Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Mon May 07, 2012 4:55 pm

Хөнгөн жинд ч бас 32 гэдэг бол нас шүү... Гэхдээ Монгол хүний онцлог гэж нэг юм бий дээ уг нь...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby 1220 » Mon May 07, 2012 5:36 pm

hosko wrote:Хөнгөн жинд ч бас 32 гэдэг бол нас шүү... Гэхдээ Монгол хүний онцлог гэж нэг юм бий дээ уг нь...

32 бол амжилт гаргах л нас. Хамгийн гол нь Намбад аз дутаад байгаан. Тэрнээс биш бүгд байгаан. Анх 2004 олимпоор яг барилдааныг нь сайн харсан. Өмнөх жилийн дэлхийн аваргийн мөнгөтэй гарыг жинхэнэ элэглэж байсан. Тэр нь бас болоогүй Ираны бөх шүү. Дараа нь тэр Солонгост луйвардуулсан л болохоос. Тэгээгүй бол найдвартай медаль дээр байсан. Харин 2008 онд Бесик Кудуховыг ялж яваад гэнэдсэн болохоос. Яг энэ жингийн алдарт Дмитрий Йорданов, Намик Абдуллаев зэрэг бөхчүүд өдий насан дээр жинхэнэ бужигнуулж байсан даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөт бөх

Postby Цоомоо » Mon May 07, 2012 5:46 pm

2004 онд нэг хэсэгт орж барилддаг байлаа.
Тэгээд эхлээд оноогоор ялагдаад, дараа нь цэвэр ялаад.
Тэгээд боломжоо үгүй хийсэн, хэсгээсээ гарч чадаагүй.
Хэрэв цэвэр биш, зүгээр оноогоор ялсан бол хожлын оноонууд тэнцээд, хөлбөмбөгөөр бол бөмбөг тоолох шиг нөхцөл үүсээд хэсгээсээ гарах байсын.
Өөрөөр хэлбэл, Намбаг хожсон гар 3 оноо, Намба оноогоор хожигдсон гээд 1 оноо, дараа нь Намба цэвэр ялсан гээд 3 оноо, нөгөө цэвэр хожигдсон нь 0 оноо, нөгөө 2 нь хоорондоо барилдахад Намбад хожигдсон гар нь хожоод 3 оноотой, нөгөөх нь 1...

Тэгээд барилдааны оноо биш, хожлын оноогоор дүн гарахад бүгдээрээ 1 хожил, 1 хожигдолтой боловч хожлын оноогоороо хамгийн бага нь буюу Намбад цэвэр ялагдсан нөхөр хасагдаад, нөгөө Со нь манай хүнтэй адил ресалттай ч хоорондын барилдаанд хожсоноороо гарч байсын...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Чөлөөт бөх

Postby Цоомоо » Mon May 07, 2012 5:49 pm

Эндээс тодорхой харагдана.
Тэр Иранд л ганц оноо өгчихсөн бол хэсгээсээ гарчих байсын.
Image

Uploaded with ImageShack.us
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Mon May 07, 2012 6:11 pm

Энэ балай дүрэм байсан шүү, цэвэр ялсан хүнд нэг илүү оноо ч юм уу өгөхгүй. Цэвэр ялсны ашиг гэж байхгүй шүү..,
Одоо ч гэсэн дээ чөлөөтийн дүрэм нэг хачин болцон, уг нь бараг хэвтээ барилдаангүй шахуу болцон манайхан сайн барилдаж болохоор байгаан, даанч манайхан тэгж сайн амжилт гаргахгүй юм. Гэхдээ ч хэдэн жилийн өмнөхийг бодвол сүүлийн ганц хоёр манайхан өсөөд л байх шиг байна.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sat May 12, 2012 9:11 pm

Сая 63 кг-ын финал үзлээ Батцэцэг гавьяат ч гоё цэвэр тавилаа даа тэр мушгидаг мэxийг сайн xийx юмаа одоо тэгээд олимпод xэнийг нь явуулаx болоо 84 -ын Үйтүмэн бас сайн барилддаг юм бна аа Өсөxбаатарыг юм болгоxгүй бна лээ шүү Мандаxнаран яасан юм бол доор xожигдсон юм байxдаа Нэмэxээ сайн бналээ уг сүүлийн эрx олгоx тэмцээнд Нэмэxээг явуулаxгүй...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby uundaa » Sun May 13, 2012 7:41 am

Батцэцэг бол харж харж байгаад л ганц мушгиж байналээ. Насанбурмаа сүүлд яарч яваад шал дэмий юманд явчихсан даа. Гэснээс Наранбаатар гавьяат 60 луу орж ирээд сайхан хожигдож байна лээ дээ.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Чөлөөт бөх

Postby Khosoo » Sun May 13, 2012 12:54 pm

Наранбаатар улсын аваргад 2008 онд л нэг түрүүлж байсан юм байналээ. Өөр түрүүлж үзээгүй.

Мандахнаран 66 кг-д үзнэ гэсэн.

Үйтүмэн бүр цоорчихлоо шүү. Өсөхбаатарыгаа зовох юмгүй ялж байналээшд
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sun May 13, 2012 1:14 pm

Наранбаатар тэгээд улсын аваргаар яг жиндээ барилддаггүй, дан жин өгсөж барилдаад 60-ыхаа лидерүүдийг хусчихаад аваргын төлөө хөнгөхөн ялагдчихдаг.

Лхавгадорж 74-д мөнгө авчихсан байсан, огцом жин нэмжээ, Өнөрбаттай хэр үзэж байна, уг нь Наранбаатарыг ганц гаргаадгүй хүн байсан даа.

Одоогийн чөлөөт ч тэгээд бараг сумо болчихсон байна лээ дээ, техник энэ тэр нээх хэрэггүй, бяртай сайн хөлөө хамгаалж чаддаг хүн бол 2 минут тас хамгаалж байгаад л шодоод ялах боломжтой азны тэмцээн болчихсон. Эсвэл талбайн захад ганц түрээл оноо. Сүрхий техник энэ тэр бол шаардахгүй болчихсон, бараг сонгомолтойгоо төстэй.

Манайхны чөлөөтөд муу байгаа ч энэ дүрэмтэй холбоотой л гэж боддог, монголчууд бол нээх хурд байхгүй, бяр гээд нээх айхтар юм байхгүй, техник гайгүй, гол нь мэх хийж барилддаг, Цогтбаяр, Ооска, Наранба, Батзориг гээд бүгд техникээр зодож барилддаг байсан.

Одоо бол оросын бөөн бага ястнууд бүх оронд оччихсон, бярдсаар байгаал хусдаг болчихож.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Бїх ард тїмний их наадам

Postby champion » Thu May 24, 2012 8:37 am

Мандахнаран ч Батзоригт юм болохгїй байна лээ. тэгээд ер нь Батзоригыг дийлэх хїн 66д алга аа Монголд. тэхээр залуучууд амжилт їзїїлнэ гэдэг худлаа. харин 55д Бэхбаярыг їнэхээр биширлээ. 16 оны олимпоор Бэхбаяр бол найдвартай даа. хурд, хїч, тэсрэлт, техник, мэдрэмж, сэтгэл зїй гээл бїх юм байна аа тэр хїїхдэд...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Thu May 24, 2012 8:47 am

Батзоригыг ялдаг хїїхэд бол їндэсийн хїїхэд л дээ. Гавьяат 60д бярдуулж байна лээ шїї...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Thu May 24, 2012 8:48 am

Батцэцэг Насанбурмаагаас илїї юм байна лээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Thu May 24, 2012 8:49 am

Одоо нээрээ сорил хийнэ гээд байх шиг байсан. Тэгвэл 55д тэр Бэхбаяр бол зоолттой тїрїїлнэ шїї. Амархїїгээр бол сая наадчиж байна лээ ш д. Єнгєрсєн жил гавьяатыг бас хожсон...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Sat May 26, 2012 1:24 pm

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн Японы Токио хотод болох билээ /05.26-нд/. Тэгвэл өчигдөр уг тэмцээний сугалаа гарсан байна. Туркийн Стамбулд болсон ДАШТ-д эхний найман байр эзэлсэн баг “Дэлхийн цом”-ын төлөө өрсөлдөх юм. “А” хэсэгт зохион байгуулагч Япон, мөн АНУ, Хятад, Украйны шигшэээ багтжээ. Харин “В” хэсгийг манай улсын бүсгүйчүүд тэргүүлж байгаа бөгөөд тэдэнтэй Канад, ОХУ, Азербайжаны баг нэг хэсэгт таарлаа. Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлж 48 кг-д Э.Нарангэрэл, 51 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 55 кг-д С.Бямбацэрэн, 59 кг-д Т.Мөнхтуяа, дэлхийн аварга, С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт О.Насанбурмаа, 72 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг нар оролцож байгаа юм.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby indie » Sun May 27, 2012 3:40 am

Өнөөдөр Хари Рамын гран при-г очиж үзлээ.Манай 120-н нөхөр хэрэг алгаа хэхэ.Ямар ч оролдлогогүй зүгээр зогсож байгаад л нухуулсан.Уг нь тэр солонгос нөхөр нь ч муу юм байна лээ.60-д үзсэн нь ч гэсэн хамгаалалт нь их муу хайнга оноонууд алдаж байгаад хагас шигшээд энэтхэгт хожигдсон,хажууд сууж байсан халтрууд над руу орилоод их л дургүй хүрлээ.
indie
 
Posts: 238
Joined: Tue May 05, 2009 2:34 am
Location: 40000-т

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sun May 27, 2012 1:04 pm

Эмэгтэйчүүдийн дэлxийн цомд манайx эмэгтэйчүүд 6 байрт оржээ манай бөxчүүдээс Отгонцэцэг л ганцаараа бүx өрсөлдөгчөө ялсан бна...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Jun 21, 2012 9:06 am

Олимпод орох тамирчдын нэрээ зарлаагүй юу.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Jul 16, 2012 11:41 am

Зарласан шїї дээ. 63-д Насанбурмаа биш Батцэцэг явахаар болсон. бусад нь хэвээрээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Jul 16, 2012 11:49 am

“Лондон-2012” –д оролцох чөлөөтийн тамирчдын нэрс гарлаа

Өчигдөр МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурал болж “Лондон-2012” Зуны нолимпийн аадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох бүрэлдэхүүн, тамирчдын нэрсийг эцэслэн гаргалаа. ДАШТ болон сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх авсан 8 бөхөөс эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өөрчлөлт оруулж Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд дэлхийн аварга Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпийн наадамд барилдуулах шийдвэр гаргажээ.

