Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Athen 23.May

Postby enkuna » Fri May 04, 2007 7:52 pm

Tiimee manai Manchester ireh jil sain toglon gej naidaj suuh l udleedee zaluuchuud maani ih turshlag olson bh daa ahmaduud irh jil magadgui suuliin CL bh bolhoor hicheeh ni oilgomjtoi za odoo Athen-d Milan-ii hojigdliig harmaar bn shuu 2005 on davtagdaasai
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Sat May 05, 2007 7:58 am

rednasca wrote:хүнд хэцүү байгааг нь ойлгож байнаа.....
гэхдээ жинхэнэ тоймч болж өсч өндийсөн гэдгээ бидэнд батлан харуулна гэдэгт найдаж байна. ;))


Би хэзээ ч гадагшаа гэж онгирохгүй. Форум дотроо гэж яривал бол аль хэдийн эрийн цээнд хүрсэн гэж бодож байна. Маргад охиныг эхийнхээ гэдсэнд олдоо ч гүй байхад тойм бичээд хэд хэдэн жилийн нүүр элээчихсэн байлаа. Амралтын өдрүүдээр тун завгүй болчихлоо, тэгэхээр шинэ долоо хоногт л амжуулья даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby mercer » Sat May 05, 2007 5:14 pm

KaKa wrote:Над шиг аль алинийг нь дэмждгүй хүн бол 2 талдаа өөр багийн жерси өмсөөд гоол оруулсан багын талынхыг нь гадна талдаа харуулж өмсөөд сууж байвал таарах орой байж дээ :mrgreen:


Яаг зангаараа :D
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby tevez » Sun May 06, 2007 3:18 am

italiin ner nuuriig milan avch uldelee muu romag bodohoos durguu hureed baihiin yamar goy yavj bailaa...
tevez
 
Posts: 108
Joined: Thu Aug 31, 2006 2:50 pm
Location: U.S.A...

Postby Barcik » Sun May 06, 2007 11:54 am

Image

- Аваргуудын лигийн финал 2 жилийн ємнє тоглосон 2 баг тоглоно: Милан Ливэрпvvл...
- хмм, тэд алдартай киноны remake хийгээд зогсохгvй, алдартай тоглолтын remake-ийг хийдэг болжээ...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Nomer 10 » Sun May 06, 2007 12:45 pm

Хэхэ, энэ 2 хэн бэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby orangeman » Sun May 06, 2007 7:58 pm

Зугээр л аль нэг улсийн ард
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby enzo » Tue May 08, 2007 9:25 pm

2006 оны дэлхийн аваргын цомд Итали түрүүлсэн, 2007 онд аваргуудын лигт милан түрүүлэх болноо найзуудаа
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Postby Nomer 10 » Wed May 09, 2007 4:14 am

2006-2007 улирлын хагас шигшээ
Милан - Манчестер Юнайтед, хариу тоглолт


Image Image

Манчестер маань мангар тоглоод хожигдсон болохоор тойм бичих хүсэл тэр даруй огт төрөхгүй байлаа. Хожимдсонд хүлцэл өчье. Тоймыг бичихийн тулд уг тоглолтыг дахин үзэх шаардлагатай байв.

Зөөлөн бороо шивэрсэн энэ оройны ирээдүйд нэгэн түүх болон үлдэх тоглолтод Анчелотти өмнө нь 3-2-оор хожигдсон тоглолтдоо 2 өөрчлөлт хийсэн нь гэмтэлтэй Мальдинигийн оронд Каладзег болон Жилардиногийн оронд Инзагиг гаргасан явдлууд байлаа. Сэр Алексын багт Видич эргэн ирсэн тул Хайнце торгуультай байгаа Эврагийн байранд очиж зогсжээ. 2 жилийн өмнөх хариугаа авахаар МанЮ-ийн ааг омог нь цээжинд нь багтаж ядах шижигнэсэн залуус Миланы сүх далайсан ч дальдрахгүй хашир хөгшин бурхинуудын өөдөөс сөрөн зогсохыг харахад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Тоглолт эхлэнгүүт л Россонери дарамталж эхлэв. Какагийн Видичийг өнгөрөөгөөд хаясан пасс тун осолтой байсан ч Инзаги хүрч амжсангүй. Нэг минутын дараа Зеедорф торгуулийн шугамнаас зүрх амаар гаргах шахсан буудалт хийсэн ч ван дер Сар хааж чадсан. Хэсэг амьсгаа авлаа. Гэсэн ч Милан зогсоо зайгүй довтолсоор. Хэргээ ч гаргаж 11 дэх минутад гоолдлоо. Ярих юмгүй сайхан гоол. Баруунаас ирсэн пассыг Кака хориод метрээс зүүнээрээ буудаж, хаалганы баруун доод тал руу бөндийлгөчихөв. 1-0. Энэ бол финалд Милан үлдсэн гэсэн үг. Гэхдээ гоол эрт орсон нь ч боллоо, Милан одоо сурснаараа арагш татаад хэвтчихнэ гэж бодож байтал эсрэгээрээ МанЮ ухардаг араанаасаа гарч чадахгүй хэвээр. Цаашдын тоглолтод ч гэсэн Милан илүүрхсээр. Төв хавьд бол тэд үнэхээр дээрэлхэж байлаа. Зеедорф хаа сайгүй л харагдаж байхад манай хашир туршлагатангууд болох Гиггз Скоулз 2-оос юу ч үзэгдэхгүй байв.

Бүтэн 20 минутын дараа манай анхны довтолгоо явагдаж Рүүний залуу хориод метрээс оролдсон ч Дидад аюул тарих юм биш байлаа. Гол найдвараа тавьж байсан Роналдо маань ч бүтэлгүйтсээр л. Бөмбөг авах бүрт нь Гаттузо дайрдаг нохой шиг ярдаглан дагана, тэр бүртээ л бөмбөгийг нь тасална. Ингэж тэгсээр байтал Миланы 2 дэх гоол орчих нь тэр. МанЮ-ийн задгайрсан хамгаалалтыг бөглөхөөр Италид ирсэн Видичийн форм нэг л биш. Сандарсан Хайнцегээс ирсэн богино пассыг тэр нойтон зүлгэн дээр хальтран эсрэг багтаа алдчихав. Пирлогийн баруунаас өгсөн дамжуулалтыг тэр дахин салгах гэж мөргөсөн ч яг Зеедорфын хөлд оччихлоо. Хашир бурхи зүгээр ороод ирсэн бэлгийг юу гэж түлхэхэв, аваал урагшиллаа. Бөмбөгөө баруун тийш дарж Флетчерээс өнгөрөөтөл Видичийн гайхамшигт такл ороод ирэв...

Агшин зуур санаа амартал хэрэг бишдээд одох шиг. Видич бөмбөгөнд хүрч чадсангүй ээ, дээгүүр нь гараад хангиналаа. Зеедорф ганцаараа болсон тул тайван бөгөөд хурдтай цохиж 2-0. Манай хамгаалалт гэж авах юм алгаа. Өөрийн эрхгүй л Риог санаад эхлэв. Гэсэн ч цаг дуусах хүртэл 2-2 болно гэж найдсаар. Ээ юу вэ. Бараг л 3-0 болонгоо алдав. Оддогийн баруунаас өгсөн пассыг Инзаги цохиод манай хаалгачийг оночихов. Хайнце өөрийнхөө талыг нэг л барьж чадахгүй байна даа. Өмнөх тоглолтод уг нь төвд их сайн байсансан. Милан энэ тоглолтыг үнэхээр удирдаж байлаа. Тэднийхэн хаана л бол хаана бөмбөгөө бат эзэмшиж, алдалгүй дамжуулж байхад манайхнаас сайн гэсэн дүн авах тоглогч нэг ч харагдахгүй байв. Тэгсээр байгаад эхний үе дууслаа. Манайх одоо 2 гоол хийхийн тулд дараагийн үед шал ондоо тоглолтыг гаргах хэрэгтэй. Би хувьдаа Смитийг үгүйлсээр.

Хаа байнаа, Мөрөөдлийн театртаа италичуудыг дараалан уйлуулсан нөгөө алдарт чөтгөрийн довтолгоо. Дараагийн үе эхлээд тэр довтолгоогоо харуулах гэж оролдох ч тухай бүрт нь бүтэлгүйтнэ, Милан хариуд нь тайван харж байгаад гэнэтийн аюултай контр бий болгочих юм. Роналдо дамжуулалтаа буруу хийснээр Кака Видичийг аргалаад буудлаа. Ван дер Сар л аварч байна даа. Манайх цааш хэдий айлын талбайд тоглох ч тэдний нягт хамгаалалтыг яаж сэтлэх учраа олохгүй байсаар. Инзагигийн оронд Жилардино орж ирж байна. Хэдэн минутын дараа Ферги азаа үзэхээр шийджээ. О'Ши гарч Саха талбайд орлоо. Гор нь дороо гарч 3-0 болчихов оо, тэнгэр минь. Манайхан дахиад л пассаа алдав. Жила ганцаараа гүйсээр торгуулийн шугам дээрээс буудчихсан. Цаг харахад бас арваад минут байнаа. 2 гоол орвол орох л хугацаа. Гэтэл манайхан тоглолт нь гарахгүй хэвээр байсаар. Роналдо нервтээд алдаа гарган шар жавтий авчихлаа. Одоо ч найдлагагүй болжээ. Удалгүй тоглолт ч дууслаа. Милан төгс хөлбөмбөг гээчийг харуулсан гэсэн бодол төрөөгүй ч өрсөлдөгчийнхөө алдаа болон сэтгэл зүйн байдлыг онцгой чадмаг ашиглан харууштай хөлбөмбөг үзүүлсэн гэдэгтэй бол 200 хувийн санал нийлж байна. 2 гоол дээр нь манайхны өөрсдийнх нь зуун хувийн буруу байсан. Милан гэнэт ороод ирсэн шанг шууд л тосоод авчихсан. Ингээд 2005 оны Туркийн финал 2 жилийн дараа хөрш Грекэд дахин давтагдах болжээ.

Эцэст нь хэлэхэд Манчестерийн залуус минь даанч яав даа, арай ч ингэж тоглоно гэж бодсонгүй. Сэтгэл сэргэтэл цохисон ганц бөмбөг, ганц довтолгоон байхгүй шүү. Өвөл Фулхэмд алуулж алуулж эцэст нь азаар хожсон тоглолтоосоо ч долоон доор тоглолоо. Энэ жилийн хамгийн муу тоглолт яах аргагүй мөн. Гомдох ч шиг...

