Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Aug 27, 2012 10:29 am

Өсвөрийн дэлхийн аваргаас 2 медаль хүртэж дээ. Бакуд болсон тэмцээн гэнэ ээ.

Манайх энэ өсвөр, залуучуудын дэлхийн аварга зохион байгуулж болмоор л юм даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Aug 27, 2012 10:55 am

Залуучуудын дэлхийн аваргад Бэхбаяр явж байгаа нэг юм авах байх аа...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Thu Aug 30, 2012 4:22 pm

Оюутны дэлхийн аварга Финляндад гэсэн үү? Тэнд 55-д явах гэж байгаа Өсөхбаяр ер нь хэр ирээдүйтэй хүүхэд вэ?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Thu Aug 30, 2012 4:51 pm

Єсєхбаяр гэж 55д хїн байна уу. 60д л нэг нєхєр байсан даа. хїїхэд ч гэж одоо бараг 23, 24тэй Шонхор тєгссєн алдар дээрээс барилддаг. тэр бол явахааргїй л нєхєр...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Thu Aug 30, 2012 4:53 pm

55 юм бишүү? Сая Намбаагийн бэлтгэл хангагчаар үзэж байсан юм бишүү, олимпоос өмнөхөн...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Thu Aug 30, 2012 5:12 pm

Тэгвэл тэр мєн байх дєє. єєр Єсєхбаяр гэж хїн байхгїй дээ шигшээ хавиар. 55д бол Бэхбаяр л босоо байгаа даа...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Sun Sep 02, 2012 11:30 pm

Чөлөөтийнхний нэг сарын уураг болон бэлдмэл энэ тэрийн сарын хэрэглээ нь 400.0 болдог гэж үнэн үү? Ямар фирмийн зүйлс хэрэглэдэг вэ?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Sep 07, 2012 9:17 am

Залуучуудын дэлхийн аваргын 51 кг-ын жинд барилдсан Э.Даваачимэг аварга болжээ. Энэ жинд 21 бєх барилдсанаас АНУ, Герман, Япон, Хятад, Туркын бєхчїїдийг ялсан байна.

59д барилдсан С.Цэрэнчимэд Унгар, Солонгосын бєхийг ялж Японы бєхєд ялагдаад дагах барилдаандаа Болгарын бєхийг ялж Украйны бєхтэй хїрлийн тєлєє барилдаж ялагдан 5р байрт орж.

67д барилдсан О.Отгонтуяа эхний тойрогтоо Оросын бєхєд ялагдаж дагах барилдаанд Беларусын бєхийг ялж хїрлийн тєлєє Польшийн бєхєд ялагдан 5р байрт оржээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Tseveenjav » Fri Sep 07, 2012 9:21 am

96-д барилдах Д.Хүдэрбулгыг л юм дуулгах байх гэж бодоод байгаа. Эмэгтэйчүүд ч гэсэн сайн л үзэж байгаа юм байна.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Sep 07, 2012 9:41 am

44, 48д явсан бєхчїїдийн нэр кодекс дээр алга байхын жиндээ орж чадаагїйн байх даа. Хїдэрбулга, Оюунболд, 55д Бэхбаярыг л харж байна даа...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sun Sep 09, 2012 10:39 am

74 кг-д манай бөx Нямбаяр xүрэл медаль xүртжээ...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sun Sep 09, 2012 8:26 pm

Тайландад болж байгаа дэлxийн залуучуудын аваргаас 55 кг-д барилдсан Эрдэнэбатын Бэxбаяр Гүржийн бөxийг ялан аварга боллоо энэ xүүxэд гавьяат Энxээгийн гарын шавь гэсэн энэ олимпийн циклд юм дуулгаx яваандаа олимпод амжилт үзүүлэx xүүxэд гэж xарж бна даа цаашдын спортын амжилт xүсье... :mongol: :mongol: :mongol:
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 10, 2012 8:03 am

:-D
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Sep 10, 2012 8:16 am

Хэлээгїй юу тэр. гоё барилджээ... Энэтхэг, Солонгос, Герман, Гїржийн бєхчїїдийг ялж аваргалсан байна...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Tseveenjav » Mon Sep 10, 2012 9:53 am

сайн байнашдээ. дээд жингүүд барилдсан уу? 96, 120 юу болсон бэ?
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Sep 10, 2012 10:25 am

Оюунболд тэгшитгэл дээрээ хийлээд эхний барилдаанаа Гїржтэй хийж ялагдсан нєгєєх нь цаашаа яваад зооны аварга дээр Орост хожигдоод хїрэл дээр буусан байна лээ. Орос нь тїрїїлсэн.

96д Хїдэрбулга Унгар, Японыг хожоод Германд хожигдсон. Герман нь цаашаа эргээд бас хожигдсон...

74д бараг хамгийн олон бєх барилдсан юм шиг байна. 36 бєхєєс Нямбаяр Индонези, Киргиз, Турзийн бєхийг хожиж тїрїїлсэн Орост хожигдсон. Хїрлийн тєлєє Арменийг хожсон.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Wed Sep 19, 2012 10:30 am

Энэ чєлєєтийнхєн бас юу болоод байна даа. Энхжаргал єєрийг нь дэлхийн аваргад явуулаагїй сонгон шалгаруулалт шударга биш байна гэж ХБХ хийж байгаан байна.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby uundaa » Wed Sep 19, 2012 10:51 am

Завхарсан юм, Энхжаргал одоо болимоор юм...
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Чөлөөт бөх

Postby Raldii » Wed Sep 19, 2012 10:55 am

Энхжаргал одоо больсон нь дээр л дэ. Амжилт гаргахгүй байгаа нь үнэн шүү дэ.Яахав монголдоо бол дүү нараа аргалчихаад байдаг гадаадад гараад таг чиг. Түүний оронд дараа дараагийн үеэ залуучуудаа тэмцээнд оруулаад явсан нь дээр
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Чөлөөт бөх

Postby Tseveenjav » Wed Sep 19, 2012 10:58 am

дараагийнхаа олимпын цикл, чөлөөтийн ирээдүй хойч үеийг бодвол яаж ч бодсон Энхжаргал үлдсэн нь дээр лдээ. Нөхдүүд ерөнхийлөгчийн зарлиг гарснаар идэвхижээд, ДАШТ энэ тэрд ороход хоорондоо өрсөлдөөд эхэлж байна шүү. Эндээс л амжилт гарах байхдаа.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Чөлөөт бөх

Postby champion » Wed Sep 19, 2012 11:12 am

тэр бас тийм тал байгаа байх шїї. дэлхийн аваргаас нэг медаль авахад л мань хэдийн цалинг насаараа авах юм чинь. нєхдїїд одоо харин їзэлцэнэ дээ хоорондоо...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby 1220 » Sun Sep 23, 2012 8:15 pm



1964 оны луу жилтэй бөхчүүдийн нэг, чөлөөт бөхийн ОУХМ, улсын харцага Б.Жавхлантөгсийн 2001 онд Бөх сонины сэтгүүлч П.Хашчулуунтай хөөрөлдсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Улсынхаа их баяр наадамд 3 удаа зургаа давсан шилдэг харцагуудын нэг тэрээр АНУ-д ажиллаж амьдраад олон жилийн нүүр үзэж буй.



-Нөгөө олон луу жилтэнүүд барилддаг 1982 оны өсвөр үеийн улсын аваргаар барилдсан хүүхдүүд дотор жүжигчин “Хасар” Жаргалсайхан та хоёрыг хамгийн том биетэй хүүхдүүд нь байсан гэж ярьцгаадаг?

-Одоо бодоход Жаргалсайхан бид хоёр үнэхээр тэр дотроо хамгийн том нь байсан санагдана. Даваадорж /у.н/ хамгийн жижиг нь байсан болов уу. Тэр улсын аваргаар Жаргалсайхан ганц ч унаагүй явж байгаад одоо энэ хоёр ихэр байна шүү дээ. /у.н Л.Энхбаяр, Л.Эрхбаяр/. Тэр хоёрын нэгтэй нь барилдаж гэмтсэн юм. Энхбаяртай нь барилдсан байх аа. Энхбаярыг даваад цаагуур нь давж унахдаа тохойгоо мулталчихсан. Тэрнээс Жаргалсайхан чинь гол өрсөлдөгчидөө давчихсан бараг түрүүлэх байсан болов уу. Бузгай барилдаантай хүүхэд байсан шүү дээ.


-Тэр үед одоо энэ Бат-Эрдэнэ аварга, том Сүхбат заан, Амараа начин нар ямаршуухан хүүхдүүд байв. Тэр жилийн улсын аваргаар эхний арван тавд орсон хүүхдүүд бүгд өнөөдөр нэр цуутай бөхчүүд болцгоож?

-Бараг тэгсэн байна. Сүхбат бол биднээс арай илүү, барилдаан сурчихсан байсан. Аварга бол нэг их онцгой юмгүй байлаа. Ер нь тэр дотроо хамгийн барилдаанч нь у.н Х.Амараа байсан даа. Тэр үед жижигхээн биетэй хүүхэд яс үзсээр байгаад гуравт орчихоод явсан. Бүгд л хөдөөний хүүхдүүд байлаа.


-Танай үеийнхэн дараа нь армиар дамжиж хотод ирцгээсэн биз?

-1982 оны нэг сард тэр улсын аварга болсон юм. Тэгээд 6 сард нь бүгдээрээ цэрэгт татагдаад ирсэн. Би 023-р ангид ирсэн чинь Алтангэрэл гэж ахмад цолтой бөхөд дуртай дарга намайг каринтинд явуулалгүй аваад үлдлээ. Учир нь наадамд барилдуулах санаатай байсан юм билээ. Тэгсэн чинь Завханы цэргүүд ирлээ гэсэн чинь Дармаабазар /у.н/ буугаад ирдэг юм. Ингээд л бид хоёрыг авч үлдээд үндэсний бөхийн бэлтгэл хийлгээд тусад нь байлгаж эхэлсэн дээ. Тэр жилээ улсын наадамд барилдаж нэг даваад унасан. Ер нь намайг армийн гурван жил чөлөөт бөхөөр барилдуулж дөр суулгасан хүн чинь Дамдиншарав багш шүү дээ. Урьд жил нь би өсвөр үеийн чөлөөт бөхийн улсын аваргад түрүүлэхэд Дамдиншарав багш намайг өрөөндөө оруулж уулзаж байсан юм.


-Таныг чинь анх “Алдар”-т гар бөмбөгийн тамирчнаар авч байсан гэдэг биз дээ?

-/инээв/ Өө тэр хөгтэй юм болсон. Цэрэгт очиод би чинь армийн гар бөмбөгийн аваргад оролцдог юм. Тэгсэн Алдарын rap бөмбөгийн дасгалжуулагч нь намайг өндөр биетэй юм гээд авчихлаа. Тэгээд бэлтгэл хийгээд байж байтал манай Алдарын дасгалжуулагч Лодой багш: Яахаараа бөхийн хүүхэд энд бөмбөг нүдчихсэн явж байдаг билээ, би авна гэснээс болж маргаан гараад нөгөө хоёр багш чинь дарга дээр орсон. Тэгсэн дарга нь надаас асуулаа. Чи өөрөө ямар сонирхолтой юм гэж. Тэгэхээр нь би бөхдөө дуртай л гэсэн. Ингээд л чөлөөт бөхдөө зүтгэсэн дээ. Тэр үед Давдиншарав багш шигшээгийн ахлах дасгалжуулагч байсан. Цэргийн гурван жилийг шигшээгийн луухгаруудын гарын шүүс болж л өнгөрөөсөн дөө.


-Тэр үеийн шигшээгийн томчууд гэж хэн хэн байв?

-Дүвчин, Даваажав, Баатархүү, Энхээ, Энхээ, Болд багш гээд “аймаар" юмнууд байсан. Би Баатархүү ахтай ганц нэг техник давтсан болно. Юу болохов дээ. Дамдиншарав багш “чи хүчний бэлтгэл хангаж чадахгүй байна” гэж аашилна. Ийм хүмүүс бараадсаны хүчинд л бөхийн дөр жаахан суусан. Нэг харамсаад барахгүй юм болсон. Юу гэхээр Баатархүү ах ид үедээ бэртээд барилдахгүй болсон юм. Тэрнээс Баатархүү ахаас би их юм сурах байсан илүү их сайжрах байсан. Даанч Баатархүү ах бэртчихсэн. Тэгээд би залгаж гарч ирж байгаа, ухаантай юм. Тэрнээс Баатархүү ах чинь дэлхийн залуучуудын аварга болчихсон. Дэлхийн аваргад тэр жил 4-р байранд орчихсон. Дэлхийгээс юм авна гэж байсан үе нь байхгүй юу. Баатархүү ах азгүй юм.


