За 10-ийн тоймыг хүлээлгүй нэг тойморхуу юм бичий... 10, ганхүү эднүүс нэмж оруулах байх... би ч бас 10-ийн адилаар яаг юу юу болсонг сайн санахгүй байна... зүгээр л өөрийнхөө санаж байгаагаар нэг дүрслэх гэж оролдий...
Эртний түүхт Грекийн нийслэл 13 жилийн дараа ахин АЛ-ын финалын гайхамшигт тоглолтыг Олимпийн стадиондоо эхлүүлжээ... яаг 13 жилийн өмнө залуухан дасгалжуулагч Капеллогоор удирдуулсан Паоло Мальдини тэргүүтэй Россенеричууд өмнөх жилийн аварга Барселоны Дрийм Тиймийг яаг энэ цэнгэлдэх хүрээлэнд 4-0 бут ниргэж энэхүү нэр хүндтэй тэмцээнд 5 дахь удаагааа түрүүлэн АЛ-ын оригналь цомыг үүрд хадгалах эрхээр шагнуулж байсан билээ... Россенеричууд ялгуусан гавяагаа давтахаар 2 жилийн өмнөх шившигт ялагдлынхаа хариуг англичуудад өгөхөөр, улирлын эхэнд холбогдсон гутамшигт хэрэг төвгөөс нэр төрөө сэргээхээр, энэ улирлын сүүлийн цомын найдвараа биелэл болгохоор Афинд ирээд байлаа...
Харин тэдний өөдөөс АЛ-ын өөр нэгэн гайхамшигт түүхт баг Ливерпүүльчүүд сөрөн зогсоно... Тэд 2 жилийн өмнөх гайхамшигтай ялалтаа давтаж, европын аваргуудын тэмцээнүүдэд английн багуудын ноёлолыг тогтоохоор энд ирээд байгаа билээ...
Стадион тэрчигээрээ улаан өнгөөр хучигдсан байх ажээ... Гэхдээ энд Россенеричуудээс хамаагүй илүү улаанууд байх шиг... Анфилд Роудаас нэг их ялгарахгүй санагдаж байлаа... Үнэхээр хотон шувуунуудын тухай хамгийн анхны төсөөлөл Стивен Жи эсвэл Рафа Бенитез биш нөгөө гайхамшигт дуу стадион дүүрэн улаан өнгөт өмсгөл өмссөн галзуу фэнүүд байдаг билээ...
Милан энэ удаад МАН-ыг булшилсан 4-4-1 гсн формэшнээр Улаануудыг сөрөн зогсохоор шийджээ... Урд хөгшин чоно Инзаги ард нь харин тэдний бриллиант Кака тэгээд Пирло Гаттузо Амброссини Зийдорф арын жигүүрд Янкуловски ба Оддо гарч төвд нь гайхамшиг Каптайн Нестагийн хамтаар байраа эзэлжээ... Харин олон янзын тактик турших дуртай Рафа энэ удаад Челситэй тоглосон 2 тоглолтоосоо өөр бас нэг шинэ формэшнийг Россенеричуудын өөдөөс тавьжээ... Төвийн 2 Аггер Каррагер нард өөрчлөлт гараагүй бол Финнан баруундаа гарч харин зүүнд нь Рийзе гарч хамгаалах чиглэлийн хагасаар Машерано болон Алансо нар зоогдож Яаг урд нь Пеннант, Зенден 2 жигүүрээр төвд нь Жерард тэгээд хамгийн урд Койте... Миний бодлоор бол Улаануудын туршдаг олон формэшнүүдээс энэ хамгийн тэдэнд зохих юм шиг санагддаг... Учир юун гэвээс тэдний хамгийн том давуу тал болох Машерано болон Алансо нар нэгэн зэрэг талбайн төвийг эзэгнэхээс гадна Пеннант болон Зенден гсн шилдэг вингерүүд нь жигүүрийн довтолгоо хийх боломжийг энэ формэшн л хамгийн сайнаар олгох юм шиг санагддаг билээ... энэ Формэшнийг харуут л талбайн дунд хэсэгт Рафа ноёлохоор шийдсэн гэдэг нь илт... Алансо Машерано Жерард гсн аймшигтай гурвалжин төвд үүсчээ... Тэд бол аль аль нь довтолгоо зохион байгуулж чадахаас гадна замдаа дайралдсан өстөн бүрээсээ аймшиггүйгээр бөмбөгийг булаан авч чаддаг юниверсаль тоглогчид билээ...
