Моуринью: Би багаа хэзээ ч ингэж хайрлаж байсангүй.
2007 оны 5 дугаар сарын 7-ны өдөр, Даваа гариг
Арсенал клубтэй тэнцсэний дараа манай дасгалжуулагч Моуринью хэвлэлийн бага хурал хийхээр ширээний ард суусан нь содон байв. Энэ нь манай дасгалжуулагчийн хувьд Английн лигийн аварга болж чадаагүй анхны тохиолдол нь юм. Тэрээр өөрийн төрөлх нутагтаа Порто клубыг дасгалжуулж 2 жил дараалан улсынхаа аварга болгосны дараа Англид ирж манай багийг дараалан 2 жил Английн лигийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолонд хүргэсэн мундаг дасгалжуулагч гэдгийг бид сайн мэднэ. Гэвч буучдын шинэ цэнгэлдэхэд тоглосон анхны тоглолтондоо 3 оноо авах төлөвлөгөөгөө манайхан биелүүлж чадсангүй.
Тэр үнэхээр цөхөрсөн байв уу? Эсвэл багийн тоглогчиддоо итгэх итгэлээ алдаа юу? Улирлын туршид үргэлжилсэн орон гаран тоглолт, гэмтэл бэртэл болон багт үүссэн зарим нэг ойлгомжгүй нөхцөл байдлууд нь дээрх асуултуудын хариу болох мэт харагдавч эцсийн эцэст итгэл найдвар гэдэг агуу хүч биднийг урагш түлхэж байв.
Энэ улиралд хийх сүүлийн зочлон тоглолт буюу өчигдрийн Арсеналтай хийсэн тоглолт нь өмнөх хэдэн сар үргэлжилсэн дээрх таагүй явдлуудад цэг тавих чухал, маш чухал момент байсан юм.
Манай баг энэ тоглолтод шилдэг 2 довтлогчоо гэмтлийн улмаас алдсан болон нөөц бүрэлдэхүүн тун чамлалттайгаар Эмирайтсад ирсэн боловч бэлэн заставаас хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ гаргаж тоголлоо хэмээн манай дасгалжуулагч сурсан зангаараа яриагаа эхлэв. Тэрээр, гэвч манай баг тоглолтыг маш сайн эхлүүлсэн бөгөөд гоол хийх боломж ээлж дараалан гарч байсан боловч Буларуз улаан карт авч талбайгаас хөөгдөн эсрэг баг пэналти хийх эрхээр шагнуулсны дараа байдал ихээхэн хүндэрч бид ердөө 10-уулаа тэмцэх хэрэгтэй болсон.
Буларузыг Баптиста дээр гаргасан алдаанаас үндэслэн тоглолтоос хөөж, пэналти өгсөн давхар шийдвэр нь бидний хувьд тун харамсалтай явдал болсон бөгөөд ийм чухал тоглолтонд улаас хуудас гарах нь хүсүүштэй зүйл огтхон ч биш гэж Моуринью үргэлжлүүлэв.
Завсарлагаанаар манайхан бүх юм дууслаа гэж бодож байсан боловч тоглолтын сүүлийн 10 минутад бүх хүмүүс Челси удахгүй ялах нь гэж бодож байсан болов уу. Энэ бол зөвхөн аваргуудад л байдаг, тоглолтын шүгэл дуугарах мөч хүртэл, сүүлийн дусал хөлсөө дуустал тэмцдэг Челсичүүдийн жинхэнэ мөн чанар билээ. Дундаж түвшинд байсан манай залуучууд нэгэн зорилгын төлөө нэгдэн зүтгэж ямар хүчирхэг баг, ямар их сэтгэлийн хаттай баг болсныг хараад тоглолт дуусны дараа өмнөх улиралд гайхамшигтай амжилт үзүүлж байсныг үл харгалзан та нарыгаа улам их хайрлаж байгаагаа би тэдэндээ хэлсэн. Энэ тоглолтын дараа би тоглогчиддоо илүү их итгэх болсон бөгөөд дараагийн гайхамшигтай улиралд яг одоо би бэлэн байна. Харамсалтай нь шинэ улирал маргааш эхлэхгүй юм даа. Манай Лампардын хувьд нэг улирлын туршид 60 тоглолтод оролцсон үзүүлэлт нь Челсигийн түүхэн дэх рекорд амжилт боллоо.
Арсеналын дасгалжуулагч Венгерийн өөрийн багийн тоглолтын үр дүнгийн талаар хийх хэвлэлийн баг хурал нь манай дасгалжуулагчийн тоглолтын дараах ярилцлага ид явагдаж байх үетэй давхацсан байна. Лигийн аварга тодорсон энэ өдөр Челсигийн дасгалжуулагчийн үзэл бодлоо илэрхийлж байсан цаг мөч Венгерийн мэдээлэл хийхэд бэлэн болсон тухай зарлалтай давхцсан боловч маш олон сэтгүүлч Моуриньюгийн ярилцлагыг үргэлжлүүлэн сонсохоор түүний хурал болж байсан өрөөнд үлдсэн байна.
Харин нөгөө талын өрөөнд Венгер хэлэхдээ, Челси тоглолтыг өөрсдөдөө аятай хэлбэрээр эхлүүлж чадсан боловч манай баг маш сайн зохион байгуулалттай тоглосон бөгөөд эхний үеийн сүүлийн 15 минутад бид давамгай тоглож энэ нь тэдэнд ихээхэн аюул учруулж байв. Челсигийн нэг тоглогч талбайгаас хөөгдсөний дараа манай багийн тоглолт суларч эхэлсэн гэж би үзэж байна. Бид тоглолтондоо төвлөрч чадахаа байсан бөгөөд бидний тэмцэх эрмэлзэл алга болсныг би ажигласан. Сүүлийн хагаст бид үнэхээр ойлгомжгүй бас муу тоглосон бол эсрэгээрээ Челси өөрсөддөө давамгай байдлыг бий болгож чадсан. Манай баг давамгайлж байх үедээ эсрэг багтаа үргэлж гоол бэлэглэчих юм хэмээн ярьж байв.
Яг энэ үед хэвлэлийн бага хурлаа дуусгасан манай дасгалжуулагч Моуринью туслах дасгалжуулагч Балтимар Бритогийн хамт Венгерийн хурал хийж байсан өрөөнд орж ирэв. Энэ нь хэдий баг нь ялж, ялагдсан ч хоёр багийн хувьд эв санааны нэгдэлтэй байгаа шүү гэдгийн илэрхийлэл болдог билээ.
Өмнө нь би олон тэмцээнд ялагдаж байсан. Тэр гашуун өдрийн тухай би бүх тоглогч, туслах дасгалжуулагч нартаа сануулдаг. Гэхдээ би өөрийгөө болон тоглогч нартаа хэзээ ч буруу тохохыг хүсдэггүй гэж манай дасгалжуулагч өрөөнд орж ирээд хэлэв. Чи олон ялалтыг зэрэг байгуулж байх үед бас ялагдлын гашуун амтыг амсаж л байдаг, яагаад гэвэл тэр олон зорилгыг биелүүлэхийн төлөө нэг жижигхэн зорилтод бүхнээ зориулж чадахгүй шүү дээ. Хүсэл зорилго болон амлалт нь ижил зүйл биш. Энэ нь чамайг оюун санааны хувьд тэмцэх чадварыг чинь алдагдуулдаг. Иймээс чи өөрийгөө болон тоглогчдоо шүүмжилж байвал тэр улирал бүхлээрээ чиний болон танай багийн эсрэг үргэлжлэх болно гэдгийг сануулна.
Тоглогчид маань хувцас солих өрөөнд ормогцоо энэ улиралд өмнөх 2 улирлаас хамаагүй илүү тоголлоо гэдгээ хүлээн зөвшөөрч байна, учир нь өмнөх жилүүдэд бидэнд ноцтой саад байсангүй, бас гэмтэл бэртэл ч харьцангуй бага тохиолдож байсан бөгөөд бид зүгээр л ялаад л ... ялаад л ...ялаад л байсан. Харин энэ улирал манай залуучууд олон саад бэрхшээлтэй тулгарч байсан боловч үнэхээр гайхалтай байж чадлаа, үүний нэг жишээ нь өнөөдрийн тоглолт юм.
“Эмирайтс” цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөнөөс эхэлсэн багтаа амжилт авчрахыг хүссэн бүх тоглогч, дэмжигчдийн хүсэл эрмэлзэл нь шүүгчийн тоглолт дуусгах шүглийн эцсийн дуу хүртэл маш хүчтэй оршин байж чадсан нь өнөөдрийн энэ тоглолтыг улам гайхамшигтай болгож чадлаа. Энэ нь яагаад зарим хүмүүс амжилт олдог байхад зарим нь олж чаддагүйг харуулсан сайхан жишээ юм гэж манай хүн хэлэв.
Тоглолтын ерөнхий шүүгч Вилэйгийн шүглийн дуу Эмирайтс цэнгэлдэхэд тоглолт дууссаныг гэрчлэн дуугарах хүртэл манай дасгалжуулагч лигийн аваргын төлөөх тулаан дуусаагүй гэдэгт итгэж бас тоглогчдоо зоригжуулж байв. Гэвч шүгэл дуугарсны дараа бүх зүйл ард хоцорч, Манчестер Юнайтэд энэ улирлын аварга баг болжээ. Эцсийн эцэст манай дасгалжуулагч аваргын төлөөх тэмцэлд ялагдсанаа ойлгож энэ улирал түүний хувьд хамгийн хүнд хэцүү байсныг хүлээн зөвшөөрөв.
Хэрэв би лигийн аварга шалгаруулах тэмцээнд хялбархан ялахыг хүссэн бол хаана улсын аварга шалгаруулах тэмцээн нь хялбархан шийдэгддэг улс байна тийшээ явах байсан. Гэвч Англи шиг ийм улсад чиний өрсөлдөгчид ямар хүчтэй болохыг чи сайтар ойлгох бөгөөд ердөө ганц улиралд 60-аас дээш тоглолт хийх нь хэвийн үзэгдэл байх болно.
Бүгдээрээ л алдаа гаргадаг. Чи ялж байх үедээ ч алдаа гаргаж л байдаг. Хэзээ ч төгс улирал гэж байдаггүй. Би энэ улирлын бүх л тоглолтонд оролцсон шигээ эргээд энэ улирлын бүх тоглолтууддаа нарийвчлан дүн шинжилгээ хийх болно. Би Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч, удирдах зөвлөл, тэдний тоглогчид болон тус багийг аварга болгоход тусласан бүх хүмүүст баяр хүргэж байна.
Энэ гуравдахь өдөр бид тэдэнд Стамфорд Бриджийнхээ Хүндэт харуул /guard of honour/ гэдгээ батлан харуулах бөгөөд тэд ч бас бидэнд Олд Траффордын Хүндэт харуул гэдгээ баталсан. Бид дараагийн улиралд бэлэн байх ёстой бөгөөд ФА Цомын шигшээ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Гэвч бид энэ өдрийг 2 долоо хоног хүлээх ёстой. Бид шигшээ тоглолтонд яг л өнөөдөр тоглосон шигээ сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй тоглох бөгөөд энэ нь бидний хувьд чухал сорилт болно.
/Жич: Махан орчуулга хийсэн миний бие, ойлгогдохгүй зүйлс гарсан бол хүлцэл өчье
. Эх мэдээллийг манай сайт руу орж үзээрэй/
Зүү шиг ороод Заан шиг гар ...