-Үндэсний бөхөөр яаж барилдаж эхлэв. Тухайн үед багш нар чинь юу гэж зааж зөвлөж байв?

-Манайд барилддаг 20-иод цэрэг байсан. Бид нар жагсаж ирээд барилдчихаад явдаг байлаа. Тухайн үед хаях гэж битгий яар, зүгээр зуураад зогсож бай гэдэг байсан. Тэр чинь л юм өгч байгаа юм. Сүүлдээ манай салааны цэргүүдээс хоёр давж 20 төгрөг олдог болсон нь Баярсайхан /у.з/ бид хоёр л байсан. Барилдаан тараад бид нар буцахдаа их дэлгүүрийн тэндээс хорин хэдүүлээ зогсож байгаад нэгнийхээ 20 төгрөгөөр танзур боорцог аваад идчихнэ. 20 төгрөгөнд ер нь их юм авдаг байсан шүү / инээв/.



-Залуу бөх байхад чинь биширмээр барилдаан харуулдаг ямар бөхчүүд байв?

-Ганбаатар арслан начин байхдаа сайн байсан. Цэрэнтогтох аваргын барилдааныг биширдэг байлаа. Баяраа гарьд бол гайхамшигтай тэвчээртэй хөдөлмөрч хүн. Ер нь олон бөх байсан даа.




-Өнөөдрийн хэдэн шижигнэсэн арслан, зааны тухай?


-Би энэ хэдийг хараад өмнөөс нь халширдаг юм. Нэг дэвжээн дээр багталцаж ядсан хэдэн сайхан залуу байна. Миний бөх мэдэж мэдэрч барилдаж явах үед ийм эн тэнцүүхэн хүмүүс нэг дор гарч ирж байгаагүй санагддаг. Дээр нь энэ хэд бусдаасаа илүү бэлтгэл хийж, хөдөлмөрлөж байна. Би дээр Сумъяабазартай бэлтгэлийн завсарлагаар бага сага зүйл ярьж суухад Сумъяа хэлж байна. Жавхаа ахаа бэлтгэлийг чинь сайн хийхгүй бол нөгөө хэдэд чинь уначих гээд байна гэж. Ингэж л энэ хэд чинь бие биенийгээ сайжруулж ирсэн байна шүү дээ.

-Таны бодлоор энэ хэдээс арай илүү нь...

-Нарийн байна л даа. Барилдааны аргачлалын хувьд Сүхбат нь арай илүү юм шиг. Гэхдээ нөгөө хэдийг нь ажиад байхад Сүхбат биднээс арай илүү, түрүүлчихсэн хүн юм шүү гэдэг ч юм уу, тийм сэтгэл зүйн юм байх шиг санагддаг. Тухайлбал өнгөрсөн жилийн наадмаар Сумъяабазар бол Сүхбатыг хэтэрхий үнэлж байгаа байхгүй юу. Хүн зүгээр барьц авахад айхавтар чарж биеэ чангалснаас болоод тэр гар ачаан дээр хөнгөхөөн хийсчихэж байгаа юм.


-Үндэсний бөхийн хувьд энэ хэд нэгнийгээ ирлэж байна. Тэгвэл чөлөөт бөхийн хувьд яагаад нэгнийгээ айхавтар ирлэж чадахгүй байна. Бараг бүгдээрээ л нэг жингийн бөхчүүд шүү дээ?

-Ер нь бол манай 130 кг жингийн бөхчүүд л дэлхийд үзээд байхаар болчихсон юм биш үү. Сиднейд бол Сумъяабазар Кубын бөхийг ялж болох л байсан. Сая Өсөхөө ОУ-ын цуврал тэмцээнд түрүүлээд ирлээ. Гантогтох бол тэртэй тэргүй дэлхийд барилдах л болчихсон бөх. Эд нарт бол боломж байгаа. Хамтарч бэлтгэл хийхгүй байна гэж ярьцгаадаг. Гэтэл өнөөдөр Өсөхөө Зүүн Азийн тоглолтонд явах гээд Сумъяабазар бэлтгэлийг нь хангаад байж л байна. Дээр нь Гантогтох хүрээд ирвэл бүр болоод л явчихлаа.


-Энэ жил 80 жилийн ой болно. 768 бөх барилдана. Ер нь та наадмын өнгийг яаж тодорхойлж байна?

-Гурван бөх үлдэж нэг бөх сондгойрно. Энэ бол аваргад шанс байгааг хэлж байна. Ер нь бэлтгэл сургуулилтын байр байдлыг хараад Өсөхөөд их найдаж байна.




-Ганбат заан танай тамирчин. Та бол бэлтгэл сургуулилтынх нь байр байдлыг нь мэдэж байгаа. Ер нь залуу заан маань барилдаан жаахан тогтоод байна уу?


-Их авьяастай бөх шүү дээ. Их хурц эрэмгий байсан харин тогтчихлоо. Бие нь жаахан муудсан түүнтэй холбоотой юм уу. Энэ хэдээсээ хамаагүй залуу, насаар бага шүү дээ.



-Доржсамбуу, Батзориг зэрэг начингууд их спортоор хичээллэсэн бол өнөөдөр байгаагаасаа илүү барилдах юм шиг санагддаг?


-Эдгээр начингууд нэг зүйлийг сайн харах хэрэгтэй. Энэ Сүхбат, Сумъяабазар, Гантогтох гэх мэт бие бялдраар тэнцүүхэн улсууд өөрсдөөс нь яагаад илүү барилдаад байна гэдгийг энэ хэд чинь нөгөө их спортоор хичээллэж буй юмныхаа нарийн ширийнээр л давж байгаа юм. Бодол доо, жижиг Сүхбат чөлөөтөөр барилддаггүй бол тэгж хөл авч чадах ч үгүй.



-Ганбаатар арсланг 1985 онд улсад түрүүлдэг жил та хамт бэлтгэлд гарсан биз?


-Арслан болдог жил нь бид нар Төв аймгийн Баянчандаманьд наадмын бэлтгэл хийсэн. Тэр жил Ганбаатар өөрийгөө сайн барилдана гэдгийг мэдэж байсан шүү. Бид нар наадмын гал дээр таавар явуулдаг байсан. Тэгэхэд Ганбаатар: За Бороо /у.н/ чи бид хоёр тав, зургаагийн аль нэгэнд тунах юм байна. Давсан нь дээшээ гарна гэж байсан.



-Тэгэхэд Хадаа аварга Ганбаа арслан хоёрын аваа өгөө ямар байв?


-Тэр үед Хадаа аваргыг хаядаг хоёр хүн нь Ганбаатар, Бор хоёр л байсан шүү. Бор начин бол ер нь л Хадаа аваргыг хаячихна шүү.




-Бор начинд арслан зааны босго ойрхон байсан гэж ярьцгаадаг?


-Бор ах бөхийн хувьд агуу авьяастай мөртөө дутагдалтай тал их байдаг. Бэлтгэлийн дэг алдана, хамаа намаагүй байсан. Бөхийн тодорхой зорилгогүй л явсан хүн. Тэрнээс биш ховор заяасан авьяастай бөх. Хоёр шуу бол аймаар шүү дээ. Ер нь бол урсгалаар явчихсан хүн. Тэрнээс зорилго тавьсан бол...



-Баяраа заан тэр жил аваргатай нэг их ширүүхэн үзсэн дээ. Тэгэхэд арслан цол ойрхон байсан гэж боддог уу?


-Баяраа ахыг ид байхад нь энэ арслан заануудтай барилдуулвал ер нь зовоочихно. Нэг их задраагүй ч хоёр мөр, гap эд нар ч аймаар шүү дээ. Мөн ч хөдөлмөрч хүн. Тэр жил аварга, Баяраа зааныг амалсан. Миний бодлоор бол Баяраа ах ... Аварга намайг арай авчихгүй байх л гэж бодсон болов уу.



-Та сүүлийн үед зодоглохоо байж. Харих гэдэг нь мэдрэгдээд байх юм уу?


-Биед эрүүл юм ховор боллоо. Бас нэг ийм юм байна. Дасгалжуулагч хийхээр чинь тэр болгон зааланд гарч унаад байх дэмий юм. Зааланд хүн хаяхгүй байж маргааш нь ирээд нөгөө хэдэн хүүхдээ "чи муу байна” гэж хэлэх хэцүү биз дээ. Ер нь тэгээд барилдах сонирхолгүй болчих юм. Аягүй бол нөгөө хэдэн шавь чинь "багш өөрөө ёстой алуулсан шүү” гэж ярьвал яана /инээв/. Онол бол сайн ярина. Ер нь ярьж л чадаж байна /инээв/.



-Танай үеийнхнээс Мөнх-Эрдэнэ арслан жаахан хожуу барилдаж ширүүхэн гарч ирсэн дээ?


-Мөнх-Эрдэнэ 1983 оны цэрэг. Нэг их том хөлтэй нөхөр барилддаг байсан. Их хор шартай. Түүнийхээ хүчинд сайн барилдаж байна. Дээр Доржсамбуутай таарахад нь би чадаг бол л гэж бодсон. Тэгсэн давж л байна лээ. Тийм л тэмцэл сайтай бөх байхгүй юу. Биеэ сайхан авч явах юм даа.



-Даваадорж начин шиг биеэр жижгэвтэр бөх өнөөдөр гарч ирлээ гэхэд улсын цолонд хүрэх болов уу?


-Гарахгүй гэх газаргүй. Даваадорж чинь хэцүү хүн. Бид хоёр ганц нэг таарч байсан. Би лав давж үзээгүй /инээв/. Одоо энэ Говь- Алтайн Тайванбаатар гэж нэг зовлонтой нөхөр байна. Эд нар чинь биеэр жижиг байж их хэцүү.



-Заан цолны босго танд тийм хол байсан юм уу?


-Тэр цол надад заяахгүй юм шиг байна. Уул нь ганц нэг зургаа давдаг байхад болчих юм шиг л бодогдож байсан. Манай муу аав л жаахан горьдож хардаг байлаа. Ээ дээ миний хүү, наад тугаа нэг долоо тойрчихвол гэж хэлдэг байсан. Одоо ч өнгөрлөө. Би чинь 3 удаа зургаа давахдаа Баянаа багшид нэг унасан. Балжинням аваргад хоёр унасан юм.



-Хүмүүс Балжинням аварга таныг хоёр удаа авсанд гайхдаг. Та ямар нэг аргаар давж болоогүй юм уу?


-Балжаа бид хоёрын барилдаан ерөөсөө таардаггүй юм. Би бараг хориод унасан байх аа. Нэг удаа давсанаа санадаг юм. Тэрнээс ер нь дийлээгүй шүү.



-Яаж давсан гэж...?


-Цэргийн баярын барилдаанд л би нэг их мундаг суйлаад хаячихсан юм.



-Балжинням аварга сүүлд юм хэлж байх юм уу?


-Ойдов багшийн хөдөлмөрийн баатрын найран дээр Балжаа аварга нэг удаа хэлсэн. Жавхаа ах нь чамд их баярлаж явдаг шүү гэж. Тэгэхээр нь та яахаараа надад баярладаг юм гэтэл ... Ах нь чамайг долоогийн даваанд хоёр удаа авсан. Тэгэхэд чи надаас гуйгаагүй, түүнд чинь ах нь баярладаг. Ах нь адилхан цолонд зүтгэж байсан юм шүү. Чи намайг ойлгож, мэдэрч байсан учраас надад юм хэлээгүй байх, түүнд л их баярладаг гэж байна лээ.



-Тухайн үед та залуу ч байсан. Балжаа аваргыг хоёр дахь удаагаа авахад нь жаахан хор шар хөдлөх тохиолдол байсан уу?


-Хоёр дахь удаагаа авахад нь би салгалаад, нервтээд, шар хөдлөөд начин болсон. Тиймдээ ч сайн барилдаж чадаагүй унасан. Би чинь баруун хүн байж солгой очиж давуулаад унасан даа. Багш нар найз нөхдийнхөө юу хэлж байсныг ч анзаараагүй.



-Хариуцлагатай барилдаан дээр багш дасгалжуулагчдын оновчтой тактик зөвлөмж амжилтанд хүргэнэ биз?


-Ер нь тамирчин хүн багшдаа бүрэн итгэж байх хэрэгтэй. Нэг тийм зүйрлэл байдаг юм. Өглөө лам багш нь гэрээсээ гарч тэнгэр ажаад орж ирэхдээ гэрт байгаа шавьдаа хандаж “Нар баруунаас мандлаа” гэж хэлэхэд багш хэлсэн юм чинь нар зүүнээс биш баруунаас л мандаж дээ гэж итгэх хэрэгтэй гэдэг шиг багшийн үгийг л дагах нь чухал. Тухайлбал нэг ийм юм болсон. Хэдэн онд билээ дээ. Би интернациональ тэмцээнд оролцож, нэг германтай барилдсан. Эхлээд би хоёр гурван оноо алдлаа. Тэгсэн Баянаа багш /д.а Баянмөнх/ хэлж байна. Жавхаа цаадах чинь хөл гарандаа тэнхээтэй их богинохон хүү байна. Хөл гарыг нь аваад хожиход хэцүү. Тийм болохоор жаахан хөдөлгөөд ажлаад өг. Суганд шижээд, дугтараад өөр юу байдаг юм, зүгээр зогсохгүйгээр хоёр гараа хөдөлгөөд бай гэж. Би яг тэр зөвөлгөөгөөр нь барилдаж ялж байсан. Хүнд жингийн бөхчүүдэд дугтрах гэдэг бол их сайн.



-Улсын гурван удаагийн аварга Батнамсан бол танай тамирчин. Тэгэхээр хөнгөн жингийн энэ бөх Пүрэвбаатартай нэг үед гарч ирснээрээ жаахан даруулах маягтай ид үеэ өнгөрөөж байх шиг?


-Үнэхээр бөхийн төлөө бүхнээ зориулсан хүүхэд. Пүрэвбаатартай нэг үед гарч ирсэн л дээ. Гэхдээ Пүрэвбаатар нэг удаа сайхан сэтгэл гаргасан юм аа. Юу гэхээр уржнангийн Ази тивийн аваргад Пүрэвбаатар: Би явахгүй, Батнамсан чи яв гэж хэлсэн. Тэгэхэд би Батнамсангаа Азийн аваргад үзүүлчихье. Багцааг нь харая гэж бодсон. Гэтэл зардал нь олддоггүй. У.н А.Ганбаатар бид хоёр зардлыг нь эрж хичнээн гүйгээд олоогүй. Үүнд жаахан харамсдаг л юм.


-Өнгөрсөн жил Сиднейн олимпид бөхчүүдээ үдэж байхдаа хэнд их итгэл тавьж байв?


-Би үнэхээр Пүрэвбаатарыг л харж байсан. Медалийн эрэмбэтэй байсан, даанч болоогүй. Үнэндээ Дабиртай бол барилдаан болохгүй юм билээ. Сүүлд бид нар бичлэгийг нь үзэж байхад Сумъяабазар л сайн барилдсан юм шиг санагдсан.



-Таныг хамгийн их зэмлэдэг хүн хэн бэ?


-Өвөө багш л намайг зэмлэдэг байсан. Саяхан хүртэл хэлж байна лээ. Чи үндэсний бөхдөө их муу анхаарч байна шүү гэж.



-Амныхаа жаахан хүүхдэд унаж байсан тохиол байна биз?


-Начны тааварт ороод байх үедээ наадмын хоёрын даваанд зааланд огтхон ч гардаггүй нэг залууд санаандгүй уначихсан. Тэгээд уйлаад сууж байтал Гочоо ах /у.з Гочоосүрэн/ нэг их аашилж байсан юм. 70 жилийн ойгоор аятайхан ч барилдчихмаар санагдаад. Аав минь хөдөөнөөс ирчихсэн, балга айраг бэлдчихсэн. Бодвол хөөрхий намайг гайгүй барилдаад цол авчих болов уу л гэж бодсон байх. Тэгсэн би хоёрын даваанд Увсын Сайнбуян гэж нөхөртэй таарлаа. Түүнийг татаад шахаад хаяж явтал жаахан хавираанд нь хөлний өвдөг газар хүрчихдэг юм. Яах ч аргагүй юм болсон. Дуугүй тахимаа өгчихөөд л хүрээд ирсэн. Тэгсэн бас Баярсайхан хоёрын даваанд Мөнх-Эрдэнэд унадаг юм. Ингээд хоёулаа за болъё гээд шууд манайд ирж баахан айраг ууж байлаа.



-Хэдхэн хоногийн дараа манай улсад эхлэх гэж байгаа Ази тивийн аваргад манай тамирчид хэрхэн оролцох бол..?


-Нэг аварга манай тамирчдаас төрөхөд хангалттай. Хүнд жинд Өсөхөө амжилт гаргах магадлалтай. Гэхдээ Иранаас ирж буй бөх нь манай Өсөхөөг бас ганц хоёр ялж л байсан юм билээ.



-Саяын бөхийн шинэ цол, шинэ эрэмбэ, шинэчлэлийн талаархи таны бодол?


Би шинэчлэлийг дэмжиж байгаа бөхчүүдийн нэг. Энэ бол зөв зүйтэй юм болсон. Бидний хувьд амжилт л гол байдаг. Үүнийг маань л чухалчихсан шинэчлэл болсон байна лээ. Бодол доо, саяын жүдогийн Азийн аваргын үеэр харж байхад арван коко үнэлгээний дээр гарахгүй л байгаа биз дээ. Энэ чинь л чанар харагдаж байхгүй юу.



Бөхийн шинэчлэлийг дэмжих зөвлөл гэж байгуулагдсан гэсэн. Тэр тухай яриач?


-Яахав, олон бөх цугласан. Нөгөө эсэргүүцээд байгаа талынх нь бөхчүүд ч ирсэн. Тэнд бол аль аль тал нь шинэчлэл зөв юм. Гэхдээ шинэ юм болохоор бага сага алдаа байна шүүн тунгааж үзье л гэсэн тийм яриа болсон. Шинэ эрэмбэнд зарим нэг бөхчүүд сэтгэл дундуур байх шиг байна лээ. Гэвч Цэрэнпунцагаас эхлээд “Би гэхэд Сумъяабазарын дээр эрэмбэтэй байснаа одоо дор нь орлоо. Гэхдээ харамсах юм алга. Цаг үе нь болсон болохоор энэ шинэчлэл зөв. Ер нь аливаа юмнаас алдаа хайх бол их бага гарч ирээд л байдаг шүү дээ. Тэгэхээр “өө" хайхаа больцгооё” гэж хэлсэн.

П.Хашчулуун
Эх сурвалж:“бөх Сонин”



Ч.Дамдиншарав: Би алтан үеийн тамирчин, мөнгөн үеийн дасгалжуулагч хүн
4
2009 оны 11 сарын 17 [Уншсан тоо: 3059]
“Ярилцъя” булан шинэ зочныхоо хамт уншигч тантай мэндчилж байна. Уригдсан зочин маань Монгол улсын алтан соёмбот далбааг хамгийн анх олимпийн тэнгэрт өргүүлсэн, социалист нийгмийн үеийн алдарт тамирчин, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн, ардын багш Ч.Дамдиншарав юм.
-Миний ярилцлагын зочноор чөлөөт бөхийн фигур нэг ч удаа оролцож байгаагүй. Энэ төрлийн нэрт дасгалжуулагч, өмнөх нийгмийн алдартай тамирчин явсан та анхны зочин болж байгаад баярай байна?
-Баярлалаа. Өөрийн тань ярилцлага, нийтлэлүүдийг талархан унших дуртай уншигчийн хувьд тантай нүүр тулж, ярилцлагын тань зочин болж байгаа маань сайхан санагдаж байна.

-Та Өвөрхангай аймгийн Гучин-Ус гэдэг суманд төрсөн хүн юм билээ. Нэр нь их содон юм. Яг ямархуу газар вэ. Таны төрж өссөн гэр бүл бас их сонирхол татаж байна. Тэр айлаас хоёрын хоёр гавъяат хүү төржээ?

-Манай аймаг бол говь хангай хосолсон өвөрмөц сайхан нутаг л даа. Манай Гучин-Ус бол говь талд нь хээрийн бүсэд нь оршдог газар. Тогтоцын хувьд тал нь хээрийн бүс, тал нь говь гэсэн үг. Ах нь аргуйн голын усыг ууж, ундаалж өссөн хүүхэд л дээ. Манай сум бол хэзээнээсээ мал ихтэй, хүн ам ихтэй газар.Үндсэндээ бол Өвөрхангай аймгийн баруун талын сумын дундын төв нь байсан. Сургууль соёл, эмнэлэг манай суманд л төвлөрсөн. Сум дундын эмнэлэгтэй, сургууль нь тэр бүсдээ хамгийн том нь байсан болохоор тал талаас хүүхдүүд ирж суралцдаг. Энэ утгаараа манай сум үнэхээр том сум байсан. Нөгөө талаар бөхөөр бол манай сум хэзээнээсээ монгол улсын түүхэнд алдартай сум. Манай сумаас монгол улсын арслан Жалдангийн Цоодол гэж сайхан бөх төрсөн. Саяхан бурхан боллоо. Үнэхээр гайхамшигтай бөх байсан. Сайхан ч өндөр насаллаа. За тэгээд, улсын начин Чулуунбаатар, улсын начин Адъяатөмөр гээд хэд хэдэн сайхан начин төрсөн ийм нутаг байгаа юм.

-Танай удамд бөхийн ямар улбаа байна?

-Манай удамд гэх юм бол миний эцгийн төрсөн дүү нь Цагаанхоовон гэж 1940 өөд оны үед барилдаж байсан хүн байгаа. Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авч байсан. Тэр ах маань 2000 онд бурхан болсон. Миний эхийн талд Гончигийн Даваажал гэж аймгийн заан хүн байсан. Их хүчтэй, бие бялдар сайантай, биднийг хүүхэд байхад хамт ноцолдож, мэх зааж сургаж байсан сайхан хүн байгаа.

-Хоёр талын удамтай юм байна?

-Тийм ээ. Хоёр талаасаа удамтай.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой айл. Дөрвөн хүү нь дөрвүүлээ бага зэрэг ноцолддог. Миний ах бол Батдорж гэж чөлөөт бөхийн улсын аваргад гурав дөрвөн удаа зодоглож, мөнгөн медаль хүртэж байсан, спортын астер хүн байдаг. Дараагийнх нь би. Миний удаах дүү Насантогтох. Хамгийн бага дүү Гэндэнжав гэж бий. Бас л ноцолдож байсан. Хүү нь бас барилдаж байна.

-Тэр үед хүмүүс үндэсний бөх л гэж хошуурхаас чөлөөт бөх гэж төдийлөн нарийн мэддэггүй байсан. Дэлхийн сонгомол бөхийн уламжлал манай оронд байгаагүй. Яагаад та дүүтэйгээ хоёул хоёулаа тухайн үедээ шинэ энэ төрлийг сонгож хичээллэх болсон юм бэ?

-Би сумынхаа долоон жилийн дунд сургуулийн сурагч байсан юм. Манайх олон хүүхэдтэй айл байсных ч юм уу бид жаахан дэггүй хүүхдүүд байсан. Гэхдээ энэ дэггүй гэж дүгнэж байгаа байдал маань одооны хүүхдүүдийнхтэй харьцуулшгүй л дээ. Нэг тийм цагаан сахилгагүй хүүхдүүд л байсан. Тэр хавийн айлуудынхаа үхрийг их сүүлдэнэ. Адуу малтай ноцолдоно. Хөдөөний улсууд айхтар шүү дээ. Тэгээд манай аав ээжийг загнадаг байсан л даа. Наад хэдэн хүүхдээ жаахан дэгтэй байлгаач гэж. Аав ч тэрийг нь нэг их авч хэлэлцэхгүй. Нас нь ойрхон олон бандитай хүн болохоор хооронд нь их ноцолдуулна. Тэр байдлаас болоод манай багийн, манай үеийн хүүхдүүд манай гадаал байж байдаг байсан. Үндэсний бөхөөрөө л барилдана шүү дээ. Тэр үеийн улс чөлөөт бөх гэж юугаа мэдэхэв. Ингээд 1960 онтой золгож, би хотод Худалдааны техникумд оюутан болж ирсэн. Үндэсний бөхийн секцинд хоршооллын нийгэмлэг дээр явж байгаад дараа нь 1961 оноос эхлээд чөлөөт бөхийн секц гэдэг юм үүсч, анх гавъяат багш Цэрэндагвын шавь болн хичээллэж эхэлсэн түүхтэй л дээ.

-Найм төгсөөд л хотод хүрээд ирж байгаа байдал уу?

-Долдугаар анги төгсөөд л ирж байгаа юм.

-Худалдааны техникумын нийтийн хоолны ангид оюутнаар анх элсэж ирсэн юм билээ. Их сонин санагдсан. Тухайн үед сумандаа хамгийн мундаг сурсан хүүхдэд л техникумд явах боломж олддог байсан гэдэг. Энэ жамаар л хувиараа авч байв уу, эсвэл өөр түүхтэй юу?

-Тэр үед чинь хувиар гэж юм байгаагүй ээ. Гэхдээ л хүүхдүүд төгсөөд хот явчихдаг байсан. Би аймгийн арван жилд суух ёстой боллоо. Үе тэнгийн хүүхдүүд цугаараа хот явчихдаг. Жаахан тийм санагдаад байсан. Тэгээд л ерөөсөө хот орон орж учраа олно. Хоолондоо хүрээд ээж ааваа тэжээнэ гэж шийдээд л хот явсан. Ямар ч хувиар мувиар байхгүй, долоогийн гэрчилгээгээ өвөртлөөд л хот явсан. Ингэж ирээд Худалдааны техникумд орсон. Гэхдээ хоолын анги энэ тэрд орж байгаагаа мэдээгүй. Нэг мэдсэн л хоолны ангид орчихсон тууж явсан. (инээв) Ингээд дөрвөн жил оюутан жирийлээ. Манай анги таван эрэгтэй, гучаад хүүхэнтэй анги байсан.

-Нийтийн хоолны мэргэжлээр дөрвөн жил суралцаад төгсч. Харин тэндээс өөртөө юу олж авсан бол?

-Европ хоолны урлагтай ямар ч байсан нэлээн сайн танилцсан. Тэгээд сүүлдээ төгсөх анги руугаа ороод бөхөө хөөгөөд шударгаар хэлэхэд бөхийнхөө буянгаар л сургуулиа төгссөн дөө.

-Хөгжилтэй түүх юм. Сүүлд та Биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн юм билээ. Ёстой мөрөөдлийнхөө сургуульд сурсан нь энэ биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ер нь л тэгээд миний хувь тавилан бөхөө л дагаж эргэсэн дээ.

-Цэрэндагва гэдэг тэр багш тань өөрөө чөлөөт бөхийн талаар хэр мэдлэгтэй хүн байсан юм бэ?

-Манай багш Болгарт бөхийн сургууль төгссөн хүн шүү дээ. Зан чанарын хувьд ч маш том хүн байсан даа. Биднийг их бага, том жижиг гэлтгүй хатуу диктатураар л хүмүүжүүлсэн. Үнэхээр сайхан буянтай хөгшин байсан.

-Улсын шигшээ баг гэж нэг байгууллага байдаг. Та бол тэр багт тамирчнаас, ахлах дасгалжуулагч хүртэл амьдралаараа холбогдсон хүн юм билээ. Энэ байгууллага тухайн цагтаа яг ямар байгууллага байсан юм. Одоо юу байгаа юм гэсэн асуултыг тавьж болох уу?

-Чөлөөт бөх дөнгөж хөгжиж эхэлж байсан үе. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын шигшээ баг байгуулагдаж байсан түүхтэй л дээ.1963 онд анх манайх дэлхийн аваргын тэмцээнд орсон. Олимпын хороонд мөн тэр онд элссэн. Яг анхны шигшээ багийнхан бол бид биш. Ж.Мөнхбат, Сэрээтэр гээд манай ахмад үеийн хэд байдаг. Х.Баянмөнх бид нар бол хоёдугаар үед нь анх шигшээ багийн тамирчин болж байсан. Тэр маань эцсийн эцэст олимп, дэлхийн аваргаас л медаль авах зорилготой бйгуулагдаж байсан шигшээ. Чөлөөт бөх, бокс гээд цөөхөн төрөл дээр байгуулагдсан. Энэ үед нь тамирчин болж орсон.

-Арван жил та тамирчин байсан юм билээ?

-1962-1972 он хүртэл тамирчин байсан. Дараа нь дасгалжуулагчийн ажилд шилжсэн.

-Тамирчин хүн дасгалжуулагч болж хөрвөхөд ерөнхийдөө хялбар байдаг юм уу. Харж байхад бүгд тиймэрхүү замналаар явсан байх юм?

-Ер нь бол тамирчин хүн гэдэг ганцхан өөрийнхөө толгойгоор өөрийгөө л мэддэг хүн. Бэлтгэлээ хийх, биеэ бэлтгэх бүх зүйл багшийн удирдлаган дор өөрийгөө даах л асуудал байдаг. Дасгалжуулагч гэдэг бол тамирчнаас асар ондоо сэтгэл зүйн ачаалалтай, тэс өөр үүрэг, функцтэй хүн. Дасгалжуулагч хүн морины уяач хүнтэй яг адилхан. Өдөр шөнө гэж байхүй, цаг хугацаа гэж байхгүй. Тамирчин хүн зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэдэг бол дасгалжуулагч хүн гучин хүнтэй бол гучин хүнийхээ төлөө л явна. Тэр дунд чинь цөмөөрөө зохих боловсролыг олчихсон, сургууль соёл дүүргэчихсэн хүн байна эж үгүй ш дээ. Боловсролын хувьд янз бүрийн төвшний тамирчид байна. Тэр бүгдтэй л зохицож, тааруулж ажиллах шаарлагатай. Бие бялдарын хувьд, сэтгэл зүйн хувьд, зан аашны хувьд хүн тус бүр ондоо, тэр болгонд багш дасгалжуулагч хүн хувирч, зохицож ажиллах ёстой болно.

-Улсын шигшээ гэдэг энэ айл хэзээ их хүчирхэг явсан, бас одоо ямархуу өнгө төрхтэй айл юм бэ?

-Манай спорт сонирхогчид ярьдаг л даа алтан үеийн, мөнгөн үеийн гэж үечилж байгаад. Тэр дагуу авч үзвэл алтан үеийнхэн маань 1963 оноос хойш 1971 он хүртэл явсан гэж хэлж болно. Анхны шигшээгийнхэн шүү дээ. Анхны амжилт нь 1968 оны олимпийн амжилт байсан гэж үзэж болно. Тэгээд тэр үе маань 1970, 1973 он хүртэл үргэлжилсэн.

-Одоо тэгэхээр хүрлийн үедээ явж байна гэсэн үг үү?

-Одоо үндсэндээ ямар нэгэн үе гэж хэлэхэд хэцүү байдалд байна л даа. 1977 он болтол манай хамгийн дээд амжилт бол хоёр үе л байдаг юм. 1968 он, 1978 оны дэлхийн аваргад Х.Баянмөнх, З.Ойдов нар мөнгөн медаль авч, хоёр хүрэл авсан үе байдаг юм. Энэ бол оргил үе. Тэгээд 1978 оноос хойш хоёрдугаар үе эхэлсэн гэж үздэг.

-Эдийн засгийн дэмжлэгээр төр засгийн бологод багтаж явсан гэдэг үзүүлэлтээр үнэхээр хүчирхэг байж чадаж байсан юм уу. Аз завшаан тохиож байсан л үе юм уу?

-Улсын шигшээ багийн тамирчдыг хоол унд, цалин, тэмцээний зардал бүх юм нь улс даадаг байсан. Энэ утгаараа тухайн үеийн тамирчид ар талдаа зовох зовлонгүй л байсан.

-Та бол алтан үед багтах уу?

-Би алтан үеийн тамирчин, мөнгөн үеийн дасгалжулагч юм болов уу. Яагаад мөнгөн үе гэхээр 1978 онд би шигшээгийн дасалжуулагч болсон юм. Тэрнээс хойшх хугацаанд манай тамирчид олип, дэлхийгээс арав гаруй медаль авсан. Дандаа мөнгөн медаль өнгөлж байсан. Тийм болохоормөнгөн үе гэж үздэг.

-Энэ жил манайх жудо бөхөөр олимпоом анхны алтан медалиа авчирлаа. Бокс, буудлагынхан гайхамшигтай амжилт байгууллаа. Үндсэндээ олимпийн жил байлаа. 44 жил хүлээсэн алт гэж манайхан их ярьлаа. Яг төдий хугацааны турш хүлээсэн юм уу. Энэ тоо яг ямар тоо юм бэ?

-Би энэ талаар үнэхээр тодорхой хариу хэлмээр байна. Яагаад гэвэл тамирчин байсан, дасгалжуулагч явсан, одоо ч энэ ажлаа хийж байгаа хүний хувьд. Энэ бол 44 жил үлээсэн амжилт биш. 44 жилийн өмнө Японы Токиод болсон олимпод монголын тамирчид анх удаагаа орсон. Энэбол амжилтгаргах гэж биш, монгол улс гэж ийм нэг улс энэ дэлхий дээр байдаг гэдгийг л илэрийлэх гэж орлцсон явдал. Монгол улс НҮБ-д элсээд дөнгөж хоёрхон жил болчихсон байсан. Монголоо дэлхийд танилцуулах гэж л очсон. Юун амжилт төлөвлөх. Тийм юм байгаагүй. Тусгаар тогтносон Монгол улс гэж орон байдаг гэж, далбаагаа өргөж харуулах гэсэн л хэрэг. Юун медаль авах. 1967 онд Энэтхэгт болсон дэлхийн аваргаас манай Ж.Мөнхбат аварга анхны дэлхийн медалийг авсан. Олимпийн өмнөх жил авсан учраас манай тухайн үеийн удирдлагууд манайх дэлхийгээс анхны медалийг авчихлаа. Хойтон ганц медаль авмаар байна гэж дуугарч эхэлсэн. Алтан медаль ч гэж хэлээгүй. Олимп гэдэг чинь дэлхийн аварга биш шүү дээ. Дөрвөн жилд нэг удаа болдог. Дэлхийн шилдгийн шилдгүүд цуглардаг, асар том дэвжээ.

-Тэгээд хэдэн жил хүлээсэн алтыг авчихсан болж таарав аа?

-1968 оны олимпоос Ж.Мөнхбат мөнгө аваад, бидний гурван бөх хүрэл медаль авсан. 1972 онд Мюнхенд болсон олимпод ороход л за нөхөд минь бид мөнгийг нь авлаа, хүрлийг нь авлаа. Одоо заавал алтан медаль авна шүү гэж зорилго тавигдсан. Тэгэхээр 36 жилийн өмнө л алт авах зорилгоо зоосон гэсэн үг. 36 жилийн өмнө анх монголчуудын мөрөөдөлд алтны тухай ойлголт бодитойгоор орж ирсэн гэсэн үг.

-Та бол олимп гэдэг тэр агуу дэвжээнээс хамгийн анхны медалийг авч, эх орныхоо нэрийг эхэлж дуудуулсан тамирчин хүн. Уучлаарай, гэвч одоо тэр гавъяаг тань хүмүүс бараг мартжээ. Энэ жилийн алдарт дуулианы үеэр хамгийн анх олимпын медалийг энгэртээ зүүсэн таныг хэр дурссан бэ?

-Төр засгаас монгол хүн олимпоос анхны медалийг авчирсан 40 жилийн ойг тохиолдуулж тухайн тамирчдыг шагнаж урамшууллаа. Артаг маань бурхан болчихсон. Амьд сэрүүн байгаа улсууд нь бүгд л авдаг цол юмнуудаа авцгаасан. Намайг үлдээчихсэн байсан болохоор та зориуд асууж байх шиг байна. Тэр үед яасныг би сайн мэдэхгүй юм. Өнгөрсөн намар төр засгаас миний хөдөлмөрийг үнэлж Ардын багш цолоор энгэрийг маань мялаалаа. Ах дүү, амраг садан, шавь нар, нутаг усныхан, бөхөд хайртай түмэн олон маань их л баярлах шиг санагдсан. 2004 онд би тэтгэвэртээ суусан шүү дээ.

-Гавъяат гэдэг цолыг та их эрт авсан байх. Энэ шагнал бол олимпийн тэнгэрт монголын нэрийг анх дуудуулж, монгол тамирчин хүзүүндээ олимпийн хүрэл медаль гэдэг юмыг зүүж чадсан амжилтыг тань шагнасан явдал уу?

-Тийм байх. Бид дөрвүүлээ лдчихээд байж байсан л даа. Хамгийн эхлээд би медаль аваад ороод ирэхэд нөгөө гурав маань байдгаараа барайчихсан, тонгойгоод сууцгаачихсан, надтай үгийн солиогүй, анхаарах сөгөөгүй амьтад сууж байсан. Сэтгэл зүйн хувьд бид их хэцүү байсан л даа. Тэгснээ гэнэт намайг анзаарсан. Намайг медаль авчихлаа гэнгүүт манай Мөөёө хана шаагаад босоод ирсэн. За, тэгвэл бүгдээрээ одоо гараад алаад өгнөө. Ямар ч байсан чи анхны медалийг авчихлаа шүү дээ гээд л бөөн хөөр болцгоосон. Тийм үед хүн хар толгойгоо бодохгүй шүү дээ. Эх орноо л бодно. Яанаа, бид медальд хүрч чадахгүй буцвал яах вэ гэсэн айдас. Тэр дарамт нь миний амжилтаар алга болж, нөхөд маань хүч чадлаар зангирах агшныг харах л надад хамгийн сайхан байсан.

-Тэр чинь их дээр үе шүү дээ. Та нар төрийн далбаагаа авч очсон байсан уу?

-Авч очсон байсан. Олимпын тэнгэрт хамгийн анхны удаа төрийн маань далбаа тэнд намирсан. Маргааш нь Мехикод дөрвүүлээ гудамжаар алхаж явахад бусад орны тамирчид та нар аль монголынх юм бэ. Хятадын уу, эсвэл Оросын уу гэж асууцгааж байсан. Бид нар чинь ом огшчихсон. Чингисийн монгол оо л гэж хариулцгааж байсан. Эргээд санахад сайхан байна.

-Тухайн үед Чингис хааны нэрийг дурсах хориотой байсан шүү дээ. Мөн аймшиггүй улс аа?

-Өө, медаль авчихсан, аа нь багтажядаж явахгүй юу. (инээв)

-Та нар хэдүүлээ явж байв. Багш тань хамт явсан уу. Анх олимпийн медаль гэдэг юмыг барьж үзэх ямар байв?

-Олимпийн медалийн болзол хангачихаад яг тэр агшиндаа бол би баярлаж мэдэхгүй байсан. Өнөөгийн байдалтай харьцуулаад бодохоор бидэнд ч тийм сэтгэл зүй байсангүй дээ. Ямар хэмжээний ялалт байгуулж, ямар зиндаанд очиж, юу хүзүүнээсээ зүүж байгаагаа мэдрэхтэй үгүйтэй тууж явж дээ. Манай ард түмэн ч нэг их ойшоож бодоогүй байх. Дөрвөн медаль аваад ирэхээр олимп ч гэж мэдээгүй байх. Гадаадын нэг тэмцээнээс юм уу, эсвэл дэлхийн аваргаас л дөрвөн медаль аваад ирж гэж бодсон байх. (инээв) Би яагаад ингэж бодож явдаг вэ гэхээр нэг юм ярья. Тэгээд биднийг ирэхэд Артаг бид хоёрт дөрвөн мянган төгрөг, хөдөлмөрийн хүндэт медальтай өгөөд, тэгсэн мөртлөө тавдугаар байрт орсон хүнд гавъяат өгөөд л явчихсан.

-Ямар сонин юм. Яагаад тэгж гадуурхсан юм бол. Хүрэл медаль авсан тамирчид нь зогсч байхад тавд орсон хүнд гавъяат зүүж өгнө гэдэг бол аймаар муухай басамжлал биз дээ?

-Ёстой ангайгаад хоцорч байсан. Тэр үеийн төр засгийн бодлоо нь юм уу, ямар учиртай байсан юм бүү мэд. Одоо болтол гайхаж боддог л юм. Үзэмжээрээ л хандсан явдал байх.

-Та яг олимпийн хүрэл медальт тамирчин хүн гэдгээрээ хэзээ яг эрэмшиж, бахархаж байсан бэ. Залуу ч байсан байх. Дахиад ч авчих юм бодсон байх. Тухайн үедээ бол өөрөө ч нэг их тоогоогүй юм байна ш дээ?

-Хүн болгоны хүзүүнд зүж өгдөг алдар биш юм байна гэдгийг үндсэндээ дөрвөн жилийн дараа, дараагийн олимпийн үед л бодсон доо. Олимпийн мдаль гэж үнэтэй цэнтэй эд байдаг юм байна. Хүсэхийн зоргоор хүртчихдэг зүйл биш юм байна, зүгээр нэг дэлхийн аваргын медальтай зүйрлэх алдар биш юм байна гэж тэр үед л ойлгож байгаа юм л даа. Артаг бид хоёрт тэр гавъяат гэдэг юмыг өгөх ёстой тэр үед нь өгчихсөн бол тамирчин хүний хувьд сэтгэл зүй маань улам л хүчирхэгжих, магадгүй дараагийн олимпод амжилт байгуулчих энергийг авах ч байсан байж мэдэх л юм.

-Хэдэн онд та тэр цолыг хүртсэн юм бэ?

-1971 онд. Олимпоос хойш гурван жилийн дараа. Намайг алдар нийгэмлэгт дасгалжуулагчаар авсан. Тэр үед Батлан хамгаалах яам буюу цэргийн байгууллага тодорхойлж байж надад гавъяат өгч байсан. Тэгээгүй бол 1990 оны ардчилал золготол байж л байх байсан болов уу.

-Алдар гэж нийгэмлэгтэй таны амьдрал салшгүй холбоотой юм байна. Одоо энэ нийгэмлэг байгаа юу?

-Байнаа. Би 1970 онд хүнд гэмтэл аваад нэг жил барилдаагүй. Тэгээд надад дасгалжулагч болох томилолт өгөөд Алдар луу явуулсан. Тэнд очоод би зүгээр суугаагүй л дээ. Олон сайхан аавын хүүг бөхийн спортоор хичээллүүлэх нөр их ажилд шамдан орсон. Цэргийн алба хааж байгаа бөхчүүдийг гурван жил нүдэхэд сайхан сайхан бөхчүүд төрдөг л байлаа. Энийг би амьдралаасаа баталсан. Би армид их баярлаж явдаг юм ш дээ.

-Нээрээ Мөөеө аварга мөнгө авчихаад яаж байв. Та нар олимпийн медаль авчихаад тэрийгээ яаж тэмдэглэж байсан бол?

-Тэмдэглэхийг мэдэхгүй шүү дээ (инээв) Эрхбиш баярлаж л байсан байлгүй дээ. Тэр үе чинь өөсдөөрөө бахархаж мэддэггүй нийгэм байсан шүү дээ.

-Одоо таны хаана ажиллаж амьдарч, юу хийж явааг спорт сонирхогчид сайн мэдэхгүй байж магадгүй ?

-Би Мөөеөгийн “Их шавь” дээд сургуульд багшилдаг. Миний албан ёсны харъяалал бол энэ сургууль. Яг одоо бол түр чөлөө аваад Өвөрмонголд эмчлүүлж байна. Эрүүл мэндийн хувьд тэгэх шаардлага бас гараад. Завсар зайгаар нь Өвөрмонголын бөхчүүдтэй бас ажиллаж л байна. Би уушигны хорт хавдар тусаад үхлүүт энд ирсэн.Өмнө нь ерээд оны эхээр Хөх хотод би гэрээгээр багшилж байсан юм. Тэгээд эндэхийн биеийн тамирын хороо миний бие муудсаныг дуулаад өөрийн хөрөнгөөрөө энд авчирч эмчлүүлээд, гурван сар эмнэлэгт хэвтүүлж байж намайг хүн болгосон. Дараа нь 2004 онд зүх маань муудаад хүнд байхад бас шууд дуудаад авчирч эмчлүүлсэн. Өдий болтол амьд мэнд байлгаж байгаагийн ачийг санаж, монгол үндэстнийхээ хувьд эдэнтэй хамтран ажиллах харилцаа байлгүй яахав. Эрүүл мэндийн хувьд бас хяналтад байх шаардлага байна. Үүнийг маань зарим нэг хүмүүс Дамдиншарав Хятадын бөхчүүдийг дасгалжуулж, монголчуудын эсрэг ажиллаж байна гэх мэт яриа гаргасан л байдаг юм.

-Гомдоод явчихсан л гэж дуулж байсан. Харин тэр Хятадын бөхийг дасгалжууллаа энэ тэр гэдэг бол дэмий яриа байна?

-Гомдоод явсан юм огт байхгүй. Эрүүл мэндийн шалтгаан л байсан. Намайг “Сэрүүлэг” сонин дээр Хятадад үнэтэй хауст амьдарч, өндөр цалин авч байна гээд. Би аваад хадгалчихсан.

-Таны үнэтэй хаусыг харж байнал даа?

-(инээв) Яахав ийм нэг жижиг хоёр өрөөнд амьдарч байна. Хаус байна уу, юу байна та өөрөө харж байна шүү дээ.

-Шавь гэдэг ойлголт дасгалжуулагч, багш хүнд эрхэм зүйл байдаг байх. Медалийн тоог тоолдоггүй л гэдэг юм билээ. Би танаар шавь, медаль хоёрыг тань нэг тоолуулчихмаар байх юм?

-Би нэг их олон медалгүй ээ. Улсын аваргын, олимпийн, ганц нэг гадаадын тэмцээний медалууд бий. Бидний үед чинь тийм ч олон тэмцээн болдоггүй байлаа. Азийн аварга гэж жишээ нь байсангүй ээ. 50 гаруй медаль байна. Үүний маань 40 нь миний дасгалжуулагчийн хувьд хүртсэн медалиуд байдаг. Шавь нарын минь надад авч өгсөн медалиуд юм даа.

-За, за олимпийн хүрэл медаль байхад өөр медалиар ч нээрээ яах вэ дээ. Шавь?

-1000 гаруй шав байна. Бөхийн шавь нар шүү дээ. Дунд нь би нэг шигшээгээс хөөгдөж яваад дөрвөн жил Техникийн их сургуульд багшлахдаа тэнд маш олон шавьтай болсон. Техникийн х сургуулийн шавь нар маань одоо хаа сайгүй л байна. Надад их юм сургасан газар шүү. УИХ-ын гишүүн асан Авдай гэдэг хүн намайг шигшээгээс хөөгдчихсөн байхад авна гэж байгаад авч байсан юм.

-Шигшээгээс хөөгдсөн гэх баримт их эмзэг түүх бололтой. Монголын чөлөөт бөхийн 40 жилийн түүхэнд гол дүр байж ирсэн хүний нэг, алдарт Дамдиншаравыгаа яагаад хөөж орхисон хэрэг вэ?

-Манай бөхийн түүхэнд шигшээгээс хөөгдсөн хоёрхон дасгалжуулаг байдаг юм. Нэг нь Магсар багш. 1978 онд намын төв хорооны тогтоолоо хөөгдсөн. Нутаг заагдаж танай Булган аймагт бас ажиллаж байсан. Нөгөө нь би 1986 онд бас шигшээгээс хөөгдөж байсан. 1985 онд Унгарт болсон дэлхийн аваргын тэмцээнд монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль аваад, багаараа дөрөвт ороод ирсэн. Энэ амжилтын дараа би ажлаасаа хөөгдөж байсан юм даа. Миний амьдралын гашуун л дурсамжийн нэг.

-Яагаад тэгсэн юм бэ?

-Тэр үед холбооноос санал оруулаад л, намайг заавал өөрчлөх шаардлагатай гээд л дайрчихсан. Багийн дүн буруу гаргасан гэдэг шалтгаан ярьдаг юм. Тэгээд намайг хөөсний нь дараа дэлхийн холбооны бүх бичиг мичиг нь гарч, монголын баг дөрөвт орсон гэсэн баталгааг гаргаж байсан. Тэр нь байдаг юм. 1978 оноос олон залуусыг шигшээ багт аваад хичээллэсэн. 23-25 насны гоё ч залуучууд байсан. 1988 оны олимпоос олон ч медаль авахаар тохироо нь бүрэлдсэн тийм баг байсан. Яахав дээ миний ажлыг авах сонирхолтой манай нэг дархан аварга том бөх байсан. Нэрийг нь хэлээд яахав. Манай тэр холбооны дарга нь сангийн яамны сайд байсан. Тэр хоёр нэг нутгийн улсууд л даа. Хүссэнээ хийсэн. Миний ажлыг шууд булааж авсан. 1986 оноос хойш дэлхийн аваргаас гурван медаль авч ирж байсан түүх өнөөдрийг хүртэл гараагүй. Гурван медаль байтугай нэг медаль тун цөөхөн авсан. Би өөрийгөө сайн гэж дөвийлгөж байгаа юм биш. Шударгаар хэлэхэд тэрнээс хойш манай монголын чөлөөт бөх уруудсан.

-Өөрийн голдирлоороо хөгжөөд явж байсан зүйлийг хэдэн нөхдүүд нутгархаж эзэлж аваад тараагаад хаячихсан гэсэн үг үү. Таны ажил тийм амттай бялуу байсан юм уу?

-Тэр үед гадаад явна гэдэг өөрөө том асуудал байсан.Улаан-Үд явахад л намын төв хорооны тогтоол гарч байж явдаг байсан үе шүү дээ. Гадаад явах сонирхолтой, бас нөгөө талдаа монголын баг сайхан залуужлаа, жигдэрлээ гэдгийг мэдсэн, тооцсон нэг нутгийн хэсэг бүлэг хүмүүс л зохион байгуулж намайг хөөсөн л дөө.

-Увсынхныг хэлж байна уу?

-Тэгж байна. Гэхдээ би Техникийн их сургуульд ирээд муу яваагүй. Ганцхан бөхийнхөө халуун амьсгалаас холдож сэтгэлээ жаахан шархлуулсан.

-Шигшээгээсээ хөөгдсөн тэр сэтгэлийн шарх тань одоо эдгэсэн биз дээ?

-Эдгэсэн.

-Эргээд хэзээ шигшээдээ очив?

-1998 онд очсон. 12 жилийн дараа, маш хүнд үед очсон. Шигшээ үндсээрээ өөрчлөгдчихсөн байсан. Дэлхийн аваргад явах гэж 20-хон хоногийн бэлтгэл хийгээд л явдаг. Тийм юм хаа ч байхгүй шүү дээ. Хүндэрчихсэн байсан. Би их ч ядарсан. 1998-2004 оны хооронд үнэхээр зовсон. Эргээд босгоод ирэх гэж чин сэтгэлээсээ хичээсэн. Үнэхээр хөрөнгө мөнгө, төр засгийн дэмжлэггүй бол явдаггүй юм билээ.

-Таны хамгийн алдартай шавь хэн бэ. Бс хамгийн их хайрыг тань татдаг, өв тэгш төрсөн гэж үздэг шавь тань хэн бэ?

-Олон шавьтай хүн шүү дээ. Алийг нь хэлж, алийг нь үлдээ билээ. Миний нэг хайртай шавь байсан. Оюунболд гэж бөх байсныг та мэдэх байх. Олимп дэлхийн хос медальтай бөх л дөө. Тэр тамирчин бол онцгой авъяастай хүн байсан. Дуучнаар бол Н.Норовбанзад гуай шиг онцгой төрсөн хүн байсан юм даа. Авъяасын хувьд онцгой юм тээж төрсөн гоц хүн байлаа. Олимп, дэлхийн аваргаас хос медаль авч ирчихээд байхад л гавъяатыг нь өгөхгүй байсан. Гутарсан, санаа сэтгэлийн хямралд орсон. Тэгж яваад залуугаараа буцсан даа. Бид хөөцөлдөж зөндөө гүйгээд өгөөгүй. Олимп дэлхийн ос медальтай бөх хүн шүү дээ. Ямар хатуу нийгэм байсан байна вэ. Би ерэн оны ардчилалд чин сэтгэлээсээ талархалтай ханддаг хувьсгалт намын гишүүн хүн. Оюунболд маань сайн бөхөөс гадна сайн дасгалжуулагч болсон. Олон сайхан хүүхдүүдийг бэлтгэж өгөөд 2001 онд бурхан болсон. Хүнийхээ хувьд ямар өвөрмөц хүн гэж бодно. Зан чанарын хувьд ч гайхамшигтай. Ялагдсан ч хэлэх үггүй болтол гайхамшигтай барилдааныг үзүүлээд л буудаг. Ялагдал нь хүртэл тийм хайрлам бөх ховор шүү. Миний гарын шавь нараас хамгийн өвөрмөц нь энэ маань юм даа.

-Үндэсний бөхчүүдээс хэн нь?

-Цэрэнтогтох аварга л хамгийн нэр алдарт хүрсэн нь байгаа юм. Зүүнбаянгийн цэрэг юу ч мэдэхгүй хүүхэд ирээд зургаа долоон жил нухуулж байж бөх болсон. Цэрэнтогтох бол маш авъяаслаг бөх. Эхний нэг жил бол огт мэдрэгдээгүй. Хоёр дахь жилээс бол хэн болохоо харуулж эхэлсэн бөх дөө. Үнэхээр олон түрүүлэх бөх байсан. Гурван удаа маш хүнд осолд орсны улмаас бэртэл авч, тэр нь амжилтад нь нөлөөлсөн. А.Сүхбатаас ч илүү мэдрэмж Цэрэнтогтоход байсан.

-А.Сүхбат аваргаас илүү гэж үү. Та нутгархаж байгаа байлгүй дээ?

-Тийм биш дээ. Үнэхээр гайхамшигтай барилдаантай бөх шүү дээ. Тэр үеийн бичлэгүүд олдвол үзэхгүй юу.

-Д.Сумъяабазар аваргатай та ямар харилцаатай вэ?

-Миний гарын шавь л даа. Зургадугаар ангид байхад нь нагац ах нь надад авчирч өгч байсан. Д.Сумъяабазар бол бие бялдар, физиологийн хувд байгаль эхээс гайхамшгийг авч төрсөн аварга шүү дээ. Тусгай төрчихсөн амьтан. Гэвч үзүүлэх амжилтаа бас үзүүлж чадаагүй.

-Та нэг удаа монгол бөхөд хоёр Мөнх гай ч тарьсан, гавъяа ч байгуулсан гэж хэлсэн. Үнэхээр тэдний төвөгтэй харьцаа өөрсдийн болоод дараагийн үедээ, тэр бүү хэл манай үеийн хэдэн сайхан бөхчүүдэд ч гай тарьсан гэдэг. Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Д.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр эдний амжилтад ч нөлөөлж байсан гэж үнэн үү?

-Бараг л ортой доо. Баримжааны л дүгнэлт байна. Одоо бол жаахан өөр болсон байх. Гэхдээ би үндэсний бөхийнхнөөс хол байдаг.

-Та нэгэнтэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр Мөнх монгол бөхөд гай ч болсон, гавъяа ч байгуулсан” гэж хэлсэн?

-Хэлсэн. Нэг гэрт амьдарч, нэг тогооноос хоол идэж явсан гурвын хувьд би тэр хоёрын талаарх үнэнийг л хэлсэн. Тэр нь тэгчих болов уу, энэ нь ингээд юм саначих болов уу гэж хэнээс нь ч цэрвэдэггүй. Гэхдээ би тэр хоёр домогт аваргуудыг хүндэтгэж явдаг.

-Н.Түвшинбаяр ер нь дасгалжуулагч хүний нүдээр шинжихэд хэр тамирчин бэ. Хэдий мэргэжлийн бус ч сайтар ажвал өнөөдрийн олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр тамирчин болж эхэлж яваа л залуу харагддаг. Тамирчин болж төлөвших явц өөрөө том явц юм биш үү. Энэ үүднээсээ сэтгэл зүйн хувьд ч, бие бялдарын хувьд ч дутуу харагддаг ?

-Миний төрсөн дүү Ч.Насантогтох бол Н.Түвшинбаярын дасгалжуулагч нь л даа. Би Бээжинд дүүтэйгээ уулзаад хэлж байсан. Ах нь олимпийн анхны медалийг авч байсан. Чиний шавь олипийн анхны аварга боллоо. Сайхан бэлэг дэмбрэлтэй юм боллоо шүү гэж. Тэр үед дүүдээ анх удаа чин сэтгэлийн баяр хүргэсэн. Би жудогийнхныг сайн мэдэхгүй. Н.Түвшинбаярын барилдааныг би нэг их харж байгаагүй. Ямар ч байсан энэ хүүхэд бол үнэхээрийн онгодтой, одтой хүүхэд юм байна. Монгол түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Энэ хүнийг тохиолдлын аварга гэж хэн ч хэлж болохгүй. Энэ чинь үндэсний бөх биш шүү дээ. Одоо Н.Түвшинбаяр энэ амжилтаа хадгалах, давтахын төлөө л зүтгэх ёстой.Оддын өвчин л халдчих вий дээ. Манайхан ч хүнийг баллана шүү дээ.

-Манайхан зан чанарын хувьд их савалгаатай, ханарамтгай. Сая олимпийн дараа Цагаанбаатар луу их дайрч давших шиг санагдсан. Цагаанбаатар харин ч их тэсрэлттэй, шаталттай, зан чанар нь үнэн тамирчин юм шиг санагддаг юм. Уг нь тэр хүн үүргээ биелүүлчихсэн биз дээ?

-Тамирчин хүний замд өгсөж буурахын аль аль нь тохиолддог. Юу ч тохиолдож болно. Ер нь тамирчин хүний амьдралаар амьдраагүй байж тэр хүмүүсийг шүүх, элдвээр дайрч доромжлох эрх хэнд ч байхгүй. Би Цагаанбаатарыг их хүндэтгэдэг. Маш өвөрмөц тамирчин. Унтрашгүй сэтгэл зүйн онцлогтой. Харьж няцашгүй зан чанартай тамирчин. Дараагийн олимпоос аварга болоод ирэхэд хэн ч гайхахгүй супер бөх. Чоно шиг характертэй хүн шүү дээ. Гавъяагаа байгуулчихсан. Цаашид ч байгуулна. 24-хөн настай цэл залуу хүүхэд. Яллаж янз бүр болоод байх ямар ч шаардлага байхгүй.

-Манай чөлөөтийнхөн жудод дарагдаад эхлэлээ. Энэ үнэн биз дээ?

-Үнэн. Маш хэцүүдлээ. Ахмадууд санаа зовж, тал талдаа яаж чөлөөт бөхөө аврах вэ гээд ярьцгааж л байна. Сүүлийн долоон олимпоос медаль авсангүй. Манай Наранбаатар бол сая бүх бэтгэл нь хангагдчихсан байсан. Манай монголчуудын нэг зан байдаг. Тэмцээнд явахын өмнө хар, бузар хэрүүл хийдэг. Тэр нь тамирчдынх нь сэтгэл зүйд нөлөөлдөг. Тийм юм нөлөөлчөөгүй байгаа гэж би Наранбаатарт харамсдаг. Дасгалжуулагч нар нь хоорондоо сонин хэвлэлээр хэрүүл хийгээд л байсан. Ямар хэрэг байдаг юм бэ. Тэр байдал нь Наранбаатарт сэтгэл зүйн хүнд дарамт өгсөн шүү дээ.

-Чөлөөт бөх гэхээр л А.Басхүү яригдах юм. Энэ хүн чинь халж сольж болдоггүй, хад чулуу шиг хүн юм уу. Арга барил нь хоцрогдчихсон юм биш үү.Чөлөөтөд цоо шинэ менежменттэй, шинэ удирдлага хэрэгтэй юм биш үү. Тухайлбал, Халтмаагийн Баттулга шиг?

-Бүх бурууг нь Басхүүд бас тохож болохгүй л дээ. А.Басхүү гол хүн мөн үү гэвэл мөн. Бүх асуудлаа шийддэг. Ажилд сайн, зүтгэлтэй хүн. Гэхдээ массын шүүмжлэлээс харахад үнэхээр өнөөдрийн нөхцөлд энэ хүн тохирохоо больчихсон юм шиг байна. Х.Баттулга жудогийн холбоог аваад яаж шинэчлэв. Сайхан сайхан шижигнэсэн залуу тархитай, шинэ боловсролтой залуусаар сэлбэлээ шүү дээ. Өөрөө ч тамирчин байсан хүн. Бүх амьдралыг нь мэднэ. Юмыг яаж авч явдаг юм, яаж удирдлагаар хангадаг юм бүгдийг нь жишиг болгож харууллаа. Сонин хэвлэлээр явж байгаа шүүмжлэлүүд, хүмүүсийн өгч байгаа дүгнэлтүүдийг А.Басхүү энэ удаа хүлээж авах цаг болсон байх. Өөрөө ухаантай хүн бодож байгаа байлгүй дээ. Залуучууддаа өгчих хэрэгтэй. Холбооны нарийн бичгийн даргыг нь өгчихөөд шүүгчээ хийгээд явчих хэрэгтэй. Сайн шүүгч бэлтгэх ёстой, монголынхоо бөхийн хөгжлийн төлөө зүтгэх ёстой.

-Таны дүү Ч.Насантогтох олимпийн аварга төрүүллээ. Ардын багш цол хүртлээ. Дасгалжуулагчийн хувьд түүнд атаархсан уу. Тэр дасгалжуулагчийн хувьд хэн бэ?

-Би чин сэтгэлээсээ баярласан. Би өөрөө олимпийн аварга төрүүлчихсэн юм шиг л юм болсон. Миний дүү бол дасгалжуулагчийнхаа хувьд надаас илүү. Орост боловсролоо эзэмшсэн хүн л дээ. Би бол дотоодын бүтээгдэхүүн. Харин би дүүгээсээ их асуудаг. Зөвлөдөг.

-Гаднаасаа их амгалан хүн харагддаг. Та бол шартай хүн харагддаг. Зан чанарын хувьд та хоёр ондоо юу?

-Өөр. Манай дүү бол их битүү хүн. Сайн ч хэлсэн, саар ч хэлсэн нүүр нь улайчихаад л сууж байна. Би бол шууд хэлж байж сэтгэл амардаг. Ямар ч аварга бай, ямар ч алдар суутан бай би хэлэх үгээ хэлж байж л амардаг. Миний тэр занд зарим нь дургүй л байдаг юм.

-Амжилт яг хэнийх байдаг юм бэ?

-Хамтын бүтээл байдаг юм. Багш дасгалжуулагч, бэлтгэл хангагчид, тамирчны өөрийнх нь , дэмжигчийнх нь бүгдийнх нь хамтын бүтээл байдаг юм даа. Энд ямар ч өрөөсгөл ойлголт байхгүй.

-Та хэр нутгархаг хүн бэ?

-Бас жаахан нутгархаг л хүн юм шиг санагддаг шүү.

-Спорт уг нь тэр мэтийг арилгачихдаг юм биш үү?

-За, даа цус маханд нь шингэчихсэн юм болохоор чаддаггүй юм шиг байна лээ. (инээв)

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөт бөх

Postby 1220 » Sun Sep 23, 2012 8:18 pm



Манай хүнд жингийн бөх болгон ярьдаг Баатархүү гэдэг мундаг бөхийн ярилцлагыг хүргэж байна.


Адуучийн Баатархүү: Би өөрийгөө ялан дийлсэн гэж боддог

-Та чинь Ховд аймгийн Алтай сумаар овоглодог байх аа?


-Тийм ээ. Аавынхаа уна­ган нутгаар овоглодог. Би 1957 онд Ховд аймгийн төвд төрөөд таван нас хүртлээ тэнд байсан. 1963 онд аав Булган сумын "Жаргалын зам" нэгдлийн даргаар томи­логдож манайх өвөл нүүсэн юм.


-Юугаар нүүх үү?


-Аав минь гэрээ машинд ачиж явуулчихаад арван хүүх­дээ ногоон онгоцонд суулгаад нисч байсныг сайн санадаг юм. Тэр чинь арван­хоёрдугаар сар шүү дээ. Амьдралын дурсамжтай үе, залуу халуухан цаг минь Булган суманд өнгөрсөн дөө.


-Бөх болоход юу нө­лөөлөв?


-1970 онд А.Басхүү ах Улсын идэрчүүдийн аварга болсон тухай хотоос захиа ирүүлж, сонин хэвлэлд энэ тухай мэдээ гарсныг үзлээ. Тухайн үед ах шигээ ингээд барилдаж болдоггүй юм байх даа гэсэн бодол төрөхгүй юу.


-Аав тань барилддаг байв уу?


-Залуудаа сумын наа­дамд ганц нэг удаа ноцолдсон гэдэг. Түрүү, үзүүрт шал­гар­сан эсэхийг нь мэдэхгүй юм. Харин 1936 онд Ховдын Алтай сумаасаа цэрэгт татагдаж Улаанхуаранд алба хааж байхдаа улсын наадамд зо­дог­ложээ. Хоёр даваад гур­вын даваанд Өвөрхангайн Самдан гэж улсын начин цолтой бөхтэй барилдан нүү­рээрээ газар харуулдан унаж. Цус шүүрээд сүрхий юм бол­сон байх л даа. Тэгээд аав "Бөх барилдана гэдэг миний хийх ажил биш юм байна. Аав минь цэрэгт мордоход хам­гийн гол нь эрүүл саруул яваад ирээрэй гэж аминчлан захиж байсан. Энэ байд­лаа­раа үхэж ч магадгүй юм бай­на" гэж бодоод дахиж ерөөсөө барилдаагүй гэдэг юм билээ.


-Анхны амжилт...?


-Басхүү ахын явуулсан захидал оюун бодлоос минь огт гардаггүй. Ах шигээ л бөх болж сонин хэвлэлд бичүүлэн хөдөө аав ээждээ захиа би­чих­ сэн гэх хүсэлдээ хөтлөг­дөөд л явлаа. Тэгтэл тухайн үед манай суманд биеийн тамирын залуухан багш очдог юм. 1970-аад оны эхэнд хө­дөө­гийн сургуульд биеийн тамирын заал танхим ховор. Харин Булган сумын "Жар­галын зам" нэгдлийн гишүүд улсаас нэг ч хөрөнгө мөнгө гэлгүй өөрсдийнхөө цуглуул­сан хандиваар том сайхан заал барьж, алс баруун хяз­гаар нутагт "гэрэл асаасан". Пунцагдаш багш тэрхүү заа­ланд бөхийн секц хичээллүү­лэн тэндээс миний бие бө­хийн гараагаа эхэлсэн түүх­тэй. 1972 онд Монголын пио­нер сурагчдын III спартакиа­дад сум, аймаг бүсээсээ шал­гарсаар улсад ирж оролцсон.


-Ямар төрөлд хүч үзэв?


-Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдан Улаанбаатар хотын Найрамдлын районоос оролцсон Түмэннамсрай гэж бандид аваргын төлөө ялаг­даж хоёрдугаар байрт шал­гаран мөнгөн ме­даль хүртлээ. Баярлаж, урам­шиж байгаа гэдэг жигтэйхэн. Бушуухан гэртээ харихын хүслэн болж, улсын баярын өмнөхөн ба­руун Алтайгаа зорьсон.


-Хотод ирэхдээ ахтай­гаа мэдээж уулзсан байх?


-Уулзалгүй яахав. Нут­гаасаа гарахдаа ахтайгаа уулзана гэж баярлаад. Буянт-Ухаагийн онгоцны буудалд буугаад олны дунд ахыгаа эрээд олсонгүй. Тэгтэл улсын шигшээ багийн тамир­чин болоод Хандгайтад бэл­тгэлд гарсан юм билээ. "Дүү чинь Ховдоос ирсэн байна лээ" гэж ахад хэн нэг нь дуулгаж л дээ. Тэгээд сүү­лийн өдөр аваргын төлөө барилдаж байхад А.Басхүү ах ирсэн.


-Алс баруун хязгаараас гэнэт дүү нь хүрээд ирдэг. Тэгэхдээ их спортоор хи­чээллэн амжилт гаргасныг хараад А.Басхүү гавьяат их баярласан байх даа?


-Тэгэлгүй яахав. "Миний дүү их спортоор хичээллэж эхэлж байгаа нь сайн. Ах нь дүүгээ тэмцээнд оролцо­хоор шалгараад ирлээ гэж сонсоод ямар их баярласан гэж бодно" гээд 36 жилийн тэртээд "Хор­шоолол" ний­гэмлэгийн заа­ланд ахын минь догдлон зогсч байсан нь өчиг­дөр мэт тодхон байна.


-Та бөхийн чөлөөт ба­рил­даанаар Улсын авар­гын болзлыг арван удаа хангасан. Энэ бол тэр бүр хүний гаргаад байдаггүй бахархам амжилт?


-Тийм ээ, яалт ч үгүй арав түрүүлчихсэн юм. Эхний зур­гаад нь чөлөөтийн үндэсний шигшээ багийн тамирчин байхдаа түрүүлсэн. "Алдар" нийгэмлэгээс бэлтгэл сур­гуулилтаа сайтар базаагаад тэмцээнд орно. Үндсэндээ миний үүрэгт ажил минь. Харин сүүлийн дөрөвт нь буюу 1987-1990 оны хооронд би чөлөө­тийн Улсын аваргад сэтгэл зүрхнийхээ дууд­ла­гаар орж түрүүлсэн.


Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 1985 оны Олон улсын интернациональ наа­дамд Германы бөх Дудцияг­тай аваргын төлөө барилдаж байгаад харамсалтайгаар бэртсэн. Өрсөлдөгч бөх маань техникийн буруу үйл­дэл хий­гээд миний баруун хөлийн өвдгийг мултлаад хаясан. Үнэндээ өвдөг бол тамирчин хүний ганц тулгуур эрхтэн шүү дээ.


-Тухайн үед ингээд дуус­­­лаа л гэж бодож байв уу?


-Тэгсээн. Ерөөсөө л дуус­сан юм чинь. Дамнуурган дээр хэвтэж Спортын төв ордноос гэмтлийн эмнэлэгт хүргүү­лэв. Хөл тэр чигээрээ битүү хавдчихсан. Өвдөлт гэдэг дээд зэрэгт хүрч байгаа юм. Тив, дэлхийн алдартай та­мирч­дыг ялж дийлж яваад нэг л өдөр эмнэлгийн орон дээр хэвтэхэд их зүйл бодогд­дог юм билээ.


-Тэрхүү бодлоосоо ху­ваалцахгүй юу?


-Ингээд хөлгүй боллоо гээд бодоход цээжний угаас харуусал гомдлын санаа алдалт голыг минь зураад өгсч байгаа юм. Одоо эргээд бодоход ч зүрх шимширч байна. Бэртэж гэмтэхийн шаналлыг бие сэтгэлээрээ амссан болохоор тамирчид маань бэртэх вий гэж үргэлж хөндүүрлэн бодно. Тэмцээ­ний дундуур ямар нэгэн гэм­тэл илрээд эмч нар гүйлдээд очиход өөрийн эрхгүй хамаг бие янгинах шиг болдог. Ер нь гэмтэл гээчийг яс махандаа шингэтэл мэдэрсэн хүн л ойлгоно. Түүнээс эрүүл хүн хэзээ ч ойлгодоггүй. Хий хоосон л өрөвдөнө.


-Бэртсэн барилдааны тухай жаахан дэлгэ­рүү­лээч?


-Надад өрсөлдөгчөө тө­вөг­гүйхэн хожчих бүрэн бо­ломж байсан. 1985 он бол миний бөхийн амжилтын ид оргил үе маань байлаа. Нуул­гүй хэлэхэд надтай Оросын бөхчүүд л барилддаг байсан. Бусад нь бол үрэгдээд л өнгөрдөг. Тэр барилдаанд өрсөлдөгчөө нэг их үнэлээгүй юм аа. Энэ л алдаа болохгүй юу.


Зургаан минут барилдаад цаг дуусахын алдад тактикийн алдаа гарган өрсөлдөгчөө ардаа алдчихав. Оноо алдах л юм бол би хожигдох болоод байдаг. Цаг хартал 11 секунд дутуу байна. Оноо алдахгүйн тулд гар хөлөө чангалан дөрвөн мөч дээрээ тулаад зогслоо. Нөгөө нөхөр ард гарчихсан хойш урагш хэд хэд угзчиж байснаа гэнэт хүчтэй үсэрч баруун хөл дээр өвдөглөөд дарчихдаг юм. Би ч орилоод уналаа.


-Энэ бөхтэй дараа нь уулзсан уу?


-Үгүй. Дудцияг ч ялалтаа аваад дэвжээнээс баяр­тай­гаар буусан. Би дамнуурга дээр хэвтэж эмнэлэгт хүр­гэгдсэн.


-Тэгээд хэр удаан хуга­цаанд эмчлүүлсэн бэ?


-Гэмтлийн эмнэлэгт сар гаруй хугацаанд хэвтсэний дараа хөлийн хавдар буусан. Тэгээд гэрийн хорионд орлоо. Өвдгөн дотор нэг юм дуу­гараад хөл санжганаад их эвгүй л дээ. Хөлгүй боллоо, барилдах маань нэгэнт өнгөр­лөө. Цаашдын амьдралаа яах вэ гээд бодогдоно. Тухайн үед дөнгөж гэр бүлтэй болж байс­ныг ч хэлэх үү.


-Гадагшаа эмчилгээнд явах тухай бодол төрсөнгүй юу?


-Төрөлгүй яахав. Ма­най­хан орос руу явж эмчлүүлж байсан туршлага байдаг. Мон­­голд эмчлүүлээд гар хөл нь эвгүй болсон тамирчид ч бий. Тиймээс гадагшаа ялан­гуяа Орос явах сан гэж л бодогдоод байлаа. Янз бүрийн шугамаар хөөцөлдлөө. Ямар л гарц боломж байна тэр бүгдийг дуусгасан. Гэвч ам­жилтад хүрээгүй. Спортын бүх байгууллага, Эрүүлийг хамгаалах яам, Батлан хам­гаалах яамны бүх хүмүүстэй биечлэн уулзсан. Нэг нь ч хүлээж аваагүй. Өөрт байгаа бүхий л боломж бололцоогоо дайчлан, хүч хөдөлмөрөө шавхан байж улс эх орныхоо төлөө зүтгэсэн тамирчин хүн "галын шугамд" явж байгаад бэртэхэд нэг л өдөр хэнд ч хэрэггүй болдгийг тэгэхэд мэдэрсэн. Үнэхээр хэнд ч хэрэггүй болдог юм билээ. Тэгээд өөрийн эрхгүй гутар­даг юм билээ. Шаналгаа зо­виураа дарах гэж бор дарс хүртэл хүртэж л явлаа.


-Орост эмчлүүлэх тэ­гээд өнгөрөв үү?


-Заль хэрэглэсэн л дээ.


-Ямар?


-Гүрж улсад болсон олон улсын тэмцээнд оролцоно гэж бичиг баримтаа бүрдүүлж хилийн дээс алхлаа. Эмчил­гээнд явъя гэхэд зөвшөө­рөхгүй байсан албан ту­шаалт­­­нууд барилдана гэхээр явуулчихаж байгаа юм. Инээд­тэй хэрэг шүү. Ч.Дам­диншарав багш бид хоёр тамирчдаа тэмцээнд орол­цуулж буцаачихаад Москвад ирэн Элчин сайд дээрээ очлоо. Багш "Манай Баа­тархүү яг нэг жилийн өмнө олон улсын тэмцээнд оролцож аваргын төлөө барилдаж бай­гаад бэртсэн. Сая Гүржид болсон наадамд барилдаад гэмтлээ сэдрээчихлээ" гэв. "Барилдана гээд Монголоос гарсан юм" гэх чин үнэнээ дуулгавал бас буруудах гээд байдаг. Бид хоёрыг дагуулж Москвагийн Эрүүлийг хам­гаалах яамны дөрөвдүгээр газарт очин хүмүүстэй уул­зан хормын дотор бичиг хийл­гүүлээд өглөө. Багшийгаа "Сайн яваарай. Шавь нь хур­дан эдгээд очно оо" гэж хэлэн онгоцны буудал дээрээс үдэж өгөөд буцаад ганцаараа так­си­даж байгаа юм.


-Москваг сайн мэддэг байсан уу?


-Өө мэдэлгүй яахав. Моск­­­вагийн эмнэлэгт дөрвөн сар гаруй хэвтээд 1986 оны тавдугаар сард Буянт-Ухаа­гийн онгоцны буудал дээр суга таяагтай бууж байлаа.


-Хоёр жилийн дараа буцаад барилдсан гэдэг?


-1987 оны эхэнд бэрт­сэнээсээ хойш хоёр жилийн ойн дээрээ ирээд ерөнхийдөө гайгүй болсон. Бүтэн хоёр жилийн хугацаанд хэнд ч хэрэггүй болсон миний бие өөртөө л хэрэгтэй байхаар шийдэмгий зориглож 1987 оны зургадугаар сард их спорт­­доо эргэж ирсэн. На­майг хэн ч хүлээж авахгүй үе байсан. "Хоршоолол" нийгэм­лэг дээр очоод дасгалжуулагч О.Бахытад "Найз нь барил­дана" гэхэд ихэд гайхаж байв. Тэгээд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэм­цээнд оролцож -100 кг-д өрсөлдөгч бөх­тэйгээ болон өөртэйгээ дав­хар барилдсан. "Баатархүү чи хөлөө л бодно шүү. Хэрвээ дахиад нэг л хүчтэй муш­гиулах юм бол тэр чигээрээ бүрмөсөн дууслаа гэсэн үг" гэж цаг үргэлж өөр­төө сануу­лаад. Энэ муу хөл нь гэмтсэн амьтан. Зөөлөн барилдъя гэж хэн ч бодохгүй биз дээ.


-Тухайн жил чөлөөтийн улсын аваргын болзлыг долоо дахиа хангасан бай­даг. Медалийн тавцан дээр зогсох агшинд юу бодог­дож байв?


-"Баатархүү чи ямар ч байсан хөлтэйгээ үлдлээ. Өөрөө өөрийгөө дийллээ" гэж бусдад дуулдахаар шахам чангахан хэлсэн. Тэр жилийн чөлөөтийн Улсын аварга Мон­голын бүх ард түмний спар­такиадтай давхцаад. Болдын Жавхлантөгсийг ялж аварга болсон. Дараа жил нь ч бас Б.Жавхлантөгстэй үлдэж авар­­галав. Харин 1989, 1990 онд О.Бахыттай үлдэж тү­рүүлж байлаа.


-Таны үзүүлсэн нэгэн том амжилт 1983 онд Моск­ва хотноо болсон ЗХУ-ын (хуучнаар) бүх ард түмний VIII спартакиадын чөлөөт бөхийн нээлттэй тэмцээ­нээс хүртсэн мөнгөн медаль...?


-1989 онд Азийн тивийн аваргаас мөнгө, 1978, 1990 оны Азийн тоглолтоос тус бүр мөнгөн медаль хүртэж 1979 онд Дэлхийн залуучуудын анхны аварга болсон минь бас л түүхэн амжилт. Гэхдээ нэг л юмаар бахархдаг юм. Энэ нь таны хэлж байгаа ЗХУ-ын чөлөөт бөхийн нээлт­тэй тэмцээн. Энэхүү нэр хүндтэй наадамд тухайн үеийн манай чөлөөтийн од бо­лон гялалзаж байсан З.Дүв­чин, Д.Оюунболд, Б.Болд, Д.Баяраа, Д.Баатархүү гэсэн шилдэг таван тамирчин очиж оролцсон. Би замдаа чадвал ганц хоёр тойрог ба­рилдчих юм сан гэж бодож явлаа. Түүнээс медаль авна гэсэн ойлголт бидний хэнд маань ч төрөөгүй. Өөр тэмцээн бай­сан бол юм болно л доо. Тухайн үед манайхан Зөв­лөлтийн тамирчдаас яалт ч үгүй жийрхдэг байсан. Арга ч үгүй юм даа. Нэг жинд арван шилдэг тамирчнаа дасгал­жуулж байгаад хамгийн шил­дэг ганцыг нь тэмцээнд авч очдог том гүрэн болохоор. 22 орны тамирчин оролцлоо. ЦСКА-гийн цэнгэлдэх хүрээ­лэнд зургаан том дэвжээ зассан байв. Багш нар хөтөлж дэвжээнд аваачихгүй бол хаана юу байгаа нь ч мэдэг­дэхгүй. Эхний өдөр бужигнаад л өнгөрөв. Харин дараа өд­рийн үдээс хойш засагдсан дэвжээ цөөрч эхэллээ. Зур­гаагаас дөрөв боллоо, тэгээд хоёр, нэг болов. Тэгтэл би байж байдаг юм. Нэг үгээр хэлбэл Зөвлөлтийн бөхтэй аваргын төлөө үзэх гээд.


-Арай түрүүлчих юм биш байгаа гэж бодов уу?


-Ерөөсөө тийм бодол төрөөд айдас ч хүрэх шиг. Надад ахдах юм шиг санаг­даад. Оросын алдартай багш нар нь албаны хувцастай индэрт сууж байсан. Тэгтэл барилдааны өмнө Зөвлөл­тийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч олимпийн хо­шой аварга өнөө алдарт Иван Ярыкин индэр дээрээс буу­гаад ирчихсэн надтай барил­дах бөхийг загнаад зогсч байгаа нь харагдлаа. Ихэд сандарч байгаа даа гэсэн юм бодогдов. Ярыкан тэгж тэвдэх нь аргагүй юм. Арван жин тус бүрт аваргын төлөө өрсөл­дөхөөр үлдсэн 20 бөхийн 19 нь Оросын бөхчүүд. Гадны ганц бөх шалгарч үлдсэн нь би байсан.


-Танд аварга болчих боломж байгаагүй юу?


-Өрсөлдөгчөө нэг удаа мостонд оруулж заалыг тэр аяар нь долгилуулаад авлаа. Ёстой амийг нь чангаасан л даа. Гэхдээ 6:3 гэсэн онооны харьцаатай яалт ч үгүй ялагд­сан. Аварга болсон Петр Наниев тэр жилээ Тбилисийн тэмцээн, Европ, ЗХУ мөн дэлхийн аварга болсон. Ар­гагүй од нь гийчихсэн байлаа.


-Чөлөөт бөхөөр үзүүл­сэн амжилт хийгээд ха­рамс­лын тухай багагүй яри­лаа. Одоо үндэсний бөх рүү яриагаа хандуулъя. Та чинь 1979 онд начин болсон байх аа?


-Улсад анх зодоглосон жилээ Булганы Д.Амгаа заа­наар тав давж начин болсон. Зургаад Хад аваргад унасан юм. Мөн лут бяртай бөх байлаа шүү.


-Танд заан авах боломж байсан уу?


-Хэлж мэдэхгүй юм. 1983 онд Ховдын Мягмар заанаар тав давж цолоо баталсан. 1985 онд хэнд тэгж гэмтээгүй бол цолоо ахиулах боломж байсан л даа. Ер нь үндэсний бөх ч гэлтгүй чөлөөтөөр өөр олон дээд амжилт үзүүлэх бүрэн боломжтой байв.


-Үе тэнгийнхнээсээ үн­дэс­ний бөхөөр гарамгай авь­яастай бөх гэвэл хэнийг нэр­лэх үү?


-Жамцын Бор гэж гайх­маар амьтан байлаа. 1983, 1984 оны наадамд яаж барил­даад Ж.Мөнхбат, Ё.Ишгэн нарт унасныг бид мэднэ л дээ.


-Буугаад өгчихсөн гэж хэлэх гээд байна уу?


-Үүнийг Бороос өөрөөс нь асуусан нь дээр байх. Дам­дингийн Баяраа агсан бид "шадар гурав" байв. Найзын­хаа өм­нөөс харамсдаг юм. Тэр бүр хүнд заяамгүй гоц авьяас, тэгш бие хаа Ж.Борд заяасан. Ид гарч ирээд хоёр жил да­раалан долоогийн да­ваанд унан 1984 оны намар машины аваарт ороод өнгөр­сөн дөө. "Бор аваарт оржээ" гэж та­лийгаач Д.Баяраа маань санд­ран гүйж ирэхэд "Арай ч дээ. Наадам нь дөн­гөж эхэлж байсан юм шүү дээ" гэсэн харамсал төрж билээ.


-Чөлөөтөөр хамгийн сүүлд ямар тэмцээнд оролц­­сон бэ?


-1990 онд Улсын аваргын болзлыг арав дахь удаагаа биелүүлээд Бээжинд болсон Азийн XI тоглолтод оролцох эрх авсан. Өрсөлдөгч нараа хожоод аваргын төлөө Ираны бөхтэй барилдахынхаа өмнө дэвжээнд гарахгүй гэдгээ мэдэгдсэн.


-Яагаад тэр вэ?


-"Баатархүү чи их спор­тод өөрийн сэтгэлийн дууд­лагаараа ирээд ямар ч байсан цээжнийхээ гүнд бий болсон шарх сорвио эдгээж, өөрийгөө ялж чадлаа. Одоо боллоо" гэж өөртөө хэлээд зодог тайлахаа мэдэгдсэн юм. Багш нар маань ч хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Хоёр нүд­нээсээ нулимс дуслуулан бөхийн дэвжээгээ үнсчихээд дараа нь Азийн тоглолтын мөнгөн медалиа зүүж байлаа.

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөт бөх

Postby uundaa » Mon Sep 24, 2012 1:14 am

Ёстой уншаад баймаар сайхан ярилцлагууд байна даа. Баярлалаа
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Чөлөөт бөх

Postby 21Grams » Mon Sep 24, 2012 11:05 am

Сайхан хүмүүс байх юм аа. :mongol:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron