Баг маань юу л болоод байна даа.
Энэ улирлыг нэг цомтой, аятайхан дуусгачихвал зүгээрсэн.
Зун угаасаа бөөн л юм болох байх, баахан шилжилт энэ тэр.
Савиола, Мотта, Эскерро, Жюли, Джио, Силвиньо нарын кареер ирэх улиралд Барсад үргэлжлэхгүй нь тодорхой болсон юм байх оо.
Савиола ч яахав, угаасаа гэрээ нь дуусч байгаа. Харин Жюли, Жио, Силвиньо эд нарын гэрээг сунгаад л байсан, өнгөрсөн зун...Жио хуучин баг "Фейеноорд" руу явж магадгүй юм байна. Силвиньог Райкаард явуулахаар зэхэж байгаа гэсэн сурагтай.
Эдмилсон, Гудьонсен, Беллетти нар яаж ч магадгүй. Явсандаа ч яахав дээ, надад бол. Ялангуяа голын нөхөр...Энэ 3 өөр багт очвол өөрсдөд нь хэрэгтэй дээ.
Олегер, Дзамбротта, Хоркера, Тюрам нарын хувьд ирэх улиралд ямар ч байсан нэг юм Барсад үлдэнэ.
Багийн 3 том од болох
Это'О, Деку, Роналдиньо нарын тухай ч бөөн л шум гарч байна. Бүгдээрээ л Барсагаас явахгүй гэж байгаа ч зун юу ч болоо билээ. Хэн нэг нь явж магадгүй л байх... ЭтоО, Ронни нараас явах болвол оронд нь Анриг аврах байх.
Вальдес, Иньеста, Маркес, Пуйоль, Хави нар бол ямар ч хөдөлгөөнгүй. Маркесаас бусад нь унаган тоглогчид. Энэ хэд багаа солих ямар ч асуудал байхгүй нь ойлгомжтой.
Ямар ч мөнгөөр яасан ч зарахгүй тоглогч гэж бас байна. Тэр нь
Месси.