Монголын чөлөөт бөхийн багийн дарга

Лхагвагийн Чинбат МЧБХ-ны ерөнхийлөгч

Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч

Ганхуягийн Бат-Эрдэнэ МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

Монголын чөлөөт бөхийн багийн гишүүд

Долгорсүрэнгийн Дагвадорж МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, японы мэргэжлийн

сумогийн Ёкузано их аварга, Хөдөлмөрийн баатар,

Гавьяат тамирчин

Хадбаасангийн Бат-Эрдэнэ МЧБХ-ны дэд ерөнхийлөгч

Олимпийн наадамд оролцох дасгалжуулагчид

Арслангийн Цэдэнсодном Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,

Гавьяат дасгалжуулагч, олимпийн наадамд 3 дахь удаагаа

дасгалжуулагчаар оролцож байна.

Бямбаринчингийн Баяраа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олимпийн

наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Цэндийн Баярсайхан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олимпийн

наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Зэвэгийн Дүвчин Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат

тамирчин, Гавьяат дасгалжуулагч, Олимпийн

наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна,

өмнө нь 1980, 1988 онуудад олимпийн наадамд

тамирчнаар 2 удаа, “Найрамдал-84” тэмцээнд оролцсон.

Түмэндэмбэрэлийн Сүхбаатар

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат

дасгалжуулагч, Олимпийн наадамд 2 дахь удаагаа

дасгалжуулагчаар оролцож байна, өмнө нь 1988 онд

олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан.

Олимпийн наадамд оролцох шүүгч

Цэрэндагвын Сэрээтэр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн

шүүгч, өмнө нь 2008 онд олимпийн наадамд

дасгалжуулагчаар оролцож байсан.

Багийн эмч

Чулууны Насанбат БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны дарга,

олимпийн наадамд 5 дахь удаагаа эмчээр оролцож байна.

Мягмарсүрэнгийн Саранцацрал

БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны эмч-илээч

олимпийн наадамд анх удаагаа оролцож байна



Олимпийн наадамд барилдах бөхчүүд

Эрэгтэй

Баяраагийн Наранбаатар

1980 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин.

Бүх ард түмний спортын наадмын 3 хүрэл медальтай, улсын хошой аварга. ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай, оюутны дэлхийн аварга, Оюутны универсиад наадмын аварга, Дэлхийн цомын төлөө тэмцээний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай.

“Монгол говь” тэмцээний хошой аварга, Болгар улсад болдог Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн, Иран улсад болдог Тахтийн цомын төлөө тэмцээн, ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, ХБНГУ-д болдог олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 7 удаа, Азийн наадамд 2 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд 3 дахь удаагаа оролцож байна. 55 кг-ийн жинд барилдана. Дасгалжуулагч нь Бямбаринчингийн Баяраа, Арслангийн Цэдэнсодном



Пүрэвжавын Өнөрбат

1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, “Хасу-Мегаватт” клуб болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер

Бүх ард түмний спортын наадмын аварга, улсын хошой аварга, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний алт, залуучуудын тэмцээний мөнгө, хошой хүрэл, насанд хүрэгчдийн тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд хоёр удаа, Азийн наадамд оролцсон.

Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 74 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Цэндийн Баярсайхан, Арслангийн Цэдэнсодном

Оргодолын Үйтүмэн

1989 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер цол.

Бүх ард түмний спортын наадмын болон залуучуудын улсын аварга.

Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, дасгалжуулагч нь Зэвэгийн Дүвчин, Арслангийн Цэдэнсодном.

Жаргалсайханы Чулуунбат

1984 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, “Сүлд” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, Улсын начин.

Өсвөр үеийн УАШТ-нд алтан медаль, залуучуудын УАШТ-нд мөнгө, хүрэл медаль, Бүх ард түмний спортын наадамд алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд мөнгө, 3 алтан медаль авсан.

Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл, Ази тивийн элсний аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээн, “Mongolia Open 2012” тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 3 удаа, Азийн наадамд оролцсон.

Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 120 кзг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Бямбаринчингийн Баяраа, Арслангийн Цэдэнсодном

Эмэгтэй

Даваасүхийн Отгонцэцэг

1990 онд Дархан-Уул аймагт төрсөн, “Мегастарс” клуб болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер.

Бүх ард түмний спортын наадмын хошой аварга, насанд хүрэгчдийн болон залуучуудын УАШТ-нд тус бүр 4 удаа, өсвөр үеийн УАШТ-нд 3 удаа түрүүлсэн.

ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай.

И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээн, ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 4 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 48 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, Арслангийн Цэдэнсодном

Сүндэвийн Бямбацэрэн

1990 онд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, “Аварга” биеийн тамирын дээд сургууль болон болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер.

Бүх ард түмний спартакиадын аварга, УАШТ-ний мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, мөнгөн медальтай.

Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, АНУ-ын Нью-Йорк хотод болдог “Holiday International Wrestling Open” олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд оролцож байсан.

Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 55 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Юрагийн Гандолгор, Арслангийн Цэдэнсодном

Соронзонболдын Батцэцэг

1990 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, “Хилчин” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирччин.

Бүх ард түмний наадмын алт, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ний хошой алт, хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, Хүүхдийн спортын наадмын алт, өсвөр үеийн УАШТ-ний мөнгөн медальтай.

ДАШТ-ний аварга, Азийн тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай.

“Mongolia Open 2012” тэмцээний аварга, ДАШТ-нд 2 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна. 63 кг-ийн жинд барилдана. Дасгалжуулагч нь Зэвэгийн Дүвчин, Арслангийн Цэдэнсодном

Очирбатын Бурмаа

1982 онд Улаанбаатар хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин. Гавьяат тамирчин.
Бүх ард түмний спортын наадмаас 2 хүрэл, алтан медаль, УАШТ-нээс мөнгө, 6 алтан медаль авсан.
ДАШТ-ний мөнгөн медальтай, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр 3 мөнгө, хүрэл медальтай.

Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн, Румын улсад болдог олон улсын тэмцээн, Ясир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээн, Энэтхэг улсад болдог Хари Рамын нэрэмжит “Гранд-При” олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 5 удаа, Азийн наадамд 2 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна, 72 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Арслангийн Цэдэнсодном

Нөөц тамирчин

Очирбатын Насанбурмаа

1989 онд Улаанбаатар хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин.

Бүх ард түмний спортын наадмын алт, хошой мөнгөн медальтай, улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд 4 удаа, залуучуудын тэмцээнд 3 удаа, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа түрүүлсэн.

ДАШТ-ний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Дэлхийн цомын төлөө тэмцээний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл, ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай.

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн, Турк улсад болдог Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 5 удаа оролцжээ.

Дасгалжуулагч нь Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Арслангийн Цэдэнсодном

МЧБХ, Д.Өлгийсайхан
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Wed Jul 18, 2012 3:49 pm

За энэ чєлєєт бєхийн холбоо юу л болоод байна даа. Басхїї гуайг аньчихсан одоо Насанбурмааг уйлуулаад Батцэцэгийг авч яваад бєєн л юм болж байх шиг байна...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Олимпод оролцох тамирчид

Postby champion » Mon Jul 23, 2012 12:20 pm

Лондон хотод болох зуны олимпийн ХХХ наадмын эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн тэмцээнд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах дөрвөн тэмцээнээс эрх авсан бөхчүүд, тэрчлэн олимпийн наадмыг зохион байгуулагч улсад олгосон гурав, цагаан хуудсаар дөрвөн бөх нэмэгдэж, чөлөөт бөхийн төрөлд оролцох 133, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд оролцох 76, сонгомол бөхийн төрөлд оролцох 136 бөх нийт 345 бөхийн нэрс бүрэн гарчээ.

