by Nobun@g@ » Thu Sep 06, 2012 11:36 am
АС Милан энэ жил 2 шилдэг тоглогчоо зарсан.
Силва болон Ибра нар ПСЖ рүү явсан.
Эдийн засгийн хямралаас болж орны хүнийг нь олж чадаагүй Россонеричүүдийн хувьд Аллегригээс бүх зүйл хамаарах болчоод байна.
Ирэх саруудад Аллегри ямар учраас тэстлэгдэх вэ гэдгийг бичжээ.
1. Багийн уур амьсгалыг сайн байлгах
Улиралын анхны тоглолтод 1-0 - ээр ялагдаж, дээрээс нь Роб гэмтсэн.
Энэ үед хувцас солих өрөөнд уур амьсгал маш хүнд байсан нь тодорхой.
5н төвийн хамгаалагчид, 2 байрлал байгаа нь тэднийг хэрхэн Ротейшн хийх вэ гэдэг бол бас л асуудал.
Хамгаалалтын хувьд мөн л ялгаагүй гэж хэлж болно.
Үүнээс ч илүү хүнд асуудал бол шинэ СэриА-гийн дүрэм юм.
Аллегри 27 тоглогчийг багийн байнгын бүрэлдэхүүнд оруулаад байгаа бол, шинэ дүрмээр сэлгээнд 12 хүртэл тоглогч байхыг зөвшөөрсөн.
Тэгэхээр гэмтэл бэртэл байхгүй тохиолдолд 4н тоглогч бэлтгэлийн талбайд үлдэх нь байна.
2. Хамгаалалтын лийдэр байхгүйн улмаас тогтворгүйтэл
Аллегри энэ зун өөрийн хамгийн гол хамгаалалтын тоглогчоо алдсан билээ. Энэ бол мэдээж Силва.
Ачерби бол үнэлүүштэй хамгаалагч. Запата ч бас Удинезед байх үедээ мундаг байсан.
Бонера, Епес, Мексэс нар гарааны эрхийн төлөө тэмцэлдэнэ. Бүгд л ойролцоо хамгаалагчид гэж харагдаж байна.
Аллегригийн хувьд яг тэр гээд хэлчих, байнга гараанд гарах ядаж нэг хамгаалагч алга байна.
Энэ нь хамгаалалтыг маш тогтворгүйжүүлж байгаа юм.
Жигүүрүүд ч мөн л асуудалтай. Абате гэмтэл ороогоод байгаа. Шильо талент боловч туршлага одоо л хуримтлуулж байна.
Зүүн жигүүр бүр ярих ч юм биш. Месба гайхамшиг болохыг хүлээж байгаа, Анто аль ч жигүүрээр тоглох чадвартай, туршлагатай.
Гэвч түүнээс илүү юм хүсмээр байгаа. Жигүүрийн довтолгоо, хамгаалалтын хослол.
Силва явснаар Атлетизм, Лийдэршип алга болж, Нэста явснаар туршлага байхгүй болсон Миланы хамгаалалтыг Аллегри яаж шийдэх бол.
3. Өөрийн формейшндаа тохирсон трекуеста алга
Италиар Трекуестай буюу Плеймэйкэр бол Аллегригийн гаршсан формейшнд маш чухал үүрэгтэй байдаг.
Энэ нь АС Миланд ирээд бий болгосон, АС Миланд тохирсон 4-3-1-2 гараа юм.
ПМ энэ гараанд довтолгоог илүү Крийтив болгох үүрэгтэй байдаг.
Өнгөрсөн улиралд энэ байрлалыг арай өөр байдлаар Ибра авч явсан. Тэр илүү гүнд тоглож байсан нь яг таарч байлаа.
Ингэснээр Принц илүү өөртөө зай гаргаж чадаж байснаас гадна, прэссинг хийх, буцаад довтлох зэрэг нь тогтвортой байсан.
Ибрагийн нуруу, хараа, пасс нь бусад багийн бүх тоглогчдоос илүү байснаар, Пирлогийн Ювэ явсан орон зайг нөхөж чадсан.
Гэвч Ибра явж орлохуйц хүн ирсэнгүй.
Паззо түүний хүчний тоглолтыг нөхөж чадах ч, крийтив байдал буюу довтолгоо харж, үүсгэх чадвараар дутмаг.
Робиньо тогтворгүй формтой байдаг. Үлдсэн ганц нь Принц. Гэвч тэр төрөлхийн Трекуеста биш.
Тэр илүү их бөмбөг хүлээн авч байгаа ч крийтив юм хийгээд байдаггүй.
Довтолгоо дэмжихээсээ илүүтэй хамгаалалтаас мутлрах гэж оролдоод болохгүй бол холоос цохидог.
Хэрвээ Мистэр маань эдгээр асуудлыг шийдээд, энэхүү олон боловч хязгаарлагдмал бүрэлдэхүүнээр тайтлын төлөө өрсөлдөж чадах аваас тэр бол АС Миланы жинхэнэ Мистэр байж чадна.