by Tomroo_Kop » Mon Oct 27, 2014 3:12 pm
Энэ Монголын Волейболын холбоо гэж МХХолбоо шиг ялзарчихсан газар байх шиг байна аа. Ерөнхий нарийн бичиг Бат-Энх гэж хүндтэй эрхэм хичнээн ч жил ажиллав. Дээр тв-гээр ярилцлага өгч байхдаа Морь Ганболдыг айхтар өмөөрч нэг холбоог /МВХ, МХХ/ бид 2 шиг удаан удирдаж байгаа хүн байхгүй гээд л бараг бахархаж ярьж байсан. Энэ нь салхи орохгүй байгаа гэдгээ л хэлээд байгаа л даа цаад утгаараа.
2 жилийн өмнөөс сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн гээд лигд ороогүй хүмүүсийг хамруулсан тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Анхны жил нь ч яахав. Урсгалаараа явсаар хэдэн тоглож байгаа хүмүүс нь бие биенээ үзэж байгаад л дууссан. Ядаж л спортын төв ордондоо болсоор байгаад дууссан. Өнгөрсөн зун манай байгууллага дангаараа баг бүрдүүлж энэ тэмцээнд орсон ч тэмцээний дундуур заалны асуудал яригдаж МУИС-н 4-р байрны спорт зааланд энэ тэмцээн болсон нэртэй өндөрлөсөн. Оролцсон багууд тэмцээнээ спортын төв ордон дээрээ явуулж дуусгая гэсэн шаардлага тавьсан ч зохион байгуулагчид хүлээж аваагүй. Спортын төв ордонд өсвөрийн улсын аварга шалгаруулах боскын тэмцээн болох учраас гэдэг хариугаар амаа таглуулсан гэсэн шуум сонсогдсон. Боксын өсвөрийн улсын аварга болон Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн. Эндээс л спортын холбоодын чанар чансаа, эрэмбэ нь мэдрэгдэж байгаа байх.
Энэ жилийн намрын тэргүүн шалгаруулах тэмцээнд эрэгтэй 7 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бол эмэгтэй баг оролцсонгүй. Уг нь эмэгтэй 3 баг мэдүүлгээ өгсөн ч тэмцээн зохион байгуулахад хангалтгүй гэдэг үндэслэлээр эмэгтэй багууд энэ удаагийн тэмцээнийг өнжсөн. Монголын Волейболын нүүр царайг эмэгтэй баг маань сүүлийн хэдэн жил тодорхойлж байгаа. Солонгос эзэнтэй, Солонгос дасгалжуулагч ур чадвар сайн тамирчидтай 2 ч багтай гээд бараг мэргэжлийн болгох гээд л нэг гадаад хүн дэмжиж байдаг. Гэтэл энэ хүний хөдөлмөрийг Холбоонийх нь идэвхгүй үйл ажиллагаа ингээд л баллаж хаячихсан.
Эрэгтэй багуудын хувьд ч тэр бас л бөөн асуудал. Тэмцээний явцад удирдамжаа өөрчилсөн нь зарим багуудад таалагдсангүй. Орон нутаг буюу Эрдэнэтээс оролцож байгаа Хангарьд Харх баг тэрхүү шийдвэрийг нь эсэргүүцэж тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж явж дундаас нь тэмцээнээ орхиж байх шиг байна. Хангарьд Хархын хувьд энэ тэмцээнд чухал ач холбогдол өгч Солонгос улсаас 2 легонэр тамирчин авчиран тэмцээнийг улам сонирхолтой болгож байсан юм. Гэх мэт Волейболын холбооны идэвхгүй, зохион байгуулалтгүй үйл ажиллагаанаас болж тухайн багийн эзэд хөрөнгө мөнгөөрөө, тамирчид нь олон сар бэлдсэн хөлс хүчээрээ хохироод л үлдэж байна. Хэдхэн жилийн өмнө Монголын сагсан бөмбөг, Волейбол 2-ын хөгжил нэг шатанд байсан бол одоо тэнгэр газар шиг ялгаатай болсоныг хүн бүр мэдэж байгаа. Энэ байдлаараа бол улам л хөгжил нь доройтож байрнаасаа хөдлөхгүй нь дээ хайртай спорт маань.
never forget you. YNWA!!!