглолт болох Турин орсон бизээ. 1913 оны 5р сарын 1нд 18000 үзэгчийн өмнө болсон тоглолт Италичуудын ялалтаар өндөрлэжээ. Тоглолтыг Верчеллигийн баруун хагас Гвидо Арагийн зүүн дээд буланд хийсэн бөмбөг шийдсэн байна. Верчелли Бельгийг ялав гэлцэж байлаа...Энэ баярын мэдээг шуудан зөөгч тагтаанууд ч Верчелли рүү хүргэлээ.
Аажмаар Национале сүүлд нэрлэгдсэнээр Итали маягийн тоглолт гэх Про Верчеллигийн тоглолтын стилээр тоголж эхэлжээ. Энэ нь найдвартай, нягт хамгаалалт, өрсөлдөгчөө ширүүн хамгаалах, түргэн контратак хийх дээр суурилсан байлаа. Мэдээж энэ сайн хувилбар, гэхдээ эхний үед ямар нэгэн зүйл дутагдаж байлаа.
Дэлхийн 1р дайны улмаас Национале 1920 онд эргэн байгуулагдав. 10 жилийн өмнөхтэй адил дайны дараах эхний тоглолтоо мөн л Миланд Францтай, гэхдээ Велодромо Семпионе талбайд хийлээ. Дахиад л италичууд илүү их тооны харьцаагаар ялав 9:2! Женоагийн довтлогч Гульемо Брецци, Интерын италийн иргэншил авсан щвейцари Эрманно Аэби нар триплетт хийсэн аж. Мөн багийн анд, цаашдын 15 жилийн италийн лидер болсон довтолгооны Луижи “Зизи” Чевенини III дубль хийж. Багийн ахлагчаар дэмжигчдийн хочлосноор “Бурханы хүү” гэх Женоагийн баруун ар Ренцо Де Векки байлаа. Харин шигшээг домогт Про Верчеллигийн лидер, төвийн хагас Жузеппе Милано дасгалжуулсан байна.
Гэхдээ Францууд 1920 оны олимпоор Антверпенд 3:1 харьцаагаар хариаугаа авлаа. Хэсгийн 2р байрны төлөө испаничуудад 2:0оор хожигджээ. Тэр тоглолтын баатраар испаний 19хөн настай настай ирээдүйн халбөмбөгийн домог Рикардо Замоло тодорчээ. Мөн л дараагийн Парисын олимп азгүйтлаар өндөрлөв. Гэхдээ 16д щвейцарьд 2:1ээр хожигдсон байна.

Image

1924 оны Олимпод....

Муссолини, тогооч болон рекорд

Националегийн тогтвортой бус тоглолтын шалтгаан нь Поццогийн дээр хэлсэн зүйлүүд л байв. Шигшээд туршлагатай хагасууд дутагдаж, багийн тоглолт унаж, байнга хаалгачид солигдож байлаа. Шигшээг бүрэлдүүлэх нь ихэнхидээ тохиолдлоор байв. Өөрийн гэсэн тактикаа олоогүй л байлаа. Өөрийхөөрөө тоглохыг хичээн, итали маягаар, хөлбөмбөгчид ч бас нэгэн зэрэг Австри, Унгар, Чехословакийн шигшээ төлөөлж байсан дунайн сургуульд анхаарж байлаа.
Угтаа 1920оод он нь мэргэжлийн гараанд гарж эхэлж буй кальчогийн шилжилтийн үе гэхэд болно. Хөрөнгө оруулагчид ч кальчо ашиг өгч болохыг ч харж эхэлжээ. Тэдний зарим нь клубт талент Өмнөд Америкаас хайж, тэр үед л италид ориунди нар иржээ...Итали гаралтай өвөг эцэг, үндэстэй янз бүрийн л чадвартай тоглогчид байлаа. Хөлбөмбөгийн нийгэм дэх байр суурийг 1922 онд төрийн эрхэнд гарсан Муссолини ч үнэлээд өгсөн юм. Хүмүүс ч илүү клубын удирдлага, холбоонд орох болсон ч эхэндээ тэдний шийдвэрүүд ашигтай байсангүй. 1920оод оны сүүлээр Аппенинаар тархсан нэгдмэл бус хөлбөмбөгийн амьдралыг нэгтгэж 1929 оны намар улсын анхны аварга шалгаруулах тэмцээнийг тойргоор явуулжээ.
Өмнөх жил нь 1928 оны Амстердамын Олимпод Азуррид олон улсын тэмцээнд амжилт олох боломж олдлоо. 4:3 аар Францыг, Испанитай 1:1ээр тэнцсэн ч дахин тоглолтод 7:1р хожиж финалын төлөө Уругвайд хожигдсон байна. Хүрэлийн төлөө Египтийг 11:3ийн харьцаагаар буулган авч анх удаа Олимын хүрэл медаль өвөртлэжээ. Шинэ цэрэг Банкеро, туршлагатай Маньоцци, Скьявио нар триплетт хийж. Нэг хачирхалтай зүйл нь италичууд Амстердамд тогоочоо авчирсан байна. Энэ уламжлал одоог хүртэл буй...


