Дорнод бүс Сөүтийст дивизон 1988 онд байгуулагдсан Arena American Airlines Arena, Miami, Florida Өмсгөлийн өнгө
Хар , Тод улаан , Цагаан, Улбар шар Багийн эзэн
Micky Arison Ерөнхий менежер
Pat Riley Багийн дасгалжуулагч
Erik Spoelstra Хөгжлийн лигийн баг
Sioux Falls Skyforce 2 НБА-ийн удаагийн аварга (2006, 2012) 3 удаагийн бүсийн аварга (2006, 2011, 2012) 9 удаагийн дивизоны аварга (1997, 1998, 1999, 2000, 2005, 2006, 2007, 2011, 2012) Албан ёсны вэб сайт
http://www.heat.com Eastern конфренцийн Southeast дивизоны Флорида мужийн Майами Хит баг нь 1988 онд үүсгэн байгуулагджээ. Өөрсдийн талбай Американ Эйрлайнес Арена, багийн эзэн Мики Арисон, ерөнхий дасгалжуулагчаар Эрик Споестра, ерөнхий менежерээр Пэт Раяли ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 16 удаа плэйоффт шалгарсан бөгөөд 9 удаа дивизоны аваргаар, 3 удаа конфренцийн аваргаар, 2006 онд Даллас Мавериксийг 4-2, 2012 онд Оклахама Сити Тандерийг 4-1-р тус тус ялж НБА-ийн аварга болсон. 2010 онд Форбес сэтгүүлийн гаргасан багийн үнэлгээ 425 сая орчим ам.доллар.
1987–1995: Эхэн үе 1988–1999 оны улиралд тоглож байсан МайамиАрена ордон 1987 оны үед Флорида муж НБА-ийн баггүй байсан бөгөөд Орландо, Тампа, Сэйнт Петерсбург, Майамихотууд баг байгуулахаар шургуу хөөцөлдөж байсан аж. Улмаар алдрын танхимын гишүүн Billy Cunningham, Спортын агент байсан Lewis Schaffel, Carnival Cruise Lines-ий үүсгэн байгуулагч Ted Arison тэргүүтэй хүмүүс МайамиСпорт хариуцсан байгууллагыг үүсгэн байгуулжээ. Улмаар 1987 онд НБА-г өргөжүүлэх хорооны зүгээс 1988-89 оны улиралаас Шарлот Хорнетс, МайамиХит 1989-90 оны улиралаас Миносота Тимбэрволвэс, Орландо Мэжик багуудыг тоглуулах шийдвэр гаргав.
Хит НБА-д тоглосон анхны жилдээ рүүкий тоглогчид болох Rony Seikaly, Kevin Edwards, Grant Long, Sylvester Gray, ахмад тоглогч Rory Sparrow, Jon Sundvold, Pat Cummings, Scott Hastings,Dwayne "Pearl" Washington, Billy Thompson гэсэн бүрэлдхүүнтэйгээр өрнөд бүсийн Midwest дивизонд харьяалагдаж эхний 17 тоглолт дарааллан хожигдож, улмаар улирлыг 15 хожил 67 хожигдолтойгоор дуусгаж түүхэн дэх хамгийн муу ажилттай тэнцэх үзүүлэлттэй дуусгасан байна.
1988–1999 оны улирал хүртэлх багийн лого 1989 оны НБА-ийн драфтаар Мичиганы Их сургуулийн од Glen Rice-г эхний тойргийн 4-р сонголтоор багтаа элсүүлсэн байна. Мөн түүнчлэн энэ улиралаас Хит Дорнод бүсийн Атлантик дивизонд харьяалагдаж болжээ. Гэсэн хэдий ч багийн амжилт сайжирсангүй улирлыг 18 хожил 64 хожигдолтойгоор дуусгаж драфтын 3-р тоглогч авах эрхээ 9,12-р сонголтоор сольж Willie Burton, Alec Kessler нарыг сонгосон ч дараагийн улиралд амжилттай тоглоогүй 24 хожил 58 хожигдолтойгоор Атлантик дивизоны сүүл мушгив. 1991 оны драфтаас 5-р сонголтоор Хит Стив Смитийг сонгосноор шинэ эрин эхэлсэн гэж хэлж болно. Улмаар улиралд 38 хожил байгуулж Рүүки Смит, илүү туршлагжсан Глен Райс нар багаа анх удаа плэйоффт шалгаруулан лигийн шилдэг амжилтын эзэн Бухнуудад 3 тоглолтонд хожигджээ. Тухайн улиралд Стив Смит бүх Рүүкийнүүдийн багт, Райс оноо авалтаар лигт 10-т орсон байна.
