fanaticalantifanatic wrote:Кака ирвэл магадлалтай гараа...Бонера Мексес Антонини яанадаа
Энэ дээр ийм хувилбар гаргасан байна лээ...
Хаалгач: Аббиати
Одоогоор Миланы хамгий шилдэг сонголт бол Аббиати болчоод байгаа. Гэхдээ түүний бээлийгээ өлгөх цаг удахгүй болцон байгаа.
Хэрвээ Хандановичийг авч чадвал мэдээж илүү дээр байх болно. Гэхдээ Интэр эхлээд яриа хийчихсэн байгаа.
Магадгүй Сантосын Рафаел Габралыг авч магадгүй ч энэ зун л лав биш...
35 настай дэд ахлагч өнгөрсөн улиралаасаа чадвараа ахиулах хэрэгтэй байгаа. Гэхдээ тэр чадна гэдгээ харуулчихсан байгаа.
Зүүн жигүүрийн хамгаалагч: Урби
Миланд зүүн хамгаалалтан дээр хэд хэдэн сонголт байгаа боловч, Анто хэцүүхэн, Месба Леччегээс ирсэнээсээ хойш итгэл алдарсан.
Харин Голланд залуу бол зүүн жигүүрийн аль ч байрлалд тоглох чадвартай. Тэр бас маш үр дүнтэй тоглодог.
Энэ зуны турш төвд тоглосон. Миланы нөхөрсөг тоглолтуудын хамгийн том гэрэл гэгээ байсан. Тэр хурдан, бас зүүн жигүүрээс боломж үүсгэхдээ дуртай. Дээрээс нь тэр шилдэг формтой байгаа. Тэр бол зүүн жигүүрийн хамгийн шилдэг сонголт байх болно.
Төвийн хамгаалагч: Мексэс
Мексэс Миланы эхний улирал болон Евро12 т гарааны найдвартай эрхээ авч чадаагүй.
Гэхдээ тэр Ромад байсан үе шигээ болж чадвал Миланы чухал тоглогч болох боломжтой.
Асербигийн ТИМ ТРОФИ д тоглосон тоглолт аймшигтай муу байсан. Хурд, байрлалаа эзлэх зэрэг нь, ер нь бүх талаараа муу байсан.
Харин Мексэст туршлага болон Неста, Силва нар байхгүй байсан ч багаа аваад явчих чадвар бий.
Түүний формоо олох нь чухал биш, харин түүнийг формоо олох шаардлага л чухал.
Төвийн хамгаалагч: Янга-Мбива
Түүнийг авах нь бараг л болж байгаа. Оливор ганцаараа багаа La Paillade-д түрүүлүүлэхэд гол шалтгаан болсон юм биш.
Харин Монпеллэрийн ахлагч төвийн хамгаалалтад лийдэр байж чадсан нь амжилттай яалт ч байхгүй хамааралтай.
Лийдэр байх гэдэг нь Неста болон Силваг явсанаас хойш багийн арын шугаманд дутагдаад байгаа гол чанар.
Яахоод гарсанаар Милан түүнтэй хувийн тохироогоо хийсэн. Одоо багтай нь тохироод л болоо.
Багт нь 7 сая, өөрт нь жилийн 1.5 саяыг өгч 5 жилийн гэрээ хийхээр Милан оролдож байгаа.
Баруун хамгаалагч: Абате
Абате бол маргашгүй СэриА-гийн хамгийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч.
Тэр сүүлийн 2 улиралд Миланы арын шугаманд од тоглогчийн хэмжээнд байж чадсан.
Юу ярихав хүн бүр мэдэж байгаа.
Хагас хамгаалагч: Ночериньо
Тэр өнгөрсөн улиралд цонх хаагдах мөчид 500 мянгад ирж байсан.
Анх Какаг 8.5 саяд авчаад тоглолтыг нь хараад, Берлу энэ үнэ нь "peanuts" гэж байсан бол Ночийн хувьд "single peanut" байх бизээ. Тэр өнгөрсөн улиралд Миланы чухал тоглогч байж, СэриА-д 10 гоол, Барсад мөн гоол хийж Миланыг аварч байлаа.
Тэр Риногийн 8 дугаартай Жэрсиг өмсөх болсон нь баг түүнд хэр итгэж байгааг харуулж байна.
Хагас хамгаалагч: Монтоливо
Олон хүмүүс Амброг гараанд гарна гэж таамаглаж байгаа.
Аллегригиг мэдэхийн хувьд магадгүй л юм. Гэхдээ Монтоливог авчрах гэж ингэж удаан юм болчоод түүнийг сэлгээнд суулгах гэж үү...
Дээрээс нь Евро 12 д тэр Италийн топ хэдэн тоглогчдын нэг байсан.
Өнгөрсөн улиралд шилдэг формтой байж чадаагүй ч, түүнийг нь гэрээгээ шинэчлэхгүй гэснээр ахлагчийн туузаа хураалгасантай нь холбож ойлгож болох юм. Мөн тэр Миланд тоглохыг мөрөөдөж ирсэн нь түүнийг буцаагаад шилдэг тоглолттой болгох бизээ.
Хагас хамгаалагч: Принц
Түүнийг талбайд байхад, хаана тоглож байгаагаас нь үл хамаарч Миланы тоглолт илт сэргэсэн, тэсрэлттэй байдаг.
Энэ зун түүнийг Текуартиста буюу ПМ болгох төлөвлөгөө хэрэгжиж байгаа гэж хэлж болно.
Тэр Миланы сүүлийн 10 номер Зийдорфыг санагдуулдаг. Тэд адилхан, төвд тоглонгоо тоглолтыг найруулж чаддаг.
Хагас хамгаалагч: Кака
Тэр Миланы төлөө 7 жил ПМ байрлалд тоглож байсан.
22 дугаарыг фэнүүд үргэлж, 10 гоол оруулан мөн финалд Пиппод шилдэг дамжуулалт өгсөнөөр УЕФА 2007 г авч өгсөн хүнийг л санацгаадаг.
2007 оны дэлхийн шилдэг тоглогч маань хэрвээ эргэн ирэх аваас магадгүй фанатууд 100% сэтгэл хангалуун байх болно гэж бодож байна.
Тэр явахыг хүсээгүй гэвч баг түүнийг зарахаас өөр аргагүй байсан. Харин одоо буцааж авчрах боломжтой боллоо.
Довтлогч: Роб
Роб 2011-2012 оны улиралд дажгүй тоглолт үзүүлсэн. Гэхдээ баг түүнийг бүрэн формоо олохыг хүсэж байгаа.
Шаарави одоогоор залуу, Касс итгэл үнэмшилээ алдаж байгаа одоо үед багийн гараанд гарах нь Роб л байх болов уу.
Хэрвээ Роб, Кака нар формоо олоод, Пато гэмтэлгүй байж чадвал, Бразил гурвал маань хамгийн аюултай довтолгооны шугам үүсгэж чадах юм.
Довтлогч Пато:
Одоогийн Миланы 9 номерийн эзэн, 22 настай Пато маань гэмтэлгүй байвал магадгүй хамгийн шилдэг довтлогч юм.
Тэр Клубын төлөө 142 тоглолтод 61 гоол хийсэн ба бас л гоолын машин билээ.
Түүний Барсагийн эсрэг хийсэн гоолыг нь санахад л түүний ур чадвар хичнээн мундагийг харж болно.
Тэр одоо Миланы довтолгооны шугамд лийдэршип гаргаж, авч явах цаг болсон...