el payaso wrote: Шоон гэж ирээдүйгээ алуулсан залуу нэг байна... гигантуудын гараанд гарахаар хэмжээний л тоглогч байсан... одоо мэдэхгүй... Креспо Верон ч хог болсон... Боларуз бас Хамбургт мангас л байсан..
Шооны хувьд би үнэхээр харамсдаг, гигантуудын гараанд гарах хэмжээний байсныг мэдэхгүй, ямар ч байсан Агбонлахор шиг эвгүй гар байсан, одоогын Леноныг би Ситид байх Шооноос илүү гэж боддог.... Өнгөрсөн улиралын үнэхээр харамсмаар байдалд орсон, Дафф, Коул, Роббэн нартай өрсөлдөж чадаагүй... тувт банзанд.. Одоо ч гайгүй л дээ, гэхдээ хэрэггүй юм мааш их хийдэг, нухдаг, алддаг, эндээс болж конторт багаа оруулдаг. Хэд хэдэн тоглолтод тэгж байсан... Тэрри энэ тэр бүр загнаж байж болиулдаг.. Тийм занг Сити тэвчдэг байсан юм шиг байгаам, Жозе бол мэдээж тэвчихгүй, би үүнээс болж их суулгадаг гэж ойлгодог...буруу ч бодож байж болох юм..
Вероныг мэдэхгүй...
Креспо өнгөрсөн улирал өмнөх Миланд байснаасаа сайн л тоглосон ш дээ. 10 ч бил үү 12 ч билүү гоол хийсэн, Дрогба байхгүйд багаа бүрэн аваад явсан, Барсагийн эсрэг эхний тоглолтод гараанд гарч Дрогба сууж байсан, өөрөө л Италидаа маш дурьтай юм шиг байгаам..
Халид анх ирээд эвгүй байсан л даа. Барсатай тоглоход Роналдиног гаргаагүй... Өвөл дараалж гэмтээд буцаж формоо олж чадаагүй, дандаа чухал тоглолтууд байсан болохоор Жозе түүнд боломж олгосонгүй.... Ливерпүүл дээр түүнийг гаргаасай гэж мааш их хүссэн Гэтэл Арсенал дээр, сүүлд нь Эвертон дээр гарсан тоглолтыг үзсэн. Тэгэхэд мааш муу тоглож байна лээ. Тэгэхээр Жозегийн гаргаагүй нь ч зөв байх л даа...