by Nobun@g@ » Mon Aug 06, 2012 6:21 pm
Манайх эргээд аварга болохын тулд улирал эхлэхийн гаргах шаардлагатай 11 шийдвэр байна гэнэ...
1. Төвийн хослолоо шийдэх
Тиаго явсанаар Миланы төвд Мексэс, Бонера, залуухан Асэрби, ветеран Епес нар үлдсэн...
Боера Епес нар энэ янзаараа улиралыг эхлэхэд төвд зогсож байхад гайхахааргүй байгаа...
Гэхдээ төвд хэн нь лийдэр байж, хамгаалалтыг авч явах, ямар хослол хамгийн тохиромжтой вэ гэдгийг шийдэх нь чухал
2. Какагийн асуудал
Какаг эсвэл авчир эсвэл боль... Түүний трансфер энэ зунжингийн асуудал болж байна...
Монтоливог авчирсан нь Милан урагшилж байгаагийн шинж ч түүний хаана тоглох нь Какагаас ихэд хамаараад байгаа...
Тэгэхээр энэ асуудлыг эртхэн шийдэх хэрэгтэй
3. Робыг зар
Робыг үнэ нь унахаас өмнө хурдан зарах хэрэгтэй... Түүний хувьд 28 настай ч хангалттай тоглолт үзүүлж чадахгүй байгаа...
Харин түүний оронд Шаарави хамаагүй илт өсөж байгаа... Түүнд цаг гаргаж өгөх хэрэгтэй...
4. Шааравид боломж олго
Шаарави бол үнэхээр нүдэн дээр өсөж торниж байгаа залуу талент... Түүнд боломжийг нь олгож өгөх хэрэгтэй...
Италид залуу тоглогчидод анхны баг нь бүрэн боломжийг нь олгож өгч чадвал өсөж, багтаа нөлөөлөх тоглогч болж чаддаг...
5. Залуучуудаа гарга
Энэ улиралд Пиппо, Рино, МВБ, Замбротта, Нэста, Зийдорф нарыг багийг орхихоос өмнө Милан Италийн магадгүй бүр Европын хамгийн хөгшин багт тооцогдож байсан...
Харин одоо тэд явжээ... Одоо бол Урби, Шаарави, Страссэр, Пато болон Принц зэрэг залуу тоглогчиддоо гол үүргүүдээ үүрүүлэх хэрэгтэй...
6. Гоолдохын тулд Ибрад бус багтаа найдах хэрэгтэй
Мэдээж Ибра шилдэг гоолдогч, бомбардир байсан... Тэр одоо явсан...
Урд шугаманд Роб байгаа... Түүнд найдалтгүй... Түүнийг зарах талаар бодох хэрэгтэй...
Гэхдээ Миланы урд шугаманд Ночерино, Принц, Монто, Мунтари гэх мэт залуус боломж гаргаж өгөх бүрэн боломжтой...
Тэдэнд найдах хэрэгтэй...
7. Монто болон Ноч нарыг сул тавь
Милан Италид хамгийн хүчирхэг довтолгоотой байсан... Үүнийг үргэлжлүүлэхийг хүсвэл тэд төвдөө илүү крийтив байж боломж ихээр үүсгэх хэрэгтэй...
Үүнийг Италийн шигшээгийн хамтрагчид болох Монто болон Ноч нар чадна...
Тэднийг төвд чөлөөтэй тоглуулж юу чадахыг нь харах хэрэгтэй...
8. Аллегрид итгэ
Аллегри Леог явсанаас хойш багийн тоглолтын арга барил, тоглогчдын философыг өөрчилж чадсан дасгалжуулагч.
Тэр Миланыг удирдсан 2 улиралдаа 1 түрүү, 1 аман хүзүү авч чадсан...
Ялангуяа 1 аман хүзүү нь зөвхөн Ювэд алдсан ба тэд гайхалтай байснаар л авч чадсан...
Энэ улиралд баг маш ихээр өөрчлөгдсөн ба одоо түүний юу чадахыг максимум утгаар харж болох юм.
9. Патод жинхэнэ урт хугацааны хамтрагч олж өг
Бразил довтлогч Пато бол Миланы урд шугамыг авч явч яадахуйц шилдэг довтлогч.
Гэвч түүнд мэдээж үргэлж туслалцаа хэрэгтэй... Улирал эхлэхэд Итали довтлогч Кассано түүний хамтрагч байна.
Гэхдээ түүнд, багт дахиад шинэ тоглогч, довтлогч хэрэгтэй...
Үлдсэн хэдэн долоо хоногт амжуулах л шаардлагатай...
10. Патог үнэл
Ибрагийн үе дууслаа. Одоо бид буцаад Патод итгэх хэрэгтэй. Тэр бол ирээдүйн урд шугамны лийдэр байх болно.
Бразил залуу хэр их чадвартай, боломжтой гэдгээ аль хэдийн харуулсан.
Баг түүнд итгэл хүлээлгэж, илүү олон тоглолтод түүний чадварыг харах хэрэгтэй.
11. Принцын цаг
Германд төрсөн Гана залуугийн хувьд түүнд дэлхийн шилдэг болоход шаардлагатай бүх боломжууд, скилүүд байгааг харуулсан.
Одоо түүний гэмтэл эдгэрсэн ба довтолгоонд Ибрагаас дутахгүй үүрэг гүйцэтгэж, боломжийг үүсгэх чадвартай...
Түүний гоолдох болон дамжуулах чадварууд, дээрээс нь хувийн тоглолтуудыг хийх чадвартай...
түүнд дэлхийн шилдэг довтолгооны хагас болох боломж байгаа... Энэ бол түүний цаг гэж итгэж өөрийгөө нээх хэрэгтэй...