19. Andre Agassi - Jim Courier 1990-ээд он Агасси, Сампрас, Куриэр, Чанг, Мартин гээд Амэрикийн эрэгтэй тэннисчдийн алтан үе байлаа.
Тэдний эхний 5 тоглолтын 4-т нь Куриэр хожигдсон ч хамгийн сүүлд таарч тоглохдоо хожигдсныг нь эс тооцвол Куриэр Агассиг 6 дараалан хожсон байдаг. Их дуулгад 6 таарахдаа 4-т нь Агасси хожигдож байв. 1991 оны Ролан Гарросын финалд таарсан нь тэдний хувьд цорын ганц финалд таарсан тохиолдол болж мөн л Агасси хожигдсон юм.
Тэд 2 удаа нилээн ширүүн тоглосон. 1991 онд Ролан Гарросын финалд 2 үе хожигдож яваад Куриэр, 1996 онд Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д мөн 2 үе хожигдож яваад Агасси гайхалтай эргэн ирэлтийг хийж хожиж байлаа.
18. Justine Henin - Serena Williams 2000-аад оны үеийн WTA-н тэмцээнүүдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нарын 1 байлаа. 2001 оны Амэрикийн нээлттэй тэмцээний 4-р тойрогт анх удаагаа таарч Сэрэна нэг ч сэт алдалгүй хожиж байсан.
Их дуулгад 10 жилийн дотор 7 удаа таарч Жюстин 4-т нь хожиж байжээ. Хамгийн сүүлд хоорондоо таарсан нь Их дуулгын финалд таарсан ганц тохиолдол болж Сэрэна хожсоноор хожил хожигдлын харьцаагаа 8-6 болгосон.
Тэдний 4-р тойрогт таарч тоглосныг эс тооцвол дандаа шөвгийн 8-с хойш тоглолтуудад таарч байжээ.
17. Lindsay Davenport - Serena Williams Тэд 14-хөн удаа хоорондоо таарсан ч дандаа сүүлийн тойргуудад таардаг байв. Шөвгийн 8-с хойших тойргуудад 12 удаа таарсан байдаг харин үлдсэн хоёр тоглолт нь 1, 2-р тойрогт таарч байжээ.
Сэрэна Уйллиамс 10-4 гэсэн хожлын харьцаатай бөгөөд Их дуулгад ч мөн адил 4-1 гэсэн давуу үзүүлэлттэй. Энэ хоёр 2005 онд Австралийн нээлттэй тэмцээнд цорын ганц удаа финалд таарахад Сэрэна мөн л илүүрхэж 3 үе тоглон хожиж байлаа. Энэ нь тэдний таарсан сүүлийн тоглолт байв.
16. Steffi Graf - Monica Seles Энэ 2 бол тэннисний түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй, зөрчилтэй тоглогчид байлаа. Хоорондоо 15 удаа таарч 10-т нь Граф хожсон, үүний 6 хожил нь Их дуулгад таарсан 10 тоглолтных байдаг. Харин 6 удаа Их дуулгын финалд таарч тэнцүү хожилтой байдаг юм байна.
1990-ээд оны эхэн үед тэд эмэгтэйчүүдийн тэннисний талбайг эзэгнэж байлаа. 1990 оны Ролан Гарросын финалд Сэлэш Графыг хожсоноор сүүлийн 9 Их дуулгын 8-г аваад байсан Графын амжилтыг зогсоосон. 1989 оны Ролан Гаррос, Уймбэлдонд Граф Сэлэшийг хожоод байсан юм.
1991, 1992 онд Сэлэш Австралийн нээлттэй тэмцээн, Ролан Гаррос, Амэрикийн нээлттэй тэмцээнд түрүүлж Граф зөвхөн Уймбэлдонд түрүүлсэн. Ингэснээр Их дуулгын бүх түрүүг Сэлэшт алдалгүй авч үлдэж чаджээ.
Хэрвээ Графын галзуу фэн Сэлэшийн нуруу руу хутгалаагүй байсан бол энэ 2 өшөө олон сэтгэлд үлдсэн сайхан тоглолт үзүүлэх байсан биз.
15. Venus Williams - Lindsay Davenport Тэд 27 удаа таарч Дэвэнпорт 14-13 гэсэн илүү үзүүлэлттэй байдаг ч Их дуулгад бол Вэнус 4-3 гэсэн харьцаатай. Тэдний таарч тоглосон 12 финалд Вэнус 7-5 гэсэн хожилтойгоос Их дуулгын финалд таарсан 3 тоглолтонд бүгдэнд нь Вэнус хожсон байдаг. Тэмцээнд шөвгийн 8-с өмнө таарсан тоглолт 1 л байдаг.
Тэдний хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт гэвэл 2005 оны Уймбэлдоны финал. 2 цаг 45 минут үргэлжилсэн уг тоглолт эмэгтэйчүүдийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн финалын тоглолт болсон. Дэвэнпорт эхний үед 6-4-р хожиж 2-р үед 6-5-р хожиж явсан ч Вэнуст алдаж 3-р үед Вэнус хожсоноор Уймбэлдонд түрүүлж байсан.
цайны цагаар амжих гэж яараад сонин болчихлоо