by Жавхлан » Mon May 21, 2007 4:09 am
''Канад ¹1''
Москва хотод өндөрлөсөн хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар Канадын шигшээ тодорч, дээрх цолыг 24 дэхээ хүртсэнээр хуучны ЗХУ, одоогийн ОХУ-ын гаргасан амжилтыг ардаа орхилоо.
Хойд Америкийн баг Германд хожигдох дөхсөн, Норвегт оноо алдах шахсан байдлаар тэмцээнийг тааруу эхэлсэн ч яван чангарахын яруу жишээг харуулсаар аваргын төлөө шалгарч үлдсэн юм. Гэхдээ тэд үүнээс өмнө Швед хэмээх хүчтэй багтай хагас шигшээд таарсан. Энэ нь нэг ёсондоо аваргын цол булаалдаж чадах эсэхийнх нь гол шалгуур байлаа. Тэрийгээ ч амжилттай давж, Тре Крунурыг 4:1-ээр бут ниргэсэн амжилт үзүүлсэн.
Уг нь Канадын шувтаргын өрсөлдөгч нь Финланд бус оросууд байх учиртай байлаа. Мэргэжилтэн, үзэгчдийн таамаг, тоглолтын арга барилаас харсан ч гагцхүү тэд л алтан медаль булаалдах онош тогтоод байсан билээ. Гэвч тэмцээний турш техник ур чадвар, үзүүштэй тоглолтоороо гайхуулж бүх өрсөлдөгчдөө хожиж ирсэн Оросын шигшээд тавдугаар сарын 12-ны өдөр одгүй тохиож энэ жилжингээ яригдах том ялагдал хүлээсэн. Гурван үеийн турш өрсөлдөгчөөсөө хэд дахин олон цохилт хаалганд гүйцэтгэсэн хэрнээ ердөө ганцаас илүү гоол оруулж чадаагүй довтлогчдыг нь буруутгах аргагүй юм.
Харин фин хаалгач Кари Лехтанений оргил өдөр нь тохиосноос тэр бүх довтолгоонууд нь азгүйтсэн. Нөгөө талаар оросууд өрсөлдөгчдөө довтлох байтугай цохих боломж олгохгүй байсан хэрнээ хаалгач нь финландуудын гурван цохилтын хоёрыг алдсан нь тун харамсалтай. Үүнийхээ төлөө Еременко уучлалт хүсч байгаагаа орон даяараа зарласан.
Ингээд шийдвэрлэх өдөр ирэхэд аваргын төлөө тоглосон Канадын шигшээ энэ тэмцээнд таарсан Скандиновын хойгийн хоёр дахь багийг мөн л бут ниргэлээ. Тэд тоглолтын эхнээс давамгайлж гурван шайб оруулсан нь аварга цолны хувь заяаг шийдсэн юм. Суоми эцсийн хүчээ шавхан хоёр гоол хийж дөнгөсөн ч тэмцээний турш багийнхаа лидер байсан Рик Нэш Канадын дөрөв дэх шайбыг оруулснаар Агч навчитнууд 4:2-оор яллаа.
Хүрэл медалийн төлөө ОХУ-Шведийн багууд тоглоход зохион байгуулагч орныхон 3:1-ийн харьцаагаар буулгаж авав. Дээрх тоглолтод оросууд мөн эхний үеэс хойшуучилсаар алт хүссэн сэтгэлээ хүрэл медалиар дэвтээсэн.
Оноо
Тт Г Д О
1.Юхан Давидссон (Швед) 9 7 7 14
2.Алексей Морозов (ОХУ) 7 8 5 13
3.Сергей Зиновьев (ОХУ) 9 3 10 13
4.Мэттью Ломбарди (Канад) 9 6 6 12
5.Данис Зарипов (ОХУ) 9 3 9 12
Гоол
Тт Г
1.Алексей Морозов (ОХУ) 7 8
2.Юхан Давидссон (Швед) 9 7
3.Ли Стемпняк (АНУ) 7 6
4.Мэттью Ломбард (Канад) 9 6
5.Рик Нэш (Канад) 9 6
Дамжуулалт
Тт Д
1.Сергей Зиновьев (ОХУ) 9 10
2.Данис Зарипов (ОХУ) 9 9
3.Дион Фанеф (Канад) 7 8
4.Дик Тарнстрем (Швед) 9 8
5.Юрген Юнссон (Швед) 9 8
ХамгаалагЧ
Тт Г Д О
1.Дик Тарнстрем (Швед) 9 1 8 9
2.Петтери Нуммелин (Финланд) 7 3 5 8
3.Андрей Марков (ОХУ) 8 3 5 8
4.Дион Фане (Канад) 7 0 8 8
Торгууль
Тт Мин
1.Сергей Климентьев (Украин) 6 46
2.Вячеслав Завальнюк (Украин) 6 35
3.Мортен Грин (Дани) 6 33
4.Томми Каллио (Финланд) 9 33
5.Ши Уэббер (Канад) 6 31
ХаалгаЧ
Т Мин АГ Ц Х/Ц Хувь О
1.Александр Еременко (ОХУ) 6 365 6 141 135 95.74 1
2.Кэм Уорд (Канад) 5 300 11 130 119 91.54 0
3.Кари Лехтснен (Финланд) 6 373 12 138 126 91.30 1
Аг-алдсан гоол, ц-цохилт, Х/Ц-хаасан цохилт
ҮзэгЧид
Тт Дундаж
1.ОХУ 9 11733
2.Финланд 9 8075
3.Швед 9 6896
4.Дани 6 6890
5.Швейцарь7 6756
Аваргууд
24 Канад
23 ОХУ
11 Чех
8 Швед
2 АНУ
1 Их Британи, Словак, Финланд
mongolnews.info
★★MIA SAN MIA★★