[align=center]Алессандро Костакурта, Миланы таван номер, Il Professore, Миланы түүхэн дэхь хамгийн агуу тоглогчидийн нэг удахгүй зодог тайллаа.
Сачи-гийн үед Малдини, Бареси, Тассоти, Галли нартай мөр зэрэгцэн Дэлхийн хамгийн шилдэг хамгаалалт болдог байсан. Тэр үе бол түүний оргил үе юм.
Бареси зодог тайлсанаас хойш 10 жилд Малдинитай хамтаар багын лидерүүд болон багыг удирдан авч яваа билээ.
Түүний багт өгсөн зүйлийг зөвхөн талбай дээр тоглосон минут гэвэл үнэхээр хангалтгүй. Il Professore-Багш гэдэг нэрийг зүгээрч нэг аваагүй юм. Түүнийг байх хугацаанд Миланд тоглож байсан бүх тоглогчид түүний шавь нар. Үүнд зөвхөн хамгаалагчид орохгүй. Довтлогчид хагас хамгаалагчид гээд бүгд л түүний зөвөлгөөнд талархаж явдаг.
Кака: "Билли-гийн өгсөн зөвөлгөөнүүд намайг сайн хагас хамгаалагч болход маш их тусалсан. Хамгаалагчидаас хэрхэн мултрах болон хэзээ хаана ямар үйлдэл хийх ёстой зэрэг маш олон зүйлсийг түүнээс сурсан".
Ахлагчийн үүргийг яаж сайн биелүүлж чадахаа тэрээр 9-10 сард бидэнд хангалттай харуулсан. Энэ улирал өөрийнхөө өмнө нь тоглож байгаагүй баруун хамгаалагчийн үүргийг амжилттай биелүүлэн хүнд хэцүү үед багаа авч гарж байсан.
Залуучуудын системээс эхлэн 27 жил зөвхөн нэг багт тоглочоор хүчин зүтэгсэн тэрээр дахин дасгалжуулагчаар хүчин зүтгэхээр болоод байна. Тэрээр амьдралынхаа төгсгөл хүртэл Россонери-гийн төлөө хэмээн мэдэгдсэн билээ. 20 жилийн турш дэлхийн хэмжээний тоглоч байсан тэрээр нэгч удаа ямар нэгэн хэрэг төвөг, шуугианд орж байгаагүй, хэзээ ч өрсөлдөгчдөө, шүүгчдийг болон дасгалжуулагчдыг шүүмжлэн муулж байгаагүй. Түүнтэй адилхан тоглогч хөлбөмбөгийн түүхэнд байхгүй гэдэгт итгэлтэй байна.
Одоо багын андууд болох Тассоти, Анчелотти нартай нэгдэн Миланыг цаашид удирдан олон олон ялалтанд хүргэнэ гэдэг эргэлзээгүй юм.
Яг одоо би 23ны шөнө Афинд Малдини-тай хамтаар Аваргуудын лигийн цомыг хоёр талаас нь дээш өргөн зогсож байгааг төсөөлж байна. Ард нь улаан хар цааснууд тэнгэрт цацагдан стадионд " Милаааааааан милаааааааан" гээд сүлд дуу маань явж байгаагаар.
Түүний хүртсэн цомууд / Зарим багуудын цомын тоо хажууд нь ичмээр/ :
1989 Winner of the European Super Cup
1990 Winner of the European Super Cup
1995 Winner of the European Super Cup
2003 Winner of the European Super Cup
1989 Winner of the Champions League
1990 Winner of the Champions League
1994 Winner of the Champions League
2003 Winner of the Champions League
1989 Winner of the World Club Championship
1990 Winner of the World Club Championship
1988 Winner of the Italian Super Cup
1992 Winner of the Italian Super Cup
1993 Winner of the Italian Super Cup
1994 Winner of the Italian Super Cup
2004 Winner of the Italian Super Cup
1988 Italian Championship
1992 Italian Championship
1993 Italian Championship
1994 Italian Championship
1996 Italian Championship
1999 Italian Championship
2004 Italian Championship
2003 Winner of the Italian Cup
1993 Finalist in the World Club Championship
1994 Finalist in the World Club Championship
2003 Finalist in the World Club Championship
1993 Finalist in the Champions League
1995 Finalist in the Champions League
2005 Finalist in the Champions League
Баярлалаа "БИЛЛИ"
Түүнд зориулж тавьсан лого.
RESPECT
ГОООООООООООООООООООООООЛ
Өнгөрсөн Бямба гаригт хамгийн сүүлчийн Сан-Сиродох тоглолтоо хийсэн ба тоглолтын дараа бүх тоглогчид түүний өмсгөлтэй гарч ирэн баяр хүргэсэн.
[/align]