AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бало Миланд ...

Тэр шидийг үзүүлж Миланыг чирнэ.
15
20%
Тэр багийн нэгэн чухал хэсэг байх болно.
19
25%
Тэр гоолыг угсруулж довтолгоог шинэ түвшинд аваачна.
7
9%
Тэр гараанд гарч тоглох хэмжээнд л байна.
4
5%
Тэр сэлгээнд л суусаар улирлыг дуусгах байх даа.
2
3%
Тэр бол балайтолгой.
29
38%
 
Total votes : 76

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Gankhuu » Wed Sep 12, 2012 11:37 am

Өнөө орой 19:00 цагаас 47 сургууль дээр бэлтгэлтэй бүгд ирээрэй. Тэмцээндээ гайгүй сайхан амжилттай оролцьё манайхаан
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Sep 12, 2012 11:57 am

Манайхан тус тусын шигшээдээ тоглоцгоожээ...

Итали
Ноч эхний тоглолтод сэлгээнд сууж, 2 дахь тоглолтод бүтэн тоглосон.
Ачерби удаан хугацааны эцэст дуудагдсан ч сэлгээнд суусаар байгаад л ирж.
Абате гэмтэлтэй гэртээ үлдсэн. Паззо эхний тоглолтод гэмтлийн асуудал яригдаад өнгөрсөн.
Харин 2 дахь тоглолтод сэлгээнээс 69 дэх минутад оржээ. Ямар ч байсан гэмтэл бэртэл гайгүй бололтой.
Итали эхний тоглолтод Болгартай 2-2оор тэнцсэн. Харин 2 дахь тоглолтод Малтийг 2-0ээр хожжээ.

Голланд
Урби сэлгээнд суусаар байгаад л ирлээ. Нэг бодлын ашгүй лгэж бодож байнашд хэхэ...
Голланд эхний тоглолтод Туркийг 2-0 ээр, 2 дахь тоглолтод Унгарыг 4-1ээр хожжээ.

Колумб
Епес болон Запата нар Колумбын шигшээд тоглодог.
Эхний тоглолтод Запата гараанаас бүтэн тоглож Епес сэлгээнд ч байгаагүй байна.
Харин 2 дахь тоглолтод эсрэгээрээ Епес бүтэн тоглож Запата сэлгээнд харагдсангүй.
Колумб энэ удаад мундаг байжээ.
Эхний тоглолтод Уругвайг 4-0ээр бут ниргэж, удаах тоглолтдоо Чилийг 3-1ээр хусаад хаяж.
Аль аль нь л сайн багууд гэхэд Колумб аймаар байсан байна.

Итали Андер 21
Манай Эль Шаарави, Де Шильо нар тоглоод ирсэн.
Шаарави бас мундаг байна шүү. 2 тоглолтод 3н гоол. Шильо 1 тоглож клийн шиттэй иржээ.
Эхний тоглолтод цугтаа гараанаас гарч тоглосон. Шаарави 2 гоол, эхний гоолын дамжуулалт өгөөд 65 дахь минутад суусан.
Угаасаа энэ тоглолтод Итали 7-0ээр бут ниргээд ойлгомжтой байсан л даа.
Харин 2 дахь тоглолтод Шильо байсангүй. Гэмтчээгүй байгаа даа. Шаарави гараанаас бүтэн тоглосон цаг дуусах мөчид 1 гоол хийсэн.
Гэхдээ баг нь Ирландад 4-2 ээр хожигдсон.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Thu Sep 13, 2012 10:21 am

Патогийн гэмтэл их хурдан эдгэж байгаа гэнэ.Удахгүй бэлтгэлдээ орох юм шиг байна.
Боа Аталанта дээр тоглох боломжтой гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BTR » Thu Sep 13, 2012 10:24 am

Чуугий wrote:Патогийн гэмтэл их хурдан эдгэж байгаа гэнэ.Удахгүй бэлтгэлдээ орох юм шиг байна.
Боа Аталанта дээр тоглох боломжтой гэнэ.


Хурдан бэртдэг хүн ядаж хурдан эдгэмээрдээ
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Sep 13, 2012 11:57 am

Манай энэ өвлийн цонхоор хийж болох наймаанууд гэнэ дээ...