Гэхдээ гомдох үндэс байхгүй ээ. Голчлон залуусаас бүрдсэн болохоор туршлага яах аргагүй дутагдлаа. Алдаа хийсэн, харин түүнээс суралцаж байж л агуу баг болдог. Айлын талбайд тааруу тоглоод байсан нь нэгийг хэлээд байсан даа, Ферги минь. Лилльтэй тоглож байхад л энэ нь мэдэгдэж байсан. Милантай хийх 2 дэх тоглолтыг Мөрөөдлийн театртай хийсэнсэн бол. Гэхдээ дараа дараагийн жилүүдэд илүү хашир бодолтой тулаанд орж байх болно гэдэгт бүрэн итгэж байна. Та нарт потенциал хангалттай байна. Хэдийгээр улирлын турш олон сайхан тоглолтоор биднийгээ баярлуулж байсан ч Аваргуудын лигээр л хамгийн их кайфыг Манчестерийн бүх фэнүүд бид авсан. Тотти цэргүүдээ дагуулаад цээжээ дэлдэн ирэхэд нь та нар тэднийг бахдам тоглолтоор нам дарсан. Энэ тоглолтыг фэнүүд үеийн үед ярих болно. Хагас сарын дараа Кака хос гоол хийгээд хүнд байдалд оруулж байхад Рүүний хариуг нь адилхан барьж илүү гарч хожсон. Энэ 2 тоглолтод бид хэмжээлшгүй их сэтгэлийн цэнгэл эдлэн, баяр хөөр цээжиндээ багтаж ядан огшиж байсан юм шүү. Хагас сар энэ 2 тоглолтыг хаа сайгүй ярин бид чинь дуртай дуугаа аялан, харсан бүхнээ тэвэрч авмаар санагдаж байлаа. Энэ хагас сарыг бид хэзээ ч мартахгүй. Ямар их аз жаргалд умбан байснаа яагаад ч мартахгүй. Хүн гэдэг сэтгэлээсээ баярласан үедээ л хүн болж төрснийхөө аз жаргалыг хамгийн илүүтэй мэдэрдэг. Энэ бол үгээр хэлэхэд хэцүү хосгүй агуу мэдрэмж. Үүнийг бидэнд амтлуулсан та нартаа баярлахын дээдээр баярлаж байна, залуус аа. Хөлбөмбөгийн ногоон талбай дэх бурхан бүгдийг ивээг. Glory - ManU - Glory
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby tevez » Wed May 09, 2007 4:54 am

jinhen manu giin ulaan nogoon yagaan fan gedeg chin nomer 10 yum bainaa. toimoo bichehdee uran zohioliin ongo ayas oruulaad l he he....
tevez
 
Posts: 108
Joined: Thu Aug 31, 2006 2:50 pm
Location: U.S.A...

Postby Gankhuu » Wed May 09, 2007 11:18 am

Замдаа дайралдсан болгоныг дуугай болтол нь дарж байгаа МИЛАН-даа баярлаж байна.

WIN FOR US
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby .batka. » Thu May 10, 2007 2:43 am

Amjihgvi shvv KKK
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby forzamilan » Thu May 10, 2007 12:09 pm

Gankhuu wrote:Замдаа дайралдсан болгоныг дуугай болтол нь дарж байгаа МИЛАН-даа баярлаж байна.

WIN FOR US

Tiim. Buh criticuudaa duugui bolgodog ni uneheer sain bagiin shinj temdej mun.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Postby Адмирал » Sat May 19, 2007 10:21 pm

Liverpool ene jil laanaa.
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Postby Жавхлан » Sat May 19, 2007 10:32 pm

10-aa saihan toim boljee :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Sun May 20, 2007 4:22 am

Финал дөхөөд ирсэн чинь бодол өөрчлөгдөх гээд байх шиг хэхэ. Миланыг манайхыг будаа болгосны дараа Рэдсүүд алаад өгөөсэй гэж бодож байлаа. Рэдс цэнхрүүдийг мулталсан болоод ч тэр үү Ливерпүүлийг дэмжээд байлаа. Гэтэл цаг нь болсон чинь эртний юм бодогдоод эхэлдэг байна шүү. МанЮ-г сайн мэддэггүй байхдаа Миланыг үхтэл дэмждэг байлаа. Манай Холландын алдарт гурвалын ид үед ч аймаар байсан даа. Тэгж байтал 99 оны гайхамшигт финалыг үзээд МанЮ-д дурлаж эхэлсэн. 2 жилийн дараа Рүүд хэмээх хүчирхэг залуу ирээд гоолыг машиндах үеэс л аль алинд нь сэтгэл зүрхээ эзэмдүүлсэн дээ. Сая гэтэл Милан МанЮ-г хожчихлоо. Рэдсийг 2 жилийн өмнө Челсиг нухах үед үнээрийн талархаж тэгээд бас дотроо хардаг болчихсон. Энэ удаад уг нь Милан хожвол шударга хэрэг юм даа. Эхэлж гоол алдаад хүнд байдалд орсон багийг л дэмжинэ дээ. Ататюркийнх шиг сайхан тоглолт болох болтугай. Тэр финалын дараа хэдэн өдөр дамнуулан бичиж байсан тоймоо түүх болон бичигдэх агуу тоглолтын өмнө форумын эрхэм залуустаа дахин нэг дэлгэн тавья, таалан соёрхоорой :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 20, 2007 5:08 am

You'll never walk alone-Part 1

4 хоногийн өмнө Туркийн энэхүү метрополд Европын шилдэг дууны тэмцээн болж, үзэсгэлэнт грек хүүхэн тэргүүлээд Рехагелын амжилтын дараа эх орноо даxин нэг удаа баяр хөөрт умбуулсан билээ.12 сая xүн амьдрах эртний түүхт хотын баруун өмнөд хэсэгт орших энэ шинэ цэнгэлдэх Туркийн 2012 оны олимпийн өрсөлдөөний гол зэвсгүүдийн нэг юм.Xарсан орсон xүн бүрийн сэтгэлийг өөрийн эрхгүй булаамаар цэнгэлдэхэд агуу амжилттай 2 багийн тулалдаан эхлэхэд бэлэн боллоо.Xамгийн сүүлд Милан 2 жилийн өмнө Ювентусыг пеналтиар хожиж аваргалж байсан бол Ливерпүүл 21 жилийн өмнө Италийн Ромаг мөн л пеналтиар хожиж цомыг гардаж байжээ.Аваргуудын лигид нийт 5 удаа эсвэл 3 дараалж түрүүлбэл оригинал цомыг үүрд мөнх хадгалах эрхтэй байдаг.Милан энэ эрхийг аль хэдийн эзэмшсэн бол Ливерпүүлийн хувьд ялж чадвал Анфийлд Роүддаа нэр хүндтэй, сурлэг сайхан цомыг насан үүрд хадгалах эрхтэй болж, түүхэн дэх 5 даxь багаар тодрох байлаа.Энэ 2 баг аль аль нь Европын цомын тэмцээнүүдэд 500 гаруй удаа тоглосон ч аваргуудын лигийн финалд хэзээ ч таарч байгаагүй юм.

Тоглогчид талбайд гарахад стадион улаан өнгөөр будагдсан байв.Анфийлд Рөудэд байна уу гэмээр ч юм шиг байлаа,хэдий 20000 тифози байсан ч ийм дайны дэмжигч мөн л 20000 улаан цамцангууд дээр нэмэгдээд нийтдээ 45000 xүний зүрх Ливерпүүлийн төлөө цоxилж байлаа.Тоо томшгүй олон тактик толгойдоо эргэлдүүлж байдаг Бенитез бодож байснаар 2 довтлогч талбайд гаргажээ,Милан шиг аюулын xамгаалалттай багтай адилхан хамгаалаад дэмий, тэрний оронд дэлхийн хамгийн шилдэг хэрмийг сэтлэх нь зөв гэж мань эр шийдэж.Тэмцээний өмнө тэр 90 минутад тоглолтыг дуусгана гэж байсан юм.Ингээд сүүлд Челсиг хожиход гялалзтал тоглосон Хаманны оронд австрали залууг гаргажээ,Кевеллд тун өндөр үүрэг ногдож буй нь ойлгомжтой.Бискон уе уе талбайд гарах эрхийг нь булаадаг ч энэ удаа Алонзо гараанд байлаа.Мөн Сиссе анхлан гарна гэж байсан ч түүний оронд Барош гарч ирэв.Миланы талаас Шевагийн хамт хэн довтлох нь сайн тодорхойгүй байсан ч Манчестерыг бараг ганцаараа унтраасан аргентин эр гарааны бүрэлдэхүүнд орсон байлаа.Хэн нь дийлэх бол? Олон орны мөрийцөгчид Миланд илүү бооцоо тавьсан байлаа.Бенитез "Бид титмийг авна, Миланаас илүү манайх цомд өлсгөлөн байгаа" гэсэн бол зарим нэг шүүмжлэгчид Миланыг Ювед аваргаа алдсан,энэ удаа ч алдана гэснийг Миланы ахлагч Мальдини үгүйсгэж "Бид топ формдоо байгаа гэдгээ харуулах болно" гэж хэлээд байсан юм.

Ингээд хүсэн хүлээсэн мөч ирлээ.Тоглолт эхлүүт xачин юм болж орхилоо.Ердөө 50-хан секунд өнгөрч байхад Пирлогийн баруун талаас торгуулийн талбай руу хаясан чөлөөт цоxилтыг багийн ахлагч Луйс Гарсиагаас бултаж сулраад xүлээн авч арваадхан метрээс шууд хаалга руу.Аваргуудын лигид 11 жилийн дараа даxин гоолдлоо.Дудект ямар ч боломж байсангүй.Гэвч Ливерпүүл шоконд орсонгүй ээ,Барош баруунаар дайрахад Штам тэрийг нь гаргачихав,булангаас цоxиx болоод Жеррард төв рүү явуулахад Рийзе аваад цоxисон ч айлын хүнийг оночихов.Тун удалгүй маш эвгүй юмыг Хүүпиа хийлээ,Жеррад баруун талаас дамжуулсныг фин залуу иx xүчтэй мөргөсөн ч Дида хааж чадав.Дараахан нь Миланы довтлох ээлж болж,Шевченко өөрийнхөө талаар давшихад Хүүпиа тун зоримог дайрч булан луу гаргав.Ингээд Милан анхныхаа буланг авч Пирло төв рүү бужигнаан дунд хаяхад Хүүпиа золтой л хаалга руугаа хийчихсэнгүй.14 дэх минутад Миланы 2 даxь булан болж Зийдорф Креспо руу хаяж,цаадах нь онц аюултай мөргөлт хийсэн ч богино буланд шугаман дээр зогсож байсан Луйс Гарсиа цээжээрээ хамгаалж гаыьяа байгуулав.Энэ уед Барош хэлээ гаргаад,багтарч үхэх гэж байгаа аятай амьсгаадаж байв,дахиад ийм хугацааг дор хаяж 5 удаа туулна,яаж давна даа.Кевелл гэмтэлдээ эмзэглэсээр эхний уе талдаа ч ороогүй байхад талбайг орхилоо,түүний оронд Барошын нутагжав Смицер жокердохоор орж ирэв.1 минутын дараа Луйс Гарсиа бөмбөгтэй байхдаа Барошыг хайсан ч Штамын дороос тэр босохгүй байлаа.Хэдэн минутын дараа Кака зүүн талаар сулраад гүйж буй Шевад маш сайхан дамжуулалт өгч украйн залуу урт буланд чиглүүлсэн ч хажуугийн шүүгч тугаа өргөсөн байлаа,энэ гоол отоо байсан юм.Үүнээс бас л хэдэн минутын дараа Ливерпүүлчүүд хамгийн шилдэг довтолгооны xувилбараа гаргалаа.Жеррард баруун талаас Рийзед тун гоё өгч,Рийзе толгойгоороо 16-д зогсож байсан Барошт өгөхөд цаадаx нь мөн л толгойгоороо арагш Луйс Гарсиад хаяв.Испани эр Ювед эхний тоглолтдоо xийж байсан шигээ 16-аас буудлаа,байнд ч байхгүй банзанд ч байхгүй.Дараахан нь Миланы талаас довтолгоо ирлээ.Кака мөнөөх л уран дамжуулалтаа Креспо руу хаясан ч отон тоглолт байсан.Бөмбөг Ливерпүүлд шилжиж,тэд давшсаар зүүн жигүүрээр шавилхан биетэй испани залуу торгуулийн талбай руу цөмрөн орлоо.Неста такл хийгээд бөмбөгийг зайлуулсан ч тохойд нь бөмбөг хүрээдэхэв ээ.Гарсиа эсэргүүцээд шүүгч руу xандсан ч тэр тооцсонгүй.Милан шууд л контрлож,Кака Шева руу хаяад мань эр баруунаар дайраад хаалганд дөхөөд ирлээ.Энэ уед бүгд л түүнийг шууд цоxино гэж бодсон байх,гэвч тэр амиаталгүй хаалганы урдуур бөмбөгөө гүйлгэж Креспо дээр аваачлаа.Креспо ч 5-xан метрээс ядах юмгүй оруулж 2-0.Гарсиагийн эсэргүүцэж байх уед улаанууд сэрэмж алдчих шиг болсон,шүүгчийн шүглийг хүлээсэн байх.Ердөө ч удалгүй Милан даxин контр аттак хийж 3-0 болголоо.Сая сая хөлбөмбөгчдийн мөрөөддөг зүйлийг Кака хийж чадлаа,xүн бүр л шийдвэрлэх том тэмцээнд бүжиглэхийг хүсдэг бүлгээ.Тэрээр Креспо руу ээлжит уран дамжуулалтаа өгч цаадаx нь довтлогч хүний заавал эзэмших ёстой теxникүүдийн нэгийг төгс чаддаг гэдгээ харуулсан.Бөмбөгийг хөдөлгөөн дунд нь хэвтэж дайраад ирсэн Дудекийн дээгүүр өлгөж түлхээд энэ улирлын 6 даxь гоолоо хийлээ.Ингээд эхний уе ч дууслаа.2 баг аль аль нь урагш дайрсан сайхан тоглолтыг гаргаж,өрсөлдөгчийн талбайд байнга л цөмрөн орж байсан ч үнэндээ Миланы ялалт байв.Тэдний хүн бүр жигд тоглож байхад Ливерпүүлээс нүдэнд торох хүн нэгээхэн ч байсангүй ээ,арай дөмөг нь Хүүпиа л байв.Ноднингийн финалд Порту Монако 2 мөн л 3-0-оор дуусч байсан билээ,гэхдээ 90 минутын дараа.Эхний уе ингэж дууссан тохиолдол урьд хожид огт байгаагүй билээ.Ливерпүүлийн хувьд харамсалтай гэхэд дэндүү харамсалтай,бүтэн улирлын турш шагширмаар сайхан тоглолт үзүүлсэн,ялангуяа дэлхийн элит бүлэглэлд тооцогддог Ювентус Челси 2-ыг тэгж сайхан хожчихоод шийдвэрлэх шатан дээрээ ирээд ингэх ч гэж,гурвын гурван гоол шүү.Аваргуудын лигийн түүхэнд 3-0-оос хожигдож байгаад барьсан тоxиолдол цорын ганц байдаг,эзэд нь Ливерпүүл байсан гэдэг.Швеицарийн Базел хэмээх хилийн жижиг хотод ийм явдал болж байсан ч тэр уеийн бүрэлдэхүүнийг шигшмэл байсан,одоогийнх тэрэнд хүрэхгүй гэх.Гэхдээ өнөө уе өнгөрсөн уе дээр тогтоно гэж ч ярьдаг.Ливеpпүүлийн хөгжөөн дэмжигчид амин зүрний хайртай багаа талбайгаас гарахад алдарт уянгалаг дуугаа дуулсаар өнчин хүүхэд шиг л үлдлээ-YOU'LL NEVER WALK ALONE.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 20, 2007 5:14 am

You'll never walk alone-Part 2

2-р уе эхлэхэд Бенитез ирланд Финнаны оронд герман Хаманныг оруулав.Тоглолт эхлээд удалгүй Кака 2 улааны эсрэг шаламгай хөдөлснийхөө ачаар өөрийгөө аварсан,залхуурсан бол хөлөө ч хугалуулж мэдэх үйлдэлтэй таарсан юм.Энэ явдалтай залгаад Дудек маш сул бөмбөгийг алдаж эсрэг багтаа 3 даxь булангийн цоxилтыг бэлэглэчихсэн ч булангийн тэр цоxилт нь юм болсонгүй.Дараахан нь улааны Алонзо пасс хаячих хүн нүдэнд нь торсонгүйд гучаад метрээс шууд өөдөө буудлаа,урт талын шонгоос тийм ч хол биш зөрөв.Удалгүй улаанууд өнөөдөр ер бусын эрч хүчтэй байгаа Кака дээр 20 метрийн зайд алдаа xийв,чөлөөт цоxилтыг Шева осолтой цоxисон ч Дудек энэ удаа анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн байлаа.Үүнээс ердөө 1 минутын дараа Ливерпүүл элдэн хөөх гоолоо xийж чадлаа.Рийзе зүүн жигүүрээс багийн ахлагч руугаа дамжуулалт өгөхөд Штам Кафу 2 нэгэндээ найдчих шиг болсон,хэн нь ч Жеррардад саад xийж чадсангүй.Ирсэн бөмбөгийг туузат доороос нь эрэгдээд урт буланд чулуудлаа,Дидагийн хувьд түүнийг бариxын аргагүй байв.Маш эрчтэй бөгөөд уран гоол байсан.Ливерпүүлд бяцхан найдварын оч улалзаад ирлээ.Жеррард гоолоо хийчихээд фэнүүд рүүгээ 2 гараа удаа дараа өргөж,өөртөө болон өрөөл бусаддаа дэмжлэг хүсэхийг уриалав.Ердөө 2 минутын дараа тоглолтын xувь заяа яаж ч мэдэхээр байдлыг 2 багт авчирсан.Эхний уед унтаж байсан улаанууд энэ уед тоглолт нь эрс сэргэж ээлжит довтолгоогоо явуулж байгаад Хаманн сул зогсож байсан Смицер луу хаялаа.Хаалганы урд 20-иод метрийн зайд хагас баруун байрлалаас чех залуу өшиглөлөө,Барош хөлөө ирж буй бөмбөгөөс холдуулж амжив.Бөмбөг ниссээр зүүн булан луу чигээрээ ГООЛ.Дидад сайн харагдаагүй байх.Ингээд цэнгэлдэх буцаллаа.Ливерпүүлийн фэнүүд алдарт дуугаа асар чангаар хадааж өгөв.Урам орсон улаанууд дахиад л дайрлаа,багийн ахлагч бөмбөгөө аваад ортол Гаттузо алдаа гаргаж унагах нь тэр.Тэр өөрөө цоxиx ёстой юу?Үгүй ээ,тэр цоxиxгүй.Учир нь сарын өмнө лигидээ тэр талбай дээрээ Тоттэнхэмтай тоглоход 11-ээс цоxиж,алдаад баг нь xожиж чадалгүй тэнцсэн билээ.Үүнийхээ дараа тэр Би дахиж хэзээ ч 11-ээс цохихгүй гэж өөртөө хэлсэн гэдэг.Испани залуу цоxиx болов.Алонзо зүүн булан луу өшиглөлөө,Дида хаасан ч ойход нь тэр бөмбөгөө гүйцээж,дээш хөөргөж цоxиод 3-3.Юу болж байна?Үнэхээр хөлбөмбөгт юу ч тоxиолдож болдог ажээ.Зургаахан минутад гурвын гурван гоол шүү.Милан эхний гоолын дараа шоконд ороод гарч чадахгүй байсаар бариулчихлаа,одоо ч гараагүй хэвээр.Рийзе 20-оод метрээс явуулсан ч Дида хааж чадав.Хэсэг хугацаа өнгөрч италичууд арай гэж нэг ухаанаа эргээд олох шиг болов.Шева торгуулийн талбайд цөмрөөд ороод ирсэн ч Траоре бөмбөгийг эцсийн мөчид салгаж чадлаа.Гэсэн ч хүч нь эрс нэмэгдсэн улаанууд дахин дахин урагш дайрсаар байлаа.Жеррард Смицер нар ээлжлэн 20 гаруй метрээс цохиж үзэв.80 дэх минутад Каррагер талбайн төв хэсэгт алдаа хийж тоглолтын анхны шар хуудсыг хүртлээ.Гэхдээ тэр удалгүй Миланы 2 довтлогчоор явагдсан явагдсан довтолгоонд гол үүрэг гүйцэтгэв.Баруун талаас Шева Креспод өгөөд цаадаx нь Кака руу хаяхад өмнүүр нь орж бөмбөгийг таслан багаа аварсан.Миланы суут ялалт гэнэт хагас шигшээд хийсэн сүүлийн тоглолтыг нь санагдуулж орxив,тэгэхэд цаг сунгах болчих гээд бдаг,тэднээс тоглолт гарахгүй байсан билээ.Амброзинигийн ачаар энэ хүнд байдлаас мултарсан юм.Төдөлгүй довтолгооны уедээ алдаа гаргасны улмаас Барош тоглолтын 2 даxь шар жавтийг авлаа.Гэсэн ч тэр удаан цааш тоглосонгүй,Сиссегээр солигдов.Довтлогчийг довтлогчоор солино гэдэг Бенитез хамгаалах арга хэрэглэхийг эрхэмлээгүй нь илт.Үүнтэй зэрэгцээд Миланы талаас Креспо Томассоноор,Зийдорф Сержиньогоор солигдов.Шева Хаманнаас бултуулаад нэг дайрах гэж үзсэн ч мөнөөх Каррагер багаа бас л аврав.Милан булангаас цоxиx боллоо,Штам Кака нар 6 даxь булангийн цоxилтоо чулуу болгох боломжийг алдчиxав.Зүүн шонгоос тун ойрхон өнгөрсөн юм.Ингээд цагийн шүүгч 2 минут нэмж тоглуулна гээд самбараа өргөв.Гурвын гурван гоол орсон байхад ердөө хоёрхон минут гэж үү?Үгүй ээ,хэдий гурван гоол орсон ч энэ тоглолт бол байн байн тасалдаад байдаг зарим тоглолтын хажууд жинхэнэ цаг хугацааг үр бүтээлтэй ашигласан тоглолт байлаа.2 баг тун ч цэвэрхэн байсан юм,энэ бол яг тоxирсон хугацаа байлаа.Гэхдээ нүд ирмэх зуур онцын юм ажиглагдсангүй өнгөрчихөв.Ингээд нэмэлт цаг сунгах болжээ,үнэхээр төсөөлөөгүй явдал боллоо...
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 20, 2007 5:16 am

You'll never walk alone-Part 3

За ингээд хамгийн сонирхолтой,сэтгэл хөдөлгөсөн мөч ирлээ дээ.Дида бол дэлхийн шилдгүүдийн нэг.Дудекийг гэхдээ бас хэн ч муу гэж хэлэхгүй,тэр тусмаа өнөөдөр дэндүү одтой байгаа.
Милан эхлэх болов,2 жилийн өмнө Ювентусыг пеналтигээр хожиход хамгийн түрүүнд Сержиньо гараад алдаж байсан билээ.Энэ удаа яах бол? Дудек 2 гараа өргөж буулгаад л,2 тийш хөдлөөд л яг л нэг компьютер тоглоомын хүүхэлдэй шиг,Сержиньо самгардсан байх аа.Тэр зүүн хөлөөрөө цоxилоо,уламжлал болжээ. 0:0
Ливерпүүлээс Хаманн салхийг нь хагалав.Зүүн тал руу өргөсхийгээд өшиглөхөд Дида зөв үсэрсэн ч хаах боломж байсангүй. 0:1 болгож чадлаа(11-ээс цоxиxын өмнө Бенитез багийнхнаасаа хэн хэн цоxиx саналтай байгааг асуухад Хаманн би хамгийн түрүүлж цоxьё гэж хэлсэн гэдэг).
Милан: Пирло Сержиньогийн алдааг засахаар гарлаа.Зүүн булан луу тун сул цохиж,түүнийг нь Дудек хааж чадлаа. 0:1 хэвээр.
Ливерпүүл: Сиссегийн ээлж ирэв.Баруун булан луу цоxиxод нь Дида эсрэг тал руу нь үсэрчихэв. 0:2 За даа,улаанууд хожчих шиг боллоо доо.Дудек маш овжин байна шүү,баахан сарвалзаж өрсөлдөгчдийнхөө сэтгэл зүйгээр тоглож чадаад байх шиг.
Милан: Сэлгээгээр орж ирсэн Томассон зүүн тал руу өшиглөөд 1-2 болгож,тооны харьцааг багасгав.
Ливерпүүл: Рийзе зүүн доод булан луу цохиход Дида зөв таажээ. 1-2 хэвээрээ.
Милан: Кака зүүн талд итгэлтэй нь аргагүй гоолдов,Дудек баруун тал руу үсэрсэн. 2-2
Ливерпүүл: Жокёр болж чадсан Смицер баруун талд хаах боломж олголгүйгээр 2-3 болгож чадлаа.
Милан: Хамгийн гол хүн нь гарч ирлээ,тэрээр Ювег хожиход пеналтиг амжилттай гүйцэтгэж багтаа баяр хөөрийн дээдийг бэлэглэж байсан юм.Тэр оруулбал оноо ижил болно,тэгээд Дида нэг хаачихад Милан сэтгэл зүйн xувьд давуутай болно.Шева цоxилоо,талбайн гол руу явуулсан ч өнөөдөр ер бусын аз эзтэй байгаа Дудек хааж чадлаа.
Ингээд домогт Ливерпүүл Европын хөлбөмбөгийн тавцанд эргээд гишгэх нь энэ ээ.Тэд аргагүй хүчтэй,xурдтай,дайчин,одтой байж оригинал цомыг үүрд хадгалах эрхийг байлдан олж дийллээ.Шинэ дасгалжуулагчийн үүрэг асар иx нь мэдээж.Энэ шөнө Ливерпүүлийн 20000 хөгжөөн дэмжигч Стамбулын шар айрагны газруудын бүх шар айргийг ховх сорох нь тодорхой болов оо.4 фэн нь Ливерпүүлээс Стамбул руу таксидсан гэх.Замын зардал нь 6000 евро болсон ч нэг ч цент төлөөгүй гэнэм,учир нь таксины жолооч өөрөө зөвхөн энэ тоглолтыг үзэх гэж явсан ажээ.Xөлбөмбөг гэгч ийм л сэтгэл татах увидастай эд ажгуу.Аварга болох сайхан,аваргаа хамгаалах амаргүй.Тэдэнд аварга цолоо хамгаалах боломжийг нь өгөөсэй.Дараа улирлаас тэд нэлээн өөрчлөлттэй тоглох болно, Дудек,Смицер,Кевелл гээд хэд хэдэн хүн багаасаа явахаар болоод байгаа.Хаманн харин дээсэн дөрөөн дээр дэнжигнэж дэнжигнэж,багтаа нэг юм үлдлээ.Хамгийн гол хүн болох багийн ахлагчаа явуулна гэдэг л хамгийн хүнд тусах байх даа,хамгийн сүүлд 1984 онд пеналтиар аваргуудын лигийн аварга болчихоод ахлагч Граеме Соунесс нь тухайн уедээ асар хүчирхэг байсан Италийн Сампдори руу яваад өгсөн.Энэ удаагийн ахлагч дээр одоогийн акулууд болох Реал,Челси болон финалын өрсөлдөгч Милан нүдээ унагаж буй.Галзуу барын аманд ч гараа хийхээс буцахгүй 25-хэн настай энэ залуу улирлын турш багаа магнайлан удирдаж,ахлагчийн үургээ тун хүндэтгэлтэйгээр өндөрт өргөн явсаар алдрын тавцанд хүрлээ.Стивен Жеррард-энэ нэр урьд урьдынхаас илүү олон хүний чихэнд танил нэр болов.Аварга аваад хэдхэн хоногийн дараа төрсөн өдрөө нижгэр тэмдэглээ биз ээ.Ухаалаг дасгалжуулагч,хосгүй ахлагч,сайн тоглогчдынхоо хүчээр Ливерпүүл ийнхүү он удаан жилийн эцэст алдрын гуншингаа дахин бахархалтай нь аргагүй дуудууллаа.

YOU'LL NEVER WALK ALONE
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby che » Sun May 20, 2007 6:55 am

сайхан тойм бичсэн 10-даа баярлалаа.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby El Payaso » Sun May 20, 2007 3:45 pm

minii amidraldaa unshij bsan hamgiin galzuu toim.. goyo goyo dursamj sedreedeg bna sh dee....

bi ch odoo milan liver aliig ni demjihee medehgui l um... Livert Masche and Rafa bdag... nogoo tald ni bas minii durtai toglogch Kaka bh um... Liver ene jil tsomgui uldchih geeed bgaa bolohoor zaaval Clg avah heregtei gej bodood bh um... tegsen miland bolohoor ongorson muuhai dursamj ni bgaag sanaad bh um... gehdee yag 2 jiliin omno ali ali ni saihan bag ali ni ch yahav gej bodoj bgaad uzed ehlenguutee teselgui Liveriig demjeed ehelj bsan... ene jil ch bas tegeh bhaa daa...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Аагий » Sun May 20, 2007 4:48 pm

Би одоо Миланыг дэмжинэ. Угаасаа 2 жилийн өмнө бас Миланыг дэмжиж байлаа (шалтгаан нь ойлгомжтой). Баахан ливерпүүлчүүдийн дунд суугаад, ямар сайндаа Баясаа намайг нөгөө Мастер Картны реклам шиг сууж байна лээ гэхэв дээ. Гэхдээ хэдийгээр Миланыг дэмжиж байсан ч сайхан тоглолт үзүүлсэн Улаануудад тухайн үед өөрийн эрхгүй баяр хүргэж байлаа. Үнэхээр ширүүн тоглолт болсон шүү. Цаашид 2 жилийн өмнөх шиг тийм финал ч олон болохгүй байхаа даа. За тэгээд энэ тоглолтын хувьд 10-тай санал нэг байна, АС МИЛАН хожсон нь шударга хэрэг гэж.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Orgil » Mon May 21, 2007 11:23 pm

Image Ene zuragtai tostei zuil harhiig uneheer ih husej baina.
You never walk alone
User avatar
Orgil
 
Posts: 4
Joined: Sun May 28, 2006 10:27 pm

Liverpool FC

Postby enkuna » Tue May 22, 2007 12:48 am

Liverpool hojij EPL sonirhogchdoo bayarluulah bailgui dee
Gerrard bolon Kaka nariin tulaan boloh bh Kaka-g odoo Riise avch togloh bh mun Carragher nemegdeh bh gol ni Kaka Seedorf hoyoriig sain barih heregtei barij chadahgui bol tsaad hoyor ni evguuduulj magad
Milan-aas medeej galzuu Gattuso Gerrard-tai naaldah bh daa shiruun yum boloh bh uul ni 2005 Final deer Gerrard-d Gattuso hursen eseh ni bas l sonin baidag sh d ene udaa negiig bodoj baigaa bailgui
Liverpool-chuud uragshaa 6 dahia avarga bolooroi
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby ..::Affictor::.. » Tue May 22, 2007 4:10 pm

тэгвэл милан италчуудыг яагаад баярлуулж болохгүй гэж,милан 7 дахь цомоо өргөх нь тодорхой
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron