INTERNAZIONALE MILANO
Товч түүх: Интер Милан клуб нь 1908 оны 03 сарын 09 өдөр үүсгэн байгуулагдсан. Анх “Миланы хөлбөмбөгийн болон крикетийн клуб”-д үндсэрхэг Италичууд давамгайлж цагаачид болон гадаад тоглогчдыг гадуурхдаг байсанд дургүйцсэн хэсэг залуучууд нийлж Милан хотын олон улсын клуб гэдэг утгаар Интер Милан хэмээх клубыг байгуулсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа хар, хөх өнгийн босоо судал бүхий өмсгөл өмсдөг байсан бөгөөд хар өнгө нь шөнийг, хөх өнгө нь ТЭНГЭР бэлгэддэг. Тийм учраас NERAZURRI буюу хар хөхүүд гэж нэрлэгддэг.
Ривал клуб: Дерби Мадонина буюу Милан хотын дерби АС Милан, Дерби Италиа буюу Ювентус, мөн Аталанта, Наполи клубуудтэй мөн хатуухан тулдаг.
Фанатууд: Интер Миланы фанатуудыг ерөнхийд нь Интерести гэж нэрлэдэг. Клубын галзуу фанатууд нь гол 5 том бүлэгт хуваагддаг ба эдгээрээс гурав нь албан ёсны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр багууд зочлон тоглолтууд болон клубын баннер, тоглолтын үеийн реакц, эсрэг багийнхныг доромжилсон эсвэл багаа магтан дуулсан дуу зэргийг зохион байгуулдаг. Эдгээр фанатуудыг Жиузэппэ Миазза цэнгэлдэхийн хойд хэсэгт суудаг учраас Курва Норд гэж ерөнхийд нь нэрлэдэг. Фанатуудын хувьд Лациогийн фанатуудтай нөхөрсөг байдаг. Бидний бусад багийн фанатуудаас ялгардаг онцлог бол бусдад хүндлэлтэй ханддаг явдал юм.
Цэнгэлдэх хүрээлэн: Милан хотын баруун хэсэгт орших Сан Сиро дүүрэгт оршдог уг цэнгэлдэх хүрээлэн нь 1925 онд анх ашиглалтанд орсон бөгөөд 80.000 хүний суудалтай Европын хамгийн том цэнгэлдэхүүдийн нэг. Анх дүүргийнхээ шинэ нэрээр буюу “Сан Сирогийн шинэ цэнгэлдэх”гэж нэрлэгддэг байсан бөгөөд хожим буюу 1980 оны 03 сарын 03 өдөр нэрээ албан ёсоор “Жиузэппэ Миазза” болгож өөрчилсөн. Жиузэппэ Миазза нь Италийн болон Интер Милан багийн домогт тоглогч бөгөөд 1934, 1938 онуудад Италийн шигшээтэй хамт дэлхийн аварга болж байсан тоглогч юм. Нэг хотын бөгөөд лигийн заналт өрсөлдөгч Интерийн нэрээр цэнгэлдэхийг нэрлэсэнд АС Милан багийнхан дургүйцэж байсан ба өнөөг хүртэл Сан Сиро гэсэн нэрээр нэрлэдэг бөгөөд албан ёсны хоёр нэртэй гэж үздэг байна.
Бүрэлдэхүүн
Хаалгач
Нэр. Самир Ханданович
Байрлал: Хаалгач. 193 см өндөр, 89кг
Өмсгөлийн дугаар – 1. Энэ улирал Удинезегээс ирсэн 28 настай Словен залуу маань энэ жилээс Сезарийн халааг авч байгаа. Сезарийг улирлын эхэнд гаргасан өөрийнх нь хүсэлтийн дагуу явуулахаар шийдсэн боловч наймаа нь албан ёсоор зарлагдаагүй. Бразил залууг Тоттенхэм, Сити болон хэтэвч зузаантай ПСЖ сонирхож байгаа. Наймааны цонх хаагдахаас өмнө аль нэг тийшээ явах байх. Хандановичийн тухайд өөрийгөө хангалттай харуулсан, их туршлагатай сайн хаалгач. Одоогоор бэртэлтэй байгаа бөгөөд улирлын эхний хэдэн тоглолтод оролцохгүй болсон.
Нэр. Лука Кастелацци
Байрлал: Хаалгач. 192 см, 89 кг
Өмсгөлийн дугаар - 12. Багийн хоёрдугаар хаалгач. 2010 оны зун байраа Сторарид алдсан, нөгөө талд манайх Тольдог явуулсан байсан учраас Жулиусын ар болгох гэж Сампдориагаас авчирсан. Нас явсан ч өөрийгөө Сери А-д олон жил хангалттай харуулсан, асар туршлагатай хаалгач. Байрлал маш сайн эзэлдэг. Түүн шиг реакц үзүүлдэг хаалгач Сери А-д ховор.
Нэр. Вид Белеч
Байрлал: Хаалгач. 192 кг өндөр, 84 кг
Өмсгөлийн дугаар– 27. 22 настай бас нэгэн Словен залуу. Ирээдүйд шигшээдээ болон манайд Хандановичийн байрыг залгамжлах хүн. Манай үндсэн бүтээгдэхүүн. Гурван жил зээллэгээр туршлага хуримтлуулж байгаад ирсэн. Уржнангийн улирлын өмнөх тоглолтуудад өөрийгөө бүрэн харуулсан. Ялангуяа АНУ-д Челситэй хийсэн тоглолтонд Лампард, Эссиен хоёрын цохилтонд гайхалтай хаалтууд тавьж байсан.
Хамгаалагч
Нэр. Алваро Перэйра
Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалагч. 180 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар 3(урьдчилсан сонголт). 27 настай Урагвай залууг экс вайс капитан Кордоба авчирсан. Гуарин, Гаргано хоёр дээр нэмэгдээд манай гурав дахь Урагвай тоглогч болж байгаа. Жигүүрийг бас л эзэгнэнхэн төрдөг залуу. Портод болон ДА, тивийн аваргаар ямар тоглолт үзүүлж байсныг ихэнх нь мэдэх биз. Кросс, бөмбөг таслалт, хурд гээд цогцолчихсон залуу. Энэ жилийн манай сүүлийн наймаа болов уу.
Нэр. Хавиер Занетти
Байрлал: Баруун, зүүн жигүүрийн хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч, жигүүрийн хагас хамгаалагч, төвийн хамгаалагч, ер нь бүх байрлалд жигд тоглоно хэхэ. Никнэйм Трактор. Өөрөөр бас Пупи. 178 см өндөр, 75 кг
Өмсгөлийн дугаар – 4. Мэдээж мөнхлөгдөх дугаар. Манайх Жиачинто Фачеттигийн 3 дугаарыг мөнхөлсөн, одоо Пупигийн 4 дугаарыг мөнхлөх нь мэдээж, дараа нь Станковичийг явсны дараа 5 дугаартай тоглогч манай ахлагч болоод дугаараа мөнхлүүлнэ хэхэ. Манай өмсгөлтэй 802 тоглолт хийсэн бөгөөд хар хөх өмсгөлийг 19 дэх жилдээ өмсөж байна. Ахлагчийг бүгд мэддэг учраас үнэндээ бичихэд хэцүү байна. Тэр бол зүгээр л агуу тоглогч, цаг хугацааны эсрэг ажилладаг. Одоо 39 настай гэхэд 19-тэй юм шиг тоглож байна. Энэ улирал өөр олон олон амжилтуудыг эвдэх байх. Гэхдээ талбайд өнгөрөөх минут нь багасах болов уу. Баруун жигүүрт Майкон эсвэл Жонаттан, Мбиа хоёр хамгаалах хагас дээр Кучу, Габи, Гуарин, Гаргано, Марига гээд хүмүүс байгаа. Гэхдээ мэдээж хамгийн баталгаатай сонголт манай хүн. Урд шөнө эхний гоолын эхлэлийг тавьж Милитод дамжуулалт өгсөн байна лээ.
Нэр. Матиас Силвестре
Байрлал: Төвийн хамгаалагч. Никнэйм Терминатор. 185 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 6. 28 настай Аргентин хамгаалагч маань Палермогоос зээллэгээр ирсэн. Аргентиний сор Бока Хуниорсоос гараагаа эхлүүлсэн энэ залуу Ювентус руу явсан Лусиог орлох гэж ирсэн. Одоогийн байдлаар Самуэл, Киву, Раноккиа нарын дараа 3 дахь сонголт болж байгаа. Гэхдээ улирлын ихэнхийг Раноккиатай хамт төвийн хослол болж өнгөрөөх болов уу. Их дайчин тоглолттой боловч алдаа их гаргадаг. Самуэлтэй л маш сайн зохицох болов уу.
Нэр. Дуглас Майкон
Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч. Никнэйм Самба. 184 см, 77 кг
Өмсгөлийн дугаар – 13. Хоёрхон жилийн өмнө дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчаар нэрлэгдэж байсан. 2010 оны намар Тоттенхэмтэй тоглосон тоглолтонд Бэйлийг хоёр удаа алдсанаар үнэ цэнээ нилээд бууруулсан. Тухайн зунаа 20 саяар Реал Мадрид авах санал гаргаж байсан боловч манайх зөвшөөрөөгүй. Харин энэ зун зарагдаж тун магадгүй байгаа. Челси, Реал, Сити зэрэг багууд ангуучилж байна. Манайх 8-12 саяар үнэлээд байгаа. Надад бол байж байсан ч зүгээр санагдаж байна. Жигүүрийн довтолгооны уран гоё хувилбар, гайхамшигтай хөндлөн дамжуулалтууд, 16-гийн гаднаас цохисон гоёмсог хүчтэй цохилтууд гээд биднийг баярлуулах зүйл түүнд их бий. 31 настай хөгшин хамгаалагч маань үлдсэн ч талбайд өнгөрүүлэх минут нь багасах нь тодорхой. Учир нь түүний ард Жонаттан, Мбае гэсэн залуучууд байгаа.
Нэр. Андреа Раноккиа
Байрлал: Төвийн хамгаалагч. 195 см, 84 кг
Өмсгөлийн дугаар – 23. 24 настай Итали залуу маань гурван жилийн өмнө Сери Б-гээс дэвшин гарч ирсэн Барид одоо Ювентуст байгаа Бонуччитай төгс хослолыг үзүүлж байсан. Тухайн үедээ 20-21 настай хоёр залуу 3-5-2 формэйшнд төгс зохицож гайхагдаж байсан. Италийн ирээдүйн төвийн хослол гэгдэж байсан хоёр залууг авахаар бүх том багууд хөөцөлдөж эхэлсэн бөгөөд манайх өөрийн академийн бүтээгдэхүүн Бонуччиг биш энэ өндөр залууг сонгосон. Зүгээр ч нэг аваагүй өнгөрсөн жилийн лигийн нээлт гэгдээд байгаа Дестро дээр багагүй мөнгө төлж өөрийн болгосон. Лусио, Самуэл нарын сүүдэрт хоёр жилийг үдсэн энэ залуу энэ улирлаас манайх хамгаалалтын нүүр царай болно. Түүнд маш их нөөц, ур чадвар байгаа. Өндөр гэхэд хурдтай, хоёрдугаар давхарт сайн тэмцэлддэг, холын дамжуулалт сайн гээд залуу хүн гэхэд давуу тал ихтэй. Одоо гол нь байрлал эзлэх тал дээр сайжрах хэрэгтэй байгаа. Цаашид манай хамгаалалтыг авч явах залуу. Тиймээс ч Матерацци өөрийн 23 дугаараа түүнд шилжүүлсэн.
Нэр. Валтер Самуел
Байрлал: Төвийн хамгаалагч. 183 см өндөр, 83 кг
Өмсгөлийн дугаар – 25. Никнэйм Волл буюу Хана. Түүнийг нэвтэлж гарах тун амаргүй даваа. Бока Хуниорс, Реал, Рома гээд гайхалтай кареерийн эзэн 34 настай Аргентин хамгаалагч маань 2000 оноос хойшхи дэлхийн бүх шилдэг довтлогчидтой тулж байсан асар туршлагатай нэгэн. Энэ жил ч манай хамгаалалтанд түүний дэмжлэг их хэрэгтэй.
Нэр. Кристиан Киву
Байрлал: Төвийн болон зүүн жигүүрийн хамгаалагч. 184 см өндөр, 81 кг
Өмсгөлийн дугаар– 26. 32 настай Румын залуу маань Аяаксаас гараагаа эхлүүлж Ромагаар дамжин манайд ирсэн. Өөрийн байрлалаа Юто санд алдсан байсан бөгөөд одоо Перэйра ирснээр үндсэн байрлал болох зүүн жигүүртээ бараг гарахгүй болов уу. Төвийн хамгаалалтанд ганц нэг гарах болов уу.
Нэр. Ибрахим Мбае
Байрлал: Жигүүрийн хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 187 см өндөр, 70 кг
Өмсгөлийн дугаар – 33. 18 настай Синегал бацаан. Өнгөрсөн жил примаверад Страмачионнитой хамт академүүдийн аваргуудын лигт түрүүлсэн. Нилээн ирээдүйтэй гэгдээд байгаа. Тоглолт нтрийг нь үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Хашка л бичих байх. Миний бодлоор энэ жилдээ бас примаверад тоглох байх.
Нэр. Хуан Гуйлхермэ Жесүс
Байрлал: Төвийн болон зүүн жигүүрийн хамгаалагч. 185 см өндөр, 83 кг
Өмсгөлийн дугаар – 40. Бразилийн Интернасионалаас гаралтай 21 настай энэ залуу өнгөрсөн өвөл манайд ирсэн. Бразилийн ирээдүйн хамгаалалтын ноён нуруу гэгдээд байгаа. Тиаго Силва, Челсигийн буржгар хоёртой үндэснийхээ шигшээгийн гарааны төлөө үзэх байх. Сая олимпоор Тиаго Силватай хамт тун дажгүй тоголсон. Энэ улирал зээлээр явж магадгүй. Ер нь зээллэгээр туршлага хуримтлуулж байнга гараанд гарах нь хэрэгтэй болвуу. Энэ жилдээ манай 5 дахь сонголт болоод байгаа.
Нэр. Жонаттан Морейра
Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч. 170 см өндөр, 72 кг
Өмсгөлийн дугаар – 42. Никнэйм Хар ирвэс буюу Пантера хочтой болсон байна лээ. 26 настай Бразил залуу маань хурдаар Сери А-даа лав нилээн дээгүүр орно. Өнгөрсөн жил Пармад зээлээр очихдоо гарааны эрхээ гуядаж авсан. Биабианитай нийлээд Сери А-гийн хамгийн хүчирхэг баруун жигүүрийг бий болгож чадсан. Өнгөрсөн улирал манайх Пармад хожигдож ЧЛ-ийн эрх алдахад их үүрэг гүйцэтгэсэн гар. Майконыг явчихвал манай номер 1 сонголт болно. Сүүлийн мэдээгээр манай хүнийг Наполи худалдаж авах нөхцөлтэйгөөр зээлэх сонирхолтой байгаа.
Нэр. Юто Нагатомо
Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалалт болон зүүн хагас дээр тоглоно. 170 см өндөр, 68 кг
Өмсгөлийн дугаар – 55. Никнэйм Самурай. Өнгөрсөн жил манайд Чезенагаас ирсэн. Манай фанатуудын хайртай тоглогчдын нэг болж чадсан. Зүүн жигүүрийн хамгаалалтанд Перэйратай өрсөлдөнө.
Хагас хамгаалагч
Нэр. Дэяан Станкович
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 181 см өндөр, 75 кг
Өмсгөлийн дугаар – 5. Никнэйм Деки. 34 настай Сербийн багийн ахлагч маань манайд нэгдээд 8 улирлыг өнгөрөөсөн. Интерийн дахин сэргэлтийн үеийн гол тоглогчдийн нэг. Оновчтой холын зайн цохилтуудаараа алдартай Деки маань энэ жил талбайд тун цөөхөн гарах болов уу. Хавар Арабын болон Туркийн лигээс хэд хэдэн санал ирсэн боловч удирдлагатай ярилцсаны үндсэн дээр багтаа үлдэхээр болсон. Түүнийг Лациогоос Пандев + кэш гэсэн солилцоогоор ирж байсныг манайхан санаж байгаа байх.
Нэр. Филиппе Коутиньо
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч. 171 см өндөр, 72 кг
Өмсгөлийн дугаар – 7. Никнэйм сувдан Коу. 20 настай Бразил тоглогч 2010 оны өвөл наймаа нь хийгдэж тэр зундаа нутгийн баг Васко Да Гамагаас манайд ирсэн. Анхнаасаа маш их итгэл найдвар тээж ирсэн түүнийг Бразилийн болон Интерийн ирээдүй гэж нэрлээд байгаа. Анх ирэхэд нь л Рафаел Бенитез түүнийг амаа олохгүй магтаж миний Торресоос хойшхи харсан хамгийн чадварлаг залуу тоглогч гэж байсан. Моратти ч шинэ Интерийн эхлэл Коутиньо гэж байсан удаатай. Хамгийн анхны гоолоо Фиорентинагийн эсрэг гоёмсог чөлөөт цохилтоор хийж байсан энэ залуу энэ жилийн нээлтийн тоглолтоор багийн 3 дахь гоолыг Пескарагийн эсрэг хийсэн. Хэдийгээр Снайдер, Алварез, Паласио, Кассано гээд түүнтэй байрлал булаацалдах шилдэгүүд олон байгаа ч манай хүн өнгөрсөн жил Эспаниолоос ямархуу ур чадвар, туршлага цуглуулж ирснээ хангалттай харуулаад байна. Дөнгөж 20 настай гэхэд түүнд өндөрөөс бусад бүх ур чадвар байна. Ялангуяа тоглолтын найруулга хийх маэстрогийн чадвар, яг эзэндээ очдог уран дамжуулалтуудыг нь магтахгүй байхын аргагүй. Энэ жил талбайд багагүй хугацааг өнгөрөөх нь лав. 2012-2013 оны улирлын албан ёсны эхний 3 тоглолтонд 2 гоол оруулаад байгаа. Хэд хэдэн сайтууд дээрх санал асуулгаар энэ жил Сери А-гийн нээлт болох залуу тоглогчийн нэрс дотор дээгүүр байр эзэлсэн нь нэгийг хэлнэ биз ээ.
Нэр. Уэсли Шнайдер
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, найруулагч. 170 см өндөр, 67 кг
Өмсгөлийн дугаар – 10. Никнэйм Снайпер. 2009 оны зуны наймааны цонх хаагдах сүүлчийн өдөр Реалаас гологдон гологдон 15 саяар үнэлэгдэн манайд ирээд эзэнгүй байсан 10 номерыг эзэгнэнхэн төрсөн. Эхний тоглолтоо Дерби Мадонинад хийхдээ ямар эрдэнэ ирснээ тод харуулж чадсан. Это, Милито, Пандев гэсэн авцалдаагүй гурвалын ар талыг дааж довтолгооны төгс шугамын түлхүүр нь болсон. Түүний нэг тоглолтонд хаалттай цохилтоос хоёр гоолдсон, ЧЛ-ийн финалд Милитод өгсөн дамжуулалт, Барсагийн эсрэг Милитод уралдуулсан дамжуулалтууд нь санаанаас хэзээ ч гардаггүй юм. Олон юм бичих гэхээр нөгөө 2010 оны балландор яригдаад сэдэв нээсэн биш эхнээсээ бөөн маргаан болно хэхэ. Энэ улирал багийн амжилтанд хамгийн том нөлөө үзүүлэх хүн бол маргаангүй Снайпер маань билээ.
Нэр. Рикардо Алварез
Байрлал: Довтлох чиглэлийн болон жигүүрийн хагас хамгаалагч. 188 см өндөр, 84 кг
Өмсгөлийн дугаар – 11. Өнгөрсөн зун Аргентиний лигээс 12 саяар ирэхэд нь сураггүй гарыг арай л үнэтэй авчихлаа гэж бодож байсан. Гэвч Италийн супер Цомд АС Миланд хожигддог тоглолтонд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулсан. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчид тэр бүр байдаггүй дрибл хийх ур чадвар, хурд, өндөр, баргийн хүнд биедүүлэхгүй физикал чанар, хоёрдугаар давхрын тэмцэл гээд цогц ур чадвартай. Манай Крусадерийн болон цөөнгүй Интериста нарын хамгийн дуртай тоглогч. Энэ жил талбайд цөөнгүй гарна. Байрлалын хувьд жинхэнэ супер өрсөлдөөн өрнөнө. Крусадерийн хэлдэг шиг Алварез, Снайпер, Коу гэсэн довтолгооны хүчирхэг хагасуудтай улирал манайд цөөхөн байсан. Ямар сайндаа л миний шүтээн Фигу Станкович хоёроор хоёр ч жил найруулга явсан байх. Их найдвар үүрч яваа залуу. Дөнгөж 24 настай.
Нэр. Фредди Гуарин
Байрлал: Төвийн болон хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 183 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар– 14. 26 настай Колумба залуу Раул Мейрэлэшийг Ливерпүүл рүү явсны дараа Портод өөрийгөө жинхэнэ утгаар нь нээж 40 тоглолтонд 10 гоол хийж том багуудын анхаарлыг татах болсон. Гэхдээ өнгөрсөн намар авсан хүнд бэртлийн дараа түүний араас хөөцөлдөх багууд цөөрсөн. Харин манайх гэмтэл нь бүрэн эдгэрээгүй байсан түүнийг багийн эмч Жеоржиа Паничигийн үзлэгийн дараа ПСЖ рүү явсан Моттагийн орыг залгуулахаар өнгөрсөн өвөл авчирсан. Гэмтэл нь эдгэрсний дараах улирлын сүүлийн тоглолтуудад Моттагийн ур чадвар дээр Декигийн суман цохилттой эрдэнэ гэдгээ харуулсан. Манайх зээлээс буцаан явуулаагүй тохиолдолд төлөхөөр тохиролцсон 15 саяыг нэмээд энэ зун жинхэлсэн. Энэ зуны анхны наймаа болсон. Хэрвээ гэмтэлгүй байсан бол Порто зарахүй байсан болов уу, зарсан ч мэдээж 15-аар нь өгөхгүй байсан нь тодорхой болов уу. Энэ улирал гараанд бол зоолттой.
Нэр. Габи Мудингай
Байрлал: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 180 см өндөр, 80 кг
Өмсгөлийн дугаар – 16. 31 настай шар картны цуглуулга болсон залуу Страмагийн хүсэлтээр манайд Болонъягаас худалдан авах нөхцөлтэй зээлээр ирсэн. Хамгаалалтанд бол хадуур. Хөлтэй юутай нь хуу хамчихдаг гар шиг байгаан. Тоглолтыг нь үзэж байгаагүй. Энэ улиралд сэлгээнээс гарч ирж хадах болов уу. Хашка гадны форумууд дээр их магтсан байна лээ гэж байсан. Ямар ч байсан туршлагатай л байх.
Нэр. МкДональд Марига
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 188см өндөр, 86 кг
Өмсгөлийн дугаар – 17. Гурван жилийн өмнө өвлийн наймааны цонхоор тухайн үедээ Пармад гайхагдаж байсан залууг Английн Ман Сити худалдан авсан боловч Англид хөдөлмөрлөх зөвшөөрөл авч чадаагүйн улмаас наймаа буцсан. Энэ боломжийг манайхан алдалгүй Биабианигийн тал эрх дээр + 5 сая + Хименес гэсэн солилцоогоор авчирсан. Маш ирээдүйтэй залуу гэгдэж ирсэн Маригад Мотта/Камбиассо/ Занетти гэсэн тоглогчид бараг боломж олгоогүй. Сүүлийн хоёр жил Парматай хийсэн бүх наймаанд манай хүний тал эрх хоёр тал руу ээлжилж шилжсэн. Өнгөрсөн жил Испанийн Реал Сошэйдад руу зээлээр очоод хэдэн тоглолт тасархай байсан /Гоол комын санал асуулгаар 2 ч удаа МОМ болж байсан/ боловч гэмтээд өвлийн цонхоор буцаад Пармад ирсэн. Миний бодлоор Мудингайг авчирч байхаар энэ залууд боломж олгомоор санагддаг. Их нөөц байгаа. Даанч одоо цонх хаагдахаас өмнө зээлээр аль нэг тийш явах байх. Манайд өөрийгөө нээх гэсээр байтал Данкан, Оби гээд академийн залуус байрыг нь булааж таарах нь. ХВ-ийн хэлдэгээр нэг бол зарчихаад буцааж өндөр үнээр авах биз лол
Нэр. Эстэбан Камбиассо
Байрлал: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 177 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 19. Никнэйм Кучу. Манайд 8 дахь жилээ угтаж байгаа 32 настай Аргентин залуу Кордобагийн явсны дараа багийн дэд ахлагч болсон. Дунд шугаманд универсал тоглолттой манай хүн Реалаас гологдож манайд ирээд гялалзсан оддын нэг. Энэ улирал дунд шугамын хамгийн гол хүн. Ирэх жилээс юу юм гэхээс энэ жилдээ банз халаахгүй нь лав.
Нэр. Жоэл Оби
Байрлал: Хамгаалах чиглэлийн болон зүүн жигүүрийн хагас хамгаалагч. 177 см өндөр, 72 кг
Өмсгөлийн дугаар – 20. Манай үндсэн бүтээгдэхүү. Сантоноос илүү үнэлэгдэж үлдсэн энэ залуугийн ганц тод юм нь хурд болон гүйлтийн тэсвэр. Тоглолтын 61 минутад сэлгээгээр орж ирчихээд тоглолтын дараа статистик харсан чинь бусад тоглогчидтой бараг адилхан гүйлт хийсэн байсан гэж Хашка ярьж байсан. Хамгаалалт, довтолгоонд тасралтгүй гүйдэг гар. Юто сантай хамт зүүнд гарчихвал нүд эрээлжлүүлсэн л юм болно. Лемон Бээжинд суперкап үзэж ирчихээд манайхаас Обиг л магтаад байсан гэж нөгөө Хашка бас ярьж байсан лол. Энэ улирлын үндсэн сэлгээнүүдийн нэг.
Нэр. Валтер Гаргано
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 168 см өндөр, 65 кг
Өмсгөлийн дугаар – 21. Никнэйм Гуэвара. Жинхэнэ нүдээ олсон наймаа. 28 настай Урагвай хагасыг энэ улирал Наполигоос жинхлэх нөхцөлтэйгөөр зээлээр авчирсан. Энэ улиралд Гуарогийн бэкап хийх нөхөр.
Нэр. Марко Бенасси
Байрлал: Жигүүрийн хагас хамгаалагч. 183 см өндөр, 80кг
Өмсгөлийн дугаар – 24. 18 настай примаверагийн бацааныг үндсэн багийн бүрэлдэхүүнд оруулсан байсан. Страмагийн гарын шавь. Мэдээж энэ улирал дебутээ хийж чадахгүй л болов уу.
Нэр. Алфред Данкан
Байрлал: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 178см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 41. 19 настай Гана бацаан ирээдүйн од гэгдэж хоёр жилийн өмнө примаверад ирсэн. Ёстой тас хар, гялгар хар, даравгар хар гар хаха. Сая Пескарагийн эсрэг дебутээ хийсэн. Хүмүүс их ам сайтай байдаг. Страма энэ улиралд хэд хэдэн удаа гаргаж турших болов уу. Дамжуулалт, физикал сайтай юм шиг санагдсан. 85 дахь минутаас хойшхи сэлгээ учраас өөрийгөө нээж харуулна нтр худлаа л болов уу.
Нэр. Андреа Романо
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 183 см өндөр, 78кг
Өмсгөлийн дугаар – 52. Мөн л манай үндсэн бүтээгдэхүүн. 19 настай. Примаверагийн багийн ахлагч байсан. Занеттигийн улаан фэн. Мөн л Страмагийн гарын шавь. Бас л дебутээ хийх зорилготой.
Довтлогч
Нэр. Родриго Паласио
Байрлал: Жигүүрийн болон хоёрдугаар довтлогч. 178 см өндөр, 75 кг
Өмсгөлийн дугаар – 8. 30 настай Аргентин довтлогч 3 жил Сери А-д тоголсон. 2009 онд нутгийн лигээс Милитогийн халааг авч Женоад ирсэн. Женоад 3 тоглолтонд 1 гоол гэсэн статистиктай. Хурдтай, төгсгөл сайтай, ухаалаг тоглолттой. Сая ЕЛ-т гоолдсон. Тоглолт нь манайд сайн зохицохоор санагдсан. Скудетто хүртвэл өөрийн бэлэг тэмдэг болсон жижигхэн гэзгээ тайрна гэж амлаад байгаа. Магадгүй энэ улирлын гол бомбардир болж мэдэх л юм.
Нэр. Диего Алберто Милито
Байрлал: Довтлогч. 183 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 22. Никнэйм Милитогоол, Ханхүү El Principe. Манай үндсэн бомбардир. ЧЛ-ийн финалд дублдсэн, Төгс Барсаг мулталсан, уржнан ид үедээ нэг хүрэлт нэг гоол гэгдэж байсан миний хамгийн дуртай довтлогч бас хамгийн андеррэйтэд тоглогч. Улирлын нээлтийн тоглолтонд 1 гоол, 2 дамжуулалт өгсөн. Бас л өнгөтэй байгаа даа. Энэ зуны цонхоор багаас явна, Милитогийн батерэй дууссан гэж бөөн яриа болж байсан. Гэхдээ л яалт ч гүй довтолгооны №1 сонголт. Снайпер -> Милито бол ямар ч хамгаалагчдийг айлгах л хослол. Терриг унатал нь бөмбөгөө дарж байсан нь санаанаас гардаггүй юм.
Нэр. Марко Ливаяа
Байрлал: Довтлогч. 182 см өндөр, 81 кг
Өмсгөлийн дугаар – 88. 19 настай Хорват бацаан манай академийн үндсэн бүтээгдэхүүн. Лонгогийн хамтаар өнгөрсөн жил примаверагийн бүх тэмцээнд гоолдсон. Лонготой адил маш их ирээдүй хүлээж байгаа. Энэ хоёрыг алдахгүй бол удахгүй манай довтолгооныг авч явах төгс хослол болох өндөр магадлалтай. Энэ улирал Страма нилээн хэдэн удаа гараанд гаргах байх. Энэ улирлын манай нээлт ч байж магадгүй.
Нэр. Антонио Кассано
Байрлал: Жигүүрийн болон хоёрдугаар довтлогч. 175 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 99. Никнэйм Баригийн эрдэнэс. 30 настай ааш муутай Итали залуу Паззо+7 саяар манайд ирсэн. Мэдээж маш ашигтай наймаа. Гоол хийхээс гадна гоолоосоо олон дамжуулалт өгдөг залуу улирлын нээлтийн тоглолтонд дебутээ хийж Милитод гоолын дамжуулалт өгсөн. Этог явснаас хойш манайд үүсээд байсан сул орон зайг нөхөнө гэж олон Интеристи түүнд найдаж байгаа.
Зээлээр бусад баг руу явсан тоглогчид
1. Франческо Барди. Хаалгач. 20 настай примаверагийн хаалгач маань туршлага хуримтлуулахаар Сери Б-ийн Новара руу явуулсан. Новарагийн 2 дугаар хаалгачаар тоглоно.
2. Симонэ Бэнэдэтти. Хамгаалагч. Торинотой хамтран эзэмшдэг залууг Сери Б-ийн Спэзиа руу явуулсан. Тэндээ гараанд тоглох боломжтой.
3. Родриго Альборно. Хагас хамгаалагч. 19 настай авъяаслаг Парагвай залууг мөн л Новара руу явуулсан.
4. Лорензо Кришети. 20 настай хагас хамгаалагчийг мөн Спэзиа руу явуулсан.
5. Рикардо Бокалон. 23 настай Дестрогийн хамтрагч байсан довтлогч залууг Италийн мэргэжлийн хамгийн доод лигийн F.C. Südtirol-Alto Adigeруу явуулсан
6.
Самуэл Лонго. Өнгөрсөн жилийн примаверагийн мэргэн бууч 20 настай довтлогч залууг Эспаниол руу зээлээр явуулсан. Тэндээ их туршлага хуримтлуулаад Коутиньо шиг улам сайжраад ирэх хэрэгтэй. Манай ирээдүй. Түүнд ХВ-ийн хэлдэгээр Дестрогоос илүү боломж бий. Довтлогчид байх бүх чанар төгс бүрдсэн, төрөлхийн финишер авъяастай залуу. Их найдвар хүлээлгэж байгаа. Италийн олон баг хамтран эзэмшихээр, зээлэхээр санал ирүүлсэн боловч Испани руу явуулсан. Манайх зарчихаад буцааж хэд нугалсан үнээр авдагаа одоо нэг болиосой доо.
Багийн арын алба.
1. Дасгалжуулагч Андреа Страмачиони.
2. Туслах дасгалжуулагч Жузеппэ Барези
3. Зөвлөх Массимилиано Катини.
4. Хаалгачийн дасгалжуулагч Алесандро Ниста
5. Фитнес дасгалжуулагч Стефано Рапетти
6. Фитнес дасгалжуулагч Федерико Панончини
7. Тоглолтын аналист Мичель Сальзаруло
8. Эмчийн багийн ахлагч Франко Комби
9. Багийн эмч Жиоржио Паничи
10. Бэлтгэлийн дасгалжуулагч Андреа Сканнавино
11. Бэлтгэлийн дасгалжуулагч Мауризио Фанчини
12. Массажист Марко Деллакаса
13. Массажист Луйжи Сессэло
14. Сэргээлтийн дасгалжуулагч Андреа Галли
15. Сэргээлтийн дасгалжуулагч Алберто Галбайти
16. Техникийн албаны захирал Марко Бранка
17. Спортын албаны захирал Пьер Аусилио