Хала, Реал Мадрид...!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby soccer » Mon May 14, 2007 3:23 pm

Өнгөт арьстан гээч тэнэгээ...

Чамд ер хүлээцтэй хүн хүнээ хүндлэх сэтгэл байна уу?...юм л болбол энд тэнд ийм маягтай юм бичэж байх юм...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby zigo » Mon May 14, 2007 4:10 pm

Тэгээд яахын чи?! :help:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby TRISTAN » Mon May 14, 2007 5:49 pm

хэ хэ. Эхнэр нөхөр 2 хүн нийлж загнаж байгаа юм уу? :RD
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Gooner » Mon May 14, 2007 5:53 pm

Манай гэрийн золбин хар хаа сайгүй гав гав гэж явахиймаа... :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 7 » Mon May 14, 2007 9:47 pm

Odoo hojigdoh erh bhgui.Sobist bayarlaj bna aa.Tentseenii goal hiideg.Manaih gaihaltai toglolt hiisen.

Barca hojih bolomj baisan gewch ted ashiglaj chadaagui :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby spain man » Tue May 15, 2007 2:24 pm

Аргентинчуудаар дүүрэх нь ээ...........Тэвэзд 25 саяыг амласан гэх сураг байна........
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby El Payaso » Tue May 15, 2007 2:43 pm

Ууг нь реалд яаг хэрэгтэй хүн дээ... дайчин зүтгүүр... челсид очисноос реалд очоосой... ядаж ханьтай амар...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Жавхлан » Tue May 15, 2007 3:24 pm

Image

С.Рамос: Би хаалгачаас бусад байрлалд тоглож үзсэн

Г.БАЯРСАЙХАН (2007.05.14)

“Реал” (Мадрид) баг 2005 онд “Севилья”-гаас 19-хөн настай залуу хамгаалагчийг 27 сая еврогоор худалдан авч, шуугиан тарьж байлаа. Бас болоогүй, нэг хэсэг эзэн хааны багийн нүүр царай болж явсан, ахлагч Йеррогийн “4” дугаарыг түүнд өгсөн гэж байгаа. Мадридчууд хэзээний л болсон, болоогүй хүмүүст их мөнгө зарж, тэдгээр наймаа нь бүтэхээсээ бүтэхгүй нь их байдаг тул олонх тэр үед багийн удирдлагуудын ээлжит тэнэглэлийг шүүмжилж байлаа.

Гэтэл хаа очиж шүүмжлэлийн бай болоод байсан дасгалжуулагч Лушембурго тухайн үед хамгийн сайн наймаагаа хийжээ. “Реал”-ын удирдлагууд багийнхаа довтлох тактикт тохирсон олон талт хамгаалагчийг байнга эрэлхийлдэг. Тэдний энэ хүсэлд яв цав таарсан тоглогч нь Серхио Рамос байлаа. “Реал”-ын балиашгууд түүнийг “Хитано” гэж нэрлэдэг. Энэ нь испани хэлээр цыган гэсэн утгатай юм.

Үнэ өртгөөрөө дэлхийн шилдэг хамгаалагч Р.Фердинанд, Ф.Каннаваро нартай зэрэгцсэн энэ залуу 1986 оны гуравдугаар сарын 30-нд Испанийн Андалуз нутгийн Камас хэмээх жижиг хотод төржээ. Тэр 14 настайдаа л “Севилья”-гийн скаутуудын анхааралд өртөн, өсвөрийн багт нь тоглох болов. Хоёр жилийн дараа хоёрдугаар багийн сольшгүй тоглогч болсон бол 17 настайдаа үндсэн бүрэлдэхүүнд багтлаа.

Харин 18 нас хүрэх жилээ Испанийн залуучуудын шигшээд багтан Европын аварга болсноор “Реал”, “Барса” зэрэг луугаруудын нүд унагах “бараа” болжээ. Улмаар тохиромжтой мөчийг анаж сурсан “Реал” түүнийг худалдан авсан талаар дээр өгүүлсэн. 19 настай “жаал” дэлхийн хамгийн шилдэг багт ирэнгүүтээ үндсэн бүрэлдэхүүнд багтсан нь гайхах зүйл биш. Учир нь тэр нас балчир ч томчуудын зиндаанд өрсөлдөх түвшинд хэдийнэ хүрээд байсан юм. Түүний нэгэн ярилцлагыг танд хүргэе.

-Таны хуучин баг “Севилья” одоо хүснэгтийн дээгүүр бичигдэж, аваргалах боломжтой байгаа. Дасгалжуулагч Хуанде Рамосын нууц нь юунд байгаа бол?
-”Севилья”-гийн энэ амжилт санамсаргүй зүйл биш. Тэд Испанийн элит багийн тоонд орох том зорилго өмнөө тавьж, түүндээ хүрэхийн тулд их ч хөдөлмөрлөсөн. Бид өдөр бүр хоёр удаа хоёр цагийн бэлтгэл хийдэг байлаа. Гэтэл Испанийн ямар ч баг энэ хэрийн бэлтгэл хийдэггүй шүү дээ. Хэн илүү хөлсөө дуслуулсан нь амжилтад хүрдэг гэдгийг “Севилья” харуулж чадсан. Үүний үр дүнд UEFA-гийн цом, Супер цом тэднийх болсныг та мэдэж байгаа.

-”Севилья”-д байсан хамтрагчдаасаа хэнтэй харьцаатай байдаг вэ?
-Навас, Нотарио, Хесули, Наварро нартай байнга харьцдаг. Би тэднийг UEFA-гийн цомыг хүртэхэд өөрөө түрүүлсэн юм шиг л баярласан шүү.

-Андалуз нутгаас чинь хамгийн тод үлдсэн дурсамж юу вэ?
-Хөгжим, фламенго бүжиг. Би хүүхэд байхын л өрөөндөө эсвэл гэр бүлээрээ машинд явж байхдаа хөгжим сонсдогсон. Энэ бүхэн надад төрөлх гэрийг маань санагдуулдаг юм.

-”Реал”-д таныг цыган гэж нэрлэдэг. Энэ ард түмэнтэй та юугаараа холбоотой юм бэ?
-Андалузад дээр үеэс жинхэнэ нүүдэлчин цыганууд амьдарч ирсэн. Гэхдээ би цыган хүн биш. Энэ хочийг анх Испанийн шигшээд тоглох үед өгсөн юм. Багийн бүх л тоглогч рэп хөгжим сонсож байхад би ганцаараа Андалуз нутгийн, цыган дуу сонсдог байснаар тэр нэрийг өгсөн байх.

-Коррида таны сонирхлыг их татдаг гэж сонссон?
-Коррида бол миний амьдралд хөлбөмбөгийн дараа орох байр суурьтай. Би хүүхэд байхдаа том ах нарын бухтай тулалдахыг харж, тэдэн шиг болохыг хүсдэг байлаа.

-Хөөрхий амьтдыг өрөвддөггүй гэж үү?
-Энэ нь хоёр талтай асуудал юм даа. Эхлээд хурц илдээр зэвсэглэсэн зоригт залуус улайрсан бухтай тулалдаж үзэгчдийг хөгжөөнө. Гэвч эцэст нь үхэж буй бухыг хараад хүн бүхэнд харуусал, уйтгар төрдөг.

-Өнгөрсөн хоёр улиралд та “Реал”-д баруун жигүүр болон төвийн хамгаалагч, арын хагас хамгаалагч гэсэн гурван байрлалд ээлжлэн тоглосон. Эдгээрээс аль нь тохиромжтой санагддаг вэ?
-Энэ асуултыг надад үргэлж тавьдаг. Би хариуд нь “Хөлбөмбөгч хүн олон талын авьяастай байж, үүргээ дээд зэргээр биелүүлэх ёстой” гэж хэлдэг юм. Би “Камас” багт хөлбөмбөг сурч эхлэх үедээ жигүүрийн довтлогч байлаа. Харин “Севилья”-гийн сургуульд ороод төвийн хагас хамгаалагч болсон. Эцэст нь баруун жигүүрийн хамгаалагч. Ингээд бодохоор хаалгачаас бусад байрлалд тоглож үзсэн юм байна.

-Бага байхдаа довтлогч болохыг мөрөөдөж байсан уу?
-Би өөрийн шүтээн Бернд Шустер шиг хагас хамгаалагч болохыг мөрөөддөг байлаа. Мөн Аргентиний довтлогч Клаудио Канижиа ч бас надад таалагддаг байсан.

-Таныг авахын тулд “Реал”, “Севилья”-д 27 сая евро төлсөн. Энэ их мөнгө танд дарамт үзүүлдэг үү?
-Үгүй ээ, харин миний төлөө мөнгө төлсөн хүмүүс л дарамтад орох байх (инээв). Надад тийм зүйл огт бодогддоггүй. Би ер нь азтай хүн. Ямар ч байсан Шевченко “Челси”-д очсоноос л бага дарамт ирэх байх.

-Танай баг “Барселона”, “Севилья”-г ардаа орхин түрүүлж чадах болов уу?
-Яагаад үгүй гэж. Манай багт зөвхөн ялах чин хүсэлтэй тоглогчид цугларсан. Миний бодлоор Аваргуудын лигээс мултарснаас хойш бидний хар үе өнгөрсөн. Аваргын титэм зүүхэд жаахан аз хэрэгтэй байна.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue May 15, 2007 3:31 pm

Image

Ди Стефано
Алдарт “Реал”-ын мөнхийн бэлгэ тэмдэг


З.ГАНБОЛД (2007.05.14)

Альфредо ди Стефано:

Төрсөн газар: 1926 оны долдугаар сарын 4-нд Буенос-Айрес
Иргэний харъяалал: Аргентин гаралтай. Хожим Испанийн иргэн болсон. Мөн Колумбийн паспортыг ч өвөртлөөд амжсан.
Байрлал: Довтлогч

Авсан цомууд: Аргентиний аварга (1945, 1947), Колумбын аварга (1949, 1951, 1952, 1953), Испанийн аварга (1954, 1955, 1957, 1958, 1961-1964), Европын Аваргуудын цом (1956–1960), Тив хоорондын цом (1960), Америкийн цом (1947), Испанийн цом (1962), Латин Америкийн цом (1955, 1957),

Гавьяа шагнал: “Алтан бөмбөг”-ийн эзэн (1957, 1959), Аргентиний АШТ-ий мэргэн бууч (1947), Колумбын АШТ-ий мэргэн бууч (1951, 1952), Испанийн АШТ-ий мэргэн бууч (1954, 1956-1959)

Тоглож байсан багууд
Ривер Плейт (1943-1945, 1946-1949) 76 тоглолт, 49 гоол
Уракан (1946) 25 тоглолт, 10 гоол
Миллионариос (1949-1953) 294 тоглолт, 267 гоол
Реал Мадрид (1953-1964), 282 тоглолт, 219 гоол
Эспаньол (1964-1966), 21 тоглолт, 9 гоол
Бүгд: 698 тоглолт, 554 гоол
Үндэсний шигшээдээ:
Аргентин (7 тоглолт, 7 гоол)
Колумб (4 тоглолт)
Испани (31 тоглолт, 23 гоол)

Испанийн эзэн хааны клуб “Цагаан сум”-гүйгээр дэлхийн No1 баг болохооргүй байсан гэдэг. “Бүх үеийн манлай хөлбөмбөгчин” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Альфредо ди Стефано дэлхийн хамгийн шилдэг клубт орж тоглосныхоо 50 жилийн түүхт ойг сүр дуулиантай тэмдэглэсэн нь саяхан.

Ойн үеэр алдарт “Реал” баг домогт хөлбөмбөгчний анхны баг Аргентиний “Ривер Плейт”-тэй нөхөрсөг тоглолт хийсэн. “France Football“ сэтгүүл XX зууны хөлбөмбөгийн түүхийг бичигчдийн нэгний амьдралын тухай өгүүлснийг орчуулан хүргэе.

Түүний амьдрал Мадридын “Реал”-тай салшгүй холбогдсон боловч Альфредо ди Стефаног Испанийн нийслэлд ирэхээсээ бүр өмнө “том од “ байсан гэвэл итгэх хүн гарах болов уу?

Тэрбээр1926 оны долдугаар сарын 4-нд Буэнос-Айрес хотноо тэр үеийн аргентинчуудын нийтлэг дүр төрхийг илэрхийлсэн холимог гаралтай гэр бүлд төржээ. Аав нь итали гаралтай, харин ээжийнх нь тал ирланд, франц цус холилдсон байлаа.

Альфредогийн аав цагтаа хотынхоо “Ривер Плейт” багт тоглож байжээ. Хүү 18 настайдаа аавынхаа замаар замнасан байна. Хөгшин Европ тэр чигээрээ гал түймэр, дарийн утаа, цусан далайд умбаж байх үед Аргентиний хөлбөмбөг “Ривер Плейт” багийн од болон гялалзах тамирчдын хүчээр ид хөгжиж байлаа. Тухайн үед “Ривер Плейт”-д Анхел Лабруна, Хосе Морено, Адольфо Педернера, Феликс Лоустау, Нестор “Пипо” Роси зэрэг цуут хөлбөмбөгчид тоглож байв.

Клубийн тэргүүн Карлос Пеуселе, Ренато Чезарини нар эдгээр агуу тоглогчдынхоо ачаар жижигхэн “Ривер Плейт”-ийг дэлхийн шилдэг багуудын нэг болгосон билээ. Залуу Альфредогийн хувьд олон супер тоглогчдын дундаас байр сууриа баттай эзлэх амаргүй байлаа. Төдий л удалгүй “Ривер” түүнийг “Уракан”-д зээлүүлчихэв. Чухам энэ үеэс л довтлогч залуугийн авьяас тодорсон гэдэг.

Аргентиний аваргын тэмцээний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн богино хугацаанд хийсэн гоолын эзнээр ди Стефано тодров. 1946 оны долдугаар сарын 21-нд тэрбээр төрөлх “Ривер Плейт” багийнхаа эсрэг тоглолтод ердөө наймхан секундэд гоол хийсэн аж. Төдөлгүй “Ривер”-тээ буцаж ирснээр Ди Стефаногийн алтан үе эхэлж, 1947 оны улсын аваргын тэмцээний мэргэн буучаар шалгарч “Цагаан сум” хочтой болжээ.

Тэр жилдээ Аргентиний шигшээд тоглож, “Америкийн цом”-ыг хүртлээ. Харамсалтай нь эх оронд нь өрнөсөн улс төрийн тогтворгүй байдлаас болж, үндэсний шигшээ багтаа маш цөөхөн тогложээ. Хэдийгээр Аргентин улс дэлхийн II дайнд оролцоогүй ч дайны балгаар нийгмийн тулгамдсан олон асуудалтай тулгарч хямрал болсон юм. 1947 оны сонгуулиар засгийн эрхийг Хуан Доминго Перон өөрийн үзэсгэлэнт эхнэр Эва Пероны дэмжлэгтэйгээр авсан явдал хямралын дээд туйл болсон. Улс төрийн энэхүү тогтворгүй байдал Аргентиний хөлбөмбөгийг тойрч гарсангүй.....

Энэ сиймхийг ашиглан гадаадын том клубүүд Аргентиний шилдэг тоглогчдыг урхидаж эхлэв. Альфредог Италийн “Торино” эгнээндээ элсүүлэхээр нэлээд оролдсон ч тэрбээр Колумбын “Миллионариос”-ыг сонгожээ. “Миллионариос” Мадридын “Реал” шиг мөрөөдлийн баг бүрдүүлэхээр олон супер тоглогчдыг цуглуулж дөнгөсөн бөгөөд тэдний ихэнх нь “Ривер”-ийнх байв. Боготад Ди Стефано баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн таван жилийг үджээ. Энэ хугацаанд тэр гэрлэж, Нанет, Сильвана гэдэг хоёр хөөрхөн охинтой болов.

Төдөлгүй түүнийг Атлантын далайн чанадад очих хувь заяа хүлээж байсныг хэн ч төсөөлсөнгүй. Тэр үед Испанийн дарангуйлагч Франко улс орны дотоод зөрчлийг арилгах улмаар салан тусгаарлагчдын дарамтыг хөнгөлөх үйл ажиллагаандаа хөлбөмбөгийг ашиглах арга сүвэгчилж байсан гэдэг.

“Барселона”, “Реал” (Мадрид)-ын хоорондох олон сар үргэлжилсэн зөрчил тэмцэл, үл ойлголцлын дараа Ди Стефано 1953 оны есдүгээр сард Испанийн нийслэлд хөл тавьснаар дэлхийн хамгийн шилдэг багийн бэлгэ тэмдэг болох үүд хаалга нь нээгдсэн аж.

1950-иад оны хөгжөөн дэмжигчид, ялангуяа тэр үед Мадридын хөлбөмбөгийн ногоон талбайд түүний тоглохыг амьдаар нь харсан хүн бүр дуу алдан, магтан биширч байлаа.

“...Тэр үнэхээр онцгой харагддаг байсан. Өөрийн биеийн галбир, өнгө үзэмж, бөмбөгний төлөө тэмцэх дайчин, шавхагдашгүй чанараараа ялгардагсан. Стефано байгалиас заяасан гайхалтай билэг танхай авьяастан байв. “Бернабеу”-гийн хөгжөөн дэмжигчдийн онгод нь болсон хүн. Энэ багт олон шилдэг тоглогчид байсан ч Альфредо бүхний дээр нь байлаа. Тэр бидний ахлагч байсан юм” гэж түүний итгэлт нөхөр, хамтрагч Антонио Руис нүдэнд харагдаж, сэтгэлд буутал хэлсэн байдаг.

Байнга цагаан майк өмсөж, “Реал”-ын тэргүүн эгнээнд тоглодог байсан тоглогч чухам хэн байв, “Дон Альфредо” “Реал”-д юу өгч, үлдээсэн бэ гэдэг нь өнөөгийн багачуудад ч тодорхой. Ди Стефаногийн Эзэн хааны клубт үлдээсэн мөр нь хэзээ ч арилшгүй бөгөөд гүн гүнзгий. “Реал”-ын хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсон Альфредо ди Стефано удирдагчийн хувьд өдгөө ч “Реал”-ын амьдралд нэн идэвхтэй оролцсоор байна.

Аялан тоглолт, хүндэтгэлийн бусад арга хэмжээ, уулзалт хүлээн авалт бүрт багаа төлөөлөх буюу хамтран оролцоно. Ди Стефаногийн хамгийн том “од”-ын баталгаа өдгөө ч хадгалагддаг. Тэрбээр Аваргуудын цомд 58 тоглолтод 49 гоол гоол оруулсан дээд амжилтыг нь одоогоор хэн ч эвдээгүй байгаа бөгөөд хамгийн ойртож яваа нь өдгөөгийн “Реал”-ын ахлагч Рауль юм. Нас ахиж, биеийн эрүүл мэнд сайнгүй болсон хэдий ч Ди Стефано өөрийн байр суурь, хүлээсэн үүрэгтээ чин шударга хандаж, чадах бүхнээ багийнхандаа зориулсаар явна.

Тоймгүй олон цом, шагнал тэдгээрийн дотор хоёр “Алтан бөмбөг”, бүх үеийн шилдэг тоглолтынх нь шагнал болох “Супер алтан бөмбөг”...

Эцсийн эцэст нэг л зүйл баталгаатай. Тэр юу вэ гэвээс: Альфредо ди Стефаногүйгээр Испанийн эзэн хааны “Реал” баг дэлхийн No1 болохооргүй байсан ажгуу.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby crespo » Tue May 15, 2007 3:34 pm

Рамос ... нэр нь хүртэл гоё.
ирээдүйд одоо байгаагаасаа ч их юм дуулгана даа. испаний шигшээ болон реалыг хамгаалалт дээр нь авч чвах байхаа
I love Chelsea
crespo
Бразилын фэн
 
Posts: 715
Joined: Tue Dec 06, 2005 9:19 am

Postby spain man » Tue May 15, 2007 3:49 pm

Рамос угаасаа л бриллиант л даа......хоёр давхарт бөмбөгөнд яаж ийж байгаад л хүрчихээд байдаг залуу.......Дээр нь цохилттой хурдтай.. Гүнээс урагш н Пасс бас их эвлэгхэн хаячдаг..... Кросс нь бас л эвгүй....... Одоо хамгаалах тал дээрээ сайжирчихвал ч......... Ярилтгүй л дээ
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby orangeman » Tue May 15, 2007 7:59 pm

2 давхарт бол Мангас л даа энэ залуу
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 7 » Tue May 15, 2007 11:50 pm

Рамосыг авсан бол алдаа биш байсан маш хэрэгтэй тоглогч.довтолгоонд ч сайн хамгаалалтанд ч сайнЕрнь хамгаалалтанд тоглосоноос дунд тоглолвол илvv сайн юм шигээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Tue May 15, 2007 11:52 pm

Асар үнэтэй авсных энэ зэрэгтээ үнэлэгдэх байлгүй... Довтлогчоор тоглож байсан гэсэн дээ Канн- хаалганд тун нарийн гоё гоолдсон шүү.. даанч тооцоогүй болхооос....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Tue May 15, 2007 11:52 pm

Тэгээд цохилт сайтай жишээн тооцсон бол Мюнхэн дээр хиисэн гоол бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Tue May 15, 2007 11:59 pm

Тевез 30сая евро-р Реалд ирж байна гээд шуугиад байх юм... Тевез ирвэл гоё л байна.. бөөн эрч хүч... Гэхдээ арай л үнэтэй байнаа ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Wed May 16, 2007 12:21 am

АРай vнэтэй бна аа.20 байхад яг бно доо.За ернь 20 ч бас арай чанга юм уу за 15 яг бно.хэхэхэ :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby El Payaso » Wed May 16, 2007 9:23 am

Рамос харин надад огт таалагдадгүй... яхав довтолгоонд гайгүй ч хамгаалалтанд шал бүтэлгүй... ер нь нэг их сайжрахгүй байх... энэ хэвээрээ байсаар дуусна... хэтэрхий оверрэтед... тэрнээс сайн хамгаалагчид ла лигад дүүрэн л байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 7 » Wed May 16, 2007 10:56 am

el payaso wrote:хэтэрхий оверрэтед...
:grin:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby SAVAGE » Wed May 16, 2007 11:15 am

Манайд 4 тоглолт vлдээд байгаа билээ...

RECREATIVO-REAL MADRID

Манайх лигийн тоглолтонд Huelva гийн талбай дээр хожигдож байгаагvй байна... 1978/79 оны улиралд 1-2 хожиж, 2002/03 оны улиралд 0-0 - р тэнцэж байжээ. Гэвч манайхан 12 сард талбай дээрээ 3-0 р хожигдсон... Гэхдээ тэр vеийнхээс байдал єєрчлєгдсєн байгаа...

REAL MADRID-DEPORTIVO

Депортиво манай хоёрын тулаан 1941/42 оны улиралд эхэлжээ... 18 тоглолтын дараа 3 байранд явж байсан манайхан Deportivo 3-0 - р хожсон байна... White Colosseum -д 36 удаа тоглосоноос манайх 29 ялж, 5 тэнцэж, 2 хожигдож байжээ... Энэ 36 тоглолтонд манайхан 84 гоал хийж 27 г алдсан байна...
Энэ улиралд талбай дээр нь 2-0 р хожигдсон...

ZARAGOZA-REAL MADRID
Энэ тоглолт маш чухал тоглолт болох болов уу? Зарагоза 5 р байранд яваа бєгєєд дараа жилийн АЛ т орохын тєлєє тэдэнд тоглолт бvхэн vнэтэй байгаа...
Манайхан La Romareda -д 53 удаа зочлохдоо 23 удаа хожиж байжээ... 114 тэнцээ 16 хожигдол...
Энэ улиралд манайх Рvvдийн гоалоор 1-0 р хожиж байсан...

REAL MADRID-MALLORCA

Энэ улиралын сvvлийн тоглолт... Энэ тоглолтонд олон олон Madridistas аваргын дуугаа дуулж зогсоно гэдэгт итгэлтэй байна... Bernabéu -д 21 удаа тоглосоноос 15 ялалт, 3 тэнцээ, 3 хожигдол...
Энэ улиралд талбай дээр нь 1-0 р хожсон... Гоалыг Рэйэс хийсэн...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Nomer 10 » Wed May 16, 2007 6:22 pm

SAVAGE wrote:
ZARAGOZA-REAL MADRID

Манайхан La Romareda -д 53 удаа зочлохдоо 23 удаа хожиж байжээ... 114 тэнцээ 16 хожигдол...



114 тэнцээ гэний. Пөөх.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby spain man » Wed May 16, 2007 9:03 pm

Хоёрдугаар дивзионд аварга болсон Real Valladolid манайхаас дөрвөн тоглогч лоандаж ирэх жил дээд лигд үлдэх тэмцэлд туслалцуулах хүсэлтэй байгаа аж.......Марсело, Рубен Де Ла Ред, Солдадо Хави Гарсиа нар багтаж байгаа ажээ.......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Wed May 16, 2007 9:05 pm

Зарагоза манай хамгаалагч Мэхиа г сонирхож байгаа гэнэ..... Тэд Пикьюг буцааж оронд нь манай хүнээр бөглүүлэх хүсэлтэй байгаа аж........Мэхиа гийн гэрээ 2 жилийн дараа дуусна.......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Wed May 16, 2007 9:08 pm

SAVAGE wrote:Манайд 4 тоглолт vлдээд байгаа билээ...
. ZARAGOZA-REAL MADRID
Энэ тоглолт маш чухал тоглолт болох болов уу? Зарагоза 5 р байранд яваа бєгєєд дараа жилийн АЛ т орохын тєлєє тэдэнд тоглолт бvхэн vнэтэй байгаа...
Манайхан La Romareda -д 53 удаа зочлохдоо 23 удаа хожиж байжээ... 114 тэнцээ 16 хожигдол...
Энэ улиралд манайх Рvvдийн гоалоор 1-0 р хожиж байсан... .


Зарагозотой хийх тоглолтонд хожиж чадуул аварга авлаа.......Энэ тойрогт Барса атлетикод нухуулах нь тодорхой.........
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby orangeman » Wed May 16, 2007 11:25 pm

Nomer 10 wrote:
SAVAGE wrote:
ZARAGOZA-REAL MADRID

Манайхан La Romareda -д 53 удаа зочлохдоо 23 удаа хожиж байжээ... 114 тэнцээ 16 хожигдол...



114 тэнцээ гэний. Пөөх.

14 гэж бичих гэж байгаад л 1ийг 2 дарчихсан бололтой Энэ ч La Romareda -д Реалийг ялалт байгуулж чадахгуй гэсэн цондон доо кккк 8-)
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests