Chelsea FC :The Blues:

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Lampard » Mon May 07, 2007 11:11 am

Manaihan daichin baisaan 10ulaa ch gesen hojihiin toloo yavsan tenstene gej bodoogui :-D:-D:-D:-D .... ene uliral tegeed sheva.gaas bolood nurchih shig l sanagdah yumaa
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Bayaraa » Mon May 07, 2007 1:46 pm

Image

Моуринью: Би багаа хэзээ ч ингэж хайрлаж байсангүй.

2007 оны 5 дугаар сарын 7-ны өдөр, Даваа гариг

Арсенал клубтэй тэнцсэний дараа манай дасгалжуулагч Моуринью хэвлэлийн бага хурал хийхээр ширээний ард суусан нь содон байв. Энэ нь манай дасгалжуулагчийн хувьд Английн лигийн аварга болж чадаагүй анхны тохиолдол нь юм. Тэрээр өөрийн төрөлх нутагтаа Порто клубыг дасгалжуулж 2 жил дараалан улсынхаа аварга болгосны дараа Англид ирж манай багийг дараалан 2 жил Английн лигийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолонд хүргэсэн мундаг дасгалжуулагч гэдгийг бид сайн мэднэ. Гэвч буучдын шинэ цэнгэлдэхэд тоглосон анхны тоглолтондоо 3 оноо авах төлөвлөгөөгөө манайхан биелүүлж чадсангүй.

Тэр үнэхээр цөхөрсөн байв уу? Эсвэл багийн тоглогчиддоо итгэх итгэлээ алдаа юу? Улирлын туршид үргэлжилсэн орон гаран тоглолт, гэмтэл бэртэл болон багт үүссэн зарим нэг ойлгомжгүй нөхцөл байдлууд нь дээрх асуултуудын хариу болох мэт харагдавч эцсийн эцэст итгэл найдвар гэдэг агуу хүч биднийг урагш түлхэж байв.

Энэ улиралд хийх сүүлийн зочлон тоглолт буюу өчигдрийн Арсеналтай хийсэн тоглолт нь өмнөх хэдэн сар үргэлжилсэн дээрх таагүй явдлуудад цэг тавих чухал, маш чухал момент байсан юм.

Манай баг энэ тоглолтод шилдэг 2 довтлогчоо гэмтлийн улмаас алдсан болон нөөц бүрэлдэхүүн тун чамлалттайгаар Эмирайтсад ирсэн боловч бэлэн заставаас хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ гаргаж тоголлоо хэмээн манай дасгалжуулагч сурсан зангаараа яриагаа эхлэв. Тэрээр, гэвч манай баг тоглолтыг маш сайн эхлүүлсэн бөгөөд гоол хийх боломж ээлж дараалан гарч байсан боловч Буларуз улаан карт авч талбайгаас хөөгдөн эсрэг баг пэналти хийх эрхээр шагнуулсны дараа байдал ихээхэн хүндэрч бид ердөө 10-уулаа тэмцэх хэрэгтэй болсон.

Буларузыг Баптиста дээр гаргасан алдаанаас үндэслэн тоглолтоос хөөж, пэналти өгсөн давхар шийдвэр нь бидний хувьд тун харамсалтай явдал болсон бөгөөд ийм чухал тоглолтонд улаас хуудас гарах нь хүсүүштэй зүйл огтхон ч биш гэж Моуринью үргэлжлүүлэв.

Завсарлагаанаар манайхан бүх юм дууслаа гэж бодож байсан боловч тоглолтын сүүлийн 10 минутад бүх хүмүүс Челси удахгүй ялах нь гэж бодож байсан болов уу. Энэ бол зөвхөн аваргуудад л байдаг, тоглолтын шүгэл дуугарах мөч хүртэл, сүүлийн дусал хөлсөө дуустал тэмцдэг Челсичүүдийн жинхэнэ мөн чанар билээ. Дундаж түвшинд байсан манай залуучууд нэгэн зорилгын төлөө нэгдэн зүтгэж ямар хүчирхэг баг, ямар их сэтгэлийн хаттай баг болсныг хараад тоглолт дуусны дараа өмнөх улиралд гайхамшигтай амжилт үзүүлж байсныг үл харгалзан та нарыгаа улам их хайрлаж байгаагаа би тэдэндээ хэлсэн. Энэ тоглолтын дараа би тоглогчиддоо илүү их итгэх болсон бөгөөд дараагийн гайхамшигтай улиралд яг одоо би бэлэн байна. Харамсалтай нь шинэ улирал маргааш эхлэхгүй юм даа. Манай Лампардын хувьд нэг улирлын туршид 60 тоглолтод оролцсон үзүүлэлт нь Челсигийн түүхэн дэх рекорд амжилт боллоо.

Арсеналын дасгалжуулагч Венгерийн өөрийн багийн тоглолтын үр дүнгийн талаар хийх хэвлэлийн баг хурал нь манай дасгалжуулагчийн тоглолтын дараах ярилцлага ид явагдаж байх үетэй давхацсан байна. Лигийн аварга тодорсон энэ өдөр Челсигийн дасгалжуулагчийн үзэл бодлоо илэрхийлж байсан цаг мөч Венгерийн мэдээлэл хийхэд бэлэн болсон тухай зарлалтай давхцсан боловч маш олон сэтгүүлч Моуриньюгийн ярилцлагыг үргэлжлүүлэн сонсохоор түүний хурал болж байсан өрөөнд үлдсэн байна.

Харин нөгөө талын өрөөнд Венгер хэлэхдээ, Челси тоглолтыг өөрсдөдөө аятай хэлбэрээр эхлүүлж чадсан боловч манай баг маш сайн зохион байгуулалттай тоглосон бөгөөд эхний үеийн сүүлийн 15 минутад бид давамгай тоглож энэ нь тэдэнд ихээхэн аюул учруулж байв. Челсигийн нэг тоглогч талбайгаас хөөгдсөний дараа манай багийн тоглолт суларч эхэлсэн гэж би үзэж байна. Бид тоглолтондоо төвлөрч чадахаа байсан бөгөөд бидний тэмцэх эрмэлзэл алга болсныг би ажигласан. Сүүлийн хагаст бид үнэхээр ойлгомжгүй бас муу тоглосон бол эсрэгээрээ Челси өөрсөддөө давамгай байдлыг бий болгож чадсан. Манай баг давамгайлж байх үедээ эсрэг багтаа үргэлж гоол бэлэглэчих юм хэмээн ярьж байв.

Яг энэ үед хэвлэлийн бага хурлаа дуусгасан манай дасгалжуулагч Моуринью туслах дасгалжуулагч Балтимар Бритогийн хамт Венгерийн хурал хийж байсан өрөөнд орж ирэв. Энэ нь хэдий баг нь ялж, ялагдсан ч хоёр багийн хувьд эв санааны нэгдэлтэй байгаа шүү гэдгийн илэрхийлэл болдог билээ.

Өмнө нь би олон тэмцээнд ялагдаж байсан. Тэр гашуун өдрийн тухай би бүх тоглогч, туслах дасгалжуулагч нартаа сануулдаг. Гэхдээ би өөрийгөө болон тоглогч нартаа хэзээ ч буруу тохохыг хүсдэггүй гэж манай дасгалжуулагч өрөөнд орж ирээд хэлэв. Чи олон ялалтыг зэрэг байгуулж байх үед бас ялагдлын гашуун амтыг амсаж л байдаг, яагаад гэвэл тэр олон зорилгыг биелүүлэхийн төлөө нэг жижигхэн зорилтод бүхнээ зориулж чадахгүй шүү дээ. Хүсэл зорилго болон амлалт нь ижил зүйл биш. Энэ нь чамайг оюун санааны хувьд тэмцэх чадварыг чинь алдагдуулдаг. Иймээс чи өөрийгөө болон тоглогчдоо шүүмжилж байвал тэр улирал бүхлээрээ чиний болон танай багийн эсрэг үргэлжлэх болно гэдгийг сануулна.