Эрэгтэй:

55 кг

1. Жамал Отарсултанов, Jamal Otarsultanov /ОХУ, европийн 3 удаагийн аварга/
2. Радослав Маринов Великов, Radoslav Marinov Velikov /Болгар, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, хошой мөнгөн медальт/
3. Хассан Рахими, Hassan Rahimi /Иран, ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн аварга/
4. Даулет Ниязбеков, Daulet Niyazbekov /Казахстан, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
5. Михран Жабурян, Mihran Jaburyan /Армян/
6. Сэм Хазенвикль, Sam Hazewinkel /АНУ, Пан Америкийн аварга, оюутны дэлхийн аварга /сонгомолоор/
7. Ибрагим Фараг Абдулхаким Мохамед, Ibrahim Farag Abdelhakim Bohamed /Египет/
8. Наателе И.Шилимела, Naatele Shillimela /Намиб/
9. Дэвид Трэмплей, David Tremblay /Канад/
10. Брэндон Эскобар, Brandon Escobar /Гондурас/
11. Амит Кумар, Amit Kumar /Энэтхэг, азийн аварга/
12. Шиничи Юмото, Shinichi Yumoto /Япон/
13. Владимир Хинчегашвили, Vladimer Khinchegashvili /Гүрж/
14. Ахмет Пекер, Ahmet Peker /Турк, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
15. Кинг Ил Янг, Kyong Il Yang /БНАСАУ, дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
16. Дульшод Маншуров, Dilshod Mansurov /Узбек, ДАШТ-ний хошой алт, хүрэл медальт/
17. Жин Чол Ким, Jin-Cheol Kim /БНСУ, азийн аварга/
18. Баяраагийн Наранбаатар, Bayaraa Naranbaatar /Монгол, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, универсиад наадмын аварга/
19. Николай Ноев, Nikolay Noev /Тажик/


60 кг

1. Бесик Кудухов, Besik Kudukhov /ОХУ, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний мөнгө, 4 алтан медальт, европийн аварга/
2. Франклин Гомес Матос, Franklin Gomez Matos /Пуэрто-Рико, ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Кеничи Юмото, Kenichi Yumoto /Япон, олимпийн наадмын болон ДАШТ-ний хүрэл медальт/
4. Дуарен Зюмагазиев, Dauren Zhumagazyyev /Казахстан, ДАШТ-ний болон Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт/
5. Диднер Паис, Didier Pais /Франц/
6. Малхаз Малхаз, Malkhaz Zarkua /Гүрж/
7. Хассан Мадани, Hassan Madany /Египет/
8. Фарзад Тараш, Farzad Tarash /Австрали/
9. Ювлус Бонне Родригес, Yowlys Bonne Rodriguez /Куба/
10. Гулерьмо Торрес Сервантес, Guillermo Torres Cervantes /Мексик/
11. Масуд Махмуд Эсмаэль Пооржоубари, Masoud Mahmoud Esmoeil Poorjouybari /Иран/
12. Йогешвар Дут, Yogeshwar Dutt /Энэтхэг, азийн аварга/
13. Тогрул Аскеров, Toghrul Askerov /Азербайжан, ДАШТ-ний мөнгөн медальт, европийн аварга/
14. Анатолий Илларинович Гуйдя, Anatoli Ilarinovitch Guidea /Болгар, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга/
15. Жонг Мун Ри, Jong Myong Ri /БНАСАУ, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/
16. Сенг Чул Ли, Seung-Chul Lee /БНСУ/
17. Колеман Скотт, Coleman Scott /АНУ/
18. Василь Федоришин, Vasyl Fedoryshin /Украин, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга/
19. Тим Шлейчер, Tim Schleicej /ХБНГУ/


66 кг

1. Мехди Тагави Кермани, Mehdi Taghavi Kermani /Иран, дэлхийн хошой аварга, азийн аварга/
2. Тацухиро Йонимицу, Tatsuhiro Yonemitsu /Япон, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
3. Ливан Лопез Азкуй, Livan /Lopez Azcuy Куба, ДАШТ-ний хүрэл медальт/
4. Жабриал Хасанов, Jabrayil Hasanov /Азербайжан, ДАШТ-ний хошой хүрэл медальт, европийн аврага/
5. Алан Гогаев, Alan Gogaev /ОХУ, ДАШТ-ний мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ний болон европийн аварга/
6. Леонид Анатольевич Базан, Leonid Anatolievich Bazan /Болгар/
7. Омар Ахмед Абду, Omar Ahmed Abdou /Египет/
8. Х.Бен Алаеш, N.Ben Alayech /Тунис/
9. Хайслан Гарсиа, Haislan Garcia /Канад/
10. Жаред Фрайер, Jared Frayer /АНУ/
11. Ихтияр Наврузов, Ikhtiyor Navrizov /Узбек, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
12. Акжурек Танаторов, Akzhurek Tanatorov /Казахстан/
13. Али Шабанов, Ali Shabanov /Болгар/
14. Давид Сафаян, Devid Safayan /Армян/
15. Сушил Кумар, Sushil Kumar /Энэтхэг, олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ний алт, хүрэл медальт, азийн аварга/
16. Отар Тушишвили, Otar Tushishvili /Гүрж, олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/
17. Андрей Квятковский, Andrey Kvyatkovskyy /Украин/
18. Залимхан Юсупов, Zalimkhan Yusypov /Тажик/
19. Салех Рамазан Шахин, Saleh Ramazan Shahin /Турк, олимпийн аварга/


74 кг

1. Жордан Барроус, Jordan Burroughs /АНУ, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, 2011 оны Пан Америкийн наадмын аварга/
2. Садех Саед Гударзи, Sadegh Saeed Goudarzi /Иран, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, азийн аварга/
3. Ашраф Алиев, Ashraf Aliyev /Азербайжан, ДАШТ-ний хүрэл медальт/
4. Давид Хуцишвили, Davit Khutsishvili /Гүрж, ДАШТ-ний хүрэл медальт /
5. Рикардо Робертти Морено, Ricardo Robertty Moreno /Вэнэсуэль/
6. Абдулхаким Шапиев, Abdulkhakim Shapiyev /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
7. Августо Мидана, Augusto Midana /Гвиней-Биссау/
8. Билел Оюечтати, Bilel Ouechtati /Тунис/
9. Матт Жентри, Matt Gentry /Канад/
10. Франсиско Солер Танго, Francisco Soler Tanco /Пуэрто-Рико/
11. Сослан Тигиев, Soslan Tigiev /Узбек/
12. Сошике Такатани, Sohsuke Takatani /Япон/
13. Денис Царгуш, Denis Tsargush /ОХУ, дэлхийн болон европийн хошой аварга/
14. Кирилл Стойчев Терзиев, Kiril Stoychev /Болгар, олимпийн наадмын хүрэл медальт/
15. Пүрэвжавын Өнөрбат, Purevjaviin Unurbat /Монгол, залуучуудын ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт/
16. Габор Хатос, Gabor Hatos /Унгар, ДАШТ-ний хүрэл медальт/
17. Чонгуао Шанг, Zhang Chongyao /БНХАУ, азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт/
18. Нарсингх Панчам Ядав, Narsingh Yadav /Энэтхэг/
19. Олег Моцалин, Oleg Motsalin /Грек/


84 кг

1. Шариф Шарифов, Sharif Sharifov /Азербайжан, дэлхийн аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
2. Ибрагим Алдатов, Ibragim Aldatov /Украин, ДАШТ-ний алт, хошой мөнгө, хүрэл медальт/
3. Дато Марсагишвили, Dato Marsagishvili /Гүрж, ДАШТ-ний хүрэл медальт/
4. Anzor Urishev, Анзор Уришев /ОХУ, европийн хошой аварга/
5. Жейкоб Эрберт, Jake Herbert /АНУ/
6. Арманд Звирбулис, Armands Zvirbulis /Латви/
7. Милигу Ахмед, Miligy Ahmed /Египет/
8. Андрей Адибо Дик, Andrew Adibo Dick /Нигер/
9. Хумберто Галлардо Мартинес, Humberto Gallardo Martinez /Куба/
10. Жайме Эмпиналь, Jaime Espinal /Пуэрто-Рико/
11. Есхан Насер Лашгари, Ehsan Naser Lashgari /Иран, азийн хошой аварга/
12. Заурбек Сокиев, Zaurbek Sokhiev /Узбек/
13. Гажимурад Нурмагомедов, Gadzhimurad Nurmagomedov /Армян/
14. Ибрагим Болукваси, Ibrahim Bolukbasi /Турк/
15. Роберти Диаз, Robertti Diaz /Вэнэсуэль/
16. Сослан Гатциев, Soslan Gattsiev /Беларусь/
17. Ермек Байдушов, Yermek Baiduashov /Казахстан, Азийн наадмын хүрэл медальт/
18. Юсуп Абдусаламов, Yusup Abdusalomov /Тажик, олимпийн наадмын болон ДАШТ-ний мөнгөн медальт/
19. Оргодолын Үйтүмэн, Orgodol Uitumen /Монгол/


96 кг

1. Реза Мохаммед Али Яздани, Reza Mohammad Ali Yazdani /Иран, ДАШТ-ний алт, мөнгө, хошой хүрэл медальт, азийн аварга/
2. Серхат Бальчи, Serhat Balci /Турк, ДАШТ-ний мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /
3. Жакоб Стефен Вагнер, Jacob Stephen Varner /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт /
4. Руслан Шейков, Ruslan Sheikhov /Болгар, ДАШТ-ний хүрэл медальт/
5. Тамираз Тигиев, Taimuraz Tigiyev /Казахстан, олимпийн наадмын мөнгөн медальт/
6. Шинивие Волтик, Sinivie Boltic /Нигери/
7. Салех Мустафа Емара, Saleh Mostafa Emara /Египет/
8. Натриал Туамохелоа, Nathaniel Tuamoheloa /Самао/
9. Жавиер Кортина Ласерра, Javier Cortina Lacerra /Куба/
10. Хетаг Плиев, Khetag Pliev /Канад/
11. Курбан Курбанов, Kurman Kurbanov /Узбек/
12. Рустам Искандери, Rustam Iskanderi /Тажик/
13. Абдусалам Гадисов, Abdusalam Gadisov /ОХУ, дэлхийн залуучуудын аварга болон европийн аварга/
14. Георгий Гогшелизе, George Gogshelidze /Гүрж, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
15. Хетаг Газюмов, Khetag Gazyumov /Азербайжан, ДАШТ-ний алт, мөнгөн медальт /
16. Магомед Мусаев, Magomed Musaev /Киргиз/
17. Валерий Андрейцев, Baleri Andriitev /Украин/
18. Николай Севан, Nicolai Ceban /Молдав/
19. Такао Исокава, Takao Isokawa /Япон/


120 кг

1. Алексей Шемаров, Alexei Shemarov /Беларусь, дэлхийн аварга/
2. Биляль Махов, Bilyal Makhov /ОХУ, ДАШТ-ний мөнгө, 3 алтан медальт, европийн аварга, дэлхийн цомын аварга/
3. Жамаледдин Магомедов, Jamaladdin Magomedov /Азербайжан, дэлхийн болон европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
4. Давид Мозанашвили, Davit Modzmanashvili /Гүрж, ДАШТ-ний хүрэл медальт/
5. Жаргалсайханы Чулуунбат, Jargalsaikhan Chuluunbat /Монгол/
6. Тэрвэл Длагнев, Tervel Ivaylov Dlagnev /АНУ, 2009 оны ДАШТ-ний хүрэл медальт, 2008 оны оюутны дэлхийн аварга, 2011 оны Пан Америкийн тоглолтын аварга, 2010, 2012 онуудын Пан Америкийн аварга/
7. И.Элдесоки I.Eldesoki /Египет/
8. Малал Ндиа, Malal Ndiay /Сенегал/
9. Аржан Бхуллар, Arjan Bhullar /Канад/
10. Жесси Руиз, Jesse Ruiz /Мехико/
11. Артур Таймазов, Artur Taimazov /Узбек, олимпийн хошой аварга, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, азийн аварга/
12. Даулет Шабанбай, Daylet Shavanvai /Казахстан/
13. Даниэль Лигети, Daniel Ligeti /Унгар, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
14. Таха Акгуль, Taha Akgul /Турк, европийн аварга/
15. Комейл Хасими, Komeil Hasimi /Иран, ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
16. Кик Мутухин, Kick Matuhin /ХБНГУ/
17. Лей Лианг, Lei Liang /БНХАУ, Азийн наадмын мөнгөн медальт/
18. Олександр Хоцяновский, Oleksandr Khotsiavskyi /Украин/
19. Рарес Даниель Чинтоан, Rares Daniel, Chintoan /Румын/


Эмэгтэй

48 кг

1. Хитоми Обара Сакамото, Hitomi Obara Sakamoto /Япон, дэлхийн 8 удаагийн аварга/
2. Мария Стадник, Mariya Stadnyk /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн аварга/
3. Жылдыз Ешимова-Туртбаева, Zhuldyz Eshimova Turtbayeva /Казахстан, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
4. Чжао Шаша, Shasha Zhao /БНХАУ, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
5. Каролина Кастилло Хидальго, Carolina Castillo Hidalgo /Колумб/
6. Кароль Хьюн, Carol Huynh /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/
7. Изабелла Самбу, Isabelle Samboy /Сенегал/
8. Марио Мезиен, Maroi Mezien /Тунис/
9. Кларисса Куоко Мей Линг Чун, Clarissa Kyoko Mei Ling Chun /АНУ, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга/
10. Патрисиа Алижандра Бермудез, Patricia Alejandra Bermudez /Аргентин/
11. Ти Ли Нгуен, Thi Lua Nguyen /Вьетнам/
12. Хуинг-Жо Ким, Hyung-Joo Kim /БНСУ/
13. Ивона Нина Матковска, Iwona Nina Matkowska /Польш, ДАШТ-ний хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт/
14. Александра Энгельхардт, Alexandra Engelhardt /ХБНГУ, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
15. Даваасүхийн Отгонцэцэг, Davaashuh Otgontsetseg /Монгол, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл медальт/
16. Ванеса Холодинская, Vanesa Holodinskya /Беларусь/
17. Ирина Мельник-Мерлени, Irina Melnik-Merleni /Украин, олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний 3 алт, хошой мөнгөн медальт, европийн хошой аварга/
18. Мауелис Юсениа Карипа Кастелло, Mayelis Yesenia Caripa Castillo /Венесуэль/
19. Танох Розалиа Вение, Tanoh Rosalia Benie /, цагаан хуудсаар/


55 кг

1. Саори Йошида, Saori Yoshida /Япон, олимпийн хошой, дэлхийн 9 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт/
2. Тоня Лунн Вербеек, Tonya Lynn Verbeek /Канад, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
3. Татьяна Лазарева, Tetyana Lazareva /Украин, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой алтан медальт/
4. Ида Тереза Нерелл, Ida-Theres Nerell /Швед, ДАШТ-ний хүрэл медальт/
5. Валерия Жолобова /ОХУ/
6. Кеслей Кэмпэлл, Kelsey Campbell /АНУ, Пан Америкийн аварга/
7. Марба Амри, Marwa Amri /Тунис/
8. Рбаб Элд Aвад, Rbab Eld Awad /Египет/
9. Марсиа Андрадес Мендоза, Marcia Yuleisi Andrades Mendoza /Вэнэсуэль/
10. Лиссетте Александра Антес Кастилло, Lissette Alexandra Antes Casillo /Эквадор/
11. Жи-Еун Им, Ju-Eun Um /БНСУ/
12. Геета Геета, Geete Geeta /Энэтхэг, азийн аварга/
13. Юлия Раткевич, Yuliya Ratkevich /Азербайжан, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн аварга/
14. Мария Преволараки, Maria Prevolaraki /Грек/
15. Кум Ок Хан, Kum Ok Han /БНАСАУ/
16. Сүндэвийн Бямбацэрэн, Sundev Baymbatseren /Монгол, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
17. Жаклина Рентериа Кастилло, Jackelina Renteria Castillo /Колумб, олимпийн хүрэл медальт/
18. Жойс Суиза Да Сильва, Joice Souza Da Silva /Бразил/
19. Ольга Буткевич, Olga Butkevych /Англи/


63 кг

1. Каори Ичо, Kaori Icho /Япон, олимпийн хошой, дэлхийн 7 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт /
2. Марианна Шастина, Marianna Sastin /Унгар, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
3. Соронзонболдын Батцэцэг, Soronzondold Battsetseg /Монгол, дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
4. Риуксю Жанг, Ruixue Jing /БНХАУ, ДАШТ-ний хүрэл медальт/
5. Елена Сергей Пирожкова, Elena Sergey Priozkova /АНУ, ДАШТ-ний мөнгөн медальт/
6. Ун Гуонг Чое, Un Gyong Choe /БНАСАУ/
7. Жарика Франсиско Мендонса, Jacira Francisco Mendonca /Гвиней-Биссау/
8. Блессинг Оборудуди, Blessing Oborududu /Нигери/
9. Мартина Дюгренье, Martine Dugrenier /Канад/
10. Катерина Видакс Лопез, Katerina Vidiaux Lopez /Куба/
11. Елена Шалыгина, Yelena Shalygina /Казахстан, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт/
12. Азиза Тунюбекова, Aziza Tynybekov /Киргиз/
13. Юлия Остапчук, Yuliya Ostapchuk /Украин, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой алтан медальт/
14. Любовь Волосова, Lubov Bolosova /ОХУ, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт, европийн хошой аварга/
15. Хенна Юханссон, Henna Johansson /Швед/
16. Элиф Жале Йсилирмаке, Elif Jale Yesilirmake /Турк, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
17. Анастасия Григорьева, Anastasiay Grigorievna /Латви, европийн аварга/
18. Моника Ева Михалик, Monika Ewa Michalik /Польш, ДАШТ-ний болон европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
19. Сильвия Датту-Нгонга Тараагоу, Sylvie Datty-Ngonga Taraagoue /CAF/
20. Мария Мквеен Дунн, Maria Mcqueen Dunn/Гуми, цагаан хуудсаар/


72 кг

1. Станка Златёва Христова, Stanka Zlateva Hristova /Болгар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга/
2. Наталья Воробьёва, Natalya Borovioba /ОХУ, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Али Сие Бернард, Ali Sue Bernard /АНУ, 2011 оны ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн хошой аварга, оюутны дэлхийн аварга/
4. Василиса Марзалюк, Vasilisa Marzaliuk /Беларусь, ДАШТ-ний хүрэл медальт/
5. Гюзель Манюрова, Guzel Manyurova /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/
6. Аннабель Лаура Али, Annabel Laure Ali /Камерун /
7. Амарачи Фабур Обиажинва, Amarachi Favour Obiajunwa /Нигери/
8. Жосиана Патрисиа Солониана, Josiane Patricia Soloniana /Мадагаскар/
9. Лич Мариам Лораине Каллахан, Leah Mariem Lorraine Callahan /Канад/
10. Ана Талия Ветанкур Дэвид, Ana Talia Betancur David /Колумб/
11. Куоко Хамагучи, Kyoko Hamaguchi /Япон, олимпийн хошой хүрэл медальт, ДАШТ-ний 5 алт, мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, азийн 5 удаагийн аварга/
12. Жиао Ванг, Jiao Wang /БНХАУ/
13. Анна Женни Ева Мария Франссон, Anna Jenny Eva Maria Fransson /Швед/
14. Катерина Бурмистрова, Kateryna Burmistrova /Украин, ДАШТ-ний алт, хүрэл медальт, европийн аварга шалгаруулах тэмцээний 5 алт, 3 мөнгөн медальт/
15. Очирбатын Бурмаа, Ochirbatiin Burmaa /Монгол, ДАШТ-ний Мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
16. Светлана Саенко, Svetlana Saenko /Молдав/
17. Кинтая Ванесса Вескан, Cinthya Vanessa Beskan /Франц/
18. Майдера Унда Гансолес де Аудикана, Maider Unda Gonzalez De Audicana /Испани, ДАШТ-ний хүрэл медальт/



МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby 1220 » Thu Aug 09, 2012 10:37 am



Image
Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы домогт бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдаж Канадын Мартин Дугреньег ялж хүрэл медаль хүртлээ.

Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй олимпийн хурц өрсөлдөөний талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны ЭМЭГТЭЙ тамирчин болж байна.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөт бөх

Postby 1220 » Thu Aug 09, 2012 10:39 am

Миний бодлоор аваргын хувьд зогсол маш сайтай юм байна. Бас бяртай. Ганц гэм нь явж барилдахгүй хүлээж барилдахыг. Уг нь бол Домогт Ичиог ялахаар л байсан. Хоёр удаа хөлдөө алдаад оноо алдахгүй салсан. Сүүлд даанч өөр дээрээ шидсэн болохоос биш
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөт бөх

Postby UULAA » Sat Aug 11, 2012 5:17 am

О.Пүрэвбаатар: Би олимпоос медаль хүртэж чадаагүйдээ харамсч, өөрийгөө зүхэж явдаг

Ярилцсан Д.НАНЖИД (“Өдрийн шуудан” сонин, 2009.12.09, 059)
Image
“Лондон-2012″ зуны олимпийн ХХХ наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэлсэн энэ үед хуучны нэгэн ярилцлагаа хүргэе. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг алан хядагчдын халдлагад өртсөн билээ. Түүхэнд үлдсэн энэхүү террорист үйл ажиллагааны улмаас есдүгээр сарын 27-нд эхлэх байсан чөлөөт бөхийн ДАШТ хойшилж, арваннэгдүгээр сард Болгарын Софи хотод болсон юм. Ингэснээр Сиднейн олимпод сэргээш хэрэглэж, барилдах эрхээ 2001 оны аравдугаар сарын 1 хүртэл хасуулаад байсан О.Пүрэвбаатарт ДАШТ-д оролцох боломж олдсон. Тэрхүү “Алтан” боломж монголчуудын хувьд сураг тасраад байсан чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медалийн барааг 16 жилийн дараа харуулсан юм. Ард олондоо “Ооска” хэмээн алдаршсан Монголын шилдэг бөх, ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Ази тив, Азийн наадам, Зүүн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатартай ярилцлаа.



Би гол амжилтуудаа хожуу гаргасан



-Та 1994 онд Стамбулд болсон ДАШТ-д 21 настайдаа оролцсон. Болгарын алдарт бөх Валентин Йордановын зүүн хөлийг аваад толгой дээрээ гаргаж ирсэн ч оноо болгож чадаагүй. Анхны ДАШТ-ий тухай эхлээд ярих уу?

-Миний анхны том тэмцээн ДАШТ байлаа. Эхний тойрогт Йорданов гэж мундаг бөхтэй барилдсандаа их баярладаг. Бидний жин, бяр адилхан тул урьдын амжилт нь хамаагүй гэж бодоод дэвжээнд гарсан. Би багш нартаа “Йорданов л гэх юм. Ямар барилдаж үзсэн биш, айхгүй” гэж хэлж байлаа. Тэр барилдаанд Йордановын хөлийг нь авч, толгой дээрээ гаргаж ирсэн ч оноо болгож чадаагүй. Дараа нь хойно нь гарч нэг оноо аваад, дахин нэгийг авах гэж байгаад даруулаад хожигдсон. Йорданов тэр ДАШТ-д зургаа дахиа түрүүлж билээ. “Миний хөлийг чамаас өөр толгой дээрээ гаргаж ирсэн хүн байдаггүй” гээд надад их сайн байдаг юм.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд 1997 онд ганцхан удаа оролцсон. Яагаад дахиж зодоглоогүй юм бэ?

-Тухайн үед сарвуугаа гэмтээчихсэн тул шохойтой чигээрээ 15 хоног бэлтгэл хийгээд Тегеран явсан. Би өөрөө зууралдаж биш, зайнаас дайрч барилддаг болохоор тэмцээний үед зовиурлах нь гайгүй байлаа. Аваргын төлөө Ираны Мохаммед Талайг нутагт нь ялж түрүүлсэн болохоор дараагийн тэмцээнүүдэд миний жингийн бусад бөхчүүд оролцоосой гэж бодсон. Нэгэнт алтан медалийг нь авчихсан болохоор дахиж явах шаардлагагүй. Хэрвээ 1997 онд түрүүлээгүй бол дараагийн тэмцээнд оролцох л байлаа.

-Тухайн үед О.Мөнхбат багш Тегеран руу Азийн аварга шалгаруулах тэмцээн явуулахгүй гэж байсан юм билээ. Харин та зөрсөөр байгаад явж, түрүүлсэн байдаг?

-Яг ч зөрөх биш л дээ. Өөртөө итгэлтэйн шинж. Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа БНСУ-ын Пусанд Зүүн Азийн наадамтай байсан. Манай жингийн Д.Батнамсан ч ид байсан үе. Хэрвээ намайг Азийн аварга шалгаруулах тэмцээнд муу барилдвал Д.Батнамсанг Пусан руу явуулах гээд байсан л даа. Зүүн Азийн наадамд цөөн орны тамирчин оролцдог тул медаль хүртэх өндөр магадлалтай. О.Мөнхбат багш маань Тегеранд муу барилдаад Пусан руу явахгүй болчих вий гэсэндээ л тэгсэн юм. Харин Азийн аварга болсон тул намайг дахиж явуулахаас өөр арга байгаагүй. О.Мөнхбат багш ч “Чи сая Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн болохоор явах хэрэгтэй. Манайхнаас алт авах хүн ховор байна” гээд Пусан явуулсан юм. Хүзүүн дээр том хатиг гарчихсан тул аваргын төлөө барилдахгүй гэдгээ хэлсэн. Хариуд нь О.Мөнхбат багшид зад загнуулаад, хөлдөөгч цацуулаад гарсан. Багш маань хатуу хүн, одоо болтол намайг “зоддог” шүү (инээв). Аварга болсон орой Э.Энхбаяр эмч миний хүзүүнд зүсэлт хийж, идээг нь авсны дараа хавдаад, толгойн дээр дахиад толгой наачихсан юм шиг болчихсон байж билээ. Далайн усанд ортол хавдар нь буугаад хурдан эдгэсэн.

-Та томоохон амжилтуудаа хожуу гаргасан. Ид үедээ өндөр амжилт үзүүлж чадаагүй нь ямар учиртай байв?

-1997 онд 25-ны жил орчихсон, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн наадамд түрүүлчихсэн, хүмүүс “О.Пүрэвбаатар дэлхийн аварга болно” гэж ярьдаг байсан үе. Красноярскт болсон ДАШТ-д Ираны Мохаммад Талайд ялагдаж, тэр дэлхийн аварга болсон. Би уг нь түүнийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд, нутагт нь ялаад байсан юм шүү дээ. Одоо бодоход манайхан бэлтгэлийг шинжлэх ухааны үндэстэй хийдэггүй байж. Тэр жил би гарцаагүй медаль хүртэх байсан ч миний бэлтгэл гарцаагүй цөмөрсөн. Биеийн үзүүлэлт маш өндөр гарч байсан. Тэр үед намайг жаахан татах байсан байхгүй юу. Би уулын кросст гүйж байхад нүд харанхуйлж, ухаан алдаж байсан.



Шарлаагүй бол надад боломж байсан



-Таныг 1998 онд шар өвчин тусахад монголчууд нэгэн сайхан бөх маань барилдахаа болилоо гэцгээж байлаа?

-Би тэр жил Европын дөрвөн цуврал тэмцээнд оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн юм. Манай чөлөөтийнхөн гадагшаа явахдаа бие биеэ тарьдаг. Ингэж байгаад бохир оруулчихсан байх. Энд ирээд УАШТ-д барилдахдаа шарлачихсан байсан юм билээ. Бие шарлаад, нүд ногоорчихсон байв. Хамаг бие сулраад, арай гэж түрүүлсний маргааш эмнэлэгт сар хэвтсэн. Эмч нар “Барилдаж болохгүй” гэсэн. Багш нар ч дахин зодоглохгүй гэж бодсон байх. Би тэр үед “Ингээд барилдахаа больчихвол удахгүй мартагдана. Хожим охин минь аав ийм хүн байсан юм” гэхэд таних хүн гарахгүй. Тиймээс охиноо бахархах зүйлтэй байлгая гэж бодоод, эрүүл мэндээ золиослоод Би тэр жил Тегеранд болсон ДАШТ-д шагналт наймдугаар байрт орсон. Шарлаагүй бол надад боломж байсан.

-Хүмүүс таны 1998 оны Бангкокын Азийн наадмаас хүртсэн мөнгөн медалийг нэг их дурсдаггүй юм билээ?

-Тийм шүү. Бараг аварга болчих байсан газар өөрөөсөө болоод алдсан. БНАСАУ-ын Ри Ён Самыг гурван оноогоор унагаачих байсан газар нэг оноогоор унагаад 1:1 болсон. Цаг дуусахын алдад оноо алдаж ялагдаж байсан. Үүнд харамсдаг юм. Би тэр жил БНСУ-аас “Эксель” зөөж машины наймаа хийж байгаад долоо хоногийн бэлтгэлтэй л Бангкокт очсон.

-Таны мөнхийн өрсөлдөгч Ираны Али Реза Дабирын тухай асуухгүй өнгөрч болохгүй. Анх түүнтэй хэрхэн гар зөрүүлэв?

-1996 оны Ясар Догугийн олон улсын тэмцээнд таарахад ялж байлаа. Тэгэхэд Дабир залуучуудын ДАШТ-д түрүүлчихээд байсан үе.

-Тэгвэл 1999 оны ДАШТ-д таардаг нь та хоёрын хоёр дахь барилдаан байх нь ээ?

-Тийм ээ. Уг нь ялж болох байсан юм. Би 1:4 харьцаатай хожигдож явахдаа Дабирын тохойг сөхөж, давхар хамаад унагаахад дэвжээний шүүгч гурван оноо өглөө. Барилдаан 4:4-өөр өндөрлөсөн ч шүүгч нар миний авсан гурван оноог нэг болгоод, 2:4-өөр хожигдчихсон. Хэрвээ гурав биш шууд л нэг оноо өгсөн бол би дайрч барилдах ч байсан юм бил үү. Шүүгч оноо андуурч өгөх нь ийм хортой байдаг. Бусад шүүгч санал нийлэхгүй байсан ч оноог засчихаж болох л байсан. Би залуу байсан болохоор үүнийг тооцож чадаагүй. Тамирчин хүн ийм зүйлийг мэдэрч байх ёстой. 1999 оны Анкарагийн ДАШТ-д хүртэл надад боломж байсан. Би том боломжуудаа дандаа өөрөө алдаж явсан. Хүнд хор шар гэж байдаг. 2000 оны Сиднейн олимпийн дараа тэр хор шарандаа зүтгэж амжилт үзүүлсэн дээ.



Болохгүй юм болдоггүй л юм билээ



-Сиднейн олимпийн тухай ярилцъя. Монголын тамирчид үзэгчдийн суудалд шилжээд, олимпийн медалийн буухиа тасрах эсэх нь танаас л шалтгаалах болоод байсан?

-Эхний тойрогт Австралийн Кори О`Брайныг, хоёрдугаар тойрогт хийлээд, гуравдугаар тойрогт Беларусийн Александр Гузовыг хожсон. Ингээд хэсгээс гарсан ч беларусьчууд эсэргүүцэл бичээд, дахин барилдахад Гузовыг 6:0-ээр хоёр дахиа буулган авсан юм. Ингээд л нөгөө Дабиртайгаа таарсан даа.

-Дабирын эсрэг ямар тактик боловсруулдаг байв?

-Би түүнд ихэвчлэн хэвтээ байрлалаас оноо алддаг байлаа. Үүний эсрэг хамгаалалт их бэлтгэдэг байсан ч олимпод яалт ч үгүй чац дутаад хожигдсон. Хүмүүс “Тэгсэн бол хожих байсан” гэж ярьдаг ч болохгүй юм болдоггүй л юм билээ. Барилдааны дараа заалнаас уйлж гараад гадаа жаахан суулаа. Медаль авахгүйгээс хойш тавдугаар байрын төлөө барилдахгүй ч байсан яахав гэж бодогдсон. Гэвч буудлагын О.Гүндэгмаа зургадугаар байрт орчихсон тул амжилтаа жаахан ч гэсэн ахиулмаар санагдаад. Гүржийн Давид Погосяныг ялах нь тодорхой гэж бодоод дэвжээн дээр гарсан. Ингээд л тавдугаар байр эзэлсэн түүхтэй.

-Үүний дараа сүрхий хэрэг мандсан шүү?

-Сэргээшийн төрлийн фурсамид гэх эм хэрэглэсэн гээд барилдах эрхээ хоёр жил хасуулсан. Надад хэн сэргээш өгснийг би мэднэ, тэр хүн ч өөрийг нь хэлж байгааг гадарлаж байгаа биз. Эхний таван байрт орсон бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан л даа. Хэрвээ би сэргээш санаатай хэрэглэсэн бол тавдугаар байрын төлөө барилдахгүй байсан шүү дээ. Дабирт ялагдаад уйлаад гарсан хүнд хэн ч “Барилд” гэхгүй байсан. Фурсамид гэж хавангийн эмийг жин хасч чадахгүй хүн ууж, жиндээ ордог юм билээ. Би ихдээ л зургаан кг хасдаг тул яалаа гэж уух вэ. Бөхчүүд тэмцээн эхлэх өдөр жинтэйгээ ноцолдож байхад би өмнөх өдөр нь жиндээ орчихдог. Орой нь нойртой хонохын тулд жаахан юм идээд унтана, маргааш нь аяга цай уугаад л жиндээ орчихдог тогтсон зуршил надад бий.

-Сиднейн олимпийн дараа таныг зодог тайлах нь гэсэн яриа гарсан. Хүндхэн цаг үеийг хэрхэн өнгөрөөсөн бэ?

-Эрхээ хасуулчихсан болохоор хүмүүс дахиж барилдахгүй гэж бодсон байх. Тухайн үед архичин боллоо гэж сонинд айхтар бичүүлж байлаа. Хүн чинь цагаа тулахаар наашаа гэсэн рүү нь хандаад “Архи ууя” гэвэл дагаад л уудаг юм билээ. Хийх ажилгүй хүнд архи уухаас өөр хийх зүйл олдохгүй. Гадагшаа гараад явахаар хүмүүс муухай хараад байгаа юм шиг санагдана. Хүнтэй уулзах гэхээр энэ намайг юу гэж бодож байгаа бол гэж бодогдоод ичнэ. Тэгээд гэрээс гарахгүй. Харин хүн архи бариад ороод ирэхээр ууна, согтоно, ичихээ байгаад гарна. Ингээд л хүний нүдэнд өртөөд сонинд бичүүлнэ шүү дээ. Тэр жил архи их уусан. Гэхдээ бөхийн спортоо хаячихалгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдынхаа барилдааны бэлтгэлийг хангалцаад явж байлаа. Энэ нь 2001 оны ДАШТ-ээс медаль хүртэхэд нөлөөлсөн шүү.



Уг нь дэвжээний шүүгч оноо өгсөн юм



-Таныг барилдах эрхээ хасуулсан үед Улаанбаатарт Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Гараад барилдчихмаар санагдаж байсан биз?

-“Миний эрхийг сэргээгээд өгвөл авч чадахгүй байгаа ДАШТ-ий медалийг чинь аваад ирье” гэсэн ярилцлага өгч байлаа. Сиднейн олимп 2000 оны есдүгээр сарын 30-нд өндөрлөсөн тул миний барилдах эрх 2002 оны аравдугаар сарын 1-нээс сэргэх байлаа. Одоогийн Ерөнхий сайд С.Батболд ах тухайн үед Гадаад хэргийн сайд, МЧБХ-ны ерөнхийлөгч байсан бөгөөд Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо руу удаа дараа өргөдөл гаргасны хүчинд миний торгуулийн хугацааг нэг жил болгож багасгасан юм. Би С.Батболд ахын өрөөнд ороод дахиж итгэл алдахгүй, ДАШТ-ээс гарцаагүй медаль авна гээд уйлж билээ.

-Эр хүн долоо дордож, найм сэхдэгийг харуулсан Софигийн ДАШТ-ээ дурсаач?

-Манай жингийн барилдаан арваннэгдүгээр сарын 23-нд буюу миний төрсөн өдөр таарсанд ихэд билэгшээсэн. Одоо л медаль авахгүй бол хүн гэж хүзүү, толгой нийлүүлж яваад яах вэ гэж бодоод байдгаа шавхсан. Сугалаагаар хамаг шилдгүүд манай зоонд орж, нөгөө талаас Канадын Гия Сиссаури зовлон багатай гарч ирсэн. Би эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Беларусийн Александр Карницкийг, гуравдугаар тойрогт Эстонийн Янек Липсийг ялсан. Ингээд Туркийн Харун Догантай барилдана гэж тооцож байтал тэрбээр Казахстаны Абиль Ибрагимовт хожигддог юм. Ингээд Ибрагимовтой учраа таарав. Энд их сонин зүйл боллоо. А.Басхүү багш “Үдээс хойш барилдаангүй” гэхээр нь өрөөндөө амраад хэвтэж байтал О.Мөнхбат багш, “бүдүүн” Л.Батбилэг ах, Г.Ганхуяг гурав орж ирээд “Явж тэмцээн үзье” гэлээ. Би “Барилдаангүй юм чинь явж яах юм бэ” гэхэд “Чи ганцаараа юу хийх юм бэ” гэсэн. Нээрэн ганцаараа юу хийх билээ гэж бодоод цуг явлаа. Хэрвээ тэгэхэд өрөөндөө үлдсэн бол тэмцээнээс хасагдаад, муу дээрээ муухай болохгүй юу.

Буудал дээр очиход хоёр автобус зогсч байлаа. Эхнийх нь дүүрэн хүнтэй тул манайхан хоосноор нь ард талынхад нь суух гэхэд би “Эртхэн очъё” гээд урдах руу нь чихтэл манай гурав дагаад суусан. Автобусанд нэг дасгалжуулагч таараад намайг “Одоо барилдах хүн сууж амар” гэлээ. “Би маргааш барилдана” гэхэд “Үгүй. Чи одоо барилдах хуваарьтай” гээд надад суудал тавьж өгсөн. Би аль улсын дасгалжуулагч гэдгийг нь мэдээгүй ч тэр хүнд баярлаж явдаг юм. Сандал дээр суугаад жаахан дугхийчихжээ. Ингээд ордонд очиход монголчууд намайг хайгаад бөөн юм болж байна. Надтай барилдах Ибрагимов хэдийнэ дэвжээнд гарчихсан хүлээгээд, харин надад бэлтгэлийн хувцас байдаггүй. Ингээд эрэлд гарч, Маулен Мамиров гэж таньдаг казахстанаасаа гуйтал өгдөггүй. Юу гэж нутгийнхаа бөхтэй барилдах хүнд өгөх вэ. Аз болж тэр өдөр амрах байсан Сиссаури хөлсөө гаргахаар иржээ. Түүнээс трико, борцовкаг нь гуйж өмсөөд дэвжээнд гартал Канад гэсэн хаягтай байна гээд хасах шахсан. О.Мөнхбат багш нөгөөхийг нь шархны лентээр дарж байж нэг юм барилдаад ялж байв. Барилдааны дараа Ибрагимов надад ирээд олон юм ярихаар нь “Би чамайг халаалтгүй барилдаад 3:0-ээр хожлоо. Халаалттай байсан бол 10:0-ээр хожих байлаа” гэж хэлсэн. Дараа нь Кубын Мигель Яндро Кинтана Рибалтаг 6:2, зооны аваргын төлөө Гүржийн Давид Погосяныг 5:1-ээр хожоод аваргын төлөө Сиссауритай барилдсан.

-Луйвардуулаагүй бол та дэлхийн аварга болчих л байсан даа?

-Уг барилдааны цаг дуусахаас найман секундын өмнө оноо 2:2 байхад би нэг оноо авснаас гадна дэвжээний шүүгч Сиссаурид торгууль өгсөн юм. Барилдаан хэвтээгээс үргэлжлэх тул би оноогоо хамгаалаад л түрүүлчих байлаа. Гэтэл хажуу талд шүүсэн АНУ, Армений шүүгчид надад оноо өгөөгүй. Сиссаури Канадын нэр дээр барилддаг гүрж гаралтай хүн. Америк нь Канад, Армен нь Гүрж гэдгээрээ тэгж заасан болов уу. Тэнцээд шодоход, би хутгах гээд давж унаад ялагдсан даа. Уг нь дэвжээнд гарсан польш шүүгч гарцаагүй оноо өгсөн юм шүү.

-Таны Сиссауриг ялдаг Дэлхийн цомын тэмцээн 2002 оных бил үү?

-Тийм ээ. Бид АНУ-д их ядарч очсон юм. Монголд өдөр болж байхад тэнд шөнө. Тэгээд нэг өрөөнд орсон Б.Наранбаатар бид хоёр барилдааны өмнөх шөнө унтаж чадаагүй. “Та унтсан уу?”, “Чи унтсан уу?” гэж бие биеэсээ асуусаар өглөө болгосон. Дэлхийн цомд зургаан бөх тойргоор барилдсан юм. Эхний өдөр хоёр барилдах байлаа. БНСУ-ын Хван-Вүн Хваныг ялсны дараа зохион байгуулагчид биднийг хоолны газар луу дагуулаад явчихлаа. Автобусаар явах, хоол идэх, буцаж ирэхэд тус бүрт нь цаг гаруй явсан байх. Ингээд л нойргүй хоносон дээрээ ядарсан хүн Америкийн Эрик Геррейрод хожигдсон. Тэр шөнөө сайхан амарч хоночихоод ОХУ-ын Рамил Исламов, Германы Даниэль Вилде нарыг яллаа. Сүүлчийн тойрогт Сиссауриг цэвэр хожсон ч ялалт өгөөгүй. Адаглаад 5:0-ээр ялах байсан, тэгсэн тохиолдолд би Дэлхийн цомын аварга болох байв. Гэтэл цаг дуусахын алдад оноо хамгааллаа гэж торгуулаад 5:1-ээр ялсан. Ингээд дөрвөн ялалт, нэг ялагдалтай гурван бөхөөс Сиссаури алт, Геррейро мөнгөн медаль авч, би хүрэл рүү шидэгдсэн дээ.



Талайг 16 мянган үзэгчтэй нь хамт ялах ямар сайхан байсан гээч



-ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа 2002 онд хүртсэн ч гэсэн таны хувьд харамсалтай тэмцээн болж өнгөрсөн байдаг?

-Эхний тойрогт Энэтхэгийн Сунил Кумарыг хожоод, хоёрдугаар тойрогт хийлж, гуравдугаар тойрогт Украины Александр Хавелов, дөрөвдүгээр тойрогт Германы Даниэль Вилдег ялсан. Ингээд хагас шигшээд туркийн Харун Догантай таарсан юм. Энэ бол миний хамгийн их харамсч явдаг барилдаан. Би 5:3-аар ялж явлаа. Дайраад байвал оноо авахаар байсан ч урагш явалгүй, оноогоо хамгаалаад цаг дуусгачихъя гэж бодсон нь тактикийн том алдаа болсон. Ингээд би 5:6-гаар ялагдсан. Нөгөө талд Армений Арам Маргарян Ираны Мохаммед Талайг хожоод аваргын төлөө гараад ирсэн. Би барилдааны дараа нервтээд ер амарч чадаагүй. Маргаряныг аваргын төлөө үлдсэнийг бодохоор бүр ч харамсалтай. Би түүнтэй барилдсан бол дийлэх байсан. Өмнө нь Красноярскт 10:0-ээр хожсон байхгүй юу. Тэр ДАШТ-ий үеэр Г.Өсөхбаяр, Т.Зүүнбаян бид гурав сууж байхад тэр жин үзүүлэх гээд явж байсан. Тэгэхэд надад “Арменд үүнээс өөр бөх олдохгүй байгаа юм байх даа” гэж хэлүүлж байсан хүн шүү дээ. Уг нь би Талайтай алт, Доган, Маргарян хоёр хүрлийн төлөө барилдах байсан юм. Маргарян Талайд 1:3-аар дийлдэж явахдаа цаг дуусахаас зургаахан секундын өмнө гарыг нь татчихсан чинь өмсөх мэх ороод, гурван оноо авч ялсан. Тэр армен их азтай байсан шүү.

-Таныг хүрэл медалийн төлөө тун хүнд барилдаан угтсан шүү?

-Намайг бие халаалтаа хийж байхад 16 мянган үзэгч “Мохаммед Талай” гэж зэрэг орилолдоод, сэтгэл зүй рүү минь бөмбөгдөж өгсөн. Барилдаан гурван дэвжээнд зэрэг явагддаг ч хоёрыг нь эвхээд, голын дэвжээн дээр биднийг барилдуулсан юм. Ираны бусад бөх тойрч суун шаагилдаад. Би амьдралынхаа хамгийн хүнд барилдааныг тэгэхэд хийсэн. Гэхдээ Талайг нутагт нь, 16 мянган үзэгчтэй нь хамт ялах ямар сайхан байсан гээч.

-Х.Доганы сэргээш хэрэглэсэн нь хэдийд илэрсэн юм бэ?

-ДАШТ-ээс сарын дараа Пусаны Азийн тоглолтод барилдаж байхад Ираны нэг тамирчин гүйж ирээд намайг мөнгөн медаль авна гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь “Юу яриад байгаа юм. Би одоо алт авах гэж байна” гэлээ. Азийн тоглолтыг яриад байна гэж бодохгүй юу. Гэтэл нөгөөх чинь Х.Доган сэргээш хэрэглэсэн гэх утгатай зүйл ярилаа. Энэ тухай Ж.Отгонцагаан ахад хэлэхэд интернэтээс хараад “Доган сэргээш хэрэглээд хасагдчихсан тул чи мөнгөн медаль хүртэх боллоо” гэсэн.

-Хүрэл медалиа яаж солиулав?

-Шийдвэр гараад, миний хүрэл медаль Швейцарийн Лозанн руу шуудангаар явсан юм. Дараа жилийнх нь ДАШТ-ий нээлтийн үеэр бид гурвыг шагналын тавцанд зогсоогоод, медалийг сольж гардуулсан. Би 2003 онд хүртэх байсан медалиа тэмцээн эхлэхээс өмнө авчихав уу гэж боддог шүү (инээв).



Олимп гэж үнэхээр агуу зүйл



-Бидний ярилцлага цаг хугацааны дарааллаар явсаар Афины олимпод тулж ирлээ. Танд олимпийн эрх амар олдоогүй шүү дээ?

-УАШТ-д барилдаж байхдаа гэмтээд. Миний гар хойшоо санжганахад Ч.Дамдиншарав багш ялалтаа тэмдэглэж байна гэж бодсон гэнэ лээ. Афины олимпийн эрх олгох хоёр тэмцээн үлдээд байхад гар гэмтчихдэг. Эхнийхэд нь жингийнхээ нэг дүүг “Ахдаа эрх аваад ир. Ах нь олимпод барилдъя” гээд явуулсан ч чадаагүй. Тэгээд сүүлийн тэмцээн Болгарт болоход өөрөө явлаа. Шилдэг тамирчдын олонх нь эрхээ авчихсан байсан тул гайгүй өрсөлдөгчидтэй таарсан. Гэхдээ нэг гараараа барилдаад эрх авсан гэдгээрээ өөрийгөө онгироодог юм (инээв). Эрх авсан өдрийнхөө маргааш нь шууд хагалгаанд орсон. Болгарын алдарт бөх В.Йорданов “Эмчилгээний төлбөрийг чинь төлье” гэж байлаа. Гэхдээ манай нутгийн ах зардал өгсөн болохоор Йордановоос тусламж аваагүй.

-Гарын гэмтлийн улмаас таван сарын турш бэлтгэл хийгээгүй нь олимпийн барилдаанд нөлөөлчих шиг санагдсан?

-Мэс заслын дараа зүссэн булчин болгон дотроо эдгэх, тохой тэнийхэд цаг хугацаа их орсон. Уг нь би Афины олимпод сугалаагаар Энэтхэг, Болгарын бөхтэй таарсан юм. Гэтэл манай жингээс хоёр бөх хасагдаж, нөгөө хоёр дээшээ яваад, би доороос АНУ-ын Геррейро, Гүржийн Погосян хоёрыг татчихсан. Уг нь манай жингээс бөх хасагдаагүй бол эхний хоёр тойргоо аятайхан хийгээд, барилдаан болоод явчихгүй юу. Погосянд хожигдоод миний олимп дууссан даа. Олимп гэж үнэхээр агуу зүйл. Би медаль хүртэж чадаагүйдээ харамсч, өөрийгөө зүхэж явдаг.

-Олимпоос мултарсны дараа юу бодогдох юм бэ?

-Тамирчин хүн хожигдсоны дараах хоёр минутад их хүнд байдалд ордог. Дэвжээнээс буух их хүнд байдаг. Хэрвээ нүүр хагарчихвал гайгүй. Дараа нь онгоцны буудал дээр буух гэж хэцүү даалгавар бий (инээв). Өмнө нь Погосянтай гурав барилдахдаа ганц л оноо алдсан. Тиймээс дийлдэг байсан хүнээ дийлэлгүй харьж байгаа юм байна даа гэж гутарсан. Дараа нь өмнө нь ялагдаж байсан Геррейрог ялчихаад бас ч болоогүй байгаа юм байна гэж бодсон шүү (инээв).

-Олимпийн дараа та хэсэг чимээгүй явсан?

-Зодооны тэмцээнд оролцоод хэсэг завгүй явлаа шүү дээ (инээв). Дүү нартаа зааж зөвлөөд, багш-тамирчин маягтай явъя гэж бодсон. Гэвч манай жингийн дүү нар Азийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнд яваад медаль авчирдаггүй. Тэгэхээр нь сорилт барилдаан хийсэн чинь би хожоод болдоггүй. Ингээд л 2005 оны ДАШТ-д явсан.



Хоёр дүүгийнхээ гараар ороод дууссан



-Будапештэд болсон тэр ДАШТ таны хувьд сүүлчийнх нь байсан?

-Эхний тойрогт Македоны Мурад Рамазановыг, хоёрдугаар тойрогт Казахстаны Баурзан Оразгалиевыг ялаад Кубын Кинтанатай таарсан. Оноо тэнцүү явахдаа хүлээсээр байгаад шодолцож, азаа үзэж болох байлаа. Гэвч залуучуудад явж барилдаад ялагдаж сурахыг үзүүлэх гээд дайрсан чинь миний толгойг уургалаад хоёр эргүүлчихсэн. Ингээд л дөрвөн оноо алдаад эхний үед хожигдсон юм. Намайг хоёрдугаар үед барилдуулалгүй шууд ялагдуулсан.

-Ямар учраас ингэсэн юм бэ. Та хоёрдугаар үед ялбал гуравдугаар үе гарах байсан. Дүрмийн бус юм хийсэн гэж тэгсэн юм болов уу?

-Үүнийг манай багш нар ч ойлгоогүй. Дүрмийн бус юм хийсэн гэвэл тэр намайг боосон шүү дээ. Би боолгочихоод дэвжээ алгадсан юм. Аягүй бол жүдогийнх шиг цэвэр ялагдъя гэж байна хэмээн бодсон юм байгаа биз. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Ингээд дагах барилдаанд Японы Юмито Кеничитэй таарсан. Халаалтаа хийж байхад дасгалжуулагч Такахира Вада нь ирээд миний насыг асуулаа. Би 33-тайгаа хэлэхэд толгой сэгсэрч байж билээ. Надтай таардаг япон жаахан хүүхэд хэрнээ их онгироо, ялагдсаныхаа дараа “Хоёулаа дахиж таарна аа” гэсэн (инээв). Хөгшин надаар оролдоод яах нь вэ, ингэж хэлэнгүүт багш нь толгой руу нь цохиод авч билээ. Би хариуд нь “Дахиад таарсан ч чамайг хожно” гэж хэлсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны Сайед Мурад Мохаммади Пахнекалаейд ялагдсан нь миний ДАШТ-ий дэвжээнд хийсэн сүүлчийн барилдаан байлаа.

-Та 2006 онд Дохагийн Азийн наадамд барилдахаар очсон ч зодоглоогүй?

-Дүү нараа явуулчихъя гэж бодсон юм. Гэвч Эрдэнэтэд болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнээр жингийнхээ дүү П.Өнөрбатыг 4:0, 6:0-ээр ялаад Доха руу явахаас өөр аргагүй болсон. Тэгээд ч олимпод чаддаггүй юм бол Азийнхаа олимпод ноёрхоё гэж бодлоо. Харамсалтай нь Дохад очсон өдрөө Б.Батзоригтой бэлтгэл хийж байгаад зовхио сэтлүүлж, оёо тавиуллаа. Жин үзэхийн өмнөх өдөр нь Б.Наранбаатартай барилдаж байхдаа хөлд нь орох гээд мөрөө эвгүй даруулсан. Би хүний хөлд ороод байдаггүй ч тухайн үед гай нь таарсан юм байгаа биз. Ямар ч ажиллагаагүй мөртэй хүн юун тэмцээнд орох, бараг түүнээс болоод зодог тайлсан. Хоёр дүүгийнхээ гараар ороод л дууссан даа (инээв).

-Барилдсан бол Азийн наадмын гурван медальтай болох боломж өндөр байсан шүү?

-Тийм ээ. Доха руу түрүүлж чаддагүй юм аа гэхэд мөнгө биш, хүрэл медаль хүртэх зорилготой очсон. Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальтай гэхээр гоё сонсогдоно биз дээ.

-Та гавьяат тамирчны тэмдгээ Төрийн ордонд бус Спортын төв ордонд гардсан нь ямар учиртай юм бол?

-Ерөнхийлөгч асан Н.Багабанди 16 жилийн дараа ДАШТ-ээс мөнгөн медаль авчирсныг минь үнэлсэн болов уу. “Энэ хүний хөлс хүчээ гаргасан ордонд нь гавьяатын тэмдгийг нь хүргэж өгнө” гэж хэлснийг хүнээс сонсоод баярлаж байлаа. Бэлтгэл хийж байх үеэр авчирч өгөх гэж байсан ч О.Мөнхбат багш “Хувцсаа сольж ир” гээд гэр рүү явуулсан. Гавьяат тамирчин болсон орой манай найзууд гэрт ирсэн юм. Зочид явсны дараа тэмдгээ гартаа атгачихаад өөрийн мэдэлгүй уйлаад, “Мөн ч их хүлээлээ” гээд өөртэйгөө яриад л байлаа. Тэр тэмдэг их гоё, хүнд санагдаад байсан шүү.



Багшийн минь хөдөлмөрийг төр засаг үнэлээсэй



-Та О.Мөнхбат, Х.Баянмөнх гэсэн хоёр сайхан багштай. Яг хэдэн онд аль багш дээрээ анх ирсэн юм бэ?

-Би 1986 онд Спорт сургалтын төвд О.Мөнхбат багш дээр ирсэн. О.Мөнхбат багш маань бас “Шонхор” клубийн туслах дасгалжуулагч байсан болохоор Спортын сургалтын төвийг залгамж халаа нь байсан гэж хэлж болно. Би 1990 онд “Шонхор”-т орсон юм. Манай “Шонхор”-т сайхан хамт олон бүрдсэн байсан. Эндээс Монгол Улсын гавьяат тамирчин гурав (О.Пүрэвбаатар, А.Сүхбат, Б.Гантогтох), Тува улсын гавьяат тамирчин нэг (Д.Бумбаяр) төрлөө. Удахгүй О.Мөнхбат багш маань гавьяат дасгалжуулагч болох байх. Бидний хэдэн залууг тэжээх, цалин тавих гэж Баянаа багш минь их зовсон. Зах зээл гээд мөнгө төгрөг хэцүү байхад бид намар ажил хийж, тэмцээний үеэр идэх хоолны мөнгөө цуглуулдаг байлаа.

-Таныг 1990-ээд оны үед “Есөн туг”, “Алтайн барс”-аар овоглож байсныг мэдэх юм?

-Баянаа аварга бидний төлөө хамаг юмаа шавхаад дуусахгүй юу. Биднийг тэжээж чадахаа байгаад яалт ч үгүй тараасан. Ингээд би “Алтайн бүргэдүүд”, “Есөн туг” клубийн тамирчин явсан. 1998 оны Бангкокын Азийн наадмын дараа “Алтайн бүргэдүүд”-ийг “Алтайн барс” болсных нь дараа эргэж очсон юм. Би гэр бүлтэй болоод, хадмынхаа хаяанд амьдардаг байлаа. “Алтайн барс” надад байр авч өгч байсан.

-Та О.Мөнхбат багшийнхаа тухай ярихгүй юу?

-Манай “Шонхор” клубийн бүх амжилт багштай минь салшгүй холбоотой. Багшийн маань энэ их хөдөлмөрийг үнэлээд гавьяат цолыг нь өгвөл өгөх цаг болсон. Багш маань их шийдэмгий, хэлсэндээ хүрдэг. Хааяа нэг бор дарс хүртчихдэг байсан. 2004 онд БТСУХ-нд ажиллаж байхдаа “Миний шавь Афины олимпоос медаль хүртэхгүй бол ажлаа өгнө” гэж хэлж байсан юм билээ. Ингээд намайг медальгүй ирэхэд ажлаа хүлээлгэж өгсөн. Үүний дараа Лаост дасгалжуулагчаар ажиллаж байхдаа осолд ороод ирсэн. Одоо группт байж байгаа. Нэг тамирчин дэлхийгээс медаль авахад багш нь гавьяат болдог. Гэтэл би дэлхийгээс хоёр медаль зүүчихээд байж байна. Төрүүлсэн шавь нараас нь А.Сүхбат улсын наадамд гурав түрүүлж, Б.Гантогтох гурав үзүүрлэж, хоёулаа гавьяат тамирчин болсон. Манай “Шонхор”-оос хамгийн бага амжилттай нь чөлөөт бөхөөр спортын мастер, үндэсний бөхөөр улсын начин цолтой. Ийм хүн амжилтаа үнэлүүлэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Үүнээсээ болоод спорт руугаа орох жаахан дургүй байх шиг байгаа юм. Энэ хүний толгойд маш их юм байгаа шүү.

-Та нэгэн удаа “Багш маань одоо ч гэсэн намайг зоддог” гэж хэлж байсан?

-Хүн чинь багшдаа насан туршдаа зодуулж явна. Багш гэдэг хүн чинь төрүүлээгүй л болохоос аав, ээж байхгүй юу. Багш заримдаа хүн амьтны нүдэн дээр намайг дууддаг. Ирэхээр “Гэдсээ чангал. Нэг шанаадъя” гэдэг юм. Заримдаа суниалгадаг. Харин би сүүлийн үед “Ээ багшаа. 40 хүрч байгаа хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэхээр инээгээд “Одоо ч миний хүү хөгширчихлөө” гэнэ. “Гэдсээ чангал” гэхээр нь “Би хүнд шаралсан шүү дээ. Та намайг нэг амбаардчих” гэдэг юм (инээв).
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue Aug 21, 2012 8:19 pm

Оска ахтайгаа бэлтгэл дээр хэд хэдэн удаа барилдаж байж билээ. Хурд гэж гайхалтай шүү.
Бас их хөгжилтэй хөөрхөн хөөрхөн юм их ярина. Олимпоос сэргээш гээд барилдах эрхээ хасуулчихаад сэтгэлээр их л унаж билээ.

Сайн бөх шүү.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron