Бид их азтай хүмүүс... ягаад гэвэл би Истанбулын финалыг шууд үзэж байсан гээд хэдэн жилийн дараа ярих эрхтэй... Тиймээ энэ бол АЛ-ын түүхэн дэхь магадгүй хамгийн аугаа финалын тоглолт билээ... Тэгвэл хөлбөмбөгийн өндөр хөгжил бүхий 2 өөр улсын 2 шилдэг багууд та бидэнд өөр нэгэн аугаа финалыг үзүүлэхээр финалын тоглолтонд шалгаран үлдээд байна... Хөлбөмбөгийн 2 том соёлын төлөөлөл... 2 өөр соёлын тулаан...
Миланчууд афинд илүү итгэлтэйгээр газардах болно учир нь 13 жилийн өмнө залуухан дасгалжуулагч Капеллогоор удирдуулсан Улаан харууд Каталоны алдарт мөрөөдлийн багийг яаг энэ цэнгэлдэхэд 4-0 оор булшилж АЛ-ын цомынхоо тоог нэгээр нэмсэн юм...
2 багууд нийтдээ 11 удаа энэ эрхэм цомыг хүртсэн бөгөөд энэ удаад ялах бол ЛИверпүүль цомоо 6 болгох бол Милан 7 дахиа хүртэнэ... Энэ 2 клуб бол европийн түүхэнд Эзэн хааны багийн дараа орох л супер амжилтийг үзүүлсэн клубүүд билээ...
Милан энэ жил 11 дэх удаагаа финалын тоглолтонд шалгаран үлдсэн бөгөөд зөвхөн Реал л 12 удаагийн финалд тоглосноороо тэдний өмнө зогсоно... Харин Ливер 7 дахь удаагаа финалд тоглох бөгөөд тэд зөвхөн 1985 онд л Платинигийн Ювед Безельд ялагдаснаас бусад бүх финалдаа ялалт байгуулж байлаа... Ливер өмнөх бүх ялалтаа байгуулахдаа хоме буюу улаан жерсигээ өмсөн тоглож байсан бол тэдний өрсөлдөгчид дандаа цагаан жерситэй байжээ... Хэдийгээр Истанбулд Россенеричууд Цагаан өмсгөлтэйгээр улаануудын өөдөөс тоглож ялагдсан ч гсн өмнө нь 5 удаа энэ цомыг хүртэхдээ өмсч байсан цагаан өмсгөлөө өмсөн Афинд гарах гэнэ...
Миланы амьд домог Паоло Мальдинигийн 8 дахь финал нь байх болно... Тэр мөн 4 цомтой... 1989, 1990, 1994, 2003... Хэрвээ энэ тоглолтонд Милан ялалт байгуулбал тэр европын хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн аугаа амжилтыг үзүүлсэн тоглогчдын нэг болох болно... зөвхөн реалын Генто л 6 цомтой бөгөөд багийн анд Де Стефано нь 5 цомтой юм...
Паологийн аав Цезарь мөн энэ тэмцээний финалын тоглолтонд тоглож байсан бол Улаануудын Пепе Рэйнагийн эцэг нь Атлетикогийн бүрэлдэхүүнд багтан Байрнын эсрэг финалд тоглож байсан билээ...
Рафа болон Анчеллоти өмнө нь АЛ-ын цомыг нэг нэг хүртэж байсан ч АЛд тоглосон туршлагаараа Анчеллотти илүү юм... Анчеллотти бол тоглогчийн болон дасгалжуулагчийн түвшинд энэ цомыг хүртэж байсан 5-н хүний нэг юм... Миланы өөр нэг домог бол Кларенсе Зийдорф юм... тэр бол 3-н өөр бөгөөс гурван удаа энэ цомыг хүртсэн цорын ганц тоглогч юм... AFC Ajax (1995), Real Madrid (1998) and Milan (2003)...
2 багийн хувьд Истанбул дахь уулзалтаас хойш таарч байгаа анхны тохиолдол юм... 2 багийн Истанбульд гаргаж байсан бүрэлдэхүүн...
Milan: Dida; Cafu, Jaap Stam, Alessandro Nesta, Paolo Maldini; Gennaro Gattuso (Rui Costa, 112), Andrea Pirlo, Kaká, Clarence Seedorf (Serginho, 86); Andriy Shevchenko, Hernán Crespo (Jon Dahl Tomasson, 85).
Liverpool: Jerzy Dudek; Steve Finnan (Dietmar Hamann, 46), Jamie Carragher, Sami Hyypiä, Djimi Traoré; Luis García, Xabi Alonso, Steven Gerrard, John Arne Riise; Harry Kewell (Vladimír Šmicer, 23), Milan Baroš (Djibril Cissé, 85).
Милан финалын эрхийг авахын тулд энэ улирлын турш хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж байсан улаан чөтгөрүүдийг 5-3 харьцаагаар бут ниргэсэн бол Улаанууд өөрийн нутгийн ривал Челсиг Анфилдед торгуулийн цохилтоор ялсанаар энд ирсэн юм...
Грекийн талбай Россенери нарт үргэлж ээлтэй байсан бөгөөд 94 оны финалаас гадна тэд 73 онд цомтой багуудын цомын тэмцээнд лийдсийг мөн л энд хожиж байжээ... Харин улаануудад Грекийн талбай ээлтэй байсангүй... 2005 оны улиралд тэд Панатанайкст 1-0 оор хожигдож байлаа...
Милан английн багуудтай нийт 24 удаа таарсанаас 9 ялж 7 тэнцэж 8 ялагдаж байжээ... Өмнө нь финалд 2 удаа английн багтай таарч байсанаас 73 онд лидсийг хожиж байсан бол 2005 онд Улаануудад ялагдаж байсан билээ... Харин улаанууд 16 удаа италичуудтай таарч байсанаас 7 ялж 7 ялагдаж 2 тэнцэж байжээ... 1985 оны финалд тэд Ювед хожигдож байсан бол 2005 он болон 1984 оны финалд Россенери болон Ромаг буулгаж авч байжээ... Нийт Англичууд болон Италичуудын тулсан финалын үр дүн 3-2 гсн харьцаагаар Англичууд тэргүүлдэг...