Бразилийн шигшээн түүхэндэх хамгийн үр бүтээлч 5 скорер гэнэ. Энэ нь тоглосон тоглолтын тоо болон оруулсан гоал зэргээр нь хувь тэнцүүлж харьцуулснаар гаргаж.
Техник үзүүлэлтээр нь ярьвал Бразилийн түүхэндэх хамгийн үр бүтээлч скорер бол магадгүй 1930-аад оны үеийн хамгийн агуу тоглогч Леонидас да Силва. Тэрээр "унаж татах" техникийг анхлан санаачилан хэрэглэж эхэлсэн тоглогчдын нэг юм. 1938 оны Дэлхийн аваргад тэрээр 7 гоал оруулсан бөгөөд тус тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон, гэхдээ бүх цаг үеийн дасгалжуулагчдын хамгийн аймшигтай алдаануудын нэг энэ тэмцээнд гарсан нь Бразилийн мэнэжэр түүнийг хагас шигшээн Италийн эсрэг тоглолтонд амраах шийдвэр гаргасан нь байж.
Леонидас шигшээн төлөө 19 тоглолтонд 21 гоал оруулсан, итгэмээргүй ур чадвар. Хэдий тийм ч энэ жагсаалтанд орсон бусад тоглогчид бүгд түүний шигшээд тоглосон тоглолтоос 2-с 3 дахин илүү их тоглолт хийсэн байна. Энэ жагсаалтанд багадаа 20-с дээш гоал, 30-с дээш тоглолт хийсэн мөн Дэлхийн аваргад тоглож байсан гэсэн шаардлагаар скорер-уудыг оруулав.
5. Луйс Фабиано
Хуучны гайхамшигт Бразилчуудын талаар бодоход та эргэлзээгүй Пэлэ, Роналдо, Ромарио, Зиго гээд бодно. Өшөө цааш нь явбал та Диди, Жайрзиньо, Тостао, Ривэлино, Ривалдо гэх зэргээр бодно. Та магадгүй Луйс Фабиано-н талаар огт бодохгүй байх. Сэвийяа-н хуучин цэрэг маань шигшээн төлөө 28 гоал оруулснаар мэргэн буучдын жагсаалтанд 13-т бичигддэг ч тоглолтын тоо/гоалын тоо зэргийг нь хувь тэнцүүлж харьцуулахад энэ нь уг жагсаалтанд оруулахад хангалттай сэтгэл хөдөлгөм үзүүлэлт юм. Тэрээр 28 гоалыг ердөө 43 тоглолтонд оролцохдоо оруулсан нь нийт тоглолтынхоо 65%-д нь гоалдож байсан үзүүлэлт. Түүний үзүүлэлтүүд дээр нэг зүйл нэмэхэд тэрээр 2005-2006 оны улиралд шигшээдээ тоглоогүй, мөн тэрээр албан ёсны тэмцээнүүдэд 20 гоал оруулсан байна (2004 оны Копа Америка, 2010 оны ДА-н урьдчилсан шат, 2009 оны Конфэдэрэшнс кап, 2010 оны ДА). Уг үзүүлэлтүүдээр ч тэрээр Шилэгдэгсэд-н түүхэндэх гайхамшигт скореруудын нэг биш, гэхдээ хамгийн доогуур үнэлэгдсэн тоглогчдын нэг нь. Эцэст нь түүнд тохирох тодорхойлолт бол магадгүй тэрээр энэ жагсаалтанд багтсан нэрсийн дунд хамгийн богино хугацаанд гялалзаад өнгөрсөн, мөн хамгийн тааруухан ур чадвартай тоглогч байх.
4. Зико
Зико хэр байсан байсан бэ? Энэ жагсаалтанд байгаа цор ганц хагас хамгаалагч гээд аваад үзвэл "чөтгөр аваг" аймшигтай байжээ. Тэрээр зөвхөн энэ жагсаалтын 4-т бичигдээгүй ба бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтанд 4-т бичигддэг. 72 тоглолтонд 52 гоал оруулсан нь 72%-д нь гоалдож байсан үзүүлэлт. Зико бөмбөгийг гайхамшигтай эзэмшдэг, гойд сайн төгсгөл хийдэг, чөлөөт цохилтуудыг аймшигтай хийдэг байсан аж... магадгүй Бразилийн түүхэндэх хамгийн шилдэг нь байх. Үүн дээр түүний итгэмээргүй тоглолтыг унших ухаан, бөмбөг дамжуулах ур чадвар нэмэгдэнэ. Бразилийн бүх цаг үеийн хамгийн төгс тоглогч, Пэлэ-г тооцохгүйгээр. Хэрвээ тэр 86 онд тэр пеналти-г л алдаагүй байсан бол...
3. Ромарио
Энэ дээр гайхаад байх юм байхгүй. Ямар үндэстэн байх нь хамаагүй Ромарио бол бүх цаг үеийн түүхэндэх хамгийн гайхамшигт финишэрүүдийн нэг. Тэр 2 хөлөөрөө ч гоалдож чаддаг байсан. Тэрээр гоцлон тоглох, гоал-н хулгай зэргийг гоц сайн хийдэг байсан. Мөн тэр эсрэг багийн 16-н шугманд бөмбөгөө алдсан ч толгойгоо ашиглан бөмбөгийг эргүүлэн өөртөө авч чаддаг байв. Гэхдээ түүний хамгийн шилдэг ур чадвар нь гайхалтай, уран тансаг цохилт байв. Миний үзэж байснаар 16-н шугманд хаалгачийн эсрэг тоглон гоал оруулж чаддаг хамгийн шилдэг нь Роналдо бол Ромарио миний үзэж байсан хамгийн шилдэг хаалгачийг шоглогч этгээд байсан. Хэрхэн тэрээр хаалгачийг давуулан гоалдож байсныг доорхи бичлэгээс үз, эхний хүрэлтээрээ л...
http://www.youtube.com/watch?feature=pl ... a2HaLkUFIEМөн тэрээр яг л Фабиано шиг том тэмцээний тоглогч байсан. Тэр 87 оны Копа Америка-д 1 гоал, 89 оны Копа Америка-д 3 гоал, 90 оны ДА-н урьдчилсан шатанд 1 гоал, 94 оны ДА-н урьдчилсан шатанд 2 гоал, 94 оны ДА-д 5 гоал, 97 оны Копа Америка-д 3 гоал, 97 оны Конфэдэрэшнс кап-д 7 гоал, 98 оны Голд кап-д 3 гоал, 2002 оны ДА-н урьдчилсан шатанд 8 гоал тус бүрд оруулсан байна. Энэ бүгдийг 15 жилийн хугацаанд оруулж. Үнэхээр ер бусын.
Тэрээр нийт 55 гоалыг шигшээн төлөө оруулснаар бүх цаг үеийн 3-т бичигдэж байна. Түүний 55 гоал 70 тоглолтонд орсон гэж үзвэл 78%-д нь гоалдсон гэсэн үзүүлэлт байна. Тус үзүүлэлтээрээ энэ жагсаалтанд мөн 3-т бичигдэж байна.
2. Адемир
Азгүй Адемир. Ямар ч эргэлзээгүй 40, 50-иад оны үеийн хамгийн гоц тоглогчдын нэг тэрээр шигшээнхээ төлөө 39 тоглолтонд оролцон 32 гоалыг оруулжээ. Тэрээр 82%-д нь гоалдсон үзүүлэлттэй. Мөн тэр 1050 оны ДА-д 9 гоал оруулсан нь Жайрзиньо-н 1970 оны ДА-д оруулсан 7 гоал, Леонидас-н 1938 оны ДА-д оруулсан 7 гоал, Роналдо-н 2002 оны ДА-д оруулсан 8 гоал тус бүрээс илүүг оруулжээ. Түүний оруулсан 9 гоал тус тэмцээний алтан шаахай хүртэхэд хангалттай байсан ч тэрээр шигшээ тоглолтонд Уругуай-н эсрэг гоалдож чадаагүй нь түүнийг үгүйсгэсэн юм.
1.Пэлэ
Хүмүүс түүнийг "хаан" гэж дуудсаны шалтгаан нь энд бий. 77 гоал бол Бразилийн түүхэндэх хамгийн өндөр тоо, тэрээр 92 тоглолтонд оролцохдоо тус гоалуудыг оруулжээ. Тэрээр 83%-д нь гоалдсон гэсэн үзүүлэлттэй. Тэр ердөө бүх тоглолтынхоо 17%-д нь л гоалдоогүй гээд бод. Мөн тэрээр яг л Зико шиг 2 хөлөөрөө мөн чөлөөт цохилтуудаас гоалдож чаддаг байсан. Ромарио шиг аймшигтай финишэр, Роналдо шиг 16-н талбай дотор хуурмаг хөдөлгөөн хийж ямар ч хаалгачийг хуураад гоалдож чаддаг байсан. Тэрээр мөн агаарт маш ер бусын байсан ба энэ нь түүнийг магадгүй түүний эрин дэх хамгийн шилдэг нь болоход тусалсан байх. Тэрээр өсвөр наснаасаа 40 хүртлээ гоалдсоор л байсан нь гайхалтай. Энэ бүгдээс хамгийн гайхалтай нь юу вэ гэвэл тэрээр хөлбөмбөгийн хамгийн эмх замбараагүй, хамгийн харгис үед энэ бүхнийг бүтээжээ. Мөн түүний үед мэргэжлийн хөлбөмбөгийн түүхэнд орших олон гайхамшигт тоглогчид тоглож байв.
Хэрвээ тэр 1962 оны ДА-д гэмтээгүй байсан бол хэдэн гоал оруулах байсан бол гэсэн нэг эргэлзээ байдаг. Тэмцээний нээлтийн тоглолтонд Бразил Мэксик-н эсрэг тоглоход Пэлэ тоглосон ба нэгэн "гайхамшигтай" гоал гоцлон тоглолтоороо оруулж мөн Загалло-д уран гоё хөндлөн дамжуулалт өгч гоал хийхэд нь туслажээ. Удаах тоглолтонд тэрээр гэмтэл авснаар тэмцээнийг дуусгасан юм.
1962 Пэлэ Мексик-н эсрэг (Дэлхийн аварга)
http://www.youtube.com/watch?feature=pl ... HCA7Ei2KAQ