Христийн шашинтай хүмүүс ариун библийг унших тусам шинэ зүйл өдөр болгон мэдэж авдаг гэлцдэг... Харин НБА-ч адил сонирхоод л байвал сонин сайхан юм гарч ирээд л байх юм...
Том Хэйнсон гээд танай энэ нөхөр тоглогч , дасгалжуулагч , сүүлд нь тайлбарлагч болсон хүн юм байнээ... Байнга л Келт байж
хамгийн баруун талынх нь
Амжилт гэвэл товчхондоо
1957 оны шилдэг залуу тоглогч
Зургаан удаагын НБА бүх одод
Найман удаагын Нба аварга 2 дасгалжуулагч 6 тамирчин
1973 оны шилдэг дасгалжуулагч
1986 оны Найсмитын нэрэмжит сагсан бөмбөгийн алдарын танхимын гишүүн
1995 Jack McMahon нэрэмжит дасгалжуулагчдын холбооны шагнал авсан
2009 Chuck Daly\92 оны мөрөөдлийн баг болон Детройт-н муу залуусын дасгалжуулагч... Мөн коллэжийн сагсан бөмбөгт хэд хэдэн рекорд эзэмшдэг\-н нэрэмжит НБА дасгалжуулагчдын шагнал байдаг юм шиг байна
15 дугаарыг БОСТОН селтикс мөнхөлсөн
24 дугаарыг Холи Кросс мөнхөлсөн
Коллеж
Нью Жэрси-н Жэрси хотод төрсөн ба Гэгээн майклын ахлах сургуульд суралцаж байгаад Холи Кросс-н коллежид тэтгэлэг аван суралцах болсон бөгөөд тухайн коллежийнхээ бүх цаг үеийн хамгийн их оноо авсан тоглогч нь ба 1,789 оноо нэг тоглолтонд 22.1 оноо дундачилсан амжилт эзэмшдэг. Мөн Холи Кросс-н коллэж-д суралцах сүүлийн жилээ БОСТОНЫ Коллэжийн эсрэг 51 оноо авч байсан байна.
ОН НАС Оноо Самбар
1953-54 19 15.9 10.7
1954-55 20 23.3 14.8
1955-56 21 27.4 21.1
Мэргэжлийн спортын замнал
1956 онд бүсийн драфт буюу тухайн үеийн BAA(Basketball Association of America) НБА-н хөгжөөн дэмжигчдийг олон болгох зорилготой тухайн бүс нутагтаа алдар цуутай Коллежийн тоглогчдийг драфтладаг энэ драфтаар ож ирсэн.Орж ирсэн эхний жилдээ Бүх оддын тоглолтонд оролцон мөн Шилдэг залуу тоглогчийн шагнал болон Аваргын бөгжийг авч чадсан байна. Тэрээр 9 жилийн дотор 8 аварга авсан БОСТОНы келтүүдийн нэгэн гишүүн нь байсан ба энэ найман аварга нь 1959-1966 он буюу дарааллан авсан байдаг. НБА-н түүхэнд түүнээс олон аварга авсан хүмүүс гэвэл түүний багийн андууд боллох БИлл Рассэл(11) Сэм Жоүнэс (10) нар юм. Дээр дурьдсанчлан тэрээр спортын замналынхаа туршид 6 удаа бүх оддын тоглолтонд оролцож байсан юм. Өөр нэгэн зүйлийг сонирхуулан хэлэхэд тэрээр НБА дахь 10.000 дахь оноогоо түүний багийн анд Агуа БОБ КҮҮЗИ-н зодог тайлсан тэр өдөр авч байжээ.Түүний 15 дугаарийн 1965 онд бостон мөнхөлсөн байна.
Статусыг эндээс хараарай... бас л гайхам амжилттай тоглогч байж
http://www.basketball-reference.com/pla ... sto01.htmlДасгалжуулагч
1969-1970 оноос эхлэн дасгалжуулж эхэлсэн ба 1972-1973 онд НБА-г 68-14 гэсэн амжилтаар тэргүүлэн мөн тэр жилдээ НБА оны шилдэг дасгалжуулагч аван Плэй-Офф-д миарсан байна.Тэгсэн хэдий ч ирэх жил нь багаараа аварга авсан ба түүний удирдлаган дор 1976 онд дахинн нэг авсан байна. Дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа 427-263 гэсэн амжилт үзүүлж байж.
Тайлбарлагч
Түүний энэ ажил нь 1966 оноос эхэлсэн ба дасгалжуулагч болтлоо 1969 он хүртэл үргэлжилж. 1981 оноос эхлэн Майк Гормантай хамт тоглолтын момент болгоныг тайлбарладаг/худлаа стат өнгөрсөн баларсан уншаад байдгүй хөтлөгчийг хэлдэг бололтой/ хөтлөгч болсон ба тэд хамтдаа радио телевизийн түүхэн дэхь хамгийн удаан тайлбарласан тайлбарлагчдийн нэг нь болж чадсан байна.
Түүний алдартай гэж болох хөтөлбөр нь "Томми пойнт" юм . Энэ нь багуудад хэцүү байдлаас гарах өөрийн өнцгөөс харж буй арга барилуудаа тайлбарладаг байв. Мөн Томми авард буюу ховор амь тавьсан тоглолт гаргасан тоглогчдын тоглолтыг гаргадаг хэсэгтэй байлаа.Мөн БОСТОнгийн кэлтүүдийн эсрэг эргэлзээтэй шүгэл үлээхэд хошин маягаар дургүйцлээ илэрхийлдаг байсан нь түүний нэг нэрийн хуудас болж өгсөн байна.
Сагсан бөмбөгөөс хол үедээ гольф тоглох болон зураг зурах дуртай ба Даатгалын компаний ч захирал байсан түүх түүний амьдралд бий. Өдгөө тэрээр 78 настай амьд сэрүүн байгаа бололтой.
2008 БОСТОН аварга авахад