Манай сэдэв ч бүр явахаа байж дээ
Ямар ч байсан өнгөрсөн долоо хоногт Юветэй хуурай тэнцээд байсан Фиорентинаг 2-1-р хожиж Жузеппе Меацца цэнгэлдэхийнхээ жаврыг үргээлээ. Наймааны цонхоор үргэлж идэвхтэй байдаг Виолачууд өнгөрсөн зун ч нилээд шинэчлэлийг хийсэн. Дасгалжуулагч нь Страмагийн найз, Италийн чадварлаг залуу мэргэжилтнүүдийн нэгээр нэрлэгдээд байгаа Монтелла. Жиоветичээр тэргүүтэй хүчирхэг багийг үнэндээ эзэмдсэн тоглолт үзүүлж Милито, Кассано хоёрын гоолоор буулгаж авлаа. Кассано ч манайд сайхан зохиж байна. Дээр нь Снайпер гэмтчихсэн болохоор мань хүнд сайхан боломж олдож 6 тоглолтонд 4 гоол оруулаад байна.
Маргааш орой Азарбажааны Нэфчитэй тоглох тоглолтонд дуудагдсан тоглогчид.
Хаалгач: 1 Хандаа, 12 Кастелацци, 27 Белеч;
Хамгаалагч: 6 Силвестре, 23 Рано, 40 Хуан, 42 Жонаттан, 44 Бианчетти, 55 Нагатомо;
Хагас хамгаалагч: 14 Гуарин, 16 Мудингай, 19 Кучу, 20 Оби, 21 Гаргано, 24 Бенасси, 31 Пэрэйра;
Forwards: 7 Коу, 49 Террани, 88 Ливаяа, 61 Гарритано.
Эндээс харахад Страма бүтэн сайны дебри Мадонинад ихээхэн анхаарал хандуулж байна уу даа гэж бодогдохоор байна. Үндсэндээ бол манай 2 дугаар баг ЕЛ-ийн энэ шатанд тоглох нь тодорхой болж байна. Нефчи нь Азарбажааны багууд дундаас хамгийн анх европын тавцанд өрсөлдөхөөр шалгараад байгаа болохоор нэг их анхаарал хандуулахгүй байгаа юм болов уу. Ямар ч байсан ийм бүрэлдэхүүнтэй очихоор болсон нь тэдний фанатуудын дургүйг нилээн хүргэж байгаа талаар Аль Жазира телевизээс манайд мэдээллээ.
Боломжит гараа. 4-3-3
--------------------------------Хандаа-------------------------- /Страма залуучуудад боломж олгодог олгодог гэхэд арай ч Белечийг гаргачихгүй болов уу.
-Жонаттан-----------Силвестре------Хуан------------Перэйра-- /Примаверад сайн байгаа Бианчеттиг гаргаж тун магадгүй/
--------------------------------Мудингай-------------------------------
-----------------------Гуарин------------Кучу---------------------------
------Коу-----------------------Ливаяа---------------------------Оби----
Милито, Кассано, ахлагч, хана гэсэн гол хүмүүсээ амраалаа гэхэд формондоо орох хэрэгтэй байгаа Алварез, примаверад сайн байгаа Данкан, гэмтлээс дөнгөж ирээд байгаа Палашио нтр-ийг тоглуулахгүй. Страма тэгж байгаад их сонин сонин шийдвэр гаргадаг нөхөр байна шүү