by UNIVERSE » Fri May 18, 2007 6:50 pm
ЧЕЛСИ V МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД
FA Cup final
Date: Saturday, 19 May
Kick-off: 1500 BST
Venue: Wembley
Referee: Steve Bennett (Kent)
Watch (in UK): 1240 BST, BBC ONE. Highlights 2250 BST, BBC ONE
Listen: BBC Radio Five Live
Updates: BBC Sport website and mobile
МЮ-н довтлогч Луйс Саха өвдөгний гэмтлээс шалтгаалж Челсигийн эсрэг АЦ-н шигшээ тоглолтод оролцож чадахгүй болжээ.
Саха ч яахав өвдөгний гэмтлээс шалтгаалж оролцож чадахгүй болж.
Харин Юнайтэд талаас Гари Нэвилл шагайны гэмтлийн улмаас мөн оролцож чадахгүй бол Челсигийн хувьд Михайл Баллак, Рикардо Карвальо, Андрэй Шевченко нар оролцож чадахгүй болсон билээ.
Хөхүүдийн босс Жозе Морино эдгээр тоглогчдынхоо азгүйд харамсаж байгаа төдийгүй Ашли Коул, Жон Оби Микэл, Арьен Роббэн нар ч эргэлзээтэй хэвээр байна.
Хэрвээ энэхүү гэмтлийн асуудлууд үргэлжилсэн хэвээр байвал Мориногийн хувьд хаалгач Хилариог сэлгээнд суулгаж дунд тоглуулалж магадгүй байдал үүсээд байгаагаа мэдэгдсэн боловч түүнд Израйлийн залуухан Бен Сахар гэж арай дөмөг сонголт байгаа билээ.
Эсрэг тал Юнайтэдийн хувьд САФ хамгийн чухал тоглогчид болох Видич, Фердинанд нараа төвийн хамгаалалтад тавьж чадахаар болсон.
Видич АС Миланд 3-0-р бут ниргүүлэхэд, дараа нь дэрби Ман ситигийн эсрэг тайтл авчирсан тоглолт оролцсон боловч Челсигийн болон Вест хэмийн эсрэг амарсан юм.
Сахагийн эзгүй нь Алан Смит /угаас байсан ч Алан Смитийг сонгох байсан биз/ болон Суьшаарт чухал дүрд тоглох боломжийг олгож байгаа юм.
"Луйс оролцож чадахгүй," хэмээн Ферги хэлсэн
ТОМ-ТОГЛОЛТЫН БАРИМТУУД
Лигийг тэргүүлэгч Челси Маню хоёр АЦ-н шигшээд учраад байна.
Түүхэнд энэ явдал 3 дахь удаагаа л тохиож байгаа аж. 1913 онд АЦ-н финалд Лигийн дэд аварга Астон Вилла нь аварга Сандерландыг 1-0-ор хожиж байсан бол 1986 онд лигийн аварга Ливерпүүл удаах байрны Эвертоныг 3-1-р хожиж даблдаж/ТВ-н нэвтрүүлэгчдийн “дубьл” гэж ярьдагт би маш дургүй/ байв. 1995 оноос хойшхи АЦ-д тухайн улиралдаа лигийн эхний 4 байранд орсон багууд түрүүлж байв
Челси 126- дахь АЦ-г МАНЮ-д лигийн аваргаа алдсанаа нөхөх зүйл гэж харж байгаа нь энэ тоглолтыг хөхүүдийн хамгийн чухал тоглолт болгож байна. Лондончууд маань 2000 онд хуучин Вэмблэй дэх Английн Цомын шигшээд хожиж түрүүлсэн хамгийн сүүлийн баг болсон ба харин одоо 750 сая илүү паундаар баригдсан гайхамшигт шинэ стадионд анхны цомыг хүртэх баг болохыг зорьж байнаа.
7 жилийн өмнө Челси маань Астон Виллаг Роберто Ди Маттео-н цорын ганц гоолын ачаар хожиж аварга болж байсан билээ.
Түүний дөнгөж 43 секундад дахь цохилт нь Вэмблэй дахь цомын финалын түүхэнд хамгийн хурдан гоол болсон төдийгүй 3 жилийн өмнөх аварга цомыг нь эргүүлэн авч ирсэн юм.
Үүнээс гадна Челси Английн цомыг 1997 онд Ливерпүүлийг 4-2-р /хагасаар 0-2 байсан/ үл мартагдам хожин хүртэж байсан бол анх удаагаа 1970 онд Лийдсийг алдарт Петер Осгоодын ачаар буулган авснаар хүртэж байжээ. 2002 оны цомын финалд Челси маань Арсеналд 2-0-р хожигдож байв.
Английн Цом нь Челсигийн шинэ эзэн Роман Абрамович болон менежер Жозе Мориногийн удирдлага доорх хүртээгүй үлдсэн дотоодын ганц түрүү юм.
Статистикийн хувьд Морино болон САФ хоорондоо 9 удаа халз үзэлцсэнээс 4 хожил, нэг хожигдол, 3 тэнцээтэйгээр Португаль эр илт давамгайлж байна.
Цорын ганц ялагдал нь өмнөх улиралын намар Олд Траффорд дахь зочлолтод тохиож МЮ Челсигийн лигийн 40 ялагдаагүй цувралыг зогсоосон юм. Түүний хариуг Челси Стамфордод 3-0-р хатуухан өгч премьершипд түрүүлж байлаа.
Сүүлийн 4 тоглолт
Man Utd 1-0 Chelsea Report (Premiership, 6 November 2005)
Chelsea 3-0 Man Utd 1-0 Chelsea Report (Premiership, 29 April 2006)
Man Utd 1-1 Chelsea Report (Premiership, 26 November 2006)
Chelsea 0-0 Man Utd Report (Premiership, 9 May 2007)
Тоглолтын дараа өдөр буюу 04/20-нд Челсигийн хаалгач Петр Чех 25 нас хүрнэ. Ингээд манайхаан амжилт.........
One day we will do it. Champions Champion