el payaso wrote:байрн ч нэлээн монжиж Оуэн сайн ч гсн 25 сая хүрэх тоглогч биш...
Чи яаагаад хүрэхгүй гэдгээ тайлбарла л даа.
Одоо бол ер нь хөлбөмбөгчдийн үнийн инфляци өссөөр л байгаа. Ялангуяа 2000 оноос хойш бол нэлээн өссөөр ирээд Чэлси дээр ирээд гаарсан. Сайн тоглогчийг олон багууд мөнгөөр цохиж булаацалддаг болсон. Багууд ч гар татахаа больсон. Хөлбөмбөг чинь бизнес гэдэг утга руугаа илүү орж мөнгө ч их хүүдийлж чаддаг болсон. Наад захын жишээ л гэхэд томоохон баг л зөвхөн өмсдөг хувцасаараа л асар их мөнгө хийж чаддаг болсон. Хувцас хийдэг нэг компанитай гэрээлээд л жилийн 100-н сая. Хувцсан дээрээ лого хадуулаад л бас л жилдээ их мөнгө олдог. Зиа тэгээд тоглогчдын рекламны мөнгөнөөс зулгаана гээд мөнгийг бол хүүдийлж чаддаг болсон. Ялангуяа амжилт өндөр гаргаад байгаа багуудын орлого жилээс жилд өсч байгаа учир тэр хирээр багууд өндөр амжилт гаргахын тулд тоглогчдод үнэ хайрлахаа больсон. 2000 онд Реал тухайн үедээ хамгийн өндөр үнээр Зизуг авч байлаа. Одоо бол тэр үнэ хэд нугалагдахаар наймаа явагдахад гайхаад байхаар зүйл биш.
Кака гэхэд 80-н сая паунд-н үнэ хүрээд л явж байна. Кристиан зарагдах бол хэдээр зарагдахыг хэн ч мэдэхгүй.
Тоттэнхэмд байсан нэг залуг МанЮ 24-н сая паундаар л авсан. Тоттэнхэмд байхад нь бол Каррикыг ПЛ үздэггүй, эсвэл Тоттэнхэмийн фэн биш л бол мэдэх ч үгүй.
Эссиэн байна. Лион-г АЛ-аар чирсэнээс хойш Чэлси бас 20 гаруй сая паундаас авсан. Тухайн үед хэт өндөр үнэ гэж бүгд шүүмжилж байсан ч түүний төлөө төлсөн мөнгө яг тохирсон байсан.
Харгрийвэс... Бундэс үзпэггүй Байэр-ний цэн биш л бол ДАШТ-аар л үзүүлсэн тоглолтноос нь дүгнэх байхаад...
МанЮ авч чадсан бол баяр хүргэе. Үнэхээр хэрэгтэй тоглогч олон талын авьяастай. Би явуулах дургуй байсан ч өөрөө Англи хүн ПЛ-д тоглохыг хүсдэг бол явуулсан нь дээр.
Тэгээд ч Фэрги **н** биш. Ядаж л бид нар Соккер Мэнэжэр дээрээ ямар тоглогчид өндөр үнэ өгөх үгүйгээ гадарладагтай адил Фэрги энээ зэргийн ухаан гаргаад хэнд хэр мөнгө хаяхаа мэдэж байгаа байлгүй дээ.
Дараа жилийн ПЛ-г л харья...