Ингээд тоглолт эхэллээ... Миний бодсон ч зөв байлаа... Эхлүүт шууд улаанууд дээрэлхэж эхэллээ... Тэд талбайн төвд Миланчуудын бөмбөг эзэмших оролдлого бүрийг тас татан тухай бүртээ Дидагийн зүг улангасан дайрж эхэллээ... Неста Мальдини 2т энэ өдөр тийм ч амаргүй байх нь тоглолт эхлэнгүүт л мэдэгдэж эхэллээ... Гэвч Миланчууд эхэлж булан авлаа... Гэхдээ нэг их аюул үүсгэж чадсангүй... 10 дахь минутанд Улаануудын нөгөө аймаар хурдтай довтолгоо анхны аюулыг авч ирлээ... Зенден зүүнээр Оддотой уралдаж гүйгээд бөмбөгөнд түрүүлж хүрүүтээ төв рүү ахлагчидаа хаятал мань эр 16-ын шугамын гаднаас хаалганы зүүн тал рүү агаарын дамжуулалт өгсөнд нь Пенант тун жаахан дутав... Зенден Койте Алансо нар алдаагаар торгуульж эхэллээ... Энэ удаа Шүүгч жижиг алдаан дээр ч шүгэл үлээх юм... Энэ байдал Улаануудад тун ашиггүй билээ... учир нь тэдний тоглолт италичуудаас илүү биеийн хүчнийх... гэтэл шүүгчийн шүгэл ингэж хурдан дугараад байвал Улаануудын нөгөө аймаар эрч хүчийг үгүй хийх талтай билээ...
Дараахан нь ахиад л Пенант... төвөөс дамжуулалт авч баруунаар дайрч ороод Дидагийн их тал руу явуулбал Дида хурууны үзүүрээрээ аюулыг зайлуулж чадлаа... Тэр энэ өдөр тун одтой байнаа... Баруунаар мань эрийг зогсоох хүн Миланд алга бололтой... 17 дахь минутанд л Милан хамгийн анхны аюултай довтолгоогоо хийлээ... Янкуловскиго жигүүрээрээ дайрч ороод төв рүү Какад хаявал мань эр ганцхан зайлж өөрийгөө чөлөөлөөд Рэйнагийн зүүн тал руу нөгөө аймаар цохилтоо хийлээ... Гэхдээ энэ удаад зай арай л хол байсан болохоор Рэйна амжиж хаалаа... Алансон ахиад л торгууллаа... Энэ өдөр Алансогийн өдөр биш бололтой... Тэр бөмбөгтэй тоглогчтой тулах бүртээ л алдаа авч байлаа... эхний үеийн 10 хэддэх минут гэхэд аль хэзээний 3 сануулга аваад амжлаа... Миланы довтолгоо нэг л болж өгөхгүй арын хэд хоорондоо пасслалцаад л урагшаа бөмбөг очуутаа таслагдаж эргээд сөрөг довтолгоо болж ирэх юм... Неста л арын шугаманд эцсийн мөчид аюулыг таслан зогсоосоор... Жерард алсын дамжуулалт авч төвөөс гүйсээр яаг л өмнөх тоглолтонд Коле мань эр дээр алдаа гаргасан тэр газраа очтол Неста түүн дээр алдаа хийж орхилоо... яаг Челсигийн өөдөөс гоолдож байсан байрлал... Хаалттай цохилтон дээр 2 вингер очижээ... бодвол Рафа агаарын пасс илүү ашиглахыг хүсч байгаа бололтой... Гэвч энэ цохилт аюул тариж чадсангүй...
Янкуловский энэ тоглолтон дээр тун муу байна... боломж гарвал л өрсөлдөгчидөө бөмбөгөө өгчих юм... гэтэл энэ удаад бүр том аюул тарих шахав... Бөмбөгөө Пенантад алдчихлаа... мань эр ч баруунаар сум шиг орж ирээд төв рүү хаялаа... Жерард ялихгүй л дутаж Неста цэвэрлэв... Пенант мундаг байнаа... Үүний дараахан Кака гайхамшиг бүтээх дөхөв... Кака бөмбөг авангуутаа маш богинохон зайд хурд аваад дайрлаа... Зүүн талд нь түүнийг Машерано дагана... Баруунаас нь харин Норвеги залуу бух шиг дайрлаа... Гэтэл мань Кака бөмбөгөн дээгүүрээ нэг хөнгөхөн бүжээд Норвеги эрийг унатал нь хуурч орхионд 16-ын шугам руу дайрлаа... Гэвч Машерано түүнээс бөмбөгийг булааж чадлаа... Машерано ажилаа сайн хийж байнаа... Эхний үед Какаг нэг л сул цохиолсанаас биш бусдад нь мань эр түүнийг гаргахгүй байна...
Янкуловскийн бас өөр нэг алдаа гаргалаа... Улаануудын довтолгоо... Койте хаалганы өмнө бөмбөг хүлээж авсан ч Неста Мальдини 2 түүнд цохих зай өгсөнгүй...
Алансо би ч гсн чадна гсн шиг өөрийн талбай дээрээ Какагийн хийсэн шиг хууралт хийгээд л... Алансо, Жерард, Рийзе гээд ливерийн буучид ээлжлэн 16-ын гаднаас Дидагийн зүг их буугаар хэссэг галлаж эхлэв... Гэхдээ онц аюул тариж чадсангүй... Алансогийн нэг буудалт л хаалгатай ойрхон өнгөрлөө...
Гэтэл 1-р үеийн цаг дуусдагийн даваан дээр Алансо Кака дээр алдаа гаргалаа... удаашруулсан бичлэгээс харах юм бол тийм ч ноцтой алдаа байсангүй... Какагийн жүжиглэлт ч орж... яаг 16-ын шугамны гадна чөлөөт цохилт хийх эрх Милан авлаа... энэ ч гоол болчих юм шиг мэдрэмж төрөөд ирлээ... Пирло цохилоо Рэйна зүүн рүүгээ үсэрлээ гэтэл бөмбөг баруун тал руу явчихлаа... юу болов гээд хартал гайхал Инзаги... ПИрло Рэйнагийн зүүн буланг чиглүүлэн эргүүлэгтэй цохитол Инзагигийн биенд ойгоод бөмбөг чигээ өөрчлөх нь тэр... Инзаги үнэхээр үүнийг хийе гэж хийв үү? эсвэл зүгээр дефлектед гоол уу? үүний нууцыг магадгүй тэр ганцаараа л мэдэх байх... Ингээд Милан бараг эхний үед олдсон цор ганц боломжоо чулуу болгосон бол Улаанууд бүхэл талбайг эзэгнэж байсан ч гоол хийж чадсангүй... Миланаас эхний үед Кака Неста 2-ыг л харлаа... Оддо өөрийнхөө жигүүрээр бас овоо хэд үзэгдсэн... гэхдээ надад энэ гоол орох ёсгүй юм шиг санагдсан... Кака жүжиглэчих шиг болсон...
За ингээд 2-р үе эхэллээ... Миланчууд ч одоо ингээд хамгаалж өгөх нь тодорхой... Ливер сэлгээ хийсэнгүй ээ... Рафа болон улаанууд ер бусын тайван харагдана... 2 жилийн өмнө яаг энэ үед тэд 3-0 ээр хожигдож байсан... Тийм болохоор тэдэний сэтгэлзүйд 1 бөмбөг гэдэг зүйл юу ч биш гэдэг нь ойлгомжтой... Ливерпүүль илүүрхэж Милан хамгаалсаар гэхдээ ягаад ч юм Улаануудын идэвхи үл мэдэг буурч байх шиг... Милан аргагүй туршлагаараа залуучуудыг өөрийн тоглолтондоо аажим аажимаар уусгаад байх шиг... Дээр нь энэ шүүгч бол яах аргагүй ливер шиг тоглолттой багт ашигтай юм авчрахгүй бололтой... Челси Ливер дээр шүгэл бараг дугарахгүй байсан бол энэ удаад байн байн дугараад л улаанууд сануулга авцгаагаад л... Удалгүй Рафа энэ тоглолтын үр дүнг тодорхой болгох нэгэн шийдвэрийг гаргах нь дээр... боломжийн тоглож байсан Зенденг суулгаж Кювеллийг орууллаа... улирлын турш гэмтэлтэй байгаад саяхан эргэж ирж ганц 2-хон тоглолтонд оролцсон хүнийг ийм чухал тоглолтын ийм торгон агшинд тоглолтын ритмийг өөрчлүүлэхээр гаргах гэж... гайхаад ч барсангүй түүний шийдвэрийг... Жерард зүүнээр дайрч орлоо... Неста эцсийн мөчид бөмбөгөнд түрүүлж хүрэв... Булан... бас л аюул тариж чадсангүй... Машерано болон Каррагер нар ээлжлэн шар хүртлээ... Гэхдээ Каррагерийн шар картан дээр Кака ахиад л жүжиглэчихлээ... Каррагер айлын эзэнгүй дамжуулалтыг Аггерт үлдээтэл Кака түүний хажуугаар сум шиг дайрлаа... Каррагер ч салахгүй гүйж байгаад жаахан шахтал Кака уначихсан харагдана... ууг нь бол Каррагер дүрмийн бус үйлдэл хийсэнгүй... Пирло чөлөөт цохилт хийлээ... гэхдээ энэ удаад аюултай болсонгүй...
Жерард ахиад Нестатай туллаа... Нестаг ч аргалж дөнгөлөө... хаалга руу ганцаарай дайраад гараад ирлээ... Дидагийн их тал руу бөмбөгөө чиглүүллээ... ясан сул юм бэ? Дида хааж чадлаа... энэ бол маш том боломж байсан юм... ахлагч даан ч хийсгэж орхилоо... Түүнд шинэ байрлал нь нэг л зохихгүй байх шиг...
Эхний үед нэг их харагдахгүй байсан Гаттузо 2-р үес тодорч эхэллээ... өөрийнхөө жигүүртээ бүх бөмбөгийг тэр салгаж байлаа... нөгөө аймаар царайгаа гаргаад л чарлаад л...
Рийзе Жерард нар холын буудалтуудаа хийж үзсэн ч байндаа тусахгүй байнаа... Пенант үргэлжлүлэн өөрийн жигүүртээ ноёлосоор... Кьювелл тун муу байнаа... бөмбөгний араас явахгүй байна... ядаж байхад урд нь Гаттузог зогсоод байх юм...
Барсикийн эхлсэнээр яах аргагүй энэ удаад Милан цомоор илүү өлсгөлөн байнаа... 2 жилийн өмнөх ливерпеель шиг... тэд бөмбөгний төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэж байгаа бол Улаануудад алга... Тэд Челсигийн өөдөөс тоглосон тоглолтынхоо эрч хүчний хагасыг нь ч энэ удаад гаргаж чадахгүй байна... эхний үед тун сайн тоглосон ч 2-р үе эхлээд нэг л унтаа болжээ... Рийзе Пенант нар нэг нэг удаа өөрийн болгож болох бөмбөгний араас явсангүй... ийм идэвхигүй байх гэж... Багийнхаа Инспирэшн болсон Жерард ч харагдсангүй... Койте л хөөрхий тэмцсээр... 2 жигүүрт төвд... даан ч ихэнхидээ түүний алдаа болон дуусч байлаа... Төвд Машерано Какаг салахгүй дагасан хэвээр... Алансо харин харагдахгүй байнаа...
Миланы ээлжит булангийн цохилт тун аюултай боллоо... Булангаас ирсэн бөмбөг эцэст нь Зийдорфийн өмнө ирж мань эр хаалга руу хуссан ч блокдууллаа... Дараа нь Рафа ахиад нэг ойлгомжгүй сэлгээ хийв... Кроусийг оруулаад Машераног суулгах нь тэр... Машерано ууг нь энэ тоглолтын турш Какаг денай хийж байсан билээ... Ууг нь би бодохдоо Пенантыг суулгаад Жерардыг баруундаа гаргах байх гэж бодсон... Хэрвээ төвөөсөө хүн сулгах байсан бол үгүй ядаж Алансог суулгахгүй... энэ өдөр Алансо онцгой муу байсан билээ... хичнээн ч олон сануулга авсан бэ... эхний гоол ч түүний алдаа байсан... Үүний ч гор тэр дороо гарч 82 дахь минутанд Кака тун чөлөөтэй байдлаас харж байгаад Ливерпүүлийн арын дөрвөлийн голоор дамжуулалт өглөө... Инзаги ч сугараад гараад ирлээ... Рэйна яаж ч чадсангүй гооол... 2-0... сайхан өшөө авалт... ууг нь Машерано байсан бол энэ гоолыг алдахгүй байж болох л байлаа... харамсалтай... тоглолт ойлгомжтой болжээ... Ливерпүүлчүүд довтлох гэж оролдох хэдий ч амжилтанд үл хүрнэ... тэдэнд эрч хүч дутагдаж байна... Анчеллотти Каладзег орууллаа... эцсээ хүртэл хамгаалах нь ээ... Улаанууд булан 2 дараалж авсан ч аюул болгож чадсангүй... Арбеолаг оруулж Финнанг суулгах юм... ямар ч зорилготойм бүү мэд... Гэтэл 89 дэхь минутанд булангийн цохилтоос Улаанууд гоолдлоо... Койте... Аггер эхэлж бөмбөгөнд хүрсэн бол Койте эцсийн цэгийг тавилаа... гэнэт 2 жилийн өмнөх дурсамж сэдрээд ирлээ... ахиад нэг гоол... шүүгч 3 минут сунгалаа... улаануудаас юм хүлээх хэрэггүй байжээ... бөмбөгөө алдаад л алдаа гаргаад л... шүгэл дугарлаа... Итали орон тэр аяараа хашигарлаа... Россенери ингээд 7 дахь удаагаа аварга... Мальдини 8 дахь финал 5 дахь цом... Супер гэхээс өөр юу гэхэв... Цом гардахыг хүлээх гэтэл С1-ийн амраагийн батгатай царай харагдав... дургүй хүрээд гарав... цаашаа юу болсым байгаам... ккк...