Испаний шигшээ багийн Дэвисийн цомд улсаа төлөөлөн оролцдог шигшээ баг анх Испаний Теннисний холбооноос үүсгэн байгуулагдсан юм...
Одоогийн байдрлаар баг энэхүү тэмцээнд удаа (2000, 2004, 2008 and 2009) торгон жолоогоо өргүүлээд байгаа бөгөөд 1965, 1967, 2003 онуудад аман хүзүүдэж байжээ...
Шигшээ баг энэхүү тэмцээний World Group шатанд сүүлийн 27 жилд 26 удаа шалгарсан бөгөөд сүүлийн 15 жил нь тасралтгүй энэ тэмцээнд орсоор ирсэн өнгөрсөн 20 жилийн дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг юм...
2009 онд Чехийн шигшээг финалын тоглолтонд 5-0-оор хожиж, сүүлийн 10 жил дэхь 4 дэх түрүүгээ байгуулсан энэ цаг үеийн хамгийн шилдэг баг...
Анх Дэвийин цомд 1921 оноос оролцох эхлэсэн боловч 1965 оныг хүртэл финалын тоглолтонд хараахан оролцож амжаагүй байсан юм...
Харамсалтай тэрхүү финалын тоглолтонд Австралийн багт хожигдсоноор Дэвисийн цомд түрүүлэх мөрөөдлөө дахин хойшлуулахад хүрсэн байна..
Хэдийгээр 2 хилийн дахин финалын тоглолтонд эргэн ирсэн ч Мануэл Сантана болон Мануэл Орантэс нарын шилдэг тоглогчтой баг Австрали тоглогч болох Рой Эмерсоны өмнө хүчин мөхөсдсөн юм... Тэр үед теннисний ертөнцөд Австралийн баг 1961, 1962, 1964, 1965, 1966, 1967 онуудад түрүүлж, өөрийн гэсэн дарангуйлалыг тогтоочихоод байсан үе...
Энэ явдлаас хойш 33 жил хүлээсэний эцэст 2000 онд шигшээ баг дахин финалд эргэн ирлээ... Тэдний өрсөлдөгчид нь мөнөөх л 2 удаа мөрөөдлийг нь таслаж байсан Автралийн шигшээ баг...
Надал тэр жил тугчин хийж байгаа нь...
Барселонад болсон энэ тоглолтонд Хуан Карлос Ферреро гялалзтал тоглож, багтаа аваргын титмийг зүүлгэж, үндэсний баатар болж байлаа... Тэрээр Пэтрик Рафтер болон Лэйтон Хьют нарыг дараалан хожиж, 3-1-ээр ялсан энэ цувралын 2 хожлыг багтаа бэлэглэсэн юм...
Тэр мөч үнэхээр үгээр хэлшгүй сайхан мөч байсан... 2000 оны тивийн аваргад Испаний хөлбөмбөгийн шигшээ баг тун азгүй байдлаар мултарсны дараах эх орондоо барьсан маш том бэлэг байсан гэж үзэхийн зэрэгцээ Испаний спортын алтан үеийн ялалт, амжилтын үндэс эндээс эхлэсэн гэж үзэх хүмүүс ч бий нь оргүй зүйл биш ээ...
Үүнээс 4 жилийн дараа буюу 2004 АНУ-ын багийг 3-2-ын харьцаатайгаар ялж, дахин энэхүү тэмцээнд түрүүлсэн билээ... Өмнөх жил нь (2003) мөн финалдсан боловч нөгөө гайт Австраличуудад хожигдчихоод байсан үе...
2004 онд болсон тэрхүү тэмцээн Карлос Мояа болон 18-хан настай Надал хүүгийн ачаар тэрхүү ялалт ирсэн юм... Энди Роддик тэр финалд энэ 2 Испани тоглогчийн хэнийг нь хожиж чадаагүй юм...
2008 онд болсон 3 дахь аваргын титмийнхээ төлөө Аргентины хүчтэй багтай талбайд нь тулах мөчид дэлхийн номер нэг Надал гэмтсэний улмаас багийн хүч тэр хэрээр сулраад байсан үед Испаний хослол болох Фелициано Лопес, Фернандо Вердаско нар тун чухал үүргийг гүйцэтгэсэн гэхэд болно...
Эхний тоглолт Феррэр- Налбяньдиан нарын хооронд болж, Феррэр хуурай хожигдож орхих нь тэр... Гэсэн хэдий ч 2 дахь тоглолтонд Фелициано Лопес залуухан, хүчтэй Дель Потрогийн эсрэг аймшигтай тоглолтыг үзүүлж, 4-6, 7-6, 7-6, 6-3-аар нутгийн дэвжээн дээр нь ялж, хосын төрөлд Вердаскогийн хамтаар Налбяньдиан-Каллеригийн хосыг хожиж чадсанаар эх орондоо 2-1 гэсэн тэргүүлэлийг бий болгож чадсан...
Ингээд шийдвэрлэх тулааныг Вердаско маань Агасусогийн эсрэг хийж ялалт байгуулсанаар гол тамирчдынхаа эзгүйд маш том ялалтыг байгуулж, Испани орон Дэвисийн цомын 3 дахь түрүүгээ хүртэх нь тэр ээ...
Ингээд 2009 онд уг амжилтаа Чехийн шигшээ багийг хожиж бататгасан гэдгийг дээр дурьдсан бөгөөд тэрхүү тэмцээний 2-р тойрогт болсон Феррэр болон Степаникын тоглолт гайхалтай болж, эцсийн мөчид Испани залуу багтаа ялалтыг авч ирсэнээр багаа хялбархан ялж болох замд хөтлөсөн гэхэд болно...
Сүүлийн жилүүдэд финалд хүрч чадаагүй жилүүдэд нь Надал гэмтлийн улмаас тэмцээнийг өнжиж байгаагүй бол багийн амжилт үүнээс ч илүү байж болох байсныг үгүйсгэхгүй...