Glen Rice 1989-1995 оны улиралуудад Хитэд тоглож байсан. 1992-93 оны улиралд Смит өвдөгний бэртлийн улмаас тоглоогүй бөгөөд 13-27 гэсэн тааруу эхлэлийг тавьж улирлыг 36-46 гэсэн амжилттай дуусгаж Плэйоффт шалгарч чадсангүй. Дараа улиралд нь багийн гол тоглогчид бэртлээс холуур байснаар 42 хожил байгуулж багийн дээд амжилтыг тогтоож, Плэйоффт 8-р шалгарч, Бүсийн тэргүүн Атланта Хавксыг цувралд 2:1-р хожиж эхэлсэн ч 2 дарааллан хожигдож улирлыг дуусгав. Стив Смит Бүх оддын тоглолтонд оролцож, 1994 оны Торонтод болох дэлхийн аваргад оролцох Мөрөөдлийн баг 2-т дуудагдав. 1994-95 оны улиралд Хитийн удирдлагууд гэнэтийн шийдвэр гаргаж Seikaly,Steve Smith, Grant Long нарыг Kevin Willis болон Billy Owens нараар сольж фэнүүдийг дургүйцлыг ихээр хүргэжээ.
1995-2001: Аялан тоглолтын ангууч Billy Cunningham, Lewis Schaffel нар Хитийн эзэмшлийн хувиа зарах сонирхолтой болж эхлэв. Энэ үед багийн гол хувьцаа эзэмшигч Ted Arison өөрийн хувийг хүү Micky Arison-д шилжүүлж , 2-р сарын 13-нд Хитийг худалдаж авснаар, Арисоны гэр бүлийн хяналт тогтов. Арисон Dave Wohl-г багийн ерөнхий менежер болгож, Kevin Loughery –г ерөнхий дасгалжуулагчийн ажлаас халж Alvin Gentry 17 хожил 29 хожигдолтой багийн шинэ дасгалжуулагч болсноор улирлыг 32 хожил 50 хожигдолтой дуусгав. Gentry Хитийн дасгалжуулагч болсноор тухайн улиралдаа Клипперсийг 126-83-р хожиж багийн рекорд тогтоон, Глен Райс Орландогийн эсрэг 56 оноо авч, Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, Harold Miner цагираган дээрээс довтлох тэмцээнд түрүүлэв. Хит НБА-д тоглосон 7 жилийнхээ 5-д нь плэйоффт шалгарч чадаагүй байсан ч Арисон Хитийг аваргын төлөө өрсөлдөхүйц баг болгохоор ажиллаж эхлэв. Энэхүү төлөвлөгөөгөө 1995 оны зун хийж эхлэв....
1995-1996: Пэт Райлли ирсэн нь Багийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий менежер Пэт Райлли 2006 онд Хитийг дасгалжуулж аварга болсон. Арисон энэхүү төлөвлөгөөгөө Нью Никсийн дасгалжуулагч Пэт Райллиг Хитийн ерөнхий дасгалжуулагч болон ерөнхийлөгчөөр томилсноор эхлэв. Нарлаг Майами Райллиг парад хийн сүр дуулиантай угтан авчээ. Үүний дараагаар Лэйкэрст Райллигийн туслах дасгалжуулагч байсан Randy Pfund-ийг үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилов. Ингээд Glen Rice, Matt Geiger болон бусад 4 тоглогчийг Хорнетсруу илгээж Бүх одод төвийн тоглогч Алонзо Моурнинг солилцоогоор авлаа. Улмаар улирлын эхний 14 тоглолтонд 11 хожил байгуулав. Гэсэн ч багийн амжилт муудан 2 сарын сүүл гэхэд 24-29 болсноор Райлли дахин сэргээхээр шийдэж 10 тоглогчид оролцсон 3 удаагийн солилцоогоор Tim Hardaway, Chris Gatling, Walt Williams нарыг Голден Стэйт Уарриорсоос эгнээндээ элсүүлж чаджээ. Солилцоо үр дүнгээ өгч Буллзыг 113-104 хожжээ. /Тухайн улиралд Буллз 72-10 амжилт үзүүлсэн./ Моурнинг болон Хардуэй нарын шинэ хослол НБА-д амжилттай тоглож Хит улирлыг 42-40 гэсэн амжилттайгаар дуусгаж 3 дахь удаагаа плэйоффт шалгарсан ч эхний тойрогт Жордангоор ахлуулсан бухнуудад шүүрдүүлжээ.
1996-1997: Бүсийн финалд шалгарав 1996 оны зун Хит бүрэлдхүүнээ сайжруул Tyrone Corbin, Terrence Rencher, Tony Smith, Gatling, Williams болон Chapman нарыг солилцоогоор явуулж Juwan Howard, PJ Brown-ийг авсан ч лигийн зүгээс Ховардын наймааг зөвшөөрөөгүй ч шинээр гэрээ хийснээр багт элсүүлжээ.Мөн Voshon Lenard болонDan Majerle нарыг авч 3-ын шидэлтээ сайжруулав. Хамгийн сүүлд Райлли Jamal Mashburn-ийг багтаа нэмснээр аваргын төлөө өрсөлдөхүйц бүрэлдхүүнтэй болжээ. 1996-1997 оны улиралд Хит айлын талбай дээрээс 32 хожил 9 хожигдол авснаар “Аялан тоглолтын дайчид” гэх нэрийг хүртэв. Мөн түүнчлэн 61 хожил байгуулснаар өмнөх улирлаас хамгийн амжилт нь ахисан баг болж, анх удаагаа Атлантик дивизоныг тэргүүлэн бүсийнхээ 2-р байраар плэйоффт шалгарсан байна. Улмаар эхний шатанд Penny Hardaway, Darrell Armstrong тэргүүтэй Орландог 5 тоглолтонд/Пенни 5 дахь тоглолтонд цаг дуусч байхад шидсэн шидэлтээ алдснаар хожигдсон/ буулган авч, анх удаагаа дараагийн шатанд шалгарав. 5-р сард Пэт Райлли оны шилдэг дасгалжуулагч болсноор 3 өөр багийг дасгалжуулж тус шагналыг хүртсэн анхны хүн болжээ. Бүсийн хагас шигшээд гол өрсөлдөгч Никстэй таарав. Эхний тоглолтонд Патрик гайхалтай тоглолт үзүүлэн 24 оноо авч багтаа ялалтыг авчирсан бол 2 дахь тоглолтонд Тим Хардуэй 34 оноогоор багаа тэргүүлж цувралыг тэнцүүлсэн хэдий ч Никс цувралын 3,4 дэх тоглолтонд талбай дээрээ ялалт байгуулснаар Хит хүнд байдалд оров. 5 дахь тоглолтонд Хит ялж энэхүү тоглолтын үеэр болсон P.J. Brown болон Charlie Ward нарын зодоон цувралыг үндсэндээ шийдсэн гэхэд хилсдэхгүй. Энэхүү зодооны улмаас Броун цувралд тоглох эрхгүй болсон бол Никсээс Вард, Хьюстэн нар 6 дахь тоглолтонд, Ларри Жонсон, Жон Старкс нар 7 дахь тоглолтонд оролцох эрхгүй болсноор Хит хүнд хэцүү 7 тоглолтонд Никсийг буулган авав.
Ингээд бүсийн шигшээд бухнуудтай таарахад эхний 3 тоглолт хожигдсон Хит Моурнингийн гайхалтай тоглолтын ачаар 4 дэх тоглолтыг өөрийн болгосон ч Моурнинг Пиппенийг тохойдож 5 дахь тоглолтонд оролцох боломжгүй болж Хит 4-1-р ялагдаж улирлыг өндөрлүүлжээ. Гэсэн ч энэхүү гайхалтай улирал Хитийн хувьд аваргын төлөө өрсөлдөх эхлэл байсан юм.
1997-1999: Нью Иоркд даруулсан жилүүд Хит 10 жилийнхээ ойн дээр 1998 оны 1-р сарын 27-нд шинэ ордон болох American Airlines Arena-ны суурийг тавив. 1997-98 оны улиралд 55-27 гэсэн амжилтыг үзүүлж дахин Атлантик дивизоны аварга болж 2-р байраар плэйоффт эхний шатанд өнөөх мөнхийн өрсөлдөгч Никстэй таарав. 1,3 дахь тоглолтонд Хит, 2 ба 4 дэх тоглолтонд Никс ялалт байгуулсан ба 4 дэх тоглолтын төгсгөлд Alonzo Mourning болон Larry Johnson нарын зодоон мөн л цувралд нөлөөлсөн нь дамжиггүй юм./Жефф Ван Гандигийн Моурнингийн хөлнөөс тэвэрдгээр та бүхний санаанд үлдсэн байх/
Лэрри Жонсон цувралыг 4 дэх тоглолтонд шийдсэн гэхэд хилсдэхгүй ба энэхүү зодооны үр дүнд Моурнинг шийдвэрлэх 5 дахь тоглолтонд тоглох эрхгүй болж Хит 5 дахь тоглолтонд хожигдов. 1997-98 оны улирлын дараагаар Жордан, Пиппен, Фил Жэксон нар Буллзыг орхисноор Майамид Дорнод бүсийн аварга болох боломж гарч ирэв. Гэсэн ч НБА-ийн ажил хаялтын улмаас 1998-99 оны улирал 1999 оны 2-р сарын 9-нд эхлэлж улирлын 50 тоглолттойгоор маш шахуу хуваарьтай болохоор болов. 33 хожил 17 хожигдолтойгоор Дорнод бүсийн Нэгээр шалгарч, Зо лигийг блок шотоор тэргүүлж Шилдэг хамгаалан тоглогч болж НБА-ийн нэгдүгээр багт Шакийг ардаа орхин орж, МVP-ийн өрсөлдөөнд Карл Мэлоний ард 2т бичигдэв. Хэрэв Зо MVP болсон бол шилдэг хамгаалан тоглогч, Үнэ цэнэтэй тоглогчоор зэрэг шалгарсан 3 дахь тоглогч болох байв/Жордан, Хакийм/. Плэйоффын эхний шатанд дахин заналт Никстэй таарав. Цувралын 1,3 дахь тоглолтонд Никс, 2,4 дэх тоглолтонд Хит ялалт байгуулав. Шийдвэрлэх 5 дахь тоглолтонын цаг дуусах мөчид Терри Портерийн хатгаж гаргасан бөмбөгийг шүүгч нар Никсд үлдээснээр Алан Хьюстэн хожлын бөмбөгийг хийж 8-р гарсан баг 1-р гарсан багийг хожсон 2 дахь тохиолдол болов. Никс цаашаа НБА-ийн финалд Сан Антониод хожигдсон билээ.
1999-2000 оны улиралд Хит багийн логогоо шинэчлсэн ба AmericanAirlines Arena ашиглалтанд оруулав. Улирлыг 52 хожилтойгоор дуусгаж 4 улирал дарааллан дивизоны аварга болж бүсийн 2-р байраар плэйоффт шалгаран Зо лигийг дахин блок шотоор тэргүүлж шилдэг хамгаалан тоглогч болов. Плэйоффын эхний шатанд Тим Хардуэйгээр Детройтыг шүүрдэж дараагийн шатанд өнөөх л Нисктэй/4 дарааллан плэйоффт/... Майамид болсон эхний тоглолтонд Тим Хардуэй бэртлээс эргэн ирсэн ба тус тоглолтонд Зо 26 оноо авч ялалт байгуулав. 2 дахь тоглолтонд Никс 6 оноогоор Хитийг талбай дээр нь ялсан бол 3 дахь тоглолтонд нэмэлт цагт Хит, 4 дэх тололтонд Никс, 5 дахь тоглолтонд Хит ялснаар цувралыг 3-2-р тэрүүлж эхлэв. Гэсэн ч Никс 6 дахь тоглолтонд хожиж 7 дахь тоглолт Майамид болоход цаг дуусах мөчид Clarence Weatherspoon шидэлтээ алдснаар Никс 1 оноогоор хожиж бүсийн финалд үлджээ.
2000-2001: Уналтын эхлэл 3 плэйофф дарааллан Никст ялагдсны дараагаар Пэт Райлли Торонтогоос Трэйси МкГрэйдиг авах гэж оролдсон ч Орландо Мэжикт алдсан тул П.Броун, Ж.Машбурн нарыг солилцоогоор явуулж Шарлот Хорнетсоос Эдди Жонес, Антони Мэсон, Рики Дэвис нарыг солилцоогоор мөн Брайн Грантыг/7жилийн 56 сая ам.доллар/ авч ирэв. Тим, Зо нар 2000 оны Сиднейн олимпд шигшээ багт дуудагдан алтан медаль хүртэв. Олимпоос ирсний дараа Зогийн хөл хавдав. Улмаар 2000 оны 10-р сарын 16-нд бөөрний архаг өвчтэй болсныг зарлаж 2000-2001 улиралд тоглохгүйг зарлажээ. Тим Хардуэйгаар тэргүүлсэн Хит улиралд 50 хожил байгуулан дорнод бүсийн 3-р Плэйоффт шалгарав. Эхний шатанд экс Хитүүд болох Машбурн, Броун тэргүүтэй Шарлотын эсрэг тоглон 3-0-р шүүрдүүлжээ. Үүний дараагаар Майамигийн хар улиралууд эхэлсэн юм.....
2001–2003: Плэйоффыг өнжсөн нь Дараагийн 2 улиралууд Хитийн хувьд хамгийн муу улирлуудын нэг байв . Пэт Райлли дасгалжуулагчийн хувиар анх удаагаа плэйоффоос мултрав. Хит залуу өсөх ирээдүйтээ Рики Дэвисийг драфтын бус тоглогчид болох in Malik Allen, Mike James нараар солисон нь шүүмжлэлийн гол бай болоод байв. Улирлыг 36–46 гэсэн амжилттайгаар дорнод бүсийн 11-т бичигдэж плэйоффоос мултрав. 2002 оны драфтаас Карон Батлер, Рассел Батлер нарыг сонгож 2002-2003 оны улиралд Зо бөөрнийхөө асуудлаас болж, Эдди Жонес шагайны бэртлээс болж ихэнх тоглолтонд өнжснөөр рүүкий Карон Батлер багийн лидер болж улирлыг 57 хожигдолтойгоор дуусгаснаар Райлли ажлаа өгөв.
2003-2006: АВАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНД 2003–2004: Двэйн Уэйд ирэв Dwyane Wade 2003 оны драфтын 5. 2006 оны финалын үнэ цэнэтэй тоглогч. Ирэх улирал Алонзо Моурнингийн том гэрээний хугацаа дуусч, Хитэд цалингийн зай гарснаар дахин шинэ баг босгох боломжтой болсон ч Энтони Картертай байгуулсан гэрээнээс шалтгаалж хангалттай цалингийн зай гарсангүй. Хит чөлөөт агент Элтон Брэндэд 6 жилийн 82 сая ам.долларын санал тавьсан ч Клипперсд алдснаар өөр чөлөөт агентын эрэлд гарч Ламар Одом, Рафер Олстнтой гэрээ байгууллаа. Хамгийн гол 2003 оны драфтаас 5-р сонголтоор Marquette-ийн Их сургуулийн Двэйн Уэйд, драфтын бус тоглогч Удонис Хаслем нарыг багтаа нэгтгэв. 2003-04 оны улиралд Стэн Ван Ганди Хитийн шинэ дасгалжуулагчаар ирсэн ба экспертүүд Хитийг тухайн улиралд лигийн хамгийн муу ажилтыг үзүүлнэ гэж таамаглаж байв. Гэсэн ч Уэйдээр тэргүүлүүлсэн Хит 42 хожил байгуулан дорнодын 4-р байраар плэйоффт шалгаран эхний шатанд Нью Орлеансыг 4-3р хожин, дараагийн шатанд Индианад 4-2-р хожигдлоо.
2004–2005: Шак ирж, Райлли эргэн нэгдэв Ингээд зуны солилцоогоор Лэйкэрсээс Сүпэрстар төвийн тоглогч Шакил О’нилыг Карон Батлер, Ламар Одом, Брайн Грант зэрэг тоглогчдоор авс ирснээр Майамид шинэ сүпэр хослол үүсэв. Энэхүү солилцоонд Карл Мэлонэ оролцохоор байсан хэдий ч 2003-04 оны финалд Детройтод ялагдсан нь зодог тайлахад хүргэсэн байна. Мөн хуучин Хитүүд болох Стив Смит, Алонзо Моурнинг нар эргэн нэгдэв. Улмаар улиралд 59 ялалт байгуулж багийн түүхэнд 2-т орох амжилт үзүүлж дорнодын нэгээр плэйоффт шалгарав. Нетс, Визардсыг 4-0,4-0-р шүүрдэж бүсийн финалд аваргаа хамгаалахаар тоглож буй Детройт Пистонстой нүүр туллаа. 5 дахь тоглолтонд Хит ялалт байгуулж цувралыг 3-2-р тэргүүлж эхэлсэн ч Уэйд тус тоглолтонд Рашийд Уоллэстай мөргөлдөж хавиргаа гэмтээсэн нь 6 дахь тоглолтонд оролцох боломжгүй болж Пистонс 91-66-р хожин, цувралыг тэнцүүлж шийдвэрлэх 7 дахь тоглолт Майамид боллоо. Уэйд бэртлээс ирж 20 оноо авав. Хит тоглолт дуусахад 3 минут дутуу байхад 6 оноогоор тэргүүлж байлаа. Гэсэн хэдий ч дараалласан олон шидэлтээ алдаж Детройт 88-82 харьцаатай хожиж финалд шалгарчээ.
2005-2006: Аваргууд Улирал дууссаны дараагаар НБА-ийн түүхэн дэх 5 багийн 13 тоглогч оролцсон хамгийн том наймааг хийж, Rasual Butler, Qyntel Woods нарыг явуулан экс бүх одод Antoine Walker, Jason Williams, James Posey нарыг багтаа элсүүлэв. Мөн түүнчлэн Гэри Пэйтон, Жэсон Капоно, Wayne Simien, Damon Jones нартай гэрээ байгуулав. Гэсэн ч улирлыг 10 хожил 11 хожигдол гэсэн тааруу амжилттай эхэлж, Ван Ганди гэр бүлийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгнсөөр 2005 оны 12-р сарын 12-нд Пэт Райлли эргэн ерөнхий дасгалжуулагчаар ирлээ. Райлли ирсэн ч Хит аваргаа хамгаалж буй Сан Антониод 2, Санст 2, орон даяар гарсан Далластай хийсэн тоглолтонд 36 оноогоор хожигдов. 2,3-р саруудад багийн уур амьсгал сайжирч 16 тоглолтоос 15 хожил байгуулж эргэн ирэлтийг хийж 52 хожил 30 хожигдолтойгоор Дорнодын 2-р шалгарав.
Эхний шатанд Буллстай таарч 6 тоглолтонд буулган авч, дараагийн шатанд Нетстэй таарахад эхний тоглолтонд талбай дээрээ ялагдал хүлээв. Гэсэн ч 4 дарааллан ялж өмнөх жил бүсийн финалд ялагдсан Пистонстой нүүр тулав. Эхний тоглолтонд Хит айлын талбайн давуу талыг үгүй хийж ялалт байгуулснаар өөрийн талбай дээр 1-1 харьцаатай очиж дарааллан хожсноор цувралыг 3-1р тэргүүлж эхлэв. 5 дахь тоглолтонд Пистонс талбай дээрээ ялалт байгуулсан ч Хит 6 дахь тоглолтонд ялалт байгуулснаар НБА-ийн финалд анх удаагаа шалгарч Дирк тэргүүтэй Далластай тоглохоор болов.
Хит Далласт болсон эхний 2 тоглолтонд хожигдсоныхоо дараагаар 4 дарааллан хожсноор НБА-ийн аварга хэмээх эрхэм цолыг анх удаагаа хүртэж, Уэйд Билл Расселийн нэрэмжилт финалын үнэ цэнэтэй тоглогч болсон ба 0-2-с 4 хожиж түрүүлсэн 3 дахь баг болон түүхэнд үлдэв. /1969 онд Boston Celtics, 1977 онд Portland Trail Blazers/
Моурнинг, Пэйтон, Жэйсон Уиллиамс, Уолкэр зэрэг ахмад тоглогчид анх удаагаа аварга болсон ба Моурнинг, Пэйтон нар гэрээгээ сунгав. Райлли 7 дахиа аварга болсон ба дасгалжуулагчийн хувиар 5 дахиа, Шак 4 дэх удаагаа аварга авав.
2006-2007: Аваргаа хамгаалахаар тэмцсэн нь Аваргаа хамгаалах нээлтийн тоглолтонд Хит Буллзд 108-66 харьцаатайгаар 42 онооны зөрүүтэй хожигдож анти рекордын эзэд болов. Шак бэртлийн улмаас 30 гаруй тоглолт өнжиж, Райлли тодорхойгүй хугацаагаар багаа орхиж, Уэйд шууны бэртэл, Посей, Уолкэр нар жингийн асуудлууд ар араасаа гарч ирэв. Шак 1-р сард, Райлли улирлын хагаст эргэн ирэв. 2007 оны 2-р сарын 21-ны өдөр Хит Хьюстон Рокетсийн эсрэг тоглолтын үеэр Уэйд зүүн мөрөө гэмтээж тэргэнцэр дээр сууж талбайг орхив. Улмаар хагалгаа хийлгэх шаардлагатай болсон Плэйоффт ирэх магадлалтай гэсэн мэдээг албаныхан өглөө. Түүнийг бэртсний дараагаар Хитийн амжилт эрс буурна гэж таамаглаж байсан ч 14 тоглож 11 ялалт байгуулав. Хагалгаа амжилттай болж тэрбээр 4-р сарын 9-нд эргэн ирсэн юм. Уэйдийг бэртлээд ирээд удаагүй байхад Шакийн өвөө нас барж 2 тоглолт, Хаслем, Пэйтон нар бэрлтийн улмаас тоглосонгүй. Улирлыг 44 хожил 38 хожигдолтой өндөрлүүлж 4-р плэйоффт шалгарч, нээлтийн тоглолтонд уншуулсан Бухнуудтай таарч, тэдний эсрэг юу ч хийж чадсангүй 4-0-р шүүрдүүлэв. Энэ нь 1957 оноос хойших аваргаа хамгаалж буй баг эхний шатанд шүүрдүүлсэн анхны тохиолдол болсон юм.
2007–2010: Шинэчлэл Michael Beasley Хитийн түүхэнд хамгийн дээгүүр сонгогдсон тоглогч. 2008 оны драфтын №2. Зун нь драфтаас 20-р сонголтоор Жэйсон Смитийг авч 21-р 76-чуудын сонгосон Дикуан Күүкээр солив. Мөн Капоног Рапторст, Посейг Селтикст алдав. Смаш Паркер болон Пеннитэй гэрээ байгуулж, Шак, Пенни 2 дахин нэг багт тоглохоор болжээ. /Гэсэн ч түүнийг 12-р сард багаас хассан/ 2007 оны 12-р сарын 19-нд Атлантагийн эсрэг Моурнинг бэртэл авснаар улирлыг өндөрлүүлэв. 2008 оны 2-р сард Райлли Шакийг Сансын Шон Мэрион, Маркус Бэнксээр сольсноор Уэйд Шакийн эрин энд хүрээд өндөрлөв. Хит улирлыг 15 хожилтойгоор дуусгаж бас нэгэн анти рекорд тогтоов./Ирэх драфтад Роуз, Бийзли орох байсантай холбоотой байж болзошгүй./ Уэйд 2008 оны 3-р сарын 10-нд мөр, өвдөгний бэртлийн улмаас улирлын үлдсэн тоглолтуудад тоглохгүй болсныг мөн Смаш Паркерийг багаас хасаж богино хугацааны гэрээг Бобби Жонестой хийв. 2008 оны 4-р сарын 28-нд Райлли багийн ерөнхий дасгалжуулагчийн ажлаа 37 настай туслах дасгалжуулагч Эрик Споестрад хүлээлгэн өгөв. Райлли өөрийн кареертаа 1210 ялалт байгуулснаар Ленни Вилкинс, Дон Нелсон нарын араас 3 бичигдсэн юм. 2008 оны драфтын лоттери болж Хит 2-р сонгох эрх авлаа. Буллз Роузыг авч Хит Майкл Бийслиг сонгов. Мөн 2009 оны 2-р тойргийн эрхээр Миносотагаас NCAA-ийн аварга Марио Чалмерсийг авав. Мөн алингийн цэстээ тааруулан Жэймс Жонес, Якуба Диавара, Жамаал Маглойр, Шон Ливингстон нарыг багт нэмэв. 2008 оны 9-р сарын 29-с багийн ерөний менежер Randy Pfund ажлаа хүлээлгэн өгснөөр Райлли түүнийг ажлыг хүлээн авав. Рүүкий Чалмерс 2008 оны 11-р сарын 5-нд 76-ын эсрэг тоглолтон дээр 9 бөмбөг таслалт хийж, Тим Хардуэйгийн тогтоож байсан Хитийн рекордийг шинэчлэв. 2009 оны 2-р сарын 13-нд Шон Мэрион, Маркус Бэнкс нарыг Торонторуу явуулж Жэрмэйн О’нил, Жамаари Мүүн нарыг авч ирэв. Улмаар улиралд 43 хожил байгуулж Плэйоффт шалгарсан нь 1968 оны СанДиего Рокетсоос хойших өмнөх улиралд нь 15 хожилтойгоор дуусгаж дараагийн улиралд Плэйоффт орсон анхны баг болов. Гэсэн ч эхний шатанд 4-р байраар шалгарсан Атлантад 7 тоглолтонд ялагдсан юм. Уэйд НБА-ийн оноо авалтыг 30.2 оноогоор тэргүүлсэн нь Майамигийн түүхэнд анхных болов. 2009-2010 оны улиралд 47 хожил 35 хожигдол байгуулсан ба Плэйоффт Бостонд 5 тоглолтонд хожигджээ.
2010–с одоо: Их Гурвалын Эрин 2010-2011 оны улирлыг 12 центийн сул цалингийн зайтай эхлүүлэв. Энэ нь 2010 оны сүпер чөлөөт агентууд болох Леброн Жэймс, Крис бошийг эгнээндээ нэгтгэсэн мөн түүнчлэн багийн ахлагч Уэйдийн гэрээг 6 жилээр сунгахад 107.6 сая ам.доллар зарцуулсантай холбоотой. Майамид орох шийдвэрээ ESPN-ий “Шийдвэр” нэвтрүүлгээр шууд дамжуулан зарласнаар Кавсын эзэн Дэн Гилбертийг ихэд уурлуулсан билээ. Тэрбээр Леброны “шийдвэр”-ийн дараа Клевланд Леброноос түрүүлж аварга авах болно гэж мэдэгдэв. Мөн тэр орой нь Хит Бийслиг Миносотаруу хоёрдугаар тойргийн 2 эрх болон бэлэн мөнгөөр солилцоолов. 7-р сарын 9-нд Хит 4 нэгдүгээр тойргийн эрх, 2 хоёрдугаар тойргийн эрхээр Бош, Леброныг албан ёсоор багтаа авч 2лантай нь 110.1 сая ам.долларын гэрээ хийлээ. Хэвлэл мэдээллээр Буллзын алдарт 72-10 ажилтыг эвдэх талаар ярилцаж, нээлтийн тоглолт каблийн телевизээр хамгийн их хүн үзсэн рекорд тогтоов. Улмаар тус тоглолтонд ялагдаж, улирлыг 9 хожил 8 хожигдолтойгоор эхлүүлсэн нь Споестраг халж, Райлли ирэх ёстой гэсэн яриа хүчтэй тарав. Үүний дараагаар зөвхөн тоглогчдын дунд уулзалт хийж, 12 дараалласан ялалт байгууллаа. 2011 оны 1-р сард Уэйд, Леброн нар Бүх оддын тоглолтын Дорнод бүсийн гараанд сонгогдсон бол Бош дараахан нь сэлгээнд дуудагдав. Улирлын турш Хит Буллз, Бостоны ард 3-т бичигдэж байсан ч улирлын төгсгөлийг гайхалтай хийснээр 58 хожилтойгоор дуусгаж, улмаар Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Рөүзийн Бухнуудын араас 2-т бичигдлээ. Ингээд Плэйоффын эхний шатанд 76, Бүсийн хагас шигшээд Бостон, Бүсийн финалд Буллзыг тус бүр 5 тоглолтонд буулгаж хүсэн хүлээсэн аваргын төлөө 2006 оны финалд тоглосон Далластай таарав. Цувралыг 2-1-р тэргүүлж эхэлсэн ч 3 дарааллан хожигдож, Леброн 4-р үед 3 оноо дунджаар авснаар маш их шүүмжлэлд өртсөн билээ. Түүний хувьд финалд 17.8 буюу улирлын амжилтаасаа 8.9-р бага оноо авав.
Ажил хаялтын улмаас 66 тоглолт болсон 2011-12 оны улиралд Хит Норрис Коул, Шэйн Баттиераар хүчээ зузаатган, эхний хагасыг 27 хожил 7 хожигдолтойгоор гайхалтай эхлүүллээ. Мөн Уэйд, Леброн, Бош нар 2 дарааллан бүх оддын тоглолтонд шалгарав. Гэвч улирлын сүүлийн хагаст 19 хожил 13 хожигдол байгуулснаар 46 хожилтойгоор Дорнодын 2-р шалгарлаа. Плэйоффын эхний шатанд Никсийг 4-1-р хожиж, Индианатай дараагийн шатанд таарав. Эхний тоглолтонд талбай дээрээ ялалт байгуулсан ч Крис Бош гэдсэндээ гэмтэл авснаар цувралын үлдсэн тоглолтуудад тоглох боломжгүй болсон юм. Дараагийн тоглолтонд талбай дээрээ Индианад болсон 3 дахь тоглолтонд ялагдаж, Уэйд 3 тоглолтонд Споестратай маргалдаж шүүмжлэлд хүчтэй автлаа. Уэйд өөрийн хуучин коллежийн дасгалжуулагчтай дараагийн тоглолтонд очин, Уэйд Леброн нар нийлээд 3 тоглолт дарааллан 70 оноо дунджилснаар Индиаг мулталж, Бүсийн финалд Бостонтой... Эхний 2 тоглолтонд ялалт байгуулав. Бостонд болсон дараагийн 2 тоглолтонд ялагдаж, 5 дахь тоглолтонд Бош бэртлээс эргэн ирсэн ч дийлсэнгүй хожигдох эрхгүй боллоо. 6-р сарын 7-нд Бостонд болсон тоглолтонд Леброн дийлдэшгүй байж 45 оноо 15 самбараас бөмбөг авалт хийснээр 98-79-р буулгаж авав. Шийдвэрлэх 7 дахь тоглолт Майамид болж, эхний хагас Бостоны олон онооны давамгайллаар дууссаны дараагаар Хит эргэн ирэлтийг хийж 101-88-р ялалт байгуулан 2 жил дарааллан финалд үлдэж, залуу Оклахамигийн эсрэг тоглохоор болов. Эхний 2 тоглолт Оклахамад болоход 2 дахь тоглолтонд ялалт авч, улмаар талбай дээрээ болсон дараагийн 3 тоглолтонд буулгаж авч НБА-ийн аварга болж Леброн Жэймс анх удаа түрүүлж, Улирал, Финалын MVP-р шалгарав. Мөн Хит Плэйоффын 3 өөр цувралд ялагдаж яваад аварга болж чадсан анхны баг болсон билээ. (Индианад 1-2,Бостонд 2-3, Оклахамад 0-1).
Одоогийн бүрэлдхүүн 2012 оны 7-р сарын 11-нд Хит албан ёсоор Рэй Аллентай 3 жилийн Рашард Льюстэй 2 жилийн гэрээ байгуулсан.
Төвийн тоглогчид Joel Anthony, Mickell Gladness, Justin Hamilton, Dexter Pittman
Хүчний довтлогчид Chris Bosh, Udonis Halsem, Jarvis Varnado
Жижиг довтлогч Shane Battier, Lebron James, James Jones, Rashard Lewis
Хамгаалагч Ray Allen, Mike Miller, Dwyane Wade
Холбон тоглогч Mario Chalmers, Norris Cole, Terrel Harris, Garrett Temple