Кальчо- хөлбөмбөг
Ориунди- Өмнөд Америкийн Итали гаралтай легионерүүд
Скудетто – одоогийн италийн аваргын өмсгөл дээрхи тэмдг
Фантазиста – плеймейкер
Техникийн комиссар – шигшээгийн ерөнхий дасгалжуулагч
Мистер – клубын ерөнхий дасгалжуулагч
Триплетта – хет-трик
Скуадра Азурра- хөх өмсгөлтэй баг (Италийн шигшээ)
Витторио Поццо – турины сэтгүүлч, шигшээгийн ерөнхий дасгалжуулагч, 2 удаагийн дэлхийн Аварга

Дэлхийн аварга 1934, 1938, 1982, 2006
Олимпын аварга 1936
ДАШТ мөнгө 1970, 1994
Европын аварга 1968
ЕАШТ мөнгө 2000, 2012
Хамгийн алдартай, зууны тоглолтоор нэрлэгдсэн тоглолт Итали 4 – 3 Герман 1970 он

Домгууд…
Ренцо де векки, Луижи Чевенини III, Жузеппе Меацца, Жиованни Феррари, Сильвио Пиола, Валентино Маццола, Алессандро Маццолх, Чезаре Мальдини, Паоло Мальдини, Марио Корсо, Жиачинто Факкетти, Жиованни Траппатони, Дино Зофф, Жианни Ривера, Роберто Бониисенья, Луижи Рива, Роберта Беттега, Фабио Капелло, Гаэтано Ширеа, Жианкарло Антоньони, Алессандро Альтобелли, Паоло Росси, Фрөнко Барези, Жиузеппе Бергоми, Жанлука Виалли, Чиро Феррара, Роберто Бажжо, Фабио Каннаваро, Алессандро ель Пьеро, Франческо Тотти, Алессандро Неста, Жианлужи Буффон, Женнаро Гаттузо, Андреа Пирло, Даниеле де Росси…(гээл барагдахгүй их байхдаа, үнэндээ талаас багыг нь нь сонсождээ…)

Алтан бөмбөгийн эздүүд
Омар Сивори 1961, Жианни Ривера 1969, Паоло Росси 1982, Роберто Бажжо 1993, Фабио Каннаваро 2006

Үргэлжлэл бий…
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: ~Nazionale Italiana

Postby zorigtsaikhan » Thu Aug 02, 2012 7:42 am

:eek: :-D :-D :-D
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: ~Nazionale Italiana

Postby fanaticalantifanatic » Sun Aug 19, 2012 4:28 pm

өө ийм юм оруулж байлуу :Д

өнөөдөр Пранделли 55 насыг зооглож байна, мистерт мэнд :birthday
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: ~Nazionale Italiana

Postby Чуугий » Sat Sep 08, 2012 10:39 am

Болгартай 2:2р тэнцэж.
Освалдо дубльдэж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Yago » Sat Sep 08, 2012 10:57 pm

Жижи алддаггуй юмаа алдаж бга харагдсан, тойм халит харсан.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: ~Nazionale Italiana

Postby Чуугий » Wed Sep 12, 2012 9:44 am

Мальтыг Дестро,Пелусо нарын гоолоор хожиж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Realist » Sun Oct 07, 2012 2:12 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ~Nazionale Italiana

Postby Чуугий » Tue Oct 09, 2012 11:26 pm

Армен болон Данитай хийх тоглолтонд дараах тоглогчидыг Пранделли дуудсан байна.

Goalkeepers:
G.Buffon (Juventus)
S.Sirigu (PSG)
M.De Sanctis (Napoli)
E.Viviano (Fiorentina)

Defenders:
I.Abate (Milan)
F.Balzaretti (Roma)
A.Barzagli (Juventus)
L.Bonucci (Juventus)
G.Chiellini (Juventus)
A.Ranocchia (Inter)
A.Ogbonna (Torino)
D.Criscito (Zenit)

Midfielders:
R.Montolivo (Milan)
A.Candreva (Lazio)
D.De Rossi (Roma)
A.Diamanti (Bologna)
E.Giaccherini (Juventus)
C.Marchisio (Juventus)
A.Pirlo (Juventus)
M.Veratti (PSG)

Forwards:
S.El Shaarawy (Milan)
M.Balotelli (ManCity)
M.Destro (Roma)
P.Osvaldo (Roma)
A.Gilardino (Bologna)
S.Giovinco (Juventus)
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Yago » Wed Oct 10, 2012 9:19 am

Ойрд үзэгдээгүйгээс Кандрева эргэж ирсэн байх шив.
Жилардино ч урд талыг дундаж насаар суга чирч байна даа.
Нөгөөдөр нэг монгол сувгаар гарна гэж байсан, УБС байлуу.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: ~Nazionale Italiana

Postby Чуугий » Fri Oct 12, 2012 8:36 pm

Тоглолт орой 00:45с ЮБС дээр гарахаар байна лээ шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Sat Oct 13, 2012 1:16 am

Энэ армян мэт багийн эсрэг пирло жижи эдэрийг заавал тоглуах ёстойм байхдаа ювегийхэн хөөрхий бүгд байнашт тамирдах ни дээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Sat Oct 13, 2012 1:30 am

Энэ убс ын хоёр алж байнаа италийн шигшээд дэлхийн хэмжээний од алгаа л гэнэ армянаас тоглогчдын чадвар чүд илүү л гэбэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby Yago » Sat Oct 13, 2012 1:50 am

Ямар ч их боломж хийсгэдий. Ос... хэн гэнүү ( :ногоон: ) нөхрийг суулгасан ни дээр бна.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: ~Nazionale Italiana

Postby uundaa » Sat Oct 13, 2012 1:56 am

Shaggy wrote:Энэ убс ын хоёр алж байнаа италийн шигшээд дэлхийн хэмжээний од алгаа л гэнэ армянаас тоглогчдын чадвар чүд илүү л гэбэ


:-o :ногоон: :-o
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ~Nazionale Italiana

Postby Yago » Sat Oct 13, 2012 1:59 am

Уундаа анкааралтай бай л да, толидож бгаад азаартаж нтр. :D
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: ~Nazionale Italiana

Postby uundaa » Sat Oct 13, 2012 2:12 am

Yago wrote:Уундаа анкааралтай бай л да, толидож бгаад азаартаж нтр. :D


найруулагчаас л болж байхгүй юу хаха :-o сорри
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ~Nazionale Italiana

Postby kamizake » Sat Oct 13, 2012 2:52 am

Пранделли Освалдод милээн итгэдэг юмаа да.
Армен ч сайн байлээ шүү баруун жигүүрээр хэд хэд эвгүй орж ирлээ.
Дээр н увс-ын нөхөр дахиал манайхыг Арментай төвшин ижил баг гэж шааж байхын
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Yago » Sat Oct 13, 2012 3:12 am

Эвгүй л тоглолт боллоо.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: ~Nazionale Italiana

Postby Чуугий » Sat Oct 13, 2012 8:54 am

Эхний үеийн эхний хагас хүртэл тоглолт гоё л байсан.
Тэр тэнцээний гоол орсоноос хойш жоохон замбараагүй болж байна лээ.
Армений тэр Өмхийтаряан гээд нэг эвгүй нөхөр байна лээ.
Освалдо тоглолтын турш тааруу байж сүүлд нэг гоол хийх шив.
Харин манай Монти гоё байна лээ.
Тоглолт тэнцээгээр өндөрлөсөн бол хажуугийн шүүгчийг л хараах байлаа хэд хэдэн удаа худлаа отон өргөж байна лээ.


Тайлбар дээр Кристиан Бонуччи гэж нэг хэлсэн шүү Уундаа.
Уг нь Леонардо Бонуччи.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Reebok » Sat Oct 13, 2012 9:20 am

Тойм үзэх нь үзээрэй...

http://footyroom.com/armenia-1-3-italy-2012-10/
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ~Nazionale Italiana

Postby Yago » Mon Oct 15, 2012 3:48 pm

Жижи Дани дээр бэртлээс болж тоглохгүй байж магад гэнэ дээ.
Бонуччи-г л болимоор байгаам даа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: ~Nazionale Italiana

Postby Чуугий » Mon Oct 15, 2012 3:52 pm

Prandelli: "El Shaarawy made a good impact in Armenia's match. He's our 1st choice if we decided to play on wings."
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Yago » Mon Oct 15, 2012 3:57 pm

Кьеллини-г Бонуччи-н оронд гаргаад, дээр нь Мажжио-г ч сольчмоор санагдаад байгаая. Даанч сонголт юу билээ. Дуудагдсанаас Абате л байна уу.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron