by Bayaraa » Sat May 05, 2007 12:32 pm
Аварга аваргаараа л үлддэг
Анфиелдэд тоглосноос хойш 2 хоногийн хугацаанд тоглогчдоо амрааж, нөхөн сэргээлт хийсний дараа өчигдрийн бэлтгэлд манай дасгалжуулагч Моуринью эргэн ирж өнгөрсөн Лхагва гаригт хийсэн тулааны дараах анхны ярилцлагаа сэтгүүлчдэд өгсөн байна.
Тэрбээр өнгөрсөн явдлын талаар одоо дахин бодох шаардлагагүй бөгөөд Аваргуудын лигээс мултарсан явдал тоглогчдод сэтгэлзүйн ямар нэгэн дарамт бий болгох, тэдний тоглох итгэлийг бууруулах ёсгүй гэжээ.
Манай баг ялалт амжилтаар дүүрэн байгаа бөгөөд маш чухал тоглолтод ганц удаа хожигдох эсвэл өмнөх улиралд хангалттай сайн тоглоогүйгээс аливаа баг хохирогч болох учиргүй гэж дасгалжуулагч Моуринью онцлон тэмдэглэсэн байна. Аварга бол аваргаараа л үлддэг бөгөөд тэдний оюун санаанд энэ мэдрэмж хадаатай хэвээр байдаг. Ирээдүйн сорилт өнгөрсөн үед олсон ялалт, амжилтаас илүү чухал бөгөөд хэрэв баг ялагдвал ирээдүйн зорилтыг илүү хүчтэй тавьж, шийдвэр төгс байх хэрэгтэй гэдгийг бидэнд сануулна, иймд бид ирээдүйгээ харж байна гэж тэрээр үргэлжлүүлэв.
Бидний ирээдүй бүтэн сайн өдөр болох Лондонгийн шилдэг хоёр багийн тулаанаас эхлэх бөгөөд гараанд гарах бүрэлдэхүүн хагас сайн өдөр болох Манчестерийн дэрбигээс үл хамаарч өмнө байсан хэвээр байх болно гэдэгт Моуринью итгэлтэй байна. Арсенал клубыг хэрхэн ялах тактикийн болон бусад асуудлаар Жозе багийн ахлагч манай Терри болон Лампард нартай өчигдөр нэлээд зөвлөлджээ. Тэрээр манай багын тоглогчид болон дасгалжуулагчид өөрсдийн санал, үзэл бодлоо багийн хурлаар чөлөөтэй илэрхийлцгээж байгаа бөгөөд өнөөдөр би өөрийнхөө багт багын ирээдүйн зорилго болон 2007/2008 оны улирлын зорилтын талаар тайлбарлахыг хичээх болно гэжээ.
Бид ирэх улирлын төлөвлөгөөний талаар хувцас солих өрөөнд суумагцаа л ярилцаж эхэлсэн бөгөөд өөрсдийн оюун санаандаа хэдийнэ төлөвлөгөө боловсруулчихаад байна. Гэвч энэ улирал хараахан дуусаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Бидэнд одоо дөрвөн тоглолт үлдсэн ба сайн тоглож чадвал ахиад 2 цом авах боломж байна. Манай баг нэг цом авч болох юм, магадгүй нэгийг ч авахгүй байж мэднэ. Гэвч бид 4 цомын төлөө зэрэг тэмцсэн бөгөөд энэ нь тоглогчдын жинхэнэ ур чадвар, тэдний сэтгэлийн дотоод хүч чадлыг харуулсан маш чухал даалгавар бас мэдрэмж байлаа.
Манай баг ФА цомын финалд ялалт байгуулахыг үнэхээр их хүсч байна, гэвч үүний өмнө примьершипийн гурван чухал тоглолт байгаа бөгөөд хэрэв бидэнд боломж гарах л юм бол түүнийг бид ашиглана гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж дасгалжуулагч маань онцлон дурьдсан байна.
Энэ ярилцлагыг 5 сарын 4-ны өдөр буюу Баасан гаригт хийжээ.
Зураг оруулах гэсэн аплоад хийх функц байдаггүй ээ, урл-ыг нь тавих гэсэн болдоггүй ээ.
Зүү шиг ороод Заан шиг гар ...