1. Ческ
Ческ Барсад байр суурьгүй байгаа. Асенал ахлагч, маестро тэрбээр Шави болон Доныг орлож чадахгүй.
Бүсгүй нь ч бас Титогийн хувьд орлуулшгүй тоглогч болоод байгаа.
Санчезын форм нь мундаг, удахгүй Вилла ирнэ гээд түүнд гарах боломж бараг байхгүй байгаа.
Манайх харин түүнийг зээлээд авчихна гэнээ... ккк...

2. Дэдэ
Васкогийн хамгаалагч. Хүчирхэг доминант тоглолттой түүнийг манай хамгаалалтын асуудлыг шийдэж чадна гэж хүмүүс үзэж байна.
Бразил халуун залуу хамгаалагч гэнэ дээ. Европод хөл тавих цаг нь болсон гэж үзэж байгаа гэнэ аналистууд...
Гэхдээ баг нь түүнийг дахиад нэг жил байлгах сонирхолтой байгаам байх. Энэ зун Ювэ хөөцөлдөөд байлуу... Чадаагүй билүү...

3. Дамиао
Дамиао бол Бразил довтлогч залуу. Тэр Оскарыг Чэлсид шилжсэнээс хойш Интэрнасионалын хамгийн гол хүн нь болчоод байгаа.
Олимпид алт авч чадаагүй ч, 6 тоглолтод 6 гоолтойгоор топ болсон. Түүнийг дарчихад их хэрэгтэй ч багагүй мөнгө төлөх байх.
Гэхдээ түүнийг авчрах нь Патогийн бэртэл эдгэрээд хэр тоглохоос, цаашид бэртэл гэмтэл хэр байхаас хиээхэн шалтгаалах болов уу...

4. Денилсон
Арсеналаас Сай Паолод зээлээр тоглож байгаа. Анх ирээдүйн од төвийн тоглогч гэгддэг байсан ч Арсеналд нэг их шалиагүй.
Сао Паолод зээлээр тоглохоо болиод Милантай үндсэн гэрээ хийнэ гэж шуугиад байгаа гэнэ. Манай төвийн хамгаалалтыг авч явах юм байхаа...
Хямдхан авчраад харчихад илүүдэхгүй л залуу даа... Надад бол Арсеналын Жилберто Силваг санагдуулах гээд байдагийн...
За түүн шиг болчуул юүхэв... Тэр бол зүгээр шилдэг гар...

5. Янга-Мбивиа
Монтпеллэрийн том од, Лиги 1 ийн аваргыг өнгөрсөн улиралд хүртсэн багийн ахлагч, төвийн хамгаалагч залуу.
Зунжин манайтай холбогдсон ч 4,8 саяын саналд ирээгүй... Арай л багадуулчихсан ч энэ өвөл энэ хавиар л Галлиани аваад ирэх байх.
Бас бус багууд холбогдоод байсан. Тэдэн дундаас Арсенал нэлээд ойртсон ч өөрөө Миланд сэтгэл зүрхээ өгсөн гээд Арсеналыг гол гаргачихсан...
23 настай залуу хамгаалалтын шугаманд Лидэр байж чаддаг нь манай гол асуудлыг шийдээд өгчихнө. Авчаасай...
Тас хар, тэгээд хүчирхэг тоглолттой гээд Десайлиг санагдуулаад байна...

6. Жеко
Манчестэрийн залууг бас л манайх энэ зун сонирхоод байсан. Гол асуудал нь түүний байран дээр Тевез, Агуеро, Бало нар байгаад байгаа юм.
Сэлгээнээс гарах нь залууд таалагдахгүй нь мэдээж... Дээрээс нь баг нь ч түүнийг гайгүй үнэ хэлчихвэл зарчих гээд байсан.
Гэвч манай санал болгосон үнэ мэдээж хэтэрхий багадаж Ситигийн багийнхныг гайхшруулчихсан...
Энэ өвөл манайх 20 сая хавьцааны үнэ санал болгоод авчрах боломжтой...

7. Кака
Бас л энэ зуны драма... Баг нь түүнийг өөрөө шийд гарга гэчээд Модричтой гэрээ хийсэн нь түүнд нэгийг хэлээд байгаа хэрэг...
Тэр өөрөө бол Алка нтрийг бодвол хамаагүй сайн залуу юм болохоор багтаа үнэнчээр энэ зун үлдчихлээ...
Өөрийнхөө ирээдүй, кареераа бодсон бол манайд ирдэггүй юмаа гэхэд өөр нэг баг руу очих л байсан даа...

8. Росси
2 дахь томоохон гэмтлээсээ эргэн ирэхээр тэмцэлдэж байгаа залуу... Энэ зун нэлээдгүй баг хөөцөлдсөн...
Учир нь эзэмшигч баг нь тааруухан яваа... Гэхдээ энэ бэртэл гэмтэл үү...
Гоол хийх чадвар бол мундаг л даа... Гэхдээ яг тийм класс тоглогч бол бас биш шиг санагдаад байгаа...
Энэ зун манайх түүнийг шилдэг формондоо орохыг хүлээгээд харъя гэцэн байгаа...
Өвөл болтол эдгэрээд, гоолдоод эхэлвэл манайх хэд гурван цаасаар тууж байж магадгүй л юм...
Надад бол нэх дэмий санагдаал байна... Айхтар том бие байхгүй... Паззо Пато 2 той давхцсан маягийн тоглогч...
Хэдээр авах цалинд хэдийг өгөхөөс л сэлгээнд суулгахад хэр вэ гэдэг нь харагдана...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Sep 13, 2012 12:03 pm

Санал асуулгад би Миланы түлхүүр тоглогч хэн бэ гээд санал асуулга хийгээд...
Одоогийн байдлаар Принц, Ноч 2 болж таараад байгаа... Үнэхээр чухал тоглогчид...
Гэтэл нэгэн аналистын бодлоор энэ жил Миланы гол тоглогч нь Ёнг байна гэнэ дээ хэхэ...
Түүнийг манай багт байсан цагт хожигдох, гоол алдах магадлал маш буурах юм байна.


Манайх бас Нивеатай гэрээгээ сунгалаа гэнээ.... Эрчүүдэд зориулсан Нивеа... 5 дахь жилдээ...

Галлиани Аллегри 2 сэтгүүлчдэд хурал зарлаад хоорондын харьцаагаа сайн байгааг илэрхийлжээ...
Саяхан гэмтэл бэртлээс болоод сонин сэтгүүлүд дэвэргээд байсан...
Харин хурал дээр үгүй гэдгээ батлаад... Аллегриг хэн Миланд яг тохирно гэж сонгосон тэр хүн нь би гэж Галлиани хэлсэн гэнэ.
Тэгээд хоорондын харилцаа сайн байгаа гэжээ... Бараг л тэврэлдээд үнсэлдсэн юм байх...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Thu Sep 13, 2012 11:26 pm

Radamel Falcao Wants To Join A.C Milan
Женоагийн 19 настай хаалгач Маттиа Перинийг ирэх зун гэхэд авчирна гэнэ.
Ирээдүйн Буффон юм байх.
За тэгээд Llorente,Davy Klaassen,Fabregas гэсэн хүмүүсийг өвөл авчирахаар хөөцөлдөж байгаа гэнэ.

Абате болон Принц нар Аталантатай хийх тоглолтонд хоёулаа тоглох боломжтой гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Sep 14, 2012 10:35 am

Итлаийн лигид их удаан тоглосон... Манайд бас сэлгээний л хаалгач байсан Massimo Taibi гэж нөхөр манайхыг
Лациогийн Federico Marchetti-г энэ өвлийн цонхоор авах хэрэгтэй гэсэн байх юм...

Аббиати шилдэг ч тэр 35 настай болохоор арай залуу, бас урт кареертай Марчеттиг аваад Габриелыг сайжиртал хүлээсэн нь дээр гэнэ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Sat Sep 15, 2012 9:28 am

Аталантагийн эсрэг дуудагдсан бүрэлдэхүүн.
Abbiati, Amelia, Gabriel,
Abate, Acerbi, Antonini, Bonera, De Sciglio, Mesbah, Mexes, Yepes, Zapata,
Ambrosini, Boateng, De Jong, Constant, Emanuelson, Flamini, Nocerino, Traorè,
Bojan, El Shaarawy, Niang, Pazzini.

Abbiati,De Sciglio,Acerbi,Mexes,Antonini,Ambrosini,De Jong,Nocerino,Emanuelson,Bojan,El Shaarawy гэсэн гараа гарах бололтой.
Паззини бага зэргийн гэмтэлтэй байгаа гэнэ.
Пато бэлтгэлдээ буцаад орсон гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Sun Sep 16, 2012 12:36 am

Зийдорф Де Ионг хоёр.
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Skull » Sun Sep 16, 2012 12:37 am

Өнөөдөр тоглолтоо үзэх санаатай сууж байна. Аллегри ямар тактик боловсруулсан нь их сонин санагдаж байна. Урби, Шараа 2 маань гоолдоно гээд таачий :)
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Saiza » Sun Sep 16, 2012 12:39 am

Чуугий wrote:Зийдорф Де Ионг хоёр.
Image

фүү гоё зураг бна
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Skull » Sun Sep 16, 2012 3:24 am

Хамгаалалт гэж хэрэг алга. Урбигийн дрибл ч бас мундаг бншүү. Дунд яг хор хутгах хүн дутаад бндаа.
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Yabraa » Sun Sep 16, 2012 7:43 am

Милан, Милан. Винчи пер ной!
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Tmshinoda » Sun Sep 16, 2012 10:06 am

Бүтэхгүй ээ
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Rosso Neri » Sun Sep 16, 2012 7:00 pm

82 жил эхлүүлээгүй хамгийн муу эхлэл!!! Талбай дээрээ 2 дарааллан хожигдлоо. Энэ янзаараа Аллегри явж Инзаги ирэх юм байна л доо.
Аллегри-д ч буруу юу байхав. Гэхдээ нэг хүн хариуцлага хүлээх ёстой. Инзаги амжилт үзүүлэх нь юу л бол. Тэгээд дараа улиралаас аз байвал Пеп ирэх юм байгаа биз.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby fanaticalantifanatic » Sun Sep 16, 2012 7:23 pm

аз гэж мөнгө байвал хэхэ, тэгээд Пеп багаа босгоход ч мөнгө хэрэгтэй гэтэл майнайх ямар байгаа билээдээ, тэхээр ер нь худлаа юм шиг.
Аллегри тэгээд 4-3-1-2 оороо л нүдэх юм
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Mon Sep 17, 2012 8:02 am

Тассоти л дасгалжуулагч болох хэрэгтэй түүнээс гаднаас хүн аваад хэрэг байна уу?
Өвөл хэдэн гайгүй наймаа хийх байлгүй тэгэхгүй бол ч бас л хүнд байна даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Mon Sep 17, 2012 8:13 am

Boban: “The worst Milan squad in the last 25 years”
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Mon Sep 17, 2012 5:48 pm

AC Milan_____1____________3_____Atalanta
_17(7)_______Shots (on Goal)_______10(4)
__12_____________Fouls_____________19
__8___________Corner Kicks___________5
__0 ____________Offsides____________ 1
_ 63%______Time of Possession_______ 37%
__2 __________Yellow Cards___________4
__0 ____________Red Cards___________0
__3 ______________Saves____________ 7


Тоглолтын тойм:
http://www.101greatgoals.com/gvideos/ac ... talanta-1/

За дараалсан 2 дахь гэртээ хожигдол хүлээлээ...
Үр дүнгийн тухайд ч, тоглолтын тухайд ч хэлээд юу гэхэв.... Тойм бичих дур хүрэхгүй байна.
Шигшээ тоглолтуудын дараа багийн тоглолт хэсэг хугацаанд алдагдсан л гэж найдахаас...
Яахав Аллегригийн асуудал хөндөгдөж ирсэн ч ядаж 1, 2 сар харчихад буруудахгүй байх өө. Явуулаад хэнийгээ ч авчрахав.
Тассотти? Түүний тухайд олон ч жил туслах байсан. Энэ Аллегригийн оронд гараад шууд мундаг амжилт гаргана гэж хэлж мэдэхгүй байна.
Пиппо тэр манай багачуудыг удирдаад 2 дахь хожлоо авчихсан. Тун ч амжилттай яваа. Гэхдээ туршлага цуглуулж байх хэрэгтэй.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Tmshinoda » Mon Sep 17, 2012 10:27 pm

Ер нь дасгалжуулагчаа солих гэж яарахгүй байлгүй дээ.. Угаасаа л сул бүрэлдүүхэнтэй байгаагаас л хойш...
Яг багийг чирээд аваад явчих лидэр алга байна даа..
Энэ өвөл л олигтой юм хийж үзээсэй тэр болтол лигтээ гайгүйхэн шиг яваад, Ав.лигт хэсгээсээ нэгээр гарж байвал болох нь тэр..
Яваандаа учраа олчих байх л гэж найдаад байна даа :)
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Seikoni » Tue Sep 18, 2012 7:47 am

Тотал соккероор Супер Пиппогийн тухай гараад байх шиг байна аа даа, ойрын үед. Өчигдөр лав шилдэг 50 гоолыг нь гэж гаргаж байсан. Нэгт Галатасарайн эсрэг хайчилсан гоол нь орсон байна лээ. Миний хувьд тэр 02-03 оны улиралд байв уу даа, Монтеро, Феррарагийн өөдөөс Буффоны салтаан доогуур гоол хийдэг үнэхээр мундаг гоол байна лээ. Пирло ч тас дамжуулалт өгсөн.

Ер нь ихэнхи мундаг гоол нь Аталантад байхдаа хийсэн харагдсан. Ямар ч мундаг байсан юм, дандаа томчуудын эсрэг эвгүй эвгүй гоол хусч байна лээ шд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Tue Sep 18, 2012 9:43 am

Угаасаа л аймаар л даа... Ямар ч байдалд гоолыг бол хийчээд байдаг гар л даа.
Тэр Аталанта нтр - д угаасаа тасархай л байсан. Бараг тоглолт болгонд гоолдоод шууд Ювэ хусчихсан.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Tue Sep 18, 2012 9:52 am

За аваргуудын лигид манайх Андерлехттэй гэртээ тоглох юм байна.
Манайх заавал ч үгүй хожих шаардлагатай тоглолт...
Учир нь энэ тоглолтоос өмнө манайх талбайдаа 2 ч хожигдсон нь сэтгэлзүйн хувьд бага зэрэг уналтад орж, фанатууд багт, Аллегрид итгэлээ алдаад эхэлсэн.
Мөн дээрээс нь энэ тоглолт Аваргуудын Лиги буюу Champions League гэдэг нэршилтэй болсоноос хойших манай 150 дахь тоглолт юм байна.

Аллегри дахиад л 4-3-1-2 гэдэг тактикаараа тоглох гэнэ. Өөрөө бол солих шаардлагатай гэж байсан.
Гэхдээ энэ удаад амжихгүй бололтой.
Гараанд : Аббиати, Абате, Бонера, Епес, Анто, Монто, Де Ёнг, Ноч, Принц, Паззо, Фараон гэсэн 11т гарах байх...
Харин өрсөлдөгч багаас Milan Jovanovic довтлогч нь оролцохгүй гэнэ.
Энэ тоглолтод Монто гарах нь манай багт маш чухал. Тэр багийн дунд шугамын крийтив үүргийг авч яваа.
Шүүгчээр William Collum гээд шотланд шүүгч ажиллах юм байна.
Өмнө нь манай Рэнжэрчтэй хийсэн нөхөрсөг тоглолтыг шүүж байж, харин Андерлехтийг шүүж байгаагүй байна.

Бид Андерлехттэй 2 таарч тоглоод 2ууланд нь хожиж байсан.
Манайх хамгийн сүүлд 2006-2007 оны улиралд тоглоход Кака маань хэт трик хийж, Жила 1ийг нэмсэнээр 4-1ээр хожиж байжээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Tue Sep 18, 2012 10:09 am

Хэдэн стат

Милан Андерлехттэй Аваргуудын Лигид 2 удаа буюу, 1993-1994, 2006-2007 оны улиралд таарч байсан юм байна.
Бид тэднийг хожсоноор цаашид аваргалсан байдаг юм байна.

Бид Аваргуудын Лигид 11 улиралд оролцохдоо 10т нь хэсгээсээ цааш шалгарч байжээ.
Хамгийн сүүлд 1999-2000 оны улиралд л бид азгүйтэж байж...

Андерлехт 15 дахь удаагаа Италийн талбайд тоглолт хийх гэж байгаа ба, анхны хожлоо авахаар үзэх гэнэ.

Андерлехт өмнөх хасагдах шатанд AEL Limassol FC тай үзэж 3-2оор группын шатанд тоглох эрхээ авчээ.

Тэдний дасгалжуулагч John van den Brom Vitesse’s - д байхдаа тоглогчийн хувиар карееийнхаа Европ дахь сүүлчийн тоглолтоо Интэрийн эсрэг СанСирод 2000-2001 оны улиралд тоглож байжээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest