Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Tue Jul 17, 2012 4:10 pm

Хамгаалалтанд Силва-г дуудсан нь учиртай, ер нь ингэж үндсэн шигшээг бүрдүүлэх залуусыг дуудсан нь том учиртай... манайд одоо энэ Олимп, Конф кап 2 л байна... ДА хүртэл... энэ болтол ядаж нэг тэмцээнд ерөнхий багийн сууриараа оролцоод гар хөл нийлүүлэх хэрэгтэй байна... Гансо, Нэймар 2-н хувьд одоо Олимп гэсээр байтал Европ руу явах нь нилээн хойшлох нь дээ... 2 жил Европ-д тоглочихвол их л хэрэгтэй байна даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Predator » Tue Jul 17, 2012 4:23 pm

Энэ баг угаасаа цаашид ирээдүйн Бразилийн шигшээг бүрдүүлэх байхөө. Тийм учраас одооноос хоорондоо сайхан тоглоод байвал ч амжилтанд хүрнэ дээ. 2014 онд нутаг дээрээ зохиогдох тэмцээнд юм дуулгахаар эртнээс л бэлдэж байгаа байх
Serie A, Italy
Predator
 
Posts: 321
Joined: Tue Jul 17, 2012 4:14 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Tue Jul 17, 2012 11:18 pm

Энэ хэддээрээ Лукас, Луйз-аа оруулчихвал за тэгээд 14 оны ДА бүрэлдэхүүн боллоо боллоо...
Барнаба wrote:Гансо, Нэймар 2-н хувьд одоо Олимп гэсээр байтал Европ руу явах нь нилээн хойшлох нь дээ... 2 жил Европ-д тоглочихвол их л хэрэгтэй байна даа...
Харин энийг л хүсээд байдаг. Нэймарын хувьд 2 жилийн дараа л юу юм гэхээс явахгүй шинжтэй... Ууг нь Гансо-гын хувьд багтайгаа жаал таарамж муутай байгаа сураг дуулдаад, цалингаа нэмүүлмээр байнаа энээ тэрээ гээд байгаа бололтой. Сантос-ын удирдлагууд ч зарах боломжтой ухааны юм ярьсан тэгэхээр бас энэ зуны цонхоор аль нэг еврогийн клуб рүү явчих болов уу гэж найдаад байна. Аан бас олимпоос өмнө гэрээ хийхгүй бол мань хүний үнэ хаданд гарчихвал авах баг олдохгүй тэгэсхийгээд үлдчихвий гэж бодоод л байна.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Sat Jul 21, 2012 2:09 am

Brazil starting XI: Barbosa, Da Silva, Silva (C), Juan, Sandro, Marcelo, Romulo, Damiao, Oscar, Neymar, Hulk

Их Британтай хийх нөхөрсөг эхлэхэд хэдхэн мин үлдлээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Төгсөө » Sat Jul 21, 2012 3:38 am

stream байна уу?
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Sat Jul 21, 2012 3:45 am

Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby У.Тэмүүжин » Sat Jul 21, 2012 3:59 am

З д а энэ Оскар нээрээ мундаг юм бна аа.. Челсид очоод гай болох юм бна лда
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Sat Jul 21, 2012 4:01 am

Лукас биш, Ганзо ч биш манай авах гээд байгаа Оскар гараанд гарч бхаар чинь сайн нь л байж таараа шт :P
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby zigo » Sat Jul 21, 2012 4:39 am

энэ гансо чинь харин дажгүй тоглогчуудаа. тун ухаалаг тоглодог юм байна. дамжуулалт нь ч оновчтой. харин лукас нь болохоор нэг л их хурд, толгой нь ажиллахдаа тун маруухан юм. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby rednasca » Sat Jul 21, 2012 9:35 am

Яагаад Оскар #10 зүүж байна гээд та нар бодоод үз гэж Дас нь хэлсэн байна лээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sat Jul 21, 2012 11:04 am

Тхх... Би ч тэр Лукас-г тэгэж 40 сая нтр-р үнэлээд байгааг буруушааж байгаа... ер нь бол хурд, скийл мундаг амьтан... даанч толгой гэж олгой болсон гар байна лээ... талбай дээр бол би би л гээд байх бололтой хүн...
Гансо-той юу ярих вэ, маш ухаалаг тоглогч... дамжуулалтууд нь алт шиг... хурдхан л Европ-д ирэх хэрэгтэй...
Оскар харин анхны тоглолтоос нь харахад л мэдэгдэж байсан... маш ухаалаг, сэргэлэн, овсгоотой тоглолттой залуу... сул тал нь гэвэл жаахан турьхан л тоглогч юм даа...
Олимп эхлэхээр л хэдэн тоглолт үзий...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Shaggy » Sat Jul 21, 2012 2:15 pm

Lucas zugaatain bnlee solgoi hol ni taarval l damjuulna MANU 7 bolhod hamgiin tohiromjtoi hhehe
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Mike Bibby » Sun Jul 22, 2012 4:08 pm

Бразил зөв тогловол аварга цолыг асуудалгүй авна. Тэдэнд хангалттай боломж бий.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Mike Bibby » Mon Jul 23, 2012 10:04 am

Бразил 2 - 0 Их Британи

Нөхөрсөг тоглолт сайхан болсон байналээ. Бразилчууд үнэхээр илүү тоглолтыг үзүүлсэн. Их Британичууд ийм байвал медалийн шаанс хэцүү л харагдаж байна даа.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Энэрэл » Mon Jul 23, 2012 11:00 am

Бразил ч угаасаа бүрэлдэхүүн эдр бусад орж байгаа багаас бүр хамаагүй илүү санагдаад байгаа ш дээ..
Их Британий шигшээгийн тэр бүрэлдэхүүн эдр бол ээээ л гэмээр юм байлээ.. За гэхдээ тэмцээн дээрээ яах нь уу
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Tue Jul 24, 2012 7:44 am

Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sun Aug 12, 2012 6:29 pm

Мэдэхгүй би энэ Оскар-т яагаад ингэж их итгэл хүлээлгэснийг ойлгохгүй байгаа... Гансо эсвэл гэмтэлтэй байв уу гэхээр зүгээр байгаад байгаам...

За тэгээд залуус бол маш эрдсэн, хүчээр, ааглаж тоглолтын үр дүнгүүдэд хүрч байсаар финал хүрсэн л дээ... багийн тоглолтын философи гээд ярьвал олигтой юм алга, нэг л их хурд хүч, авьяас чадвар дээр тулгуурлаж ааглаж тоглоод байсаар дууслаа... Олимпын туршид...

Дундын шугманд ямар ч эмх замбараа удирдлага алга, Сандро гэж тарактор тоглолт уншина, мэдрэнэ гэж юм байхгүй... дундын шугмын толгойд байгаад удирдаад, багийн тоглолтыг чиглүүлээд аваад явах ёстой Оскар үнэндээ Олимп-н турш хангалтгүй байлаа... Яг мань залуу бол тийм ачаалал авах хэмжээний биш тоглогч юмуу, эсвэл тийм түвшинд арай хүрэх болоогүй байгаа байх... тоглолтын арга барил нь уул нь их ухаалаг, сэргэлэн, овсгоотой, жижиг зүйл дээр ажиллаад чулуу болгочих чадвартай ч тоглолтын турш багийн тоглолтыг аваад, довтолгоог тогтвортойгоор чиглүүлээд, удирдаад явчих хэмжээний бол биш юмаа... дээр нь турьхан, тэгээд бөмбөг барина гэж тааруухан л залуу юм... за тэгээд сайжрана биз дээ... гэхдээ л шигшээн плэймэйкэр-р Гансо-г гаргах л хэрэгтэй байв даа...

За тэгээд алт аваагүй нь ч болж байна... залуус худлаа том том баацгаагаад унана, ингээд сураггүй Мексик-н залууст хожигдоод байвал жаахан ажиллах хэрэгтэй гэсэн бодол толгойд нь суух биз... 2 жилийн зай байна, өшөө зөндөө илүү өсөж дэвжих л хэрэгтэй байна даа... залуус минь...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Mon Aug 13, 2012 11:01 pm

Гансо 1 сар хавьцаа бэртэлтэй байж байгаад олимпийн өмнөхөн ирсэн шиг санагдаад байна. Мано формгүй байна гэж үзээд гаргаагүй байх лдаа ерөнхийдөө хэсгийн эхний тоглолтонд байна уу хоёрдах тоглолтонд л сэлгээнээс гарч тоглосон өөр тоглолтонд оролцоогүй... Баруун жигүүр л тааруухан байна даа Халк энэ янзаараа байхын бол хэцүүхэн л харагдаад байна. Олимп эхэлсэнээс хойш олигтойхон тоглолт ер нь гаргасангүй шд. 1 байна уу 2 ч тоглолт сэлгээнээс гаргасан Алекс Сандро-г илүүд үзэж хоёр ч тоглолтонд гараанаас тоглуулсан. Эхнийх нь карт авч талбайг чөлөөлсөн хоёрдах нь 32 дахь минутанд сэлгээнд суусан...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Devil 7 » Tue Aug 14, 2012 1:54 am

Барнаба wrote:

ингээд сураггүй Мексик-н залууст хожигдоод байвал жаахан ажиллах хэрэгтэй гэсэн бодол толгойд нь суух биз... 2 жилийн зай байна, өшөө зөндөө илүү өсөж дэвжих л хэрэгтэй байна даа... залуус минь...

Мексикийн багачуул чинь харин үеийнхэн дундаа Испанийн дараа орж бгаам гэсийшдээ...Мундаг баг гарч ирэх юм гсн
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Yes Man » Tue Aug 14, 2012 4:12 am

Devil 7 wrote:
Барнаба wrote:

ингээд сураггүй Мексик-н залууст хожигдоод байвал жаахан ажиллах хэрэгтэй гэсэн бодол толгойд нь суух биз... 2 жилийн зай байна, өшөө зөндөө илүү өсөж дэвжих л хэрэгтэй байна даа... залуус минь...

Мексикийн багачуул чинь харин үеийнхэн дундаа Испанийн дараа орж бгаам гэсийшдээ...Мундаг баг гарч ирэх юм гсн

Мексик бол угаасаа хөлбөмбөгийн эх орон юм билээ..... Үндэсний спорт нь хөлбөмбөг.... Захын бацаан ч тоглож чадна гэгэг.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Fri Sep 07, 2012 2:36 pm

Бразилийн шигшээн түүхэндэх хамгийн үр бүтээлч 5 скорер гэнэ. Энэ нь тоглосон тоглолтын тоо болон оруулсан гоал зэргээр нь хувь тэнцүүлж харьцуулснаар гаргаж.

Техник үзүүлэлтээр нь ярьвал Бразилийн түүхэндэх хамгийн үр бүтээлч скорер бол магадгүй 1930-аад оны үеийн хамгийн агуу тоглогч Леонидас да Силва. Тэрээр "унаж татах" техникийг анхлан санаачилан хэрэглэж эхэлсэн тоглогчдын нэг юм. 1938 оны Дэлхийн аваргад тэрээр 7 гоал оруулсан бөгөөд тус тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон, гэхдээ бүх цаг үеийн дасгалжуулагчдын хамгийн аймшигтай алдаануудын нэг энэ тэмцээнд гарсан нь Бразилийн мэнэжэр түүнийг хагас шигшээн Италийн эсрэг тоглолтонд амраах шийдвэр гаргасан нь байж.

Леонидас шигшээн төлөө 19 тоглолтонд 21 гоал оруулсан, итгэмээргүй ур чадвар. Хэдий тийм ч энэ жагсаалтанд орсон бусад тоглогчид бүгд түүний шигшээд тоглосон тоглолтоос 2-с 3 дахин илүү их тоглолт хийсэн байна. Энэ жагсаалтанд багадаа 20-с дээш гоал, 30-с дээш тоглолт хийсэн мөн Дэлхийн аваргад тоглож байсан гэсэн шаардлагаар скорер-уудыг оруулав.


5. Луйс Фабиано
Image

Хуучны гайхамшигт Бразилчуудын талаар бодоход та эргэлзээгүй Пэлэ, Роналдо, Ромарио, Зиго гээд бодно. Өшөө цааш нь явбал та Диди, Жайрзиньо, Тостао, Ривэлино, Ривалдо гэх зэргээр бодно. Та магадгүй Луйс Фабиано-н талаар огт бодохгүй байх. Сэвийяа-н хуучин цэрэг маань шигшээн төлөө 28 гоал оруулснаар мэргэн буучдын жагсаалтанд 13-т бичигддэг ч тоглолтын тоо/гоалын тоо зэргийг нь хувь тэнцүүлж харьцуулахад энэ нь уг жагсаалтанд оруулахад хангалттай сэтгэл хөдөлгөм үзүүлэлт юм. Тэрээр 28 гоалыг ердөө 43 тоглолтонд оролцохдоо оруулсан нь нийт тоглолтынхоо 65%-д нь гоалдож байсан үзүүлэлт. Түүний үзүүлэлтүүд дээр нэг зүйл нэмэхэд тэрээр 2005-2006 оны улиралд шигшээдээ тоглоогүй, мөн тэрээр албан ёсны тэмцээнүүдэд 20 гоал оруулсан байна (2004 оны Копа Америка, 2010 оны ДА-н урьдчилсан шат, 2009 оны Конфэдэрэшнс кап, 2010 оны ДА). Уг үзүүлэлтүүдээр ч тэрээр Шилэгдэгсэд-н түүхэндэх гайхамшигт скореруудын нэг биш, гэхдээ хамгийн доогуур үнэлэгдсэн тоглогчдын нэг нь. Эцэст нь түүнд тохирох тодорхойлолт бол магадгүй тэрээр энэ жагсаалтанд багтсан нэрсийн дунд хамгийн богино хугацаанд гялалзаад өнгөрсөн, мөн хамгийн тааруухан ур чадвартай тоглогч байх.

4. Зико
Image

Зико хэр байсан байсан бэ? Энэ жагсаалтанд байгаа цор ганц хагас хамгаалагч гээд аваад үзвэл "чөтгөр аваг" аймшигтай байжээ. Тэрээр зөвхөн энэ жагсаалтын 4-т бичигдээгүй ба бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтанд 4-т бичигддэг. 72 тоглолтонд 52 гоал оруулсан нь 72%-д нь гоалдож байсан үзүүлэлт. Зико бөмбөгийг гайхамшигтай эзэмшдэг, гойд сайн төгсгөл хийдэг, чөлөөт цохилтуудыг аймшигтай хийдэг байсан аж... магадгүй Бразилийн түүхэндэх хамгийн шилдэг нь байх. Үүн дээр түүний итгэмээргүй тоглолтыг унших ухаан, бөмбөг дамжуулах ур чадвар нэмэгдэнэ. Бразилийн бүх цаг үеийн хамгийн төгс тоглогч, Пэлэ-г тооцохгүйгээр. Хэрвээ тэр 86 онд тэр пеналти-г л алдаагүй байсан бол...

3. Ромарио
Image

Энэ дээр гайхаад байх юм байхгүй. Ямар үндэстэн байх нь хамаагүй Ромарио бол бүх цаг үеийн түүхэндэх хамгийн гайхамшигт финишэрүүдийн нэг. Тэр 2 хөлөөрөө ч гоалдож чаддаг байсан. Тэрээр гоцлон тоглох, гоал-н хулгай зэргийг гоц сайн хийдэг байсан. Мөн тэр эсрэг багийн 16-н шугманд бөмбөгөө алдсан ч толгойгоо ашиглан бөмбөгийг эргүүлэн өөртөө авч чаддаг байв. Гэхдээ түүний хамгийн шилдэг ур чадвар нь гайхалтай, уран тансаг цохилт байв. Миний үзэж байснаар 16-н шугманд хаалгачийн эсрэг тоглон гоал оруулж чаддаг хамгийн шилдэг нь Роналдо бол Ромарио миний үзэж байсан хамгийн шилдэг хаалгачийг шоглогч этгээд байсан. Хэрхэн тэрээр хаалгачийг давуулан гоалдож байсныг доорхи бичлэгээс үз, эхний хүрэлтээрээ л...


http://www.youtube.com/watch?feature=pl ... a2HaLkUFIE

Мөн тэрээр яг л Фабиано шиг том тэмцээний тоглогч байсан. Тэр 87 оны Копа Америка-д 1 гоал, 89 оны Копа Америка-д 3 гоал, 90 оны ДА-н урьдчилсан шатанд 1 гоал, 94 оны ДА-н урьдчилсан шатанд 2 гоал, 94 оны ДА-д 5 гоал, 97 оны Копа Америка-д 3 гоал, 97 оны Конфэдэрэшнс кап-д 7 гоал, 98 оны Голд кап-д 3 гоал, 2002 оны ДА-н урьдчилсан шатанд 8 гоал тус бүрд оруулсан байна. Энэ бүгдийг 15 жилийн хугацаанд оруулж. Үнэхээр ер бусын.

Тэрээр нийт 55 гоалыг шигшээн төлөө оруулснаар бүх цаг үеийн 3-т бичигдэж байна. Түүний 55 гоал 70 тоглолтонд орсон гэж үзвэл 78%-д нь гоалдсон гэсэн үзүүлэлт байна. Тус үзүүлэлтээрээ энэ жагсаалтанд мөн 3-т бичигдэж байна.

2. Адемир
Image

Азгүй Адемир. Ямар ч эргэлзээгүй 40, 50-иад оны үеийн хамгийн гоц тоглогчдын нэг тэрээр шигшээнхээ төлөө 39 тоглолтонд оролцон 32 гоалыг оруулжээ. Тэрээр 82%-д нь гоалдсон үзүүлэлттэй. Мөн тэр 1050 оны ДА-д 9 гоал оруулсан нь Жайрзиньо-н 1970 оны ДА-д оруулсан 7 гоал, Леонидас-н 1938 оны ДА-д оруулсан 7 гоал, Роналдо-н 2002 оны ДА-д оруулсан 8 гоал тус бүрээс илүүг оруулжээ. Түүний оруулсан 9 гоал тус тэмцээний алтан шаахай хүртэхэд хангалттай байсан ч тэрээр шигшээ тоглолтонд Уругуай-н эсрэг гоалдож чадаагүй нь түүнийг үгүйсгэсэн юм.

1.Пэлэ
Image

Хүмүүс түүнийг "хаан" гэж дуудсаны шалтгаан нь энд бий. 77 гоал бол Бразилийн түүхэндэх хамгийн өндөр тоо, тэрээр 92 тоглолтонд оролцохдоо тус гоалуудыг оруулжээ. Тэрээр 83%-д нь гоалдсон гэсэн үзүүлэлттэй. Тэр ердөө бүх тоглолтынхоо 17%-д нь л гоалдоогүй гээд бод. Мөн тэрээр яг л Зико шиг 2 хөлөөрөө мөн чөлөөт цохилтуудаас гоалдож чаддаг байсан. Ромарио шиг аймшигтай финишэр, Роналдо шиг 16-н талбай дотор хуурмаг хөдөлгөөн хийж ямар ч хаалгачийг хуураад гоалдож чаддаг байсан. Тэрээр мөн агаарт маш ер бусын байсан ба энэ нь түүнийг магадгүй түүний эрин дэх хамгийн шилдэг нь болоход тусалсан байх. Тэрээр өсвөр наснаасаа 40 хүртлээ гоалдсоор л байсан нь гайхалтай. Энэ бүгдээс хамгийн гайхалтай нь юу вэ гэвэл тэрээр хөлбөмбөгийн хамгийн эмх замбараагүй, хамгийн харгис үед энэ бүхнийг бүтээжээ. Мөн түүний үед мэргэжлийн хөлбөмбөгийн түүхэнд орших олон гайхамшигт тоглогчид тоглож байв.

Хэрвээ тэр 1962 оны ДА-д гэмтээгүй байсан бол хэдэн гоал оруулах байсан бол гэсэн нэг эргэлзээ байдаг. Тэмцээний нээлтийн тоглолтонд Бразил Мэксик-н эсрэг тоглоход Пэлэ тоглосон ба нэгэн "гайхамшигтай" гоал гоцлон тоглолтоороо оруулж мөн Загалло-д уран гоё хөндлөн дамжуулалт өгч гоал хийхэд нь туслажээ. Удаах тоглолтонд тэрээр гэмтэл авснаар тэмцээнийг дуусгасан юм.

1962 Пэлэ Мексик-н эсрэг (Дэлхийн аварга)

http://www.youtube.com/watch?feature=pl ... HCA7Ei2KAQ
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby hosko » Fri Sep 07, 2012 2:38 pm

:eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Fri Sep 07, 2012 2:43 pm

Goalkeepers: Jefferson (Botafogo), Diego Alves (Valencia), Cássio (Corinthians)

Defenders: Alex Sandro (Porto), Marcelo (Real Madrid), Daniel Alves (Barcelona), Adriano (Barcelona), Thiago Silva (Paris Saint-Germain), David Luiz (Chelsea), Réver (Atlético Mineiro), Dedé (Vasco)

Midfielders: Sandro (Tottenham), Lucas Moura (São Paulo), Romulo (Spartak Moscow), Ramires (Chelsea), Arouca (Santos), Paulinho (Corinthians), Oscar (Chelsea)

Forwards: Leandro Damião (Internacional), Neymar (Santos), Jonas (Valencia), Hulk (Porto)

Өмнөд Африк, Хятад нартай хийх нөхөрсөгт Мано ийм бүрэлдэхүүнийг дуудаж... Гансо-г орхиод оронд нь Сантос-н Ароука гэж залууг дуудсан юм байх... Овоо хөдөлмөрч, зүтгүүр залуу бололтой... За тэгээд өнөө л Олимп-р харагдаад байсан тоглолтын хэв маяг харагдаж байна... дундын шугманд тоглолтыг удирдаад, чиглүүлээд, базаад явчих плэймэйкэр харагдахгүй байна... Гансо-г одоо яагаад орхисныг ойлгох юм алга, ойрын үед байхгүй найруулагч гарч ирээд байхад... Чэлси-с овоо хэдүүлээ дуудагдсан байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Fri Sep 07, 2012 11:13 pm

Ер нь хараад байхнээ ДМ ёстой тааруухан болчихлоо. Лукаст найдаад байсан юмсан гэмтэл аваад байхын ДА-аас өмнө тоглолтондоо оролцоод формондоо орохгүй болч асуудал үүснэ шүү. Сандро, Данило аль аль нь бишээ...
Барнаба wrote:Бразилийн шигшээн түүхэндэх хамгийн үр бүтээлч 5 скорер гэнэ. Энэ нь тоглосон тоглолтын тоо болон оруулсан гоал зэргээр нь хувь тэнцүүлж харьцуулснаар гаргаж.
:eek:
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sat Sep 08, 2012 9:57 am

Image

Өмнөд Африк-н шигшээтэй тоглоод 1-0 р хожсон байна... Халк 2-р үед Дамиао-г сэлгэж гарч ирээд хожлын гоал оруулжээ... Өчигдөр Өмнөд Африк-н хувьд тусгаар тогтнолын баярын өдөр нь байсан юм байна, тэрийгээ тааруулж манайтай нөхөрсөг хийсэн бололтой... Гараа нэг иймэрхүү гарсан байна...

---------------Diego Alves
Daniel Alves----Dede---David Luiz-----Marcelo (Alex Sandro)
-------------Ramires------Romulus (Paulinho)
Neymar(Arouca)-----Oscar------------Lucas (Jonas)
--------------Leandro Damiao (Hulk)

10нд Хятадтай нөхөрсөг хийнэ... Гэснээс саяны тоглолтонд Луйз ахлагчаар тоглож... Силваг гаргаагүй болохоор багийн 2 дах ахлагч бараг Луйз болж байх шиг байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron