by Nomer 10 » Wed May 23, 2007 8:41 pm
Тоглолтын өмнө хэн юу ярив.
Жеррард: Олон гоол хийж, дамжуулалт өгдөг тул Какаг онцгой анхаарах хэрэгтэй. Түүний талаарх төсөөллийг хэзээ ч алдаж болохгүй... Би мухар сүсэгтэн биш. Гэхдээ би тоглолтын өмнө хувцас солих өрөөнд бүгдэд нь цомд хэн ч гар хүрэх ёсгүйг тодорхой хэлэх болно(Тоглогчид талбайд гарахад цом тэднийг угтдаг билээ)... 2 жилийн өмнөх тэр финал бол миний амьдрал дэх хамгийн гайхамшигтай шөнө байсан... 2 жилийн өмнөх байдал иймэрхүү л байсан, гэхдээ эцэст нь юу болсныг бүгд сайн санаж байгаа... Испани дэх бэлтгэлдээ бид гольфийн дасгал нэлээн хийсэн. Атенд их халуун тул бид халуунд бэлтгэл хийсэн... Гаттузо түрэмгий харагддаг ч муурын зулзага шиг аймаар санагддаг.
Рийзэ: Барселон дэх ялалт маш том алхам болсон. Бид өөртөө итгэх итгэлийг олж авсан. Манай баг 2 жилийн өмнөхөөс илүү туршлагтай, илүү хүчтэй болсон.
Бенитез: Хэвийн дасгалаа хийгээд, финал болох өдөр хүртэлх уур амьсгалыг мэдрээд цэнгэнэ гэдэг сайхан байна. Хамгийн чухал нь гэхдээ бүх анхаарлаа хадгалан үлдэх.
Инзаги: Бавариг хождог тоглолт л бидний хамгийн чухал тоглолт байсан. Эндээс л бид бусад багтай нэг түвшинд байж чадах юм байна гэсэн итгэлтэй болсон... Би далдыг хардаг шидтэн биш. Гэхдээ би манай баг юу чадахыг мэдэж байна... Милан бол өнөр бүл, энэ л бидний хамгийн хүчтэй тал... Бидэнд Кака Зеедорф нарын гоолууд, Пирлогийн характер, Гаттузогийн оролцоо хэрэгтэй байсан. Дасгалжуулагч Анчелотти үргэлж тайван байдлаас хандаж чадсан. Үүнийхээ төлөө бид тайтлаар шагнуулмаар байна... Ливерпүүл яг 10 жилийн өмнөх Италийн багууд шиг тоглож байгаа. Хамгаалаад л байна, хамгаалаад л байна, уйтгартай.
Кака: Жеррард бол толгойлогч. Тэр их гүйдэг, пассладаг, гоол хийдэг, айхтар хамгаалдаг, багаа өдөөдөг.Тэр бол гайхамшигтай, орчин үеийн тоглогч. Түүнийг би багтаа харахыг тун их хүсэхсэн... Ливерпүүл бол МанЮ-аас шал өөр баг. Тэд жинхэнэ британи баг. Бие бялдар, хүчний тоглолтыг эрхэмлэдэг. Маш хурдтай. Тэд тактикийн хувьд онцгой мэргэшсэн, Бенитез гэдэг сайн дасгалжуулагчтай. Тэд тун нягт тоглож, алдаа бага гаргадаг... Энэ финал бол миний амьдрал дэх хамгийн чухал тоглолт. Би Миланд анх ирэхдээ өөрийнхөө нэрийг багийн түүхэнд үлдээхийг хүсч байсан. Үүнийг хийхийн тулд би ЧЛ-ийг хожих ёстой... Ийм том учир утгатай тэмцээнд 2 дэх боломж тэр бүр олддоггүй. Бид одоо үүнийг ашиглаж хариугаа авах ёстой. Би цомыг гартаа өргөхийг үнэхээр хүсэж байна.
Зеедорф: 2 жилийн өмнөх явдал бол цэвэр аз байсан. Тэр тоглолтыг бид дахин 20 удаа тогловол бүгдэд нь ялах болно. Энэ тоглолт бидэнд өнөөдөр асар их мотиваци болох болно. Нэг л юм тодорхой. Юу гэвэл өнөөдөр пеналтигээс ялагч тодрохгүй.
Гаттузо: Жеррард бол 100 хувийн боломжоо гаргадаг том тоглогч. Би ямар ч байсан муурын зулзага шиг үстэй(сахлаа хэлж байна). Би өөрийгөө муурын зулзага шигээр санадаггүй. Харин хэзээ ч бууж өгдөггүй дайчин нохойгоор зүйрлүүлэн боддог... 2 жилийн өмнөх явдлыг мартахад их хэцүү, гэхдээ энэ нь биднийг зоригжуулах болно... Ливерпүүлийн хажууд бол МанЮ жинхэнэ баг.
Анчелотти: Бид өөрийнхөө тоглодгоороо тоглох хэрэгтэй. Ливерпүүл маш нягт тоглодог тул бөмбөгийг сул өнхрүүлэн тоглох нь хэцүү гэдгийг бид мэдэж байгаа. 2 жилийн өмнөх ялагдал бидний зүрхэнд шатсаар л байгаа.
Хитцфелд: Дэлхийн шилдэг хагас хамгаалагчийнхаа хүчээр Милан ялах болно.
Берлускони: Жила британчуудыг ядраана, Пиппо орж ирээд тэднийг нам цохино.
Румменигге: Милан бүтэн тэмцээний турш үргэлж сайжирсаар ирсэн. Тэдний зогсоох боломж бараг үгүй.
Хаманн: Маш жигд тоглолт болох болно. Боломж 50:50.
Магат: 2005 оны финалын үрээр Ливерпүүл сэтгэл санааны хувьд давуу, үүнийгээ ч ашиглах болно.
Пеле: Кака бол одоогоор Роналдиньогоос гадна дэлхий дээрх хамгийн шилдэг тоглогч. Тэр Миланыг ялалтад хүргэнэ гэж би найдаж байна. Түүнийг харахаар би өөрийн эрхгүй Иохан Кройффыг дурсдаг. Кака яг түүн шиг онцгой хурдан, гоол оруулах чадвар асар өндөр. Тэр бол хосгүй тоглогч.
Hup Holland Hup