"Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sun Jul 08, 2012 11:18 pm

Image

Matt Lowton

Ламбертогийн 2 дахь наймаа /манай багийн энэ улирлын 3 дахь наймаа/ Маттью Ловтон хэмээх РБ залуу боллоо... Шеффиелд Юнайтед багаас 3 саяаар авч буй энэ залуу хамгаалалтын бүх байрлалд тоглодог ч үндсэн байрлал нь РБ юм байна... Илднүүдийн бүрэлдэхнүүнд 78 тоглохдоо 10 гоол хийгээд амжсан их эр... манай Лихайтай байр булаацалдах залуу ирж байх шиг байна... зөрүүлээд Алан Хаттоныг явуулаасай билээ...

ОДоогоор манай баг

Бретт Холман - үнэгүй
Карим Эл Ахмади - 2 сая
Матт Ловтон - 3 сая гэсэн наймаа хийж,

Брад Гузан
Эмиль Хески
Карлос Куэяар нарыг фрий явуулаад байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sun Jul 08, 2012 11:43 pm

Image

Астон Вилла багийн академийн бүтээгдэхүүн, Ирландын Андер 17 шигшээгийн тоглогч, Английн Андер 16-ийн шигшээгийн тоглогч асан, Виллагийн академийн хамгийн ирээдүйтэй хүү гэгдэж буй вингер Жак Грилишд Ламберто 3 жилийн гэрээ санал болгож хоёр тал гэрээнд гарын үсэг зурцгаалаа...

Жак Грилиш гэж хэн бэ?

Image
Уиллам Билли Гаррати

Английн шигшээгийн тамирчин, Виллагийн домог Виллагийн бүх цаг үеийн мэргэн буудын жагсаалтанд 112 гоолтойгоор 8-д жагсдаг домогт Уиллиам Билли Гарратигийн гуч хүү Жак Грилиш хөлбөмбөгчин удамтай, төрөлхийн хөлбөмбөгч хүү...

Ирландын Андер 14, 15-д тоглож байгаад /англид андер 14, 15 гэж байдаггүй учир Ирландад тоглогсон/ Английн Андер 16-ийн бүрэлдэхүүнд багтсан, улмаар Ирландын Андер 17 Английн Андер 17 2-оос Ирландыг сонгон тоглох болсон Виллагийн фенүүд дунд вондеркид гэгдээд байгаа хүү...
14 тэйдөө Английн Андер 16-д дуудагдаж, 15 тайдаа Ирландын андер 17-д дуудагдсан өсгөлүүн хүү маань өнгөрсөн жил дөнгөж 16 тайдаа Челсигийн эсрэг тоглолтонд сениор багийн сэлгээнд дуудагдаж энэ жилийн сениор багийн бүрэлдэхүүнд нэрлэгдээд байна...

Гари Гарднераас дутахааргүй, бараг илүүгээр үнэлэгдэж буй манай бас нэгэн академийн хүүхдийг сайтар тогтоож аваарай... удахгүй цахиур хагалаад эхлэх вий...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Jul 16, 2012 12:45 pm

Залуу арслангууд бэлтгэлд гарлаа...

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Jul 16, 2012 12:50 pm

Анхны ялалт....

Нөхөрсөг тоглолт...

Бартон 1: 2 Вилла

Шинэ цэрэг Брэтт Холман хожлын гоолыг хийлээ...

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Jul 18, 2012 3:17 pm

Image
Бага Брад буюу Брад Гузан

Гэрээний хугацаа дуусаж Вилла Паркыг орхиод байсан Гузан маань Виллагийн фенүүдийг баярлуулан клубтэйгээ дахин 3 жилийн гэрээ үзэглэлээ... түүнийг эргэн ирэхэд гол үүргийг мэдээж Ламберто гүйцэтгэсэн бөгөөд багийнхаа талаарх планыг танилцуулж ятгасан гэнэ... Брад Гузан Шей Гивений №1 байрыг булаахаар ширүүн өрсөлдөх болно гэдгээ ч мэдэгдээд амжлаа...
Эргэн ирсэн Гузандаа баяр хүргэе...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Jul 18, 2012 3:24 pm

Виллагийн Залуу Арслангууд пре сийсоны тоглолтуудаа АНУ-д үргэлжлүүлэхээр ирээд байна...

Одоогоор Залуу Арслангууд МЛС-ийн Филаделфиа Юнион багтай тоглохоор Филаделфиа хотод газардаад байна...

Нээлттэй бэлтгэлийн үеэр...

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Болжмор » Wed Jul 18, 2012 3:25 pm

:eek: :eek: :eek:
Сэдвээ сайхан нээжээ.
Ирэх улиралд нь амжилт.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby tim » Wed Jul 18, 2012 5:52 pm

Ирэх улиралд нь амжилт хүсье.
Буцаад байрандаа ирээрэй :eek:
GO SA SPURS&GUNNERS
tim
 
Posts: 349
Joined: Wed Mar 05, 2008 11:22 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Thu Aug 02, 2012 9:24 am

За манай Залуу Арслангууд Америкийн аялалаас нэг ч ялалгдалгүй 3 ялалттайгаар буцаж ирлээ...

Image

Америк турын эхний тоглолтондоо Филаделфиа Юнион багийг Фонзын 1 гоолоор хожиж 1:0 ээр ялалт байгууллаа... манайхан өмнөх тоглолтон дээр харуулсанчлан ардаа болон голдоо бөмбөг эзэмшиж тоглолтыг хянаж тоглосон бөгөөд хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн боловч 1-ийг нь л чулуу болголоо... МОМ-оор яах аргагүй Айрланд тодорлоо...Бидний мэдэх Айрланд эргэн ирж байгаад баяртай байна...

Image

Дараа нь Залуу Арслангууд Чикагогийн Галнуудын эсрэг тоглож Тоёота паркт нь 1:0 ээр ялалт байгууллаа...Тус тоглолтонд Агбонлахор гайхалтай тоглолт үзүүлж ялалтын гоолыг хийсэн боловч гэмтэл аван тоглолтыг орхисон билээ... Агбон улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцохооргүй болсон бөгөөд улирал эхлэхтэй зэрэгцэн эргэн ирэх сурагтай байна...

Image

Америк дахь Виллагийн фенүүд Чикагогийн Галнуудын фенүүдтэй нөхөрсөг хөлбөмбөг тоглож 4:1 ээр буулгаж авлаа...

Image

Америк турын сүүлийн тоглолтонд Залуу Арслангууд Портланд тимбэрс багтай тоглож, үндсэн цагт тэнцэж пеналт цохин буулгаж авлаа... Сонирхолтой нь эдний сүлд нь их хайнга Тимбер Жое гэж залуу... юун чихмэл арслан, ан амьтан... шууд цахилгаан хөрөөтэй гар гарч ирээл хөрөөгөө асаагаал үзэгчдийн урдуур гүйгээл уриалаал... баг нь гоол хийнгүүт бүдүүн гуалин хөрөөдөөл, гоол хийсэн хүнд нь модон зүсмэл бэлэглээл, эвгүй гар... Портландын энэ багийн фенүүдийн уур амьсгал бол үнэхээр онцгой юм билээ... тоглолт дуусангуут Тимбер Жое хүүхдүүдэд очиж чихэр михэр бэлэглээд хөөрхөөн...

Image

Миний хайртай жүжигчин, над шин улаан Виллан, Том Хэнкс Портланд дахь тоглолтыг маань үзэж багийнхантай уулзсан байна... Би Вилла Паркт тоглолт үзэхээс нааш миний амьдрал хэзээ ч бүрэн бүтэн болохгүй гэж нэгэнтээ дуу алдаж байсан нөхөр дөө... энэ улирлын эхний тоглолтыг үзэхээр Бирмингам руу нисэх тизээ авсан сурагтай байсан...

Image

Image

Image

Image

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Thu Aug 02, 2012 9:44 am


Image

Гэрээ нь дуусахад 1 жил үлдээд байсан Жеймс Коллинс маань эргээд Алхнуудтай нэгдлээ... МОН-ыг анх авчирахад Данн, Варнок нартай зэрэг ирж манай арын хамгаалалтыг утгаар нь сайжруулж байсан улаан үст маань ингээд явах боллоо... хэдийгээр бөмбөг эзэмшилт, араас довтолгоо дэмжих тал дээр паг ч 2 давхарт болон бөмбөг булаах, бөмбөгний урдуур орж биеэрээ хамгаалах тал дээр бол АПЛ-тээ дээгүүр орох хамгаалагч даа... 2,5 саяар явж байгаа сурагтай... ямартай ч Коллинстоо ирээдүйн карьерт нь өндрөөс өндөр амжилт хүсье...

Image

Шинэ цэрэг Рон Влаар... Голландын шигшээ багийн тамирчин Фэеноордын хамгаалалтын ноён нуруу асан Рон Влаарыг Арслангуудын эгнээнд албан ёсоор нэгдүүллээ... түүний наймааны үйл явц Америкын тураас болж нилээд удааширсан ч Ламберто ирэнгүүтээ л түүнтэй 3 жилийн гэрээнд гарын үсэг зурлаа... Хоёр давхрын тоглолт сайтай, хамгаалалт, техник бүх талаараа жигд энэ залууг манай фенүүд манай домогт Мартин Лаурсен шиг тоглолттой, ирээдүйн бас нэгэн домог болох боломжтой хэмээн битүүхэндээ найдацгааж байгаа... шинэ цэрэг маань энэ улиралд манай 4 номерын өмсгөлөөр гоёх бөгөөд энэ түүнийг энэ улиралд хэр их оролцоотой байхыг нь тодорхойлж байгаа бизээ... шинэ үеийн домог болохыг ерөөе...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Aug 13, 2012 12:02 am

За манай баг при сийзоны сүүлийн нөхөрсөг тоглолтоо Германы Вердер Бремен багтай хийж 3:3 аар тэнцлээ...
Ноттингам Форестод 3:1 ээр хожигдож Вилла багийн өмнөөс анхны ялагдлаа хүлээгээд байсан Ламберто энэ удаад ч нилээд зоригтой гарааг гаргалаа... Данн, Агбон нар гэмтэлтэй улирлын эхний тоглолт өнжих учраас ирэх тойрогт энэ гараагаар гарах магадлал их өндөр юм...

Гараа ерөнхийдөө ийм байлаа...

.................Given.................,
Lichaj...... Vlaar...... Clark........ Stevens
N’Zogbia....Delph..... El Ahmadi...... Holman ,
.............Weimann, Bent (c)...........

Subs: Guzan, Marshall, Ireland, Bannan, Baker, Gardner.


Бэнт 2 гоол, Кларк гайхалтай 1 гоол хийсэн ч хамгаалалт орон гаран байсны гайгаар 3:3 аар тэнцлээ... энэ улирал манай хамгаалалт л нэг эвгүй байх шинжтэйдэг шүү... тоглолтын явцыг бичих гэснээ залхуурав хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Оргил » Mon Aug 13, 2012 2:08 pm

ene heden angliin baguud yer n buunuuruu germany yavsiimuu haishaan heheh..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Fri Aug 17, 2012 1:02 pm

Оргил wrote:ene heden angliin baguud yer n buunuuruu germany yavsiimuu haishaan heheh..


манайх тэхдээ дэмий яваагүй л дээ... Герман явж Хайд Скаут олж ирсийн... Майкл Хэнке...Дортмунд, Баернд туслах дасгалжуулагч байсан эвгүй гар даа...

нөхөр өөрөө хэлэхдээ "... зөвхөн Герман төдийгүй Голланд, Франц, Австри, Швейцарь, Испани, Италийн лийгээс скаут хийж чадварлаг, ирээдүйтэй, сайн менталититай залуусыг олж ирнээ..." гэж ам гарсан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby COYI » Fri Aug 17, 2012 6:12 pm

Манай багийн фанууд танай ахлагчыг хүндэтгэж 19 дэх минутанд Стадион даяараа дэмжиж алга таших гэж байхад танайхан энд тэнд манай эсрэг дуу зохиож явдаг бий вий. хаха :ногоон: Ууртай тоглоноо танайхтай
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Fri Aug 24, 2012 10:39 pm

Image

За улирлын нээлтээ хожигдлоор эхлүүлсэн нь тиймхэн байсан ч багийн бүрэлдхүүн залуу, шинэ, дасгалжуулагч шинэ гээд бодохоор бас яах вэ. Манай гарааны тоглогчдын АПЛ-т тоглосон бүх тоглолтууд нь нийлээд Гигсийн тоглосон тоглолтын хаана ч хүрээгүй нэг тийм статистик байсан. Ахмади, Холман, Ловтон, Влар энэ 4 л гэхэд АПЛ-т огт тоглож үзээгүй гарууд. Гэхдээ тоглолтын агуулгаараа бол тийм ч муу байгаагүй бололтой. Айлын талайд очоод илүү бөмбөг эзэмшээд хаалга руу илүү цохиод ирнэ гэдэг бол өнгөрсөн улирлын статистиктай харьцуулбал гайхамшиг шүү дээ.

Данн, Агбон, Фонз, Херд, Албрайтон нар гэмтэлтэй, Хаттон, Варнок нарыг жийчихсэн гэхэд бас ч дажгүй шүү. Одоо ирэх тойрогт талбай дээрээ МанЮ-г хожиж од болоод байгаа Эвертоныг хүлээж авна. Энэ тоглолтонд гарцаагүй хожих шаардлагатай ч пундитууд нэгэн дуугаар тэнцэнэ гээд байгаа. ФОнз Херд 2 бэртлээс эргэн ирж байгаа гэсэн сайхан мэдээ байна.

Ламберто ч бас тэгж байгаад шулуухан гар юм. Хаттон, Варнок 2-г та хоёр багаа хурдхан олоорой гэж хэлээд ресервүүдийн бэлтгэл рүү шууд жийсэн. Данныг Стоук руу жийчих гээд үзээд байна. Энэ 3-г явуулахад л долоо хоногийн 120К орчмыг хэмнэнэ. Тэхэд энэ 3-г Лихай, Бейкер, Лоутон гэсэн бацаануудаар өлхөн нөхөөд дээд тал нь 50К орчимыг зарна гээд бодохоор бол зөв л бизнес л дээ. Тэгээд академиас сэлгээний бүр хямдхан бацаануудыг оруулаад ирнэ. Болж байна.

Ламберто тоглогчдоо бэлтгэл дээр аливаа төрлийн лаптоп, пад, под, утас авчирахыг нь хориглосон байна. Мөн тоглолтоос 48 цагийн дотор дасгалжуулагчид мэдэгдэлгүйгээр хэвлэлийн хуралд оролцохыг нь хориглосон байна. Ерөнхийдөө бол хатуу гараар хүмүүжүүлэх гэж байгаа гэнэ.

Манай домогт дасгалжуулагч Рон Саундерс л цагтаа тоглогчдыг ингэж чангалаад дайчин чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд чөлөөт цагаар нь боксоор хичээллүүлдэг байсан гэсэн. Удахгүй Ламберто нөхдүүдийг зодооны бэлтгэл хийлгэх юм байгаа биз хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Aug 27, 2012 9:46 pm

За за Эвертонд нулига авхууллаа... Манай Гивен, Кларк энтэр хөөрхий буруу хөлнөөсөө боссон юм шиг байна... ийм муу тоглохыг нь амьдралдаа үзсэнгүй... гол нь Ламертогийн тактикийг ойлгосонгүй Баннаныг төвд тавиад Хердийг жигүүрт тавидаг гэнэ үү? энэ ямар онол вэ бодоод бодоод олсонгүй...

тэр яахав... Гарднер маань бараг сийзон аут болчихлоо новш юмаа... маргааш Транмер гэж доод лигийн багаас л хариугаа ууртайхан авахаас...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Оргил » Tue Aug 28, 2012 1:23 pm

viewtopic.php?f=12&t=4920&p=975958#p975958

Спортын цонх цом 2012 тэмцээний зарлал..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Thu Aug 30, 2012 5:28 pm

За наймааны цонх хаагдах дөхсөнтэй зэрэгцэн манайх 2 шинэ цэрэгтэй боллоо...

Эхнийх нь:

Image
Жое Беннет

Мидлсборогийн ирээдүйтэй ЛБ-г дарлаа даа... 2,5 сая орчимд дарсан сурагтай... Английн андер 19, 20, 21-д дуудагдаж байсан... 23 настай, Зүүн жигүүрт бүх байрлалд тоглодог, гол нь ядардаггүй бүтэн тоглолтын туршид гүйх чадвартай хамгаалалт довтолгоонд жигд оролцоотой гэнэ... за ямар ч байсан ЛБ авсанд баяртай байна... манай скуад улам л залуужаад, улам л туршлагагүйжээд л байх шиг байна даа за яахав...

Хоёр дахь нь:

Image
Жордан Бовери

Честерфилдийн залуу довтлогч, довтлох чиглэлийн хагас хамгаалагч энэ залууг бараг авч байгаа юм байна... 500К-д л авчих шиг боллоо... 1,85 өндөртэй 21 настай залуу хүүг авчирсан нь ирээдүйгээ харсан алхам гэж харахаас юу юугүй орж ирээд довтлоод өөрчлөөд байна ч гэж байхгүй л байх... доод лигтээ бол багадаа тодорсон гар, гэхдээ АПЛ-д ороод юу чадахыг нь харах л үлдлээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby erdene_b7 » Thu Aug 30, 2012 5:42 pm

Villa_Bayaraa wrote:За наймааны цонх хаагдах дөхсөнтэй зэрэгцэн манайх 2 шинэ цэрэгтэй боллоо...
..бүх байрлалд тоглодог, гол нь ядардаггүй бүтэн тоглолтын туршид гүйх чадвартай хамгаалалт довтолгоонд жигд оролцоотой гэнэ...

Даван туулах чадвар сайн гэл дээ :ногоон:
За амжилт залуучууд л цуглуулаад бх юмаа
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Оргил » Thu Aug 30, 2012 5:47 pm

Villa_Bayaraa wrote:
Оргил wrote:ene heden angliin baguud yer n buunuuruu germany yavsiimuu haishaan heheh..


манайх тэхдээ дэмий яваагүй л дээ... Герман явж Хайд Скаут олж ирсийн... Майкл Хэнке...Дортмунд, Баернд туслах дасгалжуулагч байсан эвгүй гар даа...

нөхөр өөрөө хэлэхдээ "... зөвхөн Герман төдийгүй Голланд, Франц, Австри, Швейцарь, Испани, Италийн лийгээс скаут хийж чадварлаг, ирээдүйтэй, сайн менталититай залуусыг олж ирнээ..." гэж ам гарсан...

гэрман ч скаутуудаараа алдартай даа.. ерөөсөө бүх төвшинд скаутууд мангар хөгжсөн.. хөлбөмбөгийн өчүүхэн авьяастай байхад л ямар нэг хүний нүдэнд өртөж л таарахаар тийм багшралдсан их байдаг гэсэн.. тэр дундаа дээд лигийн скаутууд бол бүр аймр.. мундаг шилэгдсэн баагийнууд.. нөгөө мрь таньдаг гэдэг шиг хөлбөгчин танихдаа бараг бүх шинжээр нь танина.. шинжлэх ухааны түвшинд хүрчихсэн..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby CrossBonez » Thu Aug 30, 2012 6:03 pm

Хувцас солих өрөөнд цувралыг үгүйлж байна шүү.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Fri Aug 31, 2012 9:52 am

Image

За урьд шөнө АЛ-н сугалаа сүр дуулиантайхан болж өнгөрч байхад зэрэгцээд шахуу Капитал Нэг Кап хэмээн нэрээ өөрчилж, тэмцээний чанарыг сайжруулахын тулд АПЛ-ээс доош лигийн багууд үндсэн гараагаараа гарах хэрэгтэй гэсэн олны дургүйцлийг төрүүлсэн шийдвэр дагуулсан Карлин Капын 3-р шатны сугалаа явагдлаа...

Манайх энэ удаад өнгөрсөн жилийн аваргууд болох МанСититэй учраа таарлаа...

Сонин юм шүү... одоогоос яг 4 жилийн өмнө 08-09 оны улиралд АПЛ-н эхний шахуу тоглолтонд манайх Сити-г 4:2-оор буулгаж авч байлаа... өдийд шахуу үед шүү дээ... Тэр үед Агбон 7 минутад хат-трик хийж гайхамшгийг бүтээж байлаа... би тэр үед олимп үзэх гээд Бээжинд байсан, эгчийндээ тэр тоглолтыг үзээд орилж сууснаа тодоос тод санаж байна...
4-хөн жилийн дотор ямар их юм өөрчлөгдөө вэ? олон тэр бум доллараар хэрхэн гайхамшгийг бүтээж болдгийг ч бидэнд харуулаад амжлаа... Ситигийн фенүүд бол үеийн үед шилдэг фенүүд байсан /МанЮ-д их ч дээрэлхүүлсэн дээ, гэхдээ л дербидээ гусчаад л байдаг байсан даа/ одоо бүр ч олон болж... гэхдээ тэр үед бол манайх илүү том баг байсан юм шүү... Топ4-н төлөө маш бодитойгоор өрсөлддөг байлаа... гэтэл 4-хөн жилийн дотор манайх тод 6 аас релегешн зоо хүртэл унаад Сити АПЛ-н аварга хүртэл өргөмжлөгджээ... тэр үеийн скуадаас Сити-д Ричардс, Харт 2 л үлдэж, Болл, Желсон, Этуху, Эванс гээд тэр үед гараанд тоглож байсан олон тоглогчид сураггүй болжээ... оронд нь дэлхийн хэмжээний Агуэро, Тевез, Давид Силва, Компани нар ирж сэлгээнд нь Бало, Жеко, Милнер гэсэн шилдгүүд сууж байх жишгээний... харин тэр үеийн скуадаас манайд бас Агбон, Петров 2-л үлдэж... Петров эмнэлгийн орон дээр, Агбон 7 минутанд битгий хэл улиралд 3 гоол хийхүү дээрээ тулчихаж... Лаурсен, Мелберн, Кареу, Ашли Яанг зэрэг шилдэг тоглогчид манайхыг орхиж оронд нь хэний ч танихгүй хүүхдүүд багийг бүрдүүлж байна... ер нь бол Сити АЛ-н хэцүү хувиараас болж сэлгээний тоглогчдоо гаргасан ч манай багийн хувьд ялалт байгуулна гэдэг маш хүнд даваа... Некст женийхээ хүүхдүүдийг манай урдаас гаргавал манайх харин хожиж магадгүй....

тэхээр энэ бүхэн юунаас болов? нэг талаас бол мэдээж мөнгө... мөнгөөр амжилтыг худалдан авч болдог юм байна...
нөгөөтэйгүүр энэ бол орчин үеийн хөл бөмбөгийн тактиктай холбоотой юм... дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд өнөөгийн Барса /мэдээж Барса дангаар гэсэн үг биш Барса маягийн тоглолт хүчээ авч байгааг л хэлэх гэсэн юм/ хувьсал хийчихэж... хуучны англи маягийн арга барил одоо хол хоцрогдож, орчин үеийн бөмбөг барьж тоглох гэсэн хэв маяг хүчээ авч байна... цаашилбал улам бүр хүчээ авах болно... энэ хувьсал дунд манай баг, Ливерпүүл, Бирмингам гэх зэрэг бололцооноосоо доогуур тоглоод байгаа багууд хохирч байна... өөрөөр хэлбэл бид дагаж хувьсаж чадсангүй... гэхдээ Ламбертыг авчирснаараа манайх энэ хувьсалд зориулсан их том алхам хийжээ... /Ливерпүүл ч гэсэн адил/ энэ улирал биш юмаа гэхэд дараа улиралд манайх тун боломжийн амжилт үзүүлээд эхэлнэ гэж найдаж байна...

уламжлалт англи маягийн хөлбөмбөгийн тактик арга барил орчин үеийн хөлбөмбөгийн тактикийг харьцуулсан анализ маягийн юм бичюү гэж их дээрээс бодсон... ямар ч байсан ойрын хугацаанд бичнэ дээ...

за тэгээд Сити-д амжилт хүсье... манайхан танай талбайд хожигдохгүйн төлөө биш хожихын төлөө очих болно шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby CAHAKA » Fri Aug 31, 2012 10:48 pm

Мэлбэрг шүү ямар Австралийн Мелбурн ярьж байгаа биш ккк :ногоон:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sat Sep 01, 2012 8:16 pm

За найманы цонх хаагдахтай зэрэгцээд Ламбертогийн хийсэн сүүлийн 2 наймаа...

Image

Ашли Вествуд

Өнгөрсөн улиралд Лиг 1-рүү дэвшин орсон Крюве багийн залуухан ахлагч 22 настай хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Ашли Вествудыг 2 саяаар дарлаа... Майкл Каррикын залуу хувилбар гэгдээд байгаа шинэ цэрэг маань Вилла клубтэй 4 жилийн гэрээ үзэглэлээ... Ламберто түүний талаар "21-хэн насандаа ийм том клубын ахлагч хийнэ гэдэг түүний ур чадвар болон характерыг тодхон харуулж байна гэж би бодож байна..." хэмээн магтсан байна... ямартай ч манай хагас хамгаалалтанд Петров өвдсөнөөс хойш дутагдаад байсан тэр орон зайг нөхөхөөр ирж буй залуудаа өндрөөс өндөр амжилт хүсье... тавтай морил...


Image

Кристиан Бентэкэ

Конго гаралтай Белги залууг 6,5 сая орчим үнээр Белгийн Генкээс худалдан авлаа... өнгөрсөн улиралд Генкэд 37 тоглолтонд оролож 19 гоол хийгээд амжсан залуу маань Белгийн бүх насны шигшээд тоглосон бөгөөд андер 19-т 10 тоглож 10 гоол хийж байжээ... шигшээгийнхээ төлөөх анхны гоолоо саяхан Голандыг 4:2-р хожих үед хийсэн... 1.90 гаруй см өндөртэй 21-хэн настай залуу довтлогч маань манай довтолгооны шугамыг эрс хүчирхэгжүүлэх нь тодорхой...

би хувьдаа Бентэкэгийн наймаанд тун сэтгэл хангалуун байгаа Бент, Бентэкэ 2 манай довтолгооны шугамыг хамгаалагчдын хар дарсан зүүд болгож чадна гэдэгт итгэлтэй байна... Бентэкэг би хувьдаа Лукакугаас илүү л үнэлээд байгаам даа... манай багийн Папис Сиссе болох болтугай гэж ерөөе...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby tuwshin_pr » Sat Sep 01, 2012 11:05 pm

Энэ хэтэрхий их хүүхдүүдээр баг босгох дэмий л санагдаад байгаам даа. Ур чадбартай байж болно гол нь сэтгэл зүй нь тогтворжоогүй болохоор эрсдэлтэй л юм шиг санагддаг шд.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1349
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 75 guests
cron