Тоглогчид маань хувцас солих өрөөнд ормогцоо энэ улиралд өмнөх 2 улирлаас хамаагүй илүү тоголлоо гэдгээ хүлээн зөвшөөрч байна, учир нь өмнөх жилүүдэд бидэнд ноцтой саад байсангүй, бас гэмтэл бэртэл ч харьцангуй бага тохиолдож байсан бөгөөд бид зүгээр л ялаад л ... ялаад л ...ялаад л байсан. Харин энэ улирал манай залуучууд олон саад бэрхшээлтэй тулгарч байсан боловч үнэхээр гайхалтай байж чадлаа, үүний нэг жишээ нь өнөөдрийн тоглолт юм.

“Эмирайтс” цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөнөөс эхэлсэн багтаа амжилт авчрахыг хүссэн бүх тоглогч, дэмжигчдийн хүсэл эрмэлзэл нь шүүгчийн тоглолт дуусгах шүглийн эцсийн дуу хүртэл маш хүчтэй оршин байж чадсан нь өнөөдрийн энэ тоглолтыг улам гайхамшигтай болгож чадлаа. Энэ нь яагаад зарим хүмүүс амжилт олдог байхад зарим нь олж чаддагүйг харуулсан сайхан жишээ юм гэж манай хүн хэлэв.

Тоглолтын ерөнхий шүүгч Вилэйгийн шүглийн дуу Эмирайтс цэнгэлдэхэд тоглолт дууссаныг гэрчлэн дуугарах хүртэл манай дасгалжуулагч лигийн аваргын төлөөх тулаан дуусаагүй гэдэгт итгэж бас тоглогчдоо зоригжуулж байв. Гэвч шүгэл дуугарсны дараа бүх зүйл ард хоцорч, Манчестер Юнайтэд энэ улирлын аварга баг болжээ. Эцсийн эцэст манай дасгалжуулагч аваргын төлөөх тэмцэлд ялагдсанаа ойлгож энэ улирал түүний хувьд хамгийн хүнд хэцүү байсныг хүлээн зөвшөөрөв.

Хэрэв би лигийн аварга шалгаруулах тэмцээнд хялбархан ялахыг хүссэн бол хаана улсын аварга шалгаруулах тэмцээн нь хялбархан шийдэгддэг улс байна тийшээ явах байсан. Гэвч Англи шиг ийм улсад чиний өрсөлдөгчид ямар хүчтэй болохыг чи сайтар ойлгох бөгөөд ердөө ганц улиралд 60-аас дээш тоглолт хийх нь хэвийн үзэгдэл байх болно.

Бүгдээрээ л алдаа гаргадаг. Чи ялж байх үедээ ч алдаа гаргаж л байдаг. Хэзээ ч төгс улирал гэж байдаггүй. Би энэ улирлын бүх л тоглолтонд оролцсон шигээ эргээд энэ улирлын бүх тоглолтууддаа нарийвчлан дүн шинжилгээ хийх болно. Би Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч, удирдах зөвлөл, тэдний тоглогчид болон тус багийг аварга болгоход тусласан бүх хүмүүст баяр хүргэж байна.

Энэ гуравдахь өдөр бид тэдэнд Стамфорд Бриджийнхээ Хүндэт харуул /guard of honour/ гэдгээ батлан харуулах бөгөөд тэд ч бас бидэнд Олд Траффордын Хүндэт харуул гэдгээ баталсан. Бид дараагийн улиралд бэлэн байх ёстой бөгөөд ФА Цомын шигшээ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Гэвч бид энэ өдрийг 2 долоо хоног хүлээх ёстой. Бид шигшээ тоглолтонд яг л өнөөдөр тоглосон шигээ сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй тоглох бөгөөд энэ нь бидний хувьд чухал сорилт болно.

/Жич: Махан орчуулга хийсэн миний бие, ойлгогдохгүй зүйлс гарсан бол хүлцэл өчье :smile: . Эх мэдээллийг манай сайт руу орж үзээрэй/
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby Bayaraa » Mon May 07, 2007 1:51 pm

Зураг оруулах гэсэн чинь бардаггүйм даа, арга ядаад аплод хийж байгаад линкийг нь тавьж үзэхэв дээ :RD. Хэдэн сайхан зураг тавьчих юмсан.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby poseidon » Mon May 07, 2007 2:03 pm

Bayaraa wrote:Зураг оруулах гэсэн чинь бардаггүйм даа, арга ядаад аплод хийж байгаад линкийг нь тавьж үзэхэв дээ :RD. Хэдэн сайхан зураг тавьчих юмсан.


http://www3.asuultserver.com/forum/view ... hp?t=37811 энэ заавраар хийх гээд үздээ... :eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Bayaraa » Mon May 07, 2007 2:35 pm

poseidon wrote:
Bayaraa wrote:Зураг оруулах гэсэн чинь бардаггүйм даа, арга ядаад аплод хийж байгаад линкийг нь тавьж үзэхэв дээ :RD. Хэдэн сайхан зураг тавьчих юмсан.


http://www3.asuultserver.com/forum/view ... hp?t=37811 энэ заавраар хийх гээд үздээ... :eek:


Баярлаллаа, Посейдон ... яг тохирсон зураг тавьжээ.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Mon May 07, 2007 2:57 pm

Баяраа маш сайхан орчуулсан байна. Баяр хүргэе ээ. Олон зорилтын төлөө давхар тулалдсан бид /фэнүүд бид чинь сэтгэл зүрхээрээ багтайгаа хамт тулалдсан юм шүү/ хоёр чухал тэмцээнээс дараалан мултраад сэтгэл санаа сайнгүй байх үед Морино маш чухал зүйл ярьж чи орчуулсан байна.

Яагаад Челси гэж?

Тоглолтыг би үзээгүй л дээ. Өглөө ирээд тойм хараад ойлгосон. Манайх дахиад л эцэсээ хүртэл тэмцжээ. Шийдмэг, ямар ч үед бууж өгдөггүй, тэмцэгч, дайчин чанар нь /Мориногын Челсид өгсөн хамгийн том зүйл/ миний, бидний Челсигийн сэтгэл зүрхийг татах хамгийн эрхэм чанар, чадвараа гэж ойлгодог ... Магадгүй энэ чанар нь хэт олон тоглолтод зэрэг санаа тавьж, чухал тоглолтодоо нөөх бололцоог олгоогүйгээс шалтгаалж хамгийн чухал Аваргуудын лигиээс мултрах шалтгаан болж байсан байх....../хоёр удаа Ливерпүүлтэй тоглож мултрахад хоёуланд нь Морино өмнөх тоглолтод гол тоглогчидоо амрааж байгаагүй/. Гэвч бусад багуудаас илүүтэй Челсид минь л байдаг хамгийн чухал үнэт, сайхан чанар энэ билээ. Том багт, тэргүүлэх багт, аварга багт заавал байх ёстой чанар зүйл.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Mr S » Mon May 07, 2007 3:00 pm

Баяраа
гайхалтай........ сайхан орчуулга..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Lampard » Mon May 07, 2007 3:45 pm

good job ! bayaraa :-D
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby chukcha2002 » Mon May 07, 2007 3:50 pm

Дараалж 3 тэнцээд 2 тэмцээний аварга цол байхгvй болчихлоо. Жозе ирэх улиралд тоглолтынхоо системд єєрчлєлт хийхгvй бол болохгvй. Энэ улиралд тоглогчид vнэхээр сайн тоглосон, хувийн ур чадвараар давамгайлж л тоглолоо. Багийн тоглолт харин бvтэн улирал муухан байсан
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby El Payaso » Mon May 07, 2007 4:00 pm

харин експертүүд бүгд л тэгэж бичиж байсан... АЛ манайтай тоглохын өмнө мөн улаануудтай тоглохын өмнө гээд л... багийн тоглолт муу тоглогчидийн ур чадвар л авч яваа гэж... Эссэйн Дрогба 2 л аварсаар байгаад таарч байгаам биш үү энэ улиралд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zigo » Mon May 07, 2007 4:53 pm

Ирэх африкт болох дэлхийн аваргаар ч харууд алах нь дээ...
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Nomer 10 » Mon May 07, 2007 11:22 pm

Баяраа гайхалтай орчуулжээ. Рэдст хусуулаад мултарсны дараа ЖМ бүх тоглогчдоо нэг бүрчлэн үнсэж байсан нь аятайхан санагдаж байсан шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Bayaraa » Tue May 08, 2007 9:57 am

Форумын хашруудаасаа урмын үг сонссондоо үнэхээр баярлаж байна. Цаашид багийнхаа төлөө дасгалжуулагч болон тамирчдын олон сайхан ярилцлагыг чадах ядахаар орчуулж байна гэдгээ амлаж байна.
Ялангуяа манай дасгалжуулагчийн ярилцлагыг уншихад тун урамтай байдаг билээ. Түүний уран хошигнол, өрсөлдөгчөө чимхээд авах мэдрэмж, философилог үг, харьцуулалт зэрэг нь үнэхээр гайхалтай. Түүнчлэн манай Юниверсийн хэлсэн үг маш үнэн зөв болжээ. Манай Моуринью Челсид хэзээ ч нугаршгүй тулалдах чадвар, зөвхөн ялах хүсэл эрмэлзлийг л авчирсан. Бидэнд энэ байхад л хангалттай ... Өөр юу ч сонин биш ... тэрбумтан эзэн ч чухал биш.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby Жавхлан » Tue May 08, 2007 5:16 pm

Европын хєлбємбєгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шєвгийн дєрєвт Английн “Челси” амжилтгvй тоглож хасагдсан. Тэд “Ливерпуль”-ийг бараагvй юм. “Челси”-гийн дасгалжуулагч Моуриньо “Soccer”-т ярилцлага єгснийг товчлон нийтэлж байна.

-“Ливерпуль”-ийг хожно гэдэгт та итгэлтэй байсан. Гэтэл байдал эсрэгээр эргэлээ. Гол алдаа юунд байв?
-Торгуулийн цохилтоор асуудлыг шийдсэн шvv дээ. Би ємнє нь ч хэлж байсан. Торгуулийн цохилт бол аз туршсан явдал гэж. Ийм л явдал бидэнд тохиосон.

-Гэхдээ хvчтэйг нь аз тvшдэг гэж ярьдаг шvv дээ?
-Тийм vг бий. Гэхдээ “Ливерпуль” хvчтэйдээ биднийг хожсон юм биш.

-“Челси”шєвгийн дєрєвт байнга бvдрэх юм. Энэ байдлыг хэзээ єєрчлєх юм бэ?
-Би таны асуултыг ойлгохгvй байна. Хожил, хожигдол бол аль ч багт тохиолддог зvйл.

-“Челси” аваргуудын лигт тvрvvлэх боломжоо алдсан тєдийгvй улсын аваргад манлайлах магадлал багатай болсон. Танд хэцvv байгаа болов уу?
-Харамсалтай байна, гэхдээ сэтгэлээр унах болоогvй. Єрсєлдєєн дєнгєж эхэлж байна.

-Таныг солих тухай яриа дахин єрнєж эхэллээ. Та vvнд сэтгэл зvйн хувьд бэлтгэлтэй байгаа болов уу?
-Ийм яриа гарах нь тодорхой байсан. Гэхдээ асуудал надад ашиггvйгээр шийдэгдэхгvй болов уу.

-Яагаад ?
-Миний гэрээ дуусах болоогvй байгаа.

-Гэхдээ гэрээг цуцалдаг биз дээ?
-Абрамович надад боломж олгож байгаа.

-Уулзалт амжилтгvй болсон гэж “The Sun”-д бичсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бидний хооронд vл ойлголцол байсныг нуухгvй. Харин одоо байдал шал єєр болсон.

-Тэгвэл багийн бvрэлдэхvvнд хэр єєрчлєлт орох вэ?
-“Челси” бол єндєр зэрэглэлийн баг. Ийм баг тоглолчдоо єєр багт худалдана гэж бараг байхгvй.

-Терри гэрээгээ сунгах хvсэлгvй байгаа гэсэн. Тvvнийг “Ювентус”-т очно гэсэн яриа гарчээ?
-Терри бол “Челси”-гийн амин зvрх. Ийм тоглогчоо єєр багт алдахгvй. Терри гэрээгээ сунгах хvсэлтэй байгаа. Харин мєнгєний хэмжээн дээр тохиролцож чадахгvй байгаа юм. Ямар ч тохиолдолд тэр багтаа vлдэнэ.

-Тэгвэл Шевченко яах вэ?
-Тvvнийг єєр багт очихыг vгvйсгэхгvй. Шевченко “Челси”-д тоглох хvсэлтэй байвал єєр хэрэг.

-Тэр хvсэхгvй байгаа юм уу?
-Уучлаарай, тvvнээс асуувал илvv тодорхой хариулт єгєх байх.

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Tue May 08, 2007 5:31 pm

Шеваг ер нь явуулах санаатай байгаа юм шиг байна. Жозе vлдвэл манай хvнд дахиад л таагvй улирал болчдог юм болов уу. Одоо насыг нь бодоход ирэх улирал л байна даа,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby realmongolia » Tue May 08, 2007 5:35 pm

Сайн уу залуусаа,

Ойрын бараг жил орсонгүй ээ. ТВ-гээр үзээд л явлаа.
Энэ жил 4 цом авах боломжийг алдсан ч гуних юу байхав дараагийн удаа CL-ыг авах болно.
Харин одоо FA Cup-ыг авна даа. Тэгээд л ManUtd-д өөрсдийгөө мэдрүүлнэ эээ......
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Postby Gooner » Tue May 08, 2007 5:39 pm

Харин ямар сонин хүн бээ. Хаагуур дараад байв даа:eek::smile:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Тэрри_10 » Wed May 09, 2007 2:15 pm

orgio.mn бичсэнээр Жиррард манайд ирж магадгүй гэнэ үү? :smile:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby Gankhuu » Wed May 09, 2007 2:29 pm

Шева-г буцааж авах талаар Галлиани, Берлускони хоёр юм цухуйлгаад л байна лээ.

Гэхдээ ирхэд нь фэнүүд өршөөхгүй л дээ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Mr S » Wed May 09, 2007 3:50 pm

манайхан Тони-н тулаанд нэгдэж бгаа болтой.......
29 настай тонгойдог гарыг БАВАРИ Интер зэрэг багууд ангуучилж бгаа билээ.........
Тони-н төлөө манайхан 20 сая фунт бэлдээд бгаа аж....... тэрээр энэ зун Фиорэнтинаг орхих болж бх шиг бна даа........
Image

Крэспо ИНТЕР-с энэ зун эргэж ирнэ..............
тэгэхээр Шэва явах юм бол уу............
ёстой бүү мэд..............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Аагий » Wed May 09, 2007 5:23 pm

Gankhuu wrote:Шева-г буцааж авах талаар Галлиани, Берлускони хоёр юм цухуйлгаад л байна лээ.


Харин тэгсэн байна лээ. Берлускони: Шева-д Милан нээлттэй энэ тэр гээд.
Явах л байхаа даа. Энд нэг л идээшихгүй шинжтэй.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby UNIVERSE » Wed May 09, 2007 5:58 pm

өнөөдөр шөнө Челси-Маню-н тоглолт оросын спортоор гарна. Сансарын нөгөө муу ганц Старспорт байхгүй болсоон....
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby zigo » Wed May 09, 2007 6:11 pm

Сансарын ESPN-ээр нь байна лээшд.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Mojul » Wed May 09, 2007 8:44 pm

sansariin ESPN deer bnlee
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Logger » Wed May 09, 2007 9:37 pm

хэдэн цагаас?
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron