Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Tue Sep 11, 2012 9:11 am

Зиа за. Олимпийн аварга, Юу Эс Оупений аварга.
2012 он Мюррейд сайхан өнгөрлөө.

Серена бол Уимблдон, Олимп, Юу Эс гээд бүүр ч лаг.

Федерер ч гэсэн хоосонгүй.
Надаль өмнөх жилүүд шигээ биш ч бас хоосонгүй.
Жоковичт жоохон чамлалттай байгаа байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Sep 11, 2012 9:11 am

Тэгж гоё 2 сэт авчихаад Жокович нээрээ.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Чуугий » Tue Sep 11, 2012 9:13 am

76 жилийн дараа Их Британиас их дуулга хүртэж байгаа гэнэ.
Энэ жилийн 4 их дуулгыг 4үүлээ сайхан хуваачих шив.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby J@x » Tue Sep 11, 2012 9:25 am

Юу Эс Опений хамгийн удаан тоглолтын рекордыг эвдэх шахлаа шдээ.

Мурреид ч сүүлийн 1 сар мөрөөдлийн юм шиг өнгөрч байгаа байх даа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Tue Sep 11, 2012 10:22 am

Зиа зиа, болж болж сайхан боллоо. Мюррэй чинь надтай нэг өдөр төрсөн нөхөр байгаа юм. Дэмжиж байлаа, гоё тоглолт болжээ.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Sep 11, 2012 10:32 am

Жокович бэртэлтэй байсан гэхийн?
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Sep 11, 2012 10:43 am

Хамгийн сүүлд 2003 оны Их дуулгын тэмцээнд 4 өөр хүн түрүүлж байсан байна.

Австралийн нээлттэй тэмцээн Андрэ Агасси
Ролан Гаррос Хуан Карлос Фэррэро
Уймбэлдон Рожэр Фэдэрэр
Амэрикийн нээлттэй тэмцээн Энди Роддик
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 11, 2012 10:48 am

За за энэ жил ч олон хүн олон жилийн хөдөлмөрийн үр шимээ үзсэн жил болжийно доо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Sep 11, 2012 11:07 am

Тийм дээ...

Опэн эра эхэлсэн 1968 оноос хойших түүхэнд:

1 жилд 4 Их дуулгад түрүүлсэн:
- Род Лавэр 1969

1 жилд 3 Их дуулгад түрүүлсэн:
- Жимми Коннорс 1974
- Матс Виландэр 1988
- Рожэр Фэдэрэр 2004, 2006, 2007
- Рафаэл Надал 2010
- Новак Жокович 2011
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby mig28 » Tue Sep 11, 2012 11:32 am

Мюррей нэг авах цаг нь болсоон.....уг нь Жоковичийг дэмжиж байлаа.....
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Адмирал » Tue Sep 11, 2012 11:38 am

Тэр Уимбледондоо бас түрүүлцэн бол...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Sep 11, 2012 1:29 pm

Гэснээс Энди Муррэй 2012 он дөнгөж гараад дасгалжуулагчаа сольж Иван Лэндлийг болгосон. Энэ нөлөөлж байгаа байх шүү.

Бас ч гэж Англичуудын 76 жил хүсэн хүлээсэн Их дуулгын цомыг нь авчирж өгч, 104 жилийн дараа олимпийн ганцаарчилсан төрлийн алтан медалийг авч түүх бүтээчихлээ Муррэй.

2011 онд Австралид финалд Жоковичид, Ролан Гаррос, Уймбэлдон, Амэрикийн нээлттэй тэмцээний хагас шигшээд 3-ууланд нь Надалд хожигдож байсан бол,

2012 онд Австралид хагас шигшээд Жоковичид, Уймбэлдоны финалд Фэдэрэрт хожигдсон ч, Олимпод алтын төлөө Фэдэрэрийг хожиж, Амэрикийн нээлттэй тэмцээнд Жоковичийг хожиж түрүүллээ. Ямар ч л байсан Фэдэрэр, Жокович 2-с хариугаа авчихлаа шүү кк.

Одоо 2013 онд Надалаас хариугаа авах хэрэгтэй :RD
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Tue Sep 11, 2012 2:19 pm

Надал байхгүй үед л олдсон боломжоо сайн ашиглачихлаа л даа нөхөр бол... Жокович л энэ сайхан үеийг дэмий шахуу өнгөрөөх шив... Надал угаасаа он гартал эргэж ирэхгүй юм шиг байна лээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Sep 11, 2012 3:46 pm

Шинэ ранк

Энди Муррэй Амэрикийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр чансаа өгсөж, Надал 4 лүү уналаа. Фэдэрэр ямар ч гэсэн чансаагаараа тэргүүлсээр байна. Бэрдых хагас шигшээд шалгарснаар 6 руу орж ирж Цонга доошилсон бна.


1 Roger Federer 11805
2 Novak Djokovic 10470
3 Andy Murray 8570
4 Rafael Nadal 7515
5 David Ferrer 5915
6 Tomas Berdych 4830
7 Jo-Wilfried Tsonga 4520
8 Juan Martin del Potro 3890
9 Janko Tipsarevic 3285
10 John Isner 2610
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby CAHAKA » Tue Sep 11, 2012 6:44 pm

Цонга , Монфилс хоёр нээрээ дэмжээд дэмжээд явахгүй нөхдүүд юм аа... Налбандиан , Багдатис гээд бас сураггүй боллоо.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Тэгшээ » Tue Sep 11, 2012 7:03 pm

Маррей ч ёндоотой байна даа. анхны их дуулгын түрүү, олимпийн алт гээл
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Чуугий » Tue Sep 11, 2012 7:42 pm

Налбандиан ч яахав үе нь өнгөрчихсөн хүн.
Багдатис ч нэг австралийн нээлттэй тэмцээн дээр цоорсон хүн.
Дел Потрог л харин овоо үзэх байх гэсэн гэмтээд л унтарчлаа даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Thu Sep 27, 2012 3:53 pm

Опэн эрагийн 25 шилдэг өрсөлдөгчид

25. Steffi Graf - Gabriella Sabatini
80-аад оны сүүлээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн агуу өрсөлдөгчид байлаа. Хоорондоо 40 удаа таарсны 29-д нь Граф хожсон бөгөөд Их дуулгад 12 таарч 11 хожиж байжээ. Хүмүүсийн маш сайн санадаг тоглолт 1991 оны Уймбэлдоны финалын тоглолт. Аргэнтин бүсгүй 3-р үед 2 оноогоор хожиж яваад 6-8-р хожигдож байсан юм.

24. Jim Courier - Pete Sampras
Амэрикийн 2 шилдэг тэннисчдийн өрсөлдөөн. Хоорондоо 20 таарч 16-д нь Сампрас ялж байж. Их дуулгад 6-2.
Жимийн 4 хожил бол бас нилээн ач холбогдолтой хожил байдаг. 1991 оны Амэрикийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д, 1992 оны ATP World Tour Championship болон 1994 оны Ролан Гарросын хагас шигшээд Сампрасыг хожиж байв. Тэдний хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт бол 1996 оны Ролан Гарросын шөвгийн 8-н тоглолт. 2 үе хожигдоод байсан Сампрас гайхалтай эргэн ирэлт хийж 2 удаагийн аварга Жимийг хожин шороон дээрх цорын ганц хагас шигшээн хожлоо авч байлаа.

23. Roger Federer - Andy Roddick
Хоорондоо 24 таарч 21-д нь Фэдэрэр хожиж байв. Их дуулгад 8 удаа тэр дундаа финалд 5 удаа таарч Фэдэрэр бүгдэд нь хожсон юм. Тэдний 2009 оны Уймбэлдоны финалын тоглолт тэннисний түүхэн дэх хамгийн агуу тоглолтуудын нэгд зүй ёсоор ордог билээ.

22. Kim Clijsters - Justine Henin
Белги бүсгүйчүүд нийтдээ 25 удаа таарснаас 13-д нь Клийстэрс хожсон байдаг ч чухал тоглолтуудад Жюстин хожиж байжээ. Их дуулгын тэмцээнүүдэд 8 таарч 5 хожсон бөгөөд финалд 3 таарахад гурвууланд нь Жюстин хожиж байжээ. Их дуулгад анх удаа таарсан нь 2001 оны Ролан Гарросын хагас шигшээ. Клийстэрс хожсон боловч финалд Каприатид хожигдсон юм. Хамгийн сүүлд 2010 оны Уймбэлдоны 4-р тойрогт тааран Клийстэрс хожсоноор хожил хожигдлын харьцааг өөрийн талд болгож авсан

21. Tracy Austin - Martina Navratilova
33 удаа таарч Навратилова 20-д нь хожиж, Их дуулгад ердөө 4 удаа л таарч 1-д нь Аустин ялж байжээ. 1982 онд бэртлийн улмаас Аустиныг зодог тайлахаас өмнө WTA-н тэмцээнүүдийг зөвхөн энэ 2 л эзэгнэдэг байлаа.

20. Steffi Graf - Arantxa Sanchez-Vicario
90-ээд оны хамгийн их түрүүг авсан бүсгүйчүүд. 10 жилийн хугацаанд Граф 14 Их дуулгын түрүү авсан амжилтаар 1-т бичигддэг бол 3 түрүүлсэн амжилтаар Испани бүсгүй 4-т бичигддэг. Хоорондоо 36 удаа таарч тоглон 28-д нь Граф хожиж байжээ. Хамгийн сэтгэлд хоногшсон тоглолт нь 1989 оны Ролан Гарросын финал, Аранта Санчэс 7–6(8–6), 3–6, 7–5-р Графыг буулган авч 17 насандаа түрүүлэн анхны Их дуулгын цомоо авч байлаа. Энэ Ролан Гаррост өсвөр насны эрэгтэй эмэгтэй 2 тэннисчин түрүүлсэн анхны тохиол болсон. Майкл Чанг 17 нас 3 сартайдаа, Аранта Санчес 17 нас 6 сартай байжээ.

үргэлжлэл бий...
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Thu Sep 27, 2012 4:11 pm

:eek:

За тэгээд уруудуулаад байгаарай...

25 шилдэг өрсөнлдөөн гэсэн чинь 2 Бельги бүсгүйгээс бусад нь бол аль нэг нь тасархай хусаад л байна... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Thu Sep 27, 2012 4:31 pm

харин тийн илт давуу ч гэсэн тухайн үедээ хүмүүсийн их үздэг, анхаарлыг нь татаж чаддаг байсан ривалууд юм болов уу гэж бодоод байгаашт.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Tue Oct 02, 2012 8:18 pm

Арбар тэгээд энэ жагсаалтаа уруудуулаачээ... Хэд хоног харлаа.. Таг шүү... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Tue Oct 02, 2012 10:10 pm

huleegl bn
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Ganbold » Tue Oct 02, 2012 10:12 pm

агасси сампрас нарын тулаан ч бас нэлээн дээгүүр орох байх да
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed Oct 03, 2012 12:02 pm

Уучлаарай хүлээлгэсэнд кк
Хөдөөгүүр явж байгаад ирлээ, өнөөдрөөс гялалзуулнаа
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed Oct 03, 2012 2:06 pm

19. Andre Agassi - Jim Courier
1990-ээд он Агасси, Сампрас, Куриэр, Чанг, Мартин гээд Амэрикийн эрэгтэй тэннисчдийн алтан үе байлаа.
Тэдний эхний 5 тоглолтын 4-т нь Куриэр хожигдсон ч хамгийн сүүлд таарч тоглохдоо хожигдсныг нь эс тооцвол Куриэр Агассиг 6 дараалан хожсон байдаг. Их дуулгад 6 таарахдаа 4-т нь Агасси хожигдож байв. 1991 оны Ролан Гарросын финалд таарсан нь тэдний хувьд цорын ганц финалд таарсан тохиолдол болж мөн л Агасси хожигдсон юм.
Тэд 2 удаа нилээн ширүүн тоглосон. 1991 онд Ролан Гарросын финалд 2 үе хожигдож яваад Куриэр, 1996 онд Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д мөн 2 үе хожигдож яваад Агасси гайхалтай эргэн ирэлтийг хийж хожиж байлаа.


18. Justine Henin - Serena Williams
2000-аад оны үеийн WTA-н тэмцээнүүдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нарын 1 байлаа. 2001 оны Амэрикийн нээлттэй тэмцээний 4-р тойрогт анх удаагаа таарч Сэрэна нэг ч сэт алдалгүй хожиж байсан.
Их дуулгад 10 жилийн дотор 7 удаа таарч Жюстин 4-т нь хожиж байжээ. Хамгийн сүүлд хоорондоо таарсан нь Их дуулгын финалд таарсан ганц тохиолдол болж Сэрэна хожсоноор хожил хожигдлын харьцаагаа 8-6 болгосон.
Тэдний 4-р тойрогт таарч тоглосныг эс тооцвол дандаа шөвгийн 8-с хойш тоглолтуудад таарч байжээ.


17. Lindsay Davenport - Serena Williams
Тэд 14-хөн удаа хоорондоо таарсан ч дандаа сүүлийн тойргуудад таардаг байв. Шөвгийн 8-с хойших тойргуудад 12 удаа таарсан байдаг харин үлдсэн хоёр тоглолт нь 1, 2-р тойрогт таарч байжээ.
Сэрэна Уйллиамс 10-4 гэсэн хожлын харьцаатай бөгөөд Их дуулгад ч мөн адил 4-1 гэсэн давуу үзүүлэлттэй. Энэ хоёр 2005 онд Австралийн нээлттэй тэмцээнд цорын ганц удаа финалд таарахад Сэрэна мөн л илүүрхэж 3 үе тоглон хожиж байлаа. Энэ нь тэдний таарсан сүүлийн тоглолт байв.


16. Steffi Graf - Monica Seles
Энэ 2 бол тэннисний түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй, зөрчилтэй тоглогчид байлаа. Хоорондоо 15 удаа таарч 10-т нь Граф хожсон, үүний 6 хожил нь Их дуулгад таарсан 10 тоглолтных байдаг. Харин 6 удаа Их дуулгын финалд таарч тэнцүү хожилтой байдаг юм байна.
1990-ээд оны эхэн үед тэд эмэгтэйчүүдийн тэннисний талбайг эзэгнэж байлаа. 1990 оны Ролан Гарросын финалд Сэлэш Графыг хожсоноор сүүлийн 9 Их дуулгын 8-г аваад байсан Графын амжилтыг зогсоосон. 1989 оны Ролан Гаррос, Уймбэлдонд Граф Сэлэшийг хожоод байсан юм.
1991, 1992 онд Сэлэш Австралийн нээлттэй тэмцээн, Ролан Гаррос, Амэрикийн нээлттэй тэмцээнд түрүүлж Граф зөвхөн Уймбэлдонд түрүүлсэн. Ингэснээр Их дуулгын бүх түрүүг Сэлэшт алдалгүй авч үлдэж чаджээ.
Хэрвээ Графын галзуу фэн Сэлэшийн нуруу руу хутгалаагүй байсан бол энэ 2 өшөө олон сэтгэлд үлдсэн сайхан тоглолт үзүүлэх байсан биз.


15. Venus Williams - Lindsay Davenport
Тэд 27 удаа таарч Дэвэнпорт 14-13 гэсэн илүү үзүүлэлттэй байдаг ч Их дуулгад бол Вэнус 4-3 гэсэн харьцаатай. Тэдний таарч тоглосон 12 финалд Вэнус 7-5 гэсэн хожилтойгоос Их дуулгын финалд таарсан 3 тоглолтонд бүгдэнд нь Вэнус хожсон байдаг. Тэмцээнд шөвгийн 8-с өмнө таарсан тоглолт 1 л байдаг.
Тэдний хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт гэвэл 2005 оны Уймбэлдоны финал. 2 цаг 45 минут үргэлжилсэн уг тоглолт эмэгтэйчүүдийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн финалын тоглолт болсон. Дэвэнпорт эхний үед 6-4-р хожиж 2-р үед 6-5-р хожиж явсан ч Вэнуст алдаж 3-р үед Вэнус хожсоноор Уймбэлдонд түрүүлж байсан.

цайны цагаар амжих гэж яараад сонин болчихлоо yes_sir
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron