Үндэсний баатар Луйс Суарезийн ертөнцөөр!!! Урагвайн Салто хотын нэгэн жижигхэн гудманд өдөр шөнөгүй л бөмбөг өшиглөж, ирээдүйд дэлхийн шилдгүүдийн нэг болохыг мөрөөддөг байсан бяцхан хүү бол Луйс Суарез юм. Харин одоо бол тэр Салтогоос төрсөн хамгийн алдартай нэгэн төдийгүй Европын шилдэг багуудын нэг болох Ливерпүүлийн амин сүнс нь болчихоод байна. Суарез юу эсийг үзсэн хүн. Түүний амьдрал алдар нэр, амжилт бүтээлээр дүүрэн. Гэхдээ бас сонирхолтой, бусдын дургүйцлийг хүргэсэн үйл явдлуудаар ч баялаг. Өрсөлдөгчөө хазаж, дайвдаж, ДАШТ-нд орж явсан бөмбөгийг гараагаа хааж, арьс өнгөөр доромжилсон хэрэгт унасан гээд Суарез олон ч муу зүйлтэй нэр холбогдож байсан. Гэхдээ эх орондоо бол тэр "Рацист" эсвэл булхайцагчийн дүрээр харагдадгүй. Тэдний нүдэнд Суарез үндэсний баатар, нүүр дүүрэн инээмсгэлэлтэй, авьяаслаг ирээдүйтэй залуу юм. Суарез нь аав Рофолдо, ээж Сандрагийнхаа 7н хүүхдийн нэг. Аав нь зөөгч харин ээж нь гэртээ хүүхдүүдээ харан амьдардаг байжээ.
-
Би багадаа байнга л хөлбөмбөг тоглодог байсан. 4 настайгаасаа л энд тэндгүй гүйж харайж явдаг байж билээ. Би бөмбөгтөй маш хурдан гүйдэг байсан бүр бөмбөггүй гүйдгээсээ ч хурдан. Манайх их олуулаа байдаг байсан болохоор хүссэн зүйлээ авхуулна гэдэг бараг л боломжгүй зүйл. Бид хангалттай мөнгөтөй байгаагүй. Эцэг эх маань хичээдэг байсан ч өдрийн хэрэгцээгээ л залгуулдаг байсан. Заримдаа мөнгөний асуудлаас болоод тэмцээн уралдаанд орж чадахгүй тохиолдлууд ч гардаг байлаа. Би багадаа өөрийн гэсэн гуталтай болохыг их мөрөөддөг байсан. Тийм ч болохоор ирээдүйд хүний гар хардаггүй, хүссэн бүхнээ өөрийн болгодог, сайхан амьдарлыг цогцлоохын тулд хичээх болсон. Урагвай голын эргээр байралдаг энэ хот нь гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн. Саравчинд цай ойчилсон шигээ сууж байдаг тайван иргэдтэйгээс гадна их халуун дулаан8 нөхөрсөг уур амьсгалтай газар. Гэхдээ Суарезийг дөнгөж 7 настай байхад нь аав нь ажилдаа тохируулан нүүх шийдвэрийг гаргаж, тэдний гэр бүл нийслэл Монтевидеог зорьсон юм. Энэ л шилжилт бяцхан хүүг хөлбөмбөгийн замналаа эхлүүлж алдартай тамирчин, саятан, үндэсний баатар бас үзэн ядагчдын золиос болгоход нөлөөлсөн гол хүчин зүйл. Түүний анхны гарааны талаар ээж нь ийнхүү дурсаж байна:
-Монтевидеод анх бид нүүж ирээд хүүдээ таарах багийг хайж эхлэсэн. Хүмүүс надад "Уррета"-г их санал болгодог байсан. Их мөнгөтөй хүмүүстэй газар л даа. Тэгээд би түүнийг дагуулаад очсон. Луйс хэдхэн хоногын дараа болсон нөхөрсөг тоглолтонд нь сэлгээнээс талбайд гарсан. Тухайн үед баг нь 2-0 ээр хожигдож байхад Суарез орж ирээд хэт-трик хийж багаа ялалтанд хүргэж байлаа. Ингэж хүү маань олны нүдийг булааж эхлэсэн дээ. 1998 онд Урагвайн хамгийн алдартай клуб "Насиональ"-ийн хайгуул Вилсон Пирез Суарезийн авьяас чадварыг олж харсан юм.
-Насандаа баймгүй их авьяас чадалтай хүү байсан болохоор тэр миний анхаарлыг дор нь л татсан. Тэр ухаалаг, хүмүүжил сайтай гайхалтай хүү байсан. Түүнийг мундаг тамирчин болно гэдгийг хэн л бол хэн хараад хэлэхээр байсан даа. Луйс хотдоо дасч, шинэ зүйлсийг сурч, сайн сургуульд орсон гээд карьераа сайхнаар эхлүүлж байсан ч аав нь эхнэр хүүхдээ хаяж явсанаар Суарезэд том дарамт ирсэн юм.
-Хэдийгээр аав маань биднээс салаад явсан ч бид 2ын харилцаанд асуудал байдаггүй. Тэр намайг үргэлж л дэмжиж, надтай холбоотой байдаг. Тухайн үед аав ээж 2 салахад гэр бүлийн амьдрал маань тун ч хэцүү болж ирсэн. Санхүүгийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч тэр. Ямарваа нэгэн юманд анхаарлаа хандуулах хэцүү байсан болохоор би хөлбөмбөгөө орхисон. Гэсэн ч тэр яваандаа эргэн багтаа нэгдсэн юм. Энэ талаар Пирез:
-Тэр хэцүү амьдралтай байсан. Тэр сэтгэл санааны хувьд хөлбөмбөгчин болоход бэлэн биш байсан. Гэхдээ энэ хүнд хэцүү хүүхэд нас нь түүнийг амжилтаар ангаж цангахад хүргэсэн. Учир нь Суарез сайхан амьдарлыг олж авахын тулд алдар нэрд гарах хэрэгтэйг ойлгосон юм. Гэхдээ Суарезэд эргэн ирэх амар байгаагүй. Тэр хүүхдийн баг дахь гарааны эрхээ алдаж, сэлгээнд сууж, өөрийн чадварын өчүүхэн хэсгийг л гаргадаг байлаа. Түүнд салалт ихээр нөлөөлж, авьяас чадлаа гаргахад нь саад болж байсан хэрэг. Өсвөр насны хүүхэд болсон хойноо ч тэр шоудаж, ууж, баарнаас хөөгдөн гарч асуудалд орсоор байлаа. Гэсэн ч тэр хөлбөмбөгөө орхиогүй. Өдөр нь тоглож, шөнө нь хичээлээ хийдэг байжээ. Ялангуя математикдаа тэр их сайн байсан гэдэг. Амьдарлынх нь энэ хүнд үед гэрэл гэгээ нэмсээр Софиа Балби Суарезийн ертөнцөд орж ирсэн юм. 13хан настай цайвар үстэй тэр царайлаг охинд Луйс хүү 15тайдаа дуралж өдий хүртэл түүнийг хайралсаар байна. Софиа бол түүнийг ойлгодог цорын ганц хүн.
-15тайдаа би өөрийн хайртай хүнээ олсон. Энэ нь намайг ухаажиж, хатуужихад хүргэсэн. Тэр л миний амьдралд хөлбөмбөг ямар чухал зүйл вэ гэдгийг ухаарахад хүргэсэн цорын ганц хүчин зүйл. Пирез тэр 2ийн үеэрхэл онцгой байсан гэдгийг мэддэг байжээ:
-Суарезийг жоохон байхад баг нь түүнд ихийг төлдөггүй байсан. Тийм болохоор Луйс гудамжнаас зоос цуглуулж байгаад найз охин дээрээ очоод хамтдаа юм авч иддэг байсан юм. Софиа бараг бэлтгэл болгон дээр л ирж түүнийг дэмждэг байсан. Суарез өөрийн ухаангүй л явдаг байсан даа/инээв/. Энэ бүхэн 2003 онд Софиаг Барселонаруу нүүх хүртэл л үргэлжилсэн. Ааваасаа салсан шигээ Суарез бас түүнээс хагацах хэрэгтэй болсон юм.
-
Софиа Испанид амьдрахаар явахад би дахин хөлбөмбөгийг орхисон. Гэхдээ би тэр үед нэг зүйлийг сайн ойлгосон. Юу ч болж байсан би энэ гайхалтай спортод өөрийгөө зориулах ёстой гэдгийг. Хайртай эмэгтэй дээрээ очихын тулд тэр Европлуу нүүх хэрэгтэй гэдгийг ухаарч, аль болох өөрийгөө харуулж, олонд танигдахыг хичээх болсон. Сан Еугениогийн эсрэг сэлгээнээс гарч ирээд 4 гоол хийсэн нь түүнийг гарааны эрхээ олж авахад тусласан. Энэ мөчөөс хойш зорилго тавин урагшлах болсон Суарез хүү дийлдэхээ больсон юм. Баг нь 3-0 ээр өрсөлдөгчөө буулган авчихаад байхад хүртэл тэр шүршүүрт уйлаад зогсож байсан удаатай. Учир нь тэр гоолдоогүй юм. Европын том багуудын харааг булааж, хайртай охин дээрээ очих хүсэл нь түүнийг ийнхүү удирдаж байсан хэрэг. Тэр үргэлж л том тоглолтууд, чухал дербинүүд дээр гоолдож хамгийн хэрэгтэй үед багтаа тусалдаг байжээ.
Мэргэжлийн тамирчны гараагаа эхлэсэн жилээ 27 тоглолтонд 10 гоол оруулсан амжилтаараа тэрээр мөрөөдлийн шилжилтээ хийх боломжтой болсон юм. Недарландын "Гронинген" клуб түүнийг багтаа нэгтгэхээр ирэхэд Суарезийн нэгэн том зорилго нь биелэх шиг л болсон. Гронингений менежер асан Роб Жанс Суарезийг авах болсон талаараа:
-Би Урагвайд өөр тамирчныг харчихаад байсан. Гэхдээ Суарез бидний анхаарлыг илүүтэйгээр татсан. Бид түүнд улайрч, аль болох хурдан гэрээ байгуулахыг хүсч байсан. Тэр бидний түүхийн хамгийн үнэтэй тамирчин болж тухайн үед багт нэгдсэн. Аз туршсан үйлдэл байсан ч үр дүнгээ гайхалтай өгсөн дөө. Тэр 800,000 еврогоор зарагдсан. Хэдийгээр Софиад ойртсон ч түүнд төрөлх Насионалаа орхих амар байгаагүй ээ. Насионалын менежер Густаво түүний талаар:
-Тэр энд удаан тоглоогүй ч багийн од нь байсан. Тэр Урагвайчуудын шүтээн байсан. Түүний нэрээр стадион нээсэн ч гайхахааргүй тийм л их хүндлэлийг хүлээчихсэн тамирчин байсан даа. Тэр хэдийд ч багтаа эргэн ирж, тоглолтыг нь үзэж, хүүхдүүдтэй уулзсан бай энэ нь гайхалтай байх болно. Түүнээс болоод Ливерпүүлийн фанат болсон хүмүүс энүүгээр нэг бий. Гронингенд хамт тоглодог байсан хамтрагч Эрик нь түүнийг анх Голландад ирсэн цагаас нь л мэдэх нэгэн.
- Хэний ч мэдэхгүй тоглогчид баг ийм өндөр үнийг хэлж авчирсан болохоор Суарез олны анхааралд байсан. Тэр анх Анлиар ч тэр Голландаар ч тэр ярьдаггүй байсан болохоор бид гар, биеийн хөдөлгөөнөөрөө л ойлголцдог байлаа. Алдаа авч, унаж, пеналт авдаг байсан нь хүмүүст нэг их таалагдадгүй байсан. Гэхдээ энэ нь түүний тоглолтын нэг хэсэг. Эхэндээ тэр тэмцэх хэрэгтэй болсон ч нэг л учрыг нь олсон хойноо өөрийгөө олонд гайхшруулж эхэлсэн. Гронинген тийм ч том клуб байгаагүй. Дундаж л баг байсан. Тэр Испани хэлээр ярьдаг залуустай их сайн найз байсны дээр тун удалгүй найз эмэгтэй нь түүний дэргэд ирсэн. Суарез ч Гронингенд эхэндээ хэцүү байсан гэдгийг хэлдэг:
-Эхэндээ надад их хэцүү байсан. Ойлголцож ч чададгүй байсан. Дээрээс нь Голландын лигт дасах том даалгавар надад ирсэн. Гарааны эрх авах бүр ч хэцүү байсан. Гэхдээ Софиа маань дэргэд ирчихсэн байсан болохоор надад арай дээр байсан. Би өөртөө өдөр бүр шантарч болохгүй гэдгийг сануулдаг байсан юм. Өөрийгөө харуулах боломж ирж л таараа гээд хүлээдэг байсан. Бэлтгэлээ шаргуу хийж, зорилгоо марталгүй урагшилсаар л байсан. Эцэст нь надад баг хожигдож байхад талбайд 10 минутыг өнгөрөөх боломж олдсон. Харин би гараад 2 гоол хийж нэг феналтын эрх авчирсан. Софиа бид 2 одоо хүртэл энэ тоглолтын талаар ярьдаг. Миний карьерийг оронгоор нь өөрчилсөн тоглолт. Софиагийн ирэлт Суарезэд маш эерэгээр нөлөөлсөн. Тэр дахин жаргалтай болж үүнийгээ ч талбай дээр харуулж байлаа. 29 тоглолтонд 10 гоол хийсэн нь лигийнхээ дундуурхан явдаг байсан Гронингений залуу одыг Аяаксын анхааралд өртүүлсэн юм. Аяакс түүнийг 3.5 сая еврогоор авах гэж хичээж байсан ч чадаагүй. Энэ наймааны хэрэгт Суарез өөрөө хошуу дүрж байсан нь хүмүүст төдийлөн таалагдаагүй. Гэхдээ тэд Суарезийг авах хүслээ орхилгүй 7.5 сая евротойгоор дахин санал тавин багтаа нэгтгэсэн юм. Ингээд тэр Амстердамыг зорьлоо.
-Лигтээ дасч бүх зүйл сайхан болж эхлэхэд надад Европын алдартай багуудын нэг Аяаксаас маш санамсаргүй дуудлага ирсэн. Тухайн үед би итгэж ч чадаагүй. Карьерийн маань маш том алхам. Мөрөөдөл биелэлээ л гэж бодсон. Мэдээж би шууд л юмаа цуглуулаад бодох санах зүйлгүйгээр Амстердамыг зорьсон. Голландад би ихийг сурсан. Амиа тоглогч байсан гэдэгтэйгээ санал нийлдэг. Харин Голландад ирээд би багийн тоглогч байхын үнэ цэнийг сайн мэддэг болсон. Ван Бастен надад довтлогч хүнд байх ёстой техникээс авхуулаад ихийг заасан. Үүнээс илүүтэйгээр би тэнд хэрхэн өөрийгөө удирдах ёстойг сурсан. Алдаан дээр, гоол дээр хэрхэн биеэ барих вэ гээл... Суарез өнгөрөгч ДАШТ-ий номер нэг дайсан болсон. "Гана"-ы эсрэг Ш8ийн тоглолтонд орж явсан бөмбөгийг гараараа хааж гаргасан нь түүнийг ингэж хэлүүлэхэд хүргэсэн юм. Энэ үйлдлийнхээ төлөө тэрээр улаан хуудас аван хөөгдөж, шүүгч гоолыг нөхөн өгөхөөр айлд пеналт заасан ч Ганачууд энэ боломжоо алдаснаар Суарез тоглолтын гол баатар болон хувирсан юм. Асамао Гяаныг пеналт алдахад нь баяраа тэмдэглэж гүйснийхээ төлөө тэр маш их шүүмжлэлд өртсөн. Гэхдээ цаг дуусахаас хэдхэн минутын өмнө багаа аварч хагас шигшээд оруулсан нь түүнийг үндэсний баатар болгосон юм. Тэр өөрийн нэр төрөөр эх орноо хамгаалсан нэгэн.
-Би ийм зүйл болсонд харамсаж явдаг. Гэхдээ миний оронд өөр ямар ч хөлбөмбөгчин байсан эх орныхоо төлөө яг л ижил зүйлийг хийх байсан болов уу. Бид ДАШТ-ий хагас шигшээн төлөө тэмцэж байсан. Надад гоолыг зогсоох боломж олдсон. Энэ талаар бодох цаг ч надад гараагүй. Би зүгээр л хаачихсан. Гяаныг алдахад нь баяраа тэмдэглэсэн эсэхээ ч ухаарах тэнхээгүй байсан. Зүгээр л сэтгэл хөдлөлөөс гарч байгаа зүйл шүү дээ. Энэ үйл явдлаас нээх удалгүй хүн хазсан нь Суарезийг дэлхий дахины анхааралд авчирсан гэж хэлж болно.
“Аяаксын Махчин” гарчигтай мэдээнүүд 2010 оны 11.21-ы Нидерландын сонин хэвлэлүүдээр дүүрэн цацагдаж байлаа. Учир нь PSV Eindhoven-ий эсрэг тоглолтонд болсон улаан хуудасны маргаан дээр Суарез айлийн хагас Баккалыг мөрнөөс нь хазаад авсан юм. Хазалтынхаа төлөө тэр 7 тоглолтын бан авсан.
-Мэдэхгүйм даа. Хормын дотор л болчихсон. Өмнө нь би хэзээ ч тийм үйлдэл хийж байгаагүй. Дараа нь бодоход дэмий зүйл хийснээ ухаарсан. Талбай дээр чи уурандаа эсвэл шарандаа яаж ч болно. Гол нь өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй. Энэ талаар тухайн үеийн Аяаксын менежер Пинкстер:
-Түүнд хэцүү байсаан. Тэр тоглохыг маш их хүсч байсан ч хорионд байсан. Мэдээж түүнд сайхан байгаагүй ч тэр дасах гэж хичээсэн. Тэр эхэндээ их тэвчээргүй нэгэн байсан. Шүүгчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байхаас эхсүүлээд асуудал байдаг байлаа. Үүнийгээ засахад түүнд хугацаа хэрэгтэй болсон. Гэхдээ энэ зангаа зассан хойноо тэр маргаангүй миний хамгийн сайн тамирчин болж чадсан. Тэр бол жинхэнэ ялагч. Тэр хожигдол гэгчийг тэвчиж чададгүй. Энэ зан нь л түүнийг хааяа улаан зурааснаас хэтрүүлчихгээд байдаг юм. Нэг тоглолтон дээр би түүнийг сэлгээнд үлдээсэн. Тэр дургүй байсан. Ууртай. Бүр гар барилгүй шууд л хувцас солих өрөөлүү явчихсан. Их бороо орж байсныг санаж байна. Би уурандаа шүхэрээ аваад л шидчихсэн. Дараа нь би түүнд Голландад ингэж аашилж болохгүй талаар, өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй талаар учирлаж тайлбарласан. Дараагын тоглолтонд нь бид тоглолт дуусахаас 10 минутын өмнө 3-1 ээр хожигдож байхад Суарез 2 гоол хийж баг маань 4-3 аар хожсон юм. Түүнд дутагдал байдаг ч тэр бол маргаангүй гайхалтай тамирчин. Пинкстер Суарезийн сайн менежер төдийгүй сайн найз нь байсан. 2009 онд болсон хуриманд нь ч оролцож байжээ.
-Ёстой том үдэшлэг болсон. Менюнээсээ эхлээл бүх зүйл нь өвөрмөц байсан. Бүх зүйл архидалтаар эхлээд дараа нь бүжиглээд тэгээд өглөөний цайгаа уусан. Сонин байгаа биз. Софиа Суарезэд маш эрхэм хүн нь. Магадгүй түүнээс өөр Луйсийг тайвшруулж, зөөлөлж чаддаг хүн байхгүй байх. Шийдэмгий байдал нь түүнийг тодорхойлох томоохон хүчин зүйл төдийгүй энэ нь түүнд сорилт болдог юм. Чи тоглолтоос нь л энийг нь харж болно. Тэр Аяаксд баатар байсан. Шилдэг мэргэн бууч, оны шилдэг тамирчин гээл. Хүн бүр л түүнийг хайралдаг байсан юм. Түүнийг айлийн тамирчныг хазахад эсрэг багийнхан хангалттай хор шарыг нь малтсан. Тийм болохоор Суарезийг талбайгаас орж ирэхэд нь би зэмлэхийг хүсэээгүй. Хоёулаа маргааш ярьнаа гээл орхисон. Саурезэд хожил л чухал. Гэхдээ хожихын тулд иймэрхүү үйлдэл гаргаад байж болохгүй. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Тэр ялахын тулд л энэ шугамыг давчихдаг байсан. Дэлхийн шилдгүүдийн нэг болох нь түүний том зорилго байсан болохоор тэр шүү дээ. Талбайн гадна тэр их хүмүүжилтэй залуу. Хэрвээ чи түүнтэй 3-т уулзахаар тохирсон бол тэр яг 3таа л ирнэ. Тэр их сайн цаг барьдаг. Суарезийг Эврагийн асуудалд ороход бид дотроо “Өө үгүй ээ Луйс минь” л гэж бодсон. Би түүнийг "Рацист" гэж ерөөсөө бодохгүй байна. Тэр зүгээр л ямар нэг зүйлийн төлөө улайрч байхдаа шугамаа давчихсан. Тэр Англиар сайн ярьдаггүй. Магадгүй зүгээр л юу хэлж байгаагаа мэдэхгүй тэр үг нь ямар хор хөнөөл дагуулахыг мэдэхгүй хэлчихсэн байх. Хуучин багийн анд Эрик нь ч Суарезийг ялахын төлөө л зүтгэдэгийг бусадтай адил батлан хэлж байна. Магадгүй энэ нь Суарезийн сул тал байх.
-Тэр зүгээр л хөлбөмбөгт ухаангүй дуртай. Хожигдол гэгчийг үзэн ядагч. Энэ нь л түүнийг заримдаа буруу зүйл хийлгэчихгээд байдаг юм. Тэр үүн дээрээ ажиллах хэрэгтэй. Гэхдээ тэр алдаагаа ухаарч чадах байхаа. Бан аваад байх нь түүнд лав таалагдахгүй нь мэдээж. Хазалт, гар бөмбөг, дайв, наймааны маргаан гээд Ливерпүүлд ирэхээсээ өмнө тэр олон асуудалд орчихсон байсан. Ирээд ч "Рацист" болсон нь олон хүнд таалагдаагүй. Гэхдээ түүний танилууд Суарезийг рацистийн дүрээр төсөөлж ч чадахгүй.
Роб Жанс /Гронинген/:
-Би итгэлтэй байна. Тэр яагаад ч рацист биш. Тэр их шүүмжлэлийн бай болж байна. Талбай дээр түүний шарыг малтах хүмүүс их байдаг. Тоглолтын дундуур тэр өрсөлдөгчөө айлгаж тоглодог. Гэхдээ яг хүнийхээ хувьд Суарез алт шиг нэгэн. Манай хүү саяхан төгсөөд Ливерпүүлд ирсэн юм. Тэр биднийг наашаа ирэхэд тусалж, найзуудтай нь цуг хүүг минь дагуулан тамирчидтай уулзуулсан. Мөн тоглолтын дараа өмсгөлөө түүнд өгсөн. Тэр ийм л хүн. Тус ч төдийгүй гэр бүлийн үнэ цэнийг сайн мэддэг нэгэн. Пирез /Насиональ/:
Луйс Рацист биш. Тэр хар найзуудтай. Түүнд ийм олон хамтрагчид байдаг. Тэдний дунд хэзээ ч асуудал гарч байгаагүй. Зүгээр Нигро гэдэг үг өөр өөрөөр хэрэглэгддэг юм байна гэж би дүгнэж байгаа. Энэ үг манай энд бол байнга л хэрэглэгддэг. Хэн ч үүнийг доромжлол мэтээр хүлээж авдаггүй. Пинкстер /Аяакс/:
-Минийхээр түүнд хэцүү байгаа. Гэхдээ тэр доромжлуулах тусам долоон бурхан од шиг гялалзах болно. Хүмүүс түүнийг муулж, шүүмжилж болно. Гэхдээ тэр буруу гэдгийг нь батлахын тулд улам их хичээнэ. Магадгүй энэ бүхэн түүнийг улам их хурцлах байх. Суарез өөрөө энэ талаар юу гэж бодож байгаа бол?
-Хөлбөмбөгчин л болсон хойно талбай дээр янз бүрийн л асуудалд орно. Гэхдээ энэ удаагынх том байсан. Хүмүүс надаа чи дэмий л маргаан үүсгэлээ гэж хэлж байсан. Би гэхдээ энийг нь нээх гүн гүнзгий хүлээж аваагүй. Мэдээ, шуумаас хол байж зүгээр л гэр бүлтэйгээ амарч, хөлбөмбөгтөө анхаарлаа хандуулж байсан. Гэсэн гэнэтхэн л намайг бандчихсан. Ямар ч нотолгоогүйгээр шүү дээ. Гэхдээ би дуугай л шийтгэлээ авсан. Учир нь энэ асуудалыг сунжруулах тусам надад, багт, фанатуудад төвөгтөй байх болно шүү дээ. Манай найзууд, гэр бүлийнхэн, багийнхан гээд бүгд энэ асуудалд хүлээцтэй хандсан. Учир нь тэд намайг яг ч тийм зүйл хэлээгүй гэдгийг мэдэж байгаа болохоор. Тийм болохоор надад уурлаад, бачимдаад байх шаардлага байгаагүй ээ.
Танд урьд нь ийм асуудал гарч байсан уу?
-Хэзээ ч үгүй. Урагвайд бага байхаас минь л өнгөт арьстай хүмүүс байдаг байсан. Шигшээ багт маань ч, Ливерпүүлд ч хар арьст найзууд, хамтрагчид зөндөө бий. Бидний дунд хэзээ ч үл ойлголцол байгаагүй. Голландад байхад ч гэсэн. Миний карьерт олон асуудал гарч байсан. Тамирчин хүн л болсон хойно ялалтын төлөө улайрч байхдаа алдаа гаргаж болно шүү дээ. Гэхдээ би ирээдүйд хийсэн гоол, үзүүлсэн амжилтаараа олонд дуурсагдмаар байна. Тэрнээс биш өрсөлдөгчөө хазаж, шигшээ багаа орж явсан бөмбөгийг гараараа хааж аварсан хүний дүрээр дуурсагдмааргүй байна. Өнгөрсөн явдлуудаас болоод таныг доромжилж, бүүлэх үзэгдэл нилээн гарч байгаа. Танд хэцүү байна уу?
-Үгүй ээ. Би аль хэдийнэ бүүлүүлээд сурчихсан. Үнэнийг хэлэхэд хүмүүс юу гэж хэлэх нь надаа огтхон ч сонин биш. Надад багтаа тусалж, гэр бүлээ хүн шиг авч явах л чухал байдаг. 2уулаа эргээд таны Ливерпүүл дэхь карьерийн чинь талаарх ярианд орий. Та ирэнгүүтээ л копуудын хүндэт дугаар 7г авсан. Энэ дугаар хэр их хүлээлт, дарамт дагуулах талаар ер нь бодож байсан уу?
-Анх бол би энэ дугаарын үнэ цэнийг утгаар нь ойлгоогүй явсан байна лээ. Гэхдээ одоо бол би Кенни Далглиш, Кевин Киган нар шиг агуу домгуудын талаар илүү ихийг мэддэг болсон. Тийм ч болохоор энэ гайхалтай дугаарын үнэ цэнийг алдагдуулахгүйн төлөө цаашдаа хичээх болноо. Ирэхээсээ өмнө та Торрестой хослон тоглох гайхалтай байх болноо гэж хэлж байсан. Харин Эль Ниньо таньтай зөрж таарсан. Энэ талаар?
-Ливерпүүл шиг топ багуудад гайхалтай тамирчид ирж л байдаг, явж л байдаг. Энд түүнээс гадна гайхалтай, дэлхийн класс тамирчид их бий шүү дээ. Жеррард, Рейна гээл.... Ливерпүүлд ирсэндээ би өөрийгөө азтайд тооцдог. Асар их баялаг түүхтэй энэ багийн нэгэн хэсэг байж, дэлхийн класс тамирчидтай мөр зэрэгцэн тоглож, боломжит цомуудын төлөө тэмцэнээ гэдэг өөрөө гайхамшиг. Өнөөдрийн амьдарлыг би бүхий л насаараа мөрөөдөж ирсэн. Надад сайхан карьер, сайхан гэр бүл байна. Эхнэр бид 2 хөөрхөн охиноо өлгийдөн авснаар өөр нэг ертөнцөд хөл тавих шиг л болсон. Охин маань бидний амьдралд аз жаргал, баяр баясгалан нэмсэн. Тэд маань өдөр бүр надад урам зориг өгч байдаг. Тэднийхээ төлөө мөн багийн фанатууд, намайг дэмждэг бүх хүмүүсийн төлөө би улам их хичээж, шаргуу ажиллах болноо. Түүний амьдарлын талаарх видео:
http://www.youtube.com/watch?v=gMT97KxmH3Y&feature=player_embedded
http://www.youtube.com/watch?v=bwG4svmhvJI 1999 онд буюу Суарезийн 12той байхдаа орж байсан телевизийн нэвтрүүлэг...
Эх сурвалжууд:http://www.dailymail.co.uk/sport/football/article-2099525/The-Luis-Suarez-story-The-making-hero.html http://www.dailymail.co.uk/sport/football/article-1367750/Luis-Suarez-Liverpool-No-7-shirt-biting-handball.html http://www.liverpoolfc.com/news/latest-news/luis-suarez-the-first-interview http://forums.thisisanfield.com/index.php?/topic/15379-luis-suarez-interview/ http://liverpoolreds.livejournal.com/677333.html http://www.dailymail.co.uk/sport/football/article-2076827/Luis-Suarez-history-Otman-Bakkal-Uruguay-v-Ghana-handball-World-Cup.html http://www.luissuarez.co.uk/en/biografia-en