МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Оргил » Tue Jul 10, 2012 12:37 pm

modrich tegjiigaad bas l sonin gar yumdaa.. ungursun zunjingaa l chelsea geed bsan.. odoo real ntr..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby hosko » Tue Jul 10, 2012 1:48 pm

За Аггертай холбогдоод эхлэсэн сураг байна даа... :eek: Гэмтчихгүй л бол сайхан амьтан даа...

Майкон ашгүй худлаа болж байгаа болтой... :eek:


Мөн Марка дээрх фэнүүдийн дундах санал асуулгад хэнийг багтаа авчирмаар байгаа талаарх асуулгад Хавмиар 49% -ийн санал (60000 санал) авч.... Түүний араас Кун 14% (20000 санал), Модрич 13,2%, Неймар 8,1% болон РВП 2,7% санал хүлээн авчээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Tue Jul 10, 2012 2:51 pm

хавмиар гэж хэн бэ яаж саналаа өгдгийн бид нар ч гэсэн өгий
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby hosko » Tue Jul 10, 2012 2:54 pm

Билбаогийн Хави Мартинез... Санал асуулга нь ч дуусчихсан л байна лээ л дээ...

Гэснээс Реалист энэ сэдэв дотор байгаа баахан нээгээд хаячихсан байгаа спамуудыг устгаач ээ....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby zigo » Tue Jul 10, 2012 4:45 pm

Оргил wrote:modrich tegjiigaad bas l sonin gar yumdaa.. ungursun zunjingaa l chelsea geed bsan.. odoo real ntr..


тотоос чесли том, реал бол тэгээд хамгийн том баг шүү дээ. хэхэ түүнээс нээх цэнхэр дурлал болсон амьтан биш л байхгүй юу.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Tue Jul 10, 2012 5:07 pm

Икэр клуб болон шигшээ багтаа 10 финал клээн шээт хийсэн байна.
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Amgaa » Tue Jul 10, 2012 5:22 pm

hosko wrote:Мөн Марка дээрх фэнүүдийн дундах санал асуулгад хэнийг багтаа авчирмаар байгаа талаарх асуулгад Хавмиар 49% -ийн санал (60000 санал) авч.... Түүний араас Кун 14% (20000 санал), Модрич 13,2%, Неймар 8,1% болон РВП 2,7% санал хүлээн авчээ...

Хавимар аа аваад манайд Кедира, Шахин аль нэгийг нь пасслачихдаггүйм байхдаа
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby hosko » Tue Jul 10, 2012 5:25 pm

Хавимарыг авбал манайх бараг ард л авч таарах гээд байна даа... Тэгэхээр тийм пасс байхгүй ээ... Кедира бол одоо ийш тийшээ явна гэж худлаа биз дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby hosko » Tue Jul 10, 2012 8:33 pm

Image

Ирэх улирлын лигийн хуваарь гарчээ... Улирал 8 сарын 18-наас эхлэнэ...

Барсатай 10 сарын 7-нд зочлон тоглоод, 3 сарын 3-нд гэртээ хүлээн авч учрах нь...

Харин нээлтийн тоглолтоо Сарьсан багваахайнуудын эсрэг хийнэ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby a_odko » Tue Jul 10, 2012 10:06 pm

Image

ЗА ХУВААРЬ ИНГЭЖ ГАРЧЭЭ.
ЭХНИЙ ТОЙРОГТ ВАЛЕНСИАТАЙ, ТЭГЭЭД 10 САРЫН 7-НД КАМП НОУД 3 САРЫН 3-НД БЕРНАБЭУ-Д ЭЛ КЛАСИКО БОЛОХНЭЭ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Finalist » Wed Jul 11, 2012 1:44 am

Real Moza :ногоон:

Image

Red Hot Chili Peppers-ын “Otherside”, таны дуртай дуу юу?
Би Red Hot Chili Peppers-т дуртай. “Californication” гэдэг дууг нь худалдаж авч байсан.

Та тоглолт их үздэг үү?
Үзэх дуртай шүү. Сүүлийн үед харин үзэх боломж гарсангүй. Гэхдээ үнэхээр үзмээр санагдвал би цаг гаргах л болно.

Таны үзсэн тоглолтуудаас хамгийн мартагдахааргүй нь?

Хэд хэд бий. Сан Себастианд байдаг Викториа Евгенийн театрт Андрес Каламорогын гайхалтай тоглолтыг үзэж байсан. Ливерпүүлд “Coldplay” үзэж байсан. Энд Хоакин Сабинаг бас үзсэн.

Жозе Моурино гэрээсээ бэлтгэлдээ ирэх замдаа хөгжим сонсох дуртай гэж байсан. Та хөгжим сонсох дуртай юу?
Тиймээ дуртай. Гэхдээ ихэвчлэн радио л сонсдог юм. Хөгжим сонсох зугаатай шүү.

Та яагаад багийнхаа бусад нөхөдтэй адил хотын захад биш, харин Мадридын төв хэсэгт амьдрахаар шийдсэн бэ?
Би бага байхаасаа л хотын төв хэсэгт амьдардаг байсан. Сан Себастиан их жижиг хот л доо. Би бас хатуу училттай замаар явах дуртай. Ливерпүүлд ч байс тийм л байсан. Мадридад бол, эхнэр бид 2-т хотын төвд амьдрах шаардлага олон байсан болохоор бид ярилцаж байгаад ингэж шийдсэн юм.

Мадридын юу нь хамгийн их таалагддаг вэ?
Үнэхээр гайхалтай цогц хот шүү. Гадны хүмүүс хүртэл амьдрахад их таатай хот гэж хэлдэг. Үзэж харах зүйл ихтэй. Гудамжны соёл нь гайхалтай, хүмүүс бараг гаднаа амьдардаг юм шиг л... Гэхдээ энэ их хөл хөдөлгөөн нь надад тээртэй санагддаггүй ээ.

Мадридтай танилцах цаг гарсан уу?
Аль хэдийнэ танилцсан. Сан Себастиан их ойрхон байдаг болохоор, давуу талтай байсан.

Та бас Лондонд их дуртай шүү дээ.
Би Ливерпүүлд амьдардаг байсан. Гэхдээ Лондон бол гайхалтай хот. Маш том, хийх зүйл ихтэй. Би Лондонд үргэлж л дуртай байсан.

Сержио Рамос, Икер нар бас Лос-Анжелесыг гоё хот гэж байсан.
Өнгөрсөн жил тэнд очих завшаан олдсон. Бидэнд таалагдсан.

Сайхан хот гэж хэлэхийн тулд хотод эн тэргүүнд юу байх хэрэгтэй вэ?
Том жижиг эсэх нь хамаагүй, гол нь үзэх, хийх зүйл хир ихтэйгээсээ л болно. Би Мадрилад жаргалтай байгаа. Гэхдээ миний хот бол Сан Себастиан. Их жижигхэн ч гэлээ бүх зүйл нь хүнд ойр. Хэдэн хавтгай дөрвөлжин км эзэлдэгийг нь мэдэхгүй юм, гэхдээ л үзэх харах юм ихтэй шүү. Уул, тэнгис гээд л миний дуртай зүйлс.

Та тэнд өссөн болохоороо төрсөн хотоо их л санадаг байх?
Тиймээ тийм. Тийшээ байсхийгээд л очдог юм.

Та энэ жил Сан Себастиан хотын нэрэмжит шагналыг хүртсэн. Таныг тэр өдрийнх шиг сэтгэл хөдөлсөн байхыг чинь бид барагтай л бол хардаггүй.
Тэнд төрж өссөн хүний хувьд энэ бол их чухал үйл явдал. Хүүхэд байхдаа би энэ шагнал бол хамгийн чухал, бүр Нобел, Оскар, Пулитцерын шагналаас ч илүү гэж боддог байлаа... Хүний авч болох хамгийн том шагнал л гэж боддог байлаа. Энэ шагналыг авсан маань их завшаантай хэрэг. Үнэхээр их нэр төрийн хэрэг, миний хувьд их сэтгэл хөдөлмөөр чухал өдөр байсан.

Бага байхдаа ямархуу хүүхэд байв?
Намайг огт зүгээр суудаггүй хүүхэд гэж ярьдаг юм. Би их сайн хүүхэд байсан, гэхдээ бага зэрэг сахилгагүйтчихдэг байсан. Би өөрийгөө яаж зугаацуулахаа мэддэг байсан, гэхдээ ямар үед тийм байх вэ гэдгээ ч бас мэддэг байсан. Би өөрөө дур мэдэж ямар нэг юм хийдэггүй, томчуудыг хүндэлдэг байсан. Гэр бүлийн минь хүмүүжил намайг зөв замаар явуулж байгаа.

Хамгийн мартагдахааргүй дэггүйтэлээ яриач?
Дүү бид 2 их дэггүйтдэг байсан. Нэг удаа, Орендайнд байдаг эмээгийндээ байсан юм. Байшингийнх нь яг урдуур хурдны зам өнгөрдөг байсан юм. Дүү бид 2 гадаа зогсож байгаад, замаар өнгөрч байгаа машинууд руу чулуу шиддэг байсан. Харин нэг удаа нэг жолооч машинаа зогсоон бууж ирээд биднийг барьж эмээд аваачиж өгч байсан. Жаахан хүүхдийн л хийдэг дэггүйтэл байсан.

Ла Кончагын далайн эрэг дээрх дурсамжуудаасаа хуваалцаач?
Бид олон зуныг тэнд өнгөрөөсөн. Сургуульд байхдаа би тэндхийн хүүхдийн багуудад тоглож эхэлж байсан. Өглөө 8 цагаас тоглолт болдог байсан. Би хүүхдүүдтэй хамт явж хаалга хийх хөндлөвч шон, бас тор цуглуулдаг байсан. Баг болгон өөр өөрсдийн хаалгаа босгодог нь тэндхийн сургуулиудад бараг уламжлал болсон зүйл. Артета, ах маань, Ираоло, Де Педро... бүгд л тэнд байсан.

Артета та хоёр нэг газар төрж өссөн...
Бид их ойрхон амьдардаг байсан. Хөлбөмбөг, теннис гээд л олон зүйлээр тоглодог байлаа.

Аавтайгаа, агуу Перико Алонсотой хамт тоглож байв уу?
Тэгэлгүй яахав. Хөлбөмбөг ч биш, бусад бүх л зүйлсээр тоглодог байлаа. Найзуудтайгаа, ахтайгаа хамт скейтбоард, дугуй унаж, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөлбөмбөг гээд л бүх л зүйлсээр тоглодог байсан.

Хөлбөмбөгчний хүү байх хэцүү юу?
Миний хувьд, энэ нь хэзээ ч давуу тал эсвэл таагүй байдал болж байгаагүй. Бид үүнийг байгаагаар нь л хүлээж авдаг байсан. Аав маань, эн тэргүүнд аав гэдгээрээ л байсан, ахмад хөлбөмбөгч эсвэл дасгалжуулагч биш. Энэ биднийг байгаагаараа байхад тусалж, бид ямар нэг байдлаар хэзээ ч дарамт мэдэрч байгаагүй. Эцэсийн эцэст хүмүүс юу ч ярьж байлаа гэсэн хүн өөрийнхөө л замаар явах ёстой.

Аав чинь хүүхдүүдээ хөлбөмбөгчин болоосой гэж хүсэж байсан уу?
Тэгж бодохгүй байна. Тэр биднийг юу ч хийж байлаа гэсэн тэр зүйлдээ нухацтай хандаж байхыг хүсдэг байсан. Гэрт маань үүнийг л онцлон анхаардаг байлаа, ялангуяа ээж маань. Эн тэргүүний зорилт бол сурлагандаа анхаарах, хариуцлагатай байж сурах явдал байлаа. Би шалгалтандаа анх удаа, бас цорын ганц удаа муу авч байснаа санаж байна. Тэр шалгалтаа давтлаа би хөлбөмбөг тоглох эрхгүй болсон. Иймэрхүү зарчмаар л явдаг байлаа. Энэ аргыг сайн, эсвэл муу гэж хэлж мэдэхгүй нь. Гэхдээ бидний хувьд их сайнаар нөлөөлсөн.

Та их сайн оюутан болох байсан байх...
Яахав, би тийм ч онц байгаагүй бас... Би сайн сурагч байсан. Би бүх зүйлийг ойлгодог байсан.

Таны аав хөлбөмбөгчин байсан. Бас хэд хэдэн баг дасгалжуулж байсан. Их хэцүү байдаг байх даа?
Их ачаалалтай байдаг. Гэхдээ энэ нь бидэнд сурах, туршлага хуримтлуулах, хөлбөмбөгийн ертөнцөд өсөн дэвжих боломж олгодог байсан. Би мэргэжлийн тоглогчийн амьдралдаа их амархан дасан зохицсон, яагаад гэвэл би тийм нөхцөлд урьд нь байж үзсэн болохоор тэр. Би аавтайгаа хамт хийж байсан, түүний тусламжтайгаар мэдэж авсан бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Тэр надад, “Шаби, залуу нас, залуу үе, одоо чиний ээлж” гэж хэлдэг байсан.

Аав чинь Беасайн багийг дасгалжуулж байсан болохоор та бүтэн сайн өдөр бүр радио сонсдог байв уу?
Мэдээж. Оройн 8 цаг болохыг хүлээж, Б дивизионы тоглолтуудын үр дүнг сонсдог байлаа. Өөрийн талбайдаа тоглож байгаа үед нь очиж үздэг байлаа. Харин зочлон тоглолт хийхэд нь ээж, ах бид нар радионы хажууд өнждөг байсан.

16 настайдаа Англи хэл сурах гэж Ирланд явсан гэсэн?
Би явсан юм уу, хэн нэгэн нь намайг явуулсан юм уу мэдэхгүй (инээв). Тэнд англи хэл үзэж, олон залуустай хамт цагийг гайхалтай өнгөрөөж байсан. Ирланд орон, Ирланд хүмүүст би хайртай. Тэд их үнэнч сэтгэлтэй, өөрсдийн өвөрмөц байдлаараа бахархдаг хүмүүс. Би зөвхөн англи хэл сураад зогсохгүй өөр зүйл ч сурсан, гэхдээ тийм ч их биш.

Тэнд Галик хөлбөмбөг (хөлбөмбөг, регбигийн холимог гэмээр спорт) тоглож байсан гэж үнэн үү?
Тиймээ, тэрийг тоглож байсан. Гэхдээ энгийн хөлбөмбөгтэй огт адилгүй байсан.

Антигуокод тавьсан эхлэлийнхээ талаар юу санаж байна вэ?
Олон зүйлийг. Антигуоко мэргэжлийн баг байгаагүй. Гэхдээ тэндхийн хүмүүс бүгд маш их хичээл зүтгэлтэй, өөрсдийн хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулдаг байсан, тэгэхээр бараг мэргэжлийн ч гэж хэлж болмоор. Бидний хэдэн найзалдаг хөвгүүд хамтдаа сайн тоглож, Реал, Атлетикогын хүүхдийн багтай тоглох завшаан ч гарч байсан. Бид ижилхэн хувцас өмсөж, ижилхэн орчинд амьдарч, хөлбөмбөгчнийхөө хувьд хөгжицгөөсөн.

Тэр найзуудаас чинь томоохон лигт орсон хүн бий юу?
Артета, Адуриз, Айраола, миний ах... олон хүмүүс. Зүгээр нэг гудамжны нөхдийн баг хэд хэдэн үеийн хөлбөмбөгчдийг бэлтгэж, тэдгээр нь одоо өндөр түвшинд тоглож чадаж байгаа нь гайхалтай.

Дараа нь Реал Сосьедад таныг дуудсан.
Хүүхдийн багт 2 дахь жилээ үдэж байлаа, маш амжилттай явж байсан. Дивизиондоо Реалын дараа 2-аарт орж байлаа. Эзэн хааны цомд бид Селта, Валенсиаг хожсон. Харин Реал Мадридад хожигдож тэмцээнээс хасагдаж байлаа. Үнэхээр гайхалтай улирал байсан. Хтлетико, Валлядолид, Сосьедад гээд л бүх л мэргэжлийн багууд биднийг харахаар ирж байсан... Тэр үеээс л би Реал Сосьедадыг дэмжих болсон. Би зөв сонголт хийсэн гэдэгтээ эргэлздэггүй.

Сосьедадтай хийсэн дебют чинь Logroñés-ын эсрэг байсан уу?
Дебют болгон л мартагдашгүй байдаг. Гэр бүл, найзууд, фэнүүдийнхээ өмнө тоглонон гэдэг үнэхээр онцгой. Бид хожигдсон (инээв), гэхдээ хөгжилтэй байсан.

Та тэр тоглолтонд өмссөн цамцаа хадгалсан уу?
Тиймээ, хадгалж байгаа.

Таны өөрийн, бас эсрэг багийнхны чинь, ер нь нийт хичнээн өмсгөл байдаг вэ?
Миний өөрийн гэвэл, тоглож байсан баг бүрийнхээ өмгөлийг, загвар бүрээс нь нэг нэгийг хадгалдаг. Яг тоолж үзээгүй, гэхдээ их олон бий. Эсрэг багийнхнаасаа гэвэл, сонгож шилэх дуртай. Өөрийн дуртай, хүндэлдэг тоглогчынхоо эсрэг тогловол мэдээж би түүний цамцыг авахыг хүсдэг. Надад маш олон бий, гэхдээ тэр дунд миний маш их хайртай хэд хэд байдаг, Зидан, Алан Ширер, Рой Кин, Пол Скоулз, Павел Недвед.... Ирээдүйд жинхэнэ эрдэнэс болох зүйл надад бий. Бага байхад аавд маань байсан хайрцаг дүүрэн өмсгөлийг дүү бид 2 гайхшран үздэг байлаа. Хайрцгийг нээмэгц Марадона, Шустер, Зико гээд л... Ирээдүйд би хүүгээ бас л тэгнэ гэж бодож байна.

Эйбарын өмсгөл бий юу?
Мэдээж.

Тэнд байхдаа шантарч байв уу?
Тийм ч хүнд байгаагүй ээ. Би 18-тай байсан. Тэрнээс өмнө би дандаа л үеийнхэнтэйгээ нэг байлаа. Харин дараа нь илүү мэргэжлийн түвшний багт очиход тэнл дандаа нас биенд хүрсэн, 28-30 насныхан байсан нь надад их сайн зүйл болсон. Учир н ь би их зүйл сурах боломжтой болсон. Нэмж хэлэхэд, багийнхан маань маш хөдөлмөрч байсан. Ирж тоглолтонд оролцохоосоо өмнө өдрийн 8 цаг ажилладаг хүмүүс байлаа. Би энэ багаас их зүйл сурч авсан.

Дараа нь Сосьедад руу буцаж ирээд их сайхан цаг үеийг өнгөрөөсөн.
Намайг буцаж ирэхэд баг доод лиг рүү унахгүйн тулд хичээж байсан их хүнд үе таарч байсан. Тоглолтууд маш өрсөлдөөнтэй болж байсан... Энэ нь намайг хурдан биеээ даахад их тусалж байсан. Тэгээд бид гайхалтай улирыг үдэж, Реал Мадридтай лигийн түрүү авахын тулд эцсийн мөч хүртэл өрсөлдсөн. Сосьедадтай лигийн түрүү авч чадаагүйдээ би одоо хүртэл маш их харамсаж явдаг.

Дараа нь Ливерпүүлд очсон. Хөлбөмбөгчин бүрийн хувьд энэ нь гайхалтай явдал байх?
Хөлбөмбөгт дуртай хүн бүрийн хувьд, ариун сүм дугана мэт газрууд байдгийн нэг нь Анфильд. Гайхалтай түүх, уур амьсгал, олон гайхалтай мөчүүд тэнд болж байсан. Энэ бүгд нь чамд хөлбөмбөгийн өөр нэг талаас нь харах боломж олгож, бусад олон хүмүүсийн хувьд Ливерпүүл гэж юу юм бэ гэдгийг ойлгоход тусладаг. Ливерпүүл надда их зүйлийг өгсөн, би их зүйл сурч авсан. Бүх зүйл үнэхээр гайхалтай, гүн сэтгэгдэл үлдээсэн.

“Чи хэзээ ч ганцаараа алхахгүй...” Энэ үгийг Ливерпүүлийн тоглогчийн хувиар сонсох ямар байдгийг үгээр илэрхийлж чадах уу?
Миний хувьд, энэ бол тоглолт зориулж, сэргээх зорилготой. Бусад уламжлал, ёс жаяг, домгуудаас гадна, энэ үг тоглолтонд илүү төвлөрөхөд тусладаг. Анфильд бол хамгийн том, хамгийн гоё цэнгэлдэх хүрээлэн биш, гэхдээ хамгийн сэтгэл татам цэнгэлдэхүүдийн нэг. Тэнд талбайд гараад л тоглохыг хүсдэг. Хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал, хэзээ ч мэдрэгддэг дэмжлэгийг нь хараад, өөрт байгаа бүхнээ өгөхийг хүсдэг.

Та тэнд Европын аварга болсон...
Анхны жилдээ аварга болсон. Би өөртөө “юм бүхэн үүнээс илүү сайн байна гэж байхгүй дээ” гэж хэлж байсан.

Тэр шигшээ тоглолтын өмнөх болон дараах агшнуудын талаар хамгийн дурсамжтай мөчүүд?
Хэлэхэд хэцүү олон мөчүүд болж өнгөрч байсан. Эхний хагаст 3-0 ээр ялагдаж байлаа. Бид ийм байж болохгүй ээ гэж өөрсөддөө хэлж байсан. Бид 45хан минутын дотор л ялагдах гэж энэ хүртэл, хүнд хэцүү, урт удаан зам туулж ирээгүй шүү дээ. Эргэн ирэлт хийх нь бараг огт боломжгүй санагдаж байсан ч бид хичээж, 6 минутын дотор тэр гайхалтай Миланы эсрэг 3 гоол оруулж тэнцэж чадсан. Торгуулийн цохилт хийх үед Дудек өөрийнхөө чаддаг зүйлийг хийсэн. Энэ бол хамгийн мартагдахааргүй Аваргуудын лигийн шигшээ тоглолт байсан.

Image

2009 оны 8-р сарын 5-нд Реал Мадридын тоглогч болсон. Таныг явахад Ливерпүүл хоосорлоо гэж Жеррард хэлж байсан.
Тэр үед надад шинэ орчин, шинэ сорилт хэрэгтэй байгаа нь мэдрэгдсэн. Реал Мадридад очих болох боломж гарч ирсэн. Үүнээс илүү сорилт гэж юу байх билээ. Тэдний хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө нь үнэхээр намайг татсан. Урт зун өнгөрч бүх зүйл болж өнгөрсний дараа, би үнэхээр их сэтгэл ханамжийг мэдэрсэн. Өөрийнхөө замналд нэгэн шинэ алхам хийж чадсандаа өөрөөрөө бахархаж байсан.

Та Мадрид руу их яарч очсон гэсэн?
Ливерпүүлд байхад бид Норвеги руу нөхөрсөг тоглолт хийхээр явах гэж байсан юм. Гэтэл багийнхан надтай уулзаж, намайг заавал явах хэрэггүй гэж хэлсэн. Би Мадрид руу явах хамгийн хурдан арга олох хэрэгтэй болсон. Клубынхэнтэй ярьж байгаад Лондон руу галт тэргээр очиж, тэндээсээ Мадрид руу ниссэн.

Яагаад Мадрид гэж?
Яагаад гэвэл, би бага байхаасаа л Мадридыг, тэнд тоглож байсан олон гайхалтай тоглогчдыг, агуу түүхийг нь, Бернабеуд тоглохын утга учирыг маш их ач холбогдол өгч хүлээж авдаг байсан. Өөртөө сэтгэл ханамжтай байхыг хүссэн хөлбөмбөгч бүр Реал Мадрид шиг багт тоглож үзэх хэрэгтэй. Нөхцөл байдал, тэнд очих тохироо төгч бүрдсэн байсан. Би энэ сонголтыг хийсэндээ баяртай байдаг.

Яг Реал-д ирэхийнхээ урьд оройг санаж байна уу? Рамос хэлэхдээ, тэр бараг унтаж чадалгүй, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ ярьсан гэсэн.
Би маш бага унтсан. Гэхдээ их сэтгэл хангалуун байсан. Урт удаан зун өнгөрч, хамаг дарамтнаасаа салж, тайван болсноо мэдэрсэн. Тэгээд энэ гайхалтай багийн нэг хэсэг болох гэж байгаадаа сэтгэл хөдөлж байсан.

Хамгийн анх хэн рүү утасдаж энэ мэдээг дуулгасан бэ?
Эхнэтэйгээ ярьсан. Би, “Хонгор минь, болчихлоо, бид тэнд очихоор боллоо гэж хэлсэн” Дараа нь эцэг эхтэйгээ ярьсан.

Тэд юу гэж хэлсэн бэ?
Тэр их баяртай байна гэж хэлсэн байх. Яагаад гэвэл би яг юу гэснийг нь санахгүй байна.

Бернабеуд ирэхэд?
Тэнд ороход төрдөг мэдрэмж үнэхээр гайхалтай. Хоосон байхдаа л хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Үзэгчид орж ирээд, дуугаа дуулж эхлэх үед бүр ч гайхалтай. Тэнд тоглох гайхалтай сайхан. Энэ бол шаардлага маш өндөртэй цэнгэлдэх. Гэхдээ түүнийг нь биелүүлэхэд яаж урамшуулахаа ч бас мэддэг.

Нүүр тулж байсан хамгийн хэцүү өрсөлдөгч чинь хэн бэ?
Зидан. Тэр бол тоглогч бүрийн суралцвал зохих, хөлбөмбөгийн үлгэр жишээ болсон хүн. Зидан бол цор ганц.

Яагаад?
Түүний талбай дээр болон талбайн гадна хэрхэн биеээ авч явж байгаа нь надад таалагддаг байсан. Тэр тоглолтыг, өрсөлдөгчөө хүндэтгэдэг, гэхдээ маш их тэмцэгч. Тэгээд бас хэцүү зүйлсийн хэрхэн хялбархнаар хийдэг байсан нь гоёмсог. Миний хувьд сайн хөлбөмбөгчин байхын тулд хялбар зүйлсийг ч үргэлж сайнаар хийж, багийн төлөө байж, нэгдмэл байдлыг эн тэгргүүнд тавьж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд бас өөр бусад зүйлс байдаг. Тэр бол класс.

Харин багийнхнаас чинь сэтгэлийг чинь хөдөлгөж, танд нөлөөлсөн хүн хэн бэ?
Сами Хюпиа. Намайг Ливерпүүлд ирэхэд тэр аль хэдийнэ тэнд ирээд, төвхнөсөн байсан. Надад маш их тусалж байсан. Тэр бол шударга зан, мэргэжлийн тамирчны хувьд үлгэр дуурайлал болохуйц хүн. Тэр тоглож байхдаа ч, тоглоогүй байхдаа ч мэргэжлийн тамирчин байж чаддаг. Тэр миний сайн найз.

Хөлбөмбөгийн ертөнцөд хэнийг хамгийн их хүндэлж явдаг вэ?
Маш олон хүн. Хэн нэгнийг онцолж чадах эсэхээ мэдэхгүй байна... Висенте Дель Боске, түүнийг үнэхээр их хүндэлдэг.

Өрсөлдөгч баг чинь ямар байх нь таалагддаггүй вэ?
Зальтай, булхайцаж тоглох үед. Би үүнд дургүй. Бас нэг төрлийн, удаан тоглодог багт дургүй.

Ямар өрсөлдөгчөө хүндэлдэг вэ?
Шударга. Тэд магадгүй чам дээр хүнд хүнд такл хийж магадгүй. Гэхдээ энэ нь санаатайгаар гэмтээх гэж биш шүү дээ.

Хөлбөмбөгчнийхөө хувьд өөрийнхөө ямар чанараар бахархаж явдаг вэ?
Бусад хүнээс асуусан нь дээр байх. Өөрийнхөө талаар иймэрхүү зүйл ярих би дургүй. Гэхдээ мэдээж, хурдтай гэхээсээ илүү дамжуулалт өгөх чадвартаа сэтгэл хангалуун байдаг нь мэдээж.

Тэгвэл өөртөө ямар чанар байсан болоосой гэж хүсдэг вэ?
Нэг удаа Ди Мариа 3 хамгаалагчийг хуурахыг хараад, түүнд ямар амархан юм бэ гэж бодогдсон. Миний маш цөөхөн, яг үнэндээ бол бараг огт хийж байгаагүй зүйл байх.

Та амьдралын талаар юунд санаа зовдог вэ?
Улиг болсон юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ аав болсноос хойш миний зорилго өөрчлөгдсөн. Одоо би хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд санаа тавьж, эхнэр гэр бүлдээ анхаарал тавихыг чухалд үздэг болсон... Хөлбөмбөгөөс гадна энэ бол эхнэр бид 2-ын хамгийн чухал зорилго.

Таны тэвчиж чаддаггүй зан юу вэ?
Зан араншин бол хамгийн чухал зүйл биш. Гэхдээ л чухал. Хүмүүс бие биенийгээ мэхлэхэд би дургүй. Би нүд нүд рүү гээ харж, үнэнч шударга байх дуртай.

Танд хийх боломж байсан мөртлөө, хийгээгүй өнгөрсөндөө харамсаж явдаг зүйл бий юу?
Байгаа гэж бодож байна. Би үргэлжлүүлэн суралцаж, зодог тайлсныхаа дараа эрдмийн зэргээ хамгаалж чадна гэж найдаж байгаа. Миний гэр бүл, дүү, найз нөхөд маань бүгд сургуулиа төгссөн. Би ч бас тэгнэ гэж бодож байна.

Ямар чиглэлээр суралцдаг юм бэ?
Бизнес. 3-аар курс хүртлээ сурсан. Юу болохыг харж л байя. Гэхдээ үүнийг хийхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн үг биш.

Таны хамгийн их бахархдаг зүйл?
2 хүүхдээрээ. Өдөр бүр тэднийгээ ажиглаж, шинэ зүйл сурах, инээдтэй **н** зүйлс хийхэд нь... би инээмсэглэдэг. Энэ миний хувьд мартагдахааргүй мөчүүд.

Та хүүгээ Алонсогын удмыг залгаж хөлбөмбөгчин болгохыг хүсдэг үү?
Залгамж халаа гэж үү? Би түүнийг сайн хүн л болоосой гэж хүсэж байна. Эелдэг, хөгжилтэй, хариуцлагатай. Тэр өөрийн хүссэн зүйлээ л хийх болно. Би түүнийг ямар нэг зүйл рүү хүчлэхгүй.

Тэр хөлбөмбөг тоглохыг хүсвэл та юу гэж зөвлөгөө өгөх вэ?
Түүнд юм бүхийг сайн сурах ёстой гэж хэлнэ. Тэр хэзээ тайвширч амрах вэ, хэзээ хариуцлагаа ухамсарлах вэ гэдгийн ялгааг мэддэг байх ёстой. Хэрэв тэр мэргэжлийн хөлбөмбөгийг сонговол, дундын цэгийг олох хэрэгтэй, хамгийн их ч биш, хамгийн бага ч биш. Тайван, төлөв байж, энэ философийг баримтлах хэрэгтэй.

Хөлбөмбөг болон бусад зүйлсийн алинаас нь болж илүү их уйлсан бэ?
Би тийм ч их уйлаад байдаггүй. Дэлхийн аваргын шигшээ тоглолтын өмнө би ялвал уйлах болов уу гэж бодож байсан, гэхдээ тэгээгүй. Хувийн зарим асуудлаас болж уйлж байсан.

Багийнхантайгаа хамт байгаагүй үедээ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Хүүхдүүдтэйгээ маш их цагийг өнгөрүүлдэг. Бэлтгэлээ тараад гэртээ хариад, эхнэртэйгээ гадуур алхдаг эсвэл хооллохоор гардаг. Өдөр нь бид хүүхдүүдээ аваад цэцэрлэгт хүрээлэн юм уу усан сан явцгаадаг. Би эхнэртэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Кино театр, эсвэл рестаронд очих дуртай. Тоглолтын хуваарь давчуу байгаа үед чөлөөт цагаа бүр ч илүү үр дүнтэй өнгөрөөхийг эрмэлздэг.

Багийнхан чинь хэлэхдээ, өөрсдөд нь тохиолдсон зүйл бүрт баярлаад байх цаг тэр бүр гардаггүй гэж байсан. Таны хувьд ч бас тийм үү?
Мэдээж. Одоо л гэхэд Лигийн тоглолтууд, Аваргуудын лиг, шигшээ баг гээд л цаг зав байхгүй байна. Өөрийгөө тусгаарлан, эргэцүүлж бодох цаг ч гардаггүй. Гэхдээ энэ нь миний санааг зовоодоггүй. Тэртээ тэргүй хөлбөмбөг тоглохоо больсны дараа, хөлбөмбөгийн энэ эргүүлгээс гарсны дараа, одоо байгаагаасаа өөр орчинд амьдрах цаг зөндөө гарна. Бид зодог тайлж, шинэ амьдрал эхлүүлцгээнэ.

Та хөлбөмбөгөө орхисны дараа юу хийх талаараа бодож, Нагоретэй зөвлөлдөж үзсэн үү?
Би энэ талаар бодсон, гэхдээ тийм ч итгэлтэй биш байна. Заримдаа би хөлбөмбөгтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байхыг хүсдэг. Заримдаа бол, үгүй ээ үгүй үгүй гэж л хэлмээр байдаг. Шийдвэр гаргаж, өөрийгөө өөртөө болон гэр бүлдээ зориулах цаг ирнэ.

Моурино таныг өсөн дэвжихэд чинь хэрхэн туслав?
Би маш их зүйл сурч байгаа, тэр тоглогчийг улам л сайн болгодог. Тоглолтыг хэрхэн унших, хэрхэн нүүр тулах вэ гээд л. Тактикын тал дээр тэр их сайнаас гадна сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг их чухалчилдаг.

Ямар ч хөлбөмбөгчин түүний талаар муу зүйл ярьдаггүй.
Англид би түүнийг хараад, энэ хүн бусдаас нэг л өөр юм гэж бодож байсан. Үнэхээр тийм л байсан. Тэр бидэнтэй хэрхэн холбогдож, биднийг хэрхэн урамшуулахаа мэддэг. Тиймээс ч тоглогч нар түүнд хайртай байдаг юм.

Та энд ирээд жил хагас л болж байгаа ч гэсэн ахмад тоглогчийн тоонд орно. (Шаби инээв) Залуу тоглогч нарын талаар яриач. Месут Өзил?
Месут бол урт удаан хугацаанд л ганц нэг тодрон гарч ирдэг тийм л тоглогчдын нэг. Бага зайд маш шалмаг байдлаар тоглож чаддаг нь түүнийг дахин давтагдашгүй болгодог. Бөмбөг сайн эзэмшдэг, тоглолтыг ойлгох чадвар гээд л. Ийм тоглогч өнөөдөр тийм ч олон биш. Тиймээс л тэр онцгой.

Ди Мариа?
Тэр бөмбөг хүлээж аваад л 50 гаруй метр хурдлаад алга болж өгнө. Яг л нисэж буй мэт харагддаг. Хамгаалагч нараас сугарч, цохилт хийх чадвар түүнд бий. Тоглолтын хэмнэлийг алдагдуулдаг тоглогч нар тоглолтонд өөрчлөлт авчирдаг юм.

Бензема?
Карим энэ жил хагасын дотор маш их сайжирсан. Тэр одоо илүү олон талтай болж тоглолтонд оролцох чадвар нь нэмэгдсэн. Торгуулийн талбай дотор тоглох чадвар нь түүнийг дэлхийн шилдэг довтлогч нарын нэг болгосон.

Гранеро?
Пирата бол эгэл биш тоглогч. Би түүнийг маш их үнэлдэг, учир нь бид маш сайн ойлголцдог юм. Тэр юм болгоныг сайн хийж чаддаг тоглогч. Бөмбөг сайн эзэмшиж, тоглолтыг уншина. Сайн хамтрагч байж, багийг нэгдмэл байлгахад чухал зүйлсийг тэр хийж чаддаг. Түүнийг бүр ч илүү чухал тоглогч болно гэж итгэж байна.

Хөлбөмбөгийг орхисныхоо дараа хэрхэн дурсгдахыг хүсдэг вэ?
Мэдэхгүй байна. Ингэж бодож байсангүй. Талбай дээр байгаа байдлаараа хүндлэл хүлээсэн хөлбөмбөгчин байсан гэж. Зарим хүн миний тоглолтонд дуртай байхад зарим нь дургүй. Хүн бүрт л өөр өөрийн гэсэн мэдрэмж байдаг байх.

Та хүмүүс хэрхэн өөрийг чинь дурсахыг мэдмээр байна уу? Талбай дээр болон талбайн гадна дээд зэргийн дэгжин гоёмсог тоглогч гэж.
Хэрэв энэ үнэн бол би үүгээр бахархаж баяртай байх болно.

Та Испанийг дэлхийн аварга болоход нь тусалж, Аваргуудын лигийн цомыг хүртэж, одоо Реал Мадридад тоглож байна. Таны замнал маш сайхан явж байна.
Тиймээ. Үнэхээр тийм. Гэхдээ би Реал Мадридад том зорилгын төлөө тоглож байгаа. Миний зорилго бол Реал Мадридтай хамт тэмцээнүүдэд түрүүлж, цом өргөх явдал.

Мадридад нүүж ирээд 18 сар болсон байна. Дахин нүүж суухад хир байв?
Дажгүй шүү. Надад шинэ тэмцэл, шинэ шалгуур хэрэгтэй гэж санагдсан. Мэдээж, Мадридад тоглох гэдэг хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн том шалгуурын нэг. Өнгөрсөн жил түрүүлж чадаагүй болохоор тийм ч их баяртай байгаагүй л дээ. Гэхдээ бид ялах болно. Энэ нь намайг одоо байгаагаасаа ч илүү жаргалтай болгох болно.

Гэр бүлтэйгээ ойрхон амьдрах сайхан байна уу? Та хүссэн үедээ л Сан Мемес рүү машинаар явчихаж болно.
Тиймээ. Гэхдээ Ливерпүүлд өнгөрөөсөн 5 жил ч бас сайхан байсан. Надад шин соёлтой танилцах боломж олгосон. Хөлбөмбөгийн том хотод амвдарч Анфильдэд тоглох үнэхээр сайхан байсан. Мадрид бол гоё хот. Би гэр бүл, найз нөхөдтэйгээ илүү ойртсон. Миний хүүхдүүд энд өсөцгөөж байна. Бүх зүйл сайхан байна.

Та Англи хэлийг Ирландад сурсан байхаа?
Тиймээ. Сан Себастианд байхдаа би Англи хэлний суурь мэдлэгтэй байсан. 15, 16-тай байхдаа Келлс-т очиж нэг зуныг өнгөрөөсөн юм. Дублинтай их ойрхон байсан. Тэнд байсан сарууд маань надад үнэхээр сайхан байсан.

Ирланд, Ливерпүүл 2 хоорондоо их холбоотой.
Ливерпүүлийн Ирланд фэнүүд маш их байдаг. Тоглолт бүр дээр л том том Ирландын далбаа харагддаг.

Та хөлбөмбөгийн гэр бүлээс гаралтай. Өөрөө 2 хүүхэдтэй. Ийм гэр бүлтэй байх ямар вэ?
Бид хөлбөмбөгтэй холбоотой өсөцгөөсөн. Аав минь хөлбөмбөгчин, дараа нь менежер болсон. Бид спорттой салшгүй холбоотой өссөн. Бага байхаасаа л дүү, назй нартайгаа хөлбөмбөг тоглодог байсан. Тоглолт их үздэг байсан. Биднийг хэн ч хөлбөмбөгч бол гэж хүчлээгүй. Гэхдээ спортын нөлөө бидэнд их байсан.

Таны бяцхан залуу энэ уламжлалыг үргэлжлүүлэх ямар нэг шинж байна уу?
Тэр бөмбөгөнд дуртай. Түүнийг юу хийхийг мэдэхгүй байна. Хөлбөмбөгийн сонговол мэдээж би дэмжинэ.

Сан Себастианд байхад чинь Жон Тошак танд том боломж олгосон байх?
Тэр миний хөлбөмбөгийн ертөнцөд их онцгой байр суурь эзэлдэг. Тэр мэргэжлийн тамирчны минь хувьд талбайд өнгөрөөх эхний минутуудыг надад өгсөн. Энэ бол их чухал. Би тэндээс өөртөө итгэх итгэл, нэгдүгээр багт байх ямар байдаг, нэгдүгээр дивизионд байх ямар байдгийг ойлгож авсан.

Таныг дамжуулалт сайн өгдгийг хүн бүр мэднэ. Энэ чадвараа олж авахад чинь тэр бас тусалсан уу?
Тиймээ, зөвхөн дамжуулалт ч биш. Тэр надад тоголтыг хэрхэн ойлгох, хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйлийг нь багтаа өгч чаддаг байхад сургасан... Энэ бол хагас хамгаалагчийн хувьд хамгийн чухал чанаруудын нэг гэж би боддог.

Таныг байхгүй үед багийн тогллт өөр болдог гэж ярьцгаадаг. Та өөрийнхөө талаар тийм зүйл мэдэрдэг үү?
Үгүй. Хэн нэгэн тоглоогүй үед зөндөө л олон зүйл яригддаг. Би түүнийг нь тийм ч сүртэй хүлээж авдаггүй.

Реал Мадрид бол харьцангуй маш залуу баг. Та багийнхнаасаа хамгийн туршлагатайд нь орно. Тэдний зүгээс таныг гайхшруулсан зүйл бий юу?
Би 29-тэй. Хувцас солих өрөөнд хамгийн ахмад нь байдаг. Гэхдээ энэ бол бид сайн суурь бэлтгэж чадаж байна гэсэн үг. Энэ ирээдүйд их чухал байх болно. Нуруун дээрээ ачаа үүрч, их туршлага хуримтлуулж байгаа олон залуу тоглогч нар байна. Ирээдүйд ийм их боломж байгаа нь сайн хэрэг.

Та олон дасгалжуулагчтай хамт ажиллаж байсан. Тэднээс Жозе Моурино үнэхээр онцгой нь байх. Юу түүнийг бусдаас өөр болгодог вэ?
Тэр тоглолтонд сайн бэлтгэдэг. Тоглолтын дундуур шийдвэр гаргахдаа маш сайн, энэ нь надад маш чухал. Бэлтгэл ч бас их үр дүнтэй болдог. Гэхдээ яг юу түүнийг онцгой болгодог вэ гэвэл, тэр үнэхээр хүчирхэг. Тэр тоглогч нартай холбогдож, урамшуулж сэргээх чадвартай. Энэ бол үнэхээр онцгой, чухал тоглолтуудад хэрэг болдог чанар.

Та өөрийгөө нэг үгээр илэрхийлбэл?
Үгүй ээ. Би өөрийгөө дүрслэх дургүй. Тэгмээргүй байна.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Jul 11, 2012 2:10 am

:eek: Дараагийнх нь хэн бэ? Рамос шүү :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TRo... » Wed Jul 11, 2012 2:13 am

Gaihaltai :-D :eek:
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Ганбаатар » Wed Jul 11, 2012 3:10 am

Ийм тэмцээн байна аа хө...

Нэг ийм санал гарсан байна
Урин дулаан цагийг далимдуулан бүх хөлбөмбөгийн фэн клубуудын дунд хөлбөмбөгийн тэмцээн зохиох саналыг гаргалаа.
Тус ажиллагаанд: Барсэлона, Манчестер Юнайтед, Реал Мадрид, Тоттэнхэм, Ливрэпүүл, Арсэнал, Бундэс лиг, Сэри А, Чэлси, Манчэстэр сити гэсэн 8-н фэн клубуудыг хамрагахаар зэхэж байна.
Тийм учраас тус тусын фэн клубын удирдлагын албаныхан mglbarca_official@yahoo.com холбоо бариж зохион байгуулалтанд нэгдэхийг хүсч байна. Олонхи дэмжсэн тохиолдолд фэн клуб бүрээс хүмүүс гарч хамтран нэгэн сайхан тэмцээнийг зохион байгуулахыг хүсч байна.

Жич: Хөгжөөн дэмжигчдийн дундаас ямар нэгэн баг бүрдүүлж оруулахгүй. Зөвхөн фэн клубуудээс гарсан багийг оролцуулахийг хүсч байна.
Дэмжиж байвал тус тусын фэн клубууд холбоо барина уу
http://www.facebook.com/MGLBarcelona -ийн хамт олноос...
ГЭНЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
It's fine
User avatar
Ганбаатар
 
Posts: 293
Joined: Sun Mar 18, 2012 11:37 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby 7even_up » Wed Jul 11, 2012 5:29 am

Сайхан ярилцлага байна. Баярлалаа :eek:
www.realmadrid.mn
User avatar
7even_up
 
Posts: 83
Joined: Wed Mar 30, 2011 11:29 am
Location: at heart of Real Madrid

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Wed Jul 11, 2012 7:56 am

Finalist :beer

Super Cup-d Marcelo, Ozil, Mourinho nar oroltsoh bolomjtoi boljee.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby rednasca » Wed Jul 11, 2012 8:30 am

Шаби ч үнэхээр хайр татмаар тоглогч шүү...
Ярилцлага нь ч гэсэн тийм сэтгэгдэл төрүүллээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Wed Jul 11, 2012 9:11 am

Real-н ар тал болон ур талыг байдвартай болгож байгаа ганц хүн шүү дээ эрийг нас уулыг цас дарна гэхчээр нэг л мэдэхэд 30 хүрчих юмдаа, жоохон залуу байсан бол...
хэдий реалд сүүлд ирсэн ч гэсэн талбайн гадна талбай дээр үлгэр жишээ тоглогч мөнөөс мөн
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby hosko » Wed Jul 11, 2012 10:24 am

Finalist :eek:

Рамосыг нэг оруулбал... Жаахан харгиа орчуулаарай... Тэр хеттрик энэ тэрийн талаар асуусан байвал давслаад энэ тэр... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Devil 7 » Wed Jul 11, 2012 12:35 pm

Алонзо ч мундаг л даа...
Одоо бол Пирло , Скоулз , Шави-н хэмжээнд яригдах бхаа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Bulga » Wed Jul 11, 2012 12:56 pm

Image
Лука Модрич Испанийн Реал Мадрид клубтэй хувийн тохиролцоонд хүрч, ирэх долоо хоногоос Мадридийг зорихоор боллоо
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Jul 11, 2012 5:25 pm

Хуваарь гоё л таарсан байна.

Image

Манайх лигийн эхний тоглолтоо Валенсиатай хийхээр лигтээ түрүүлдэг гэнэ.

Модрич арай ч манайх болчоогүй байнаа, өрсөлдөгч олон байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Bulga » Wed Jul 11, 2012 7:03 pm

тохиролцоонд хүрсэн л гэж байна лээшд уул нь сайн тоглогч сэлгээнд л суух байхдаа.
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Wed Jul 11, 2012 8:48 pm

Нөгөө Лукас Моурагийн аав нь одоо Интер Миланд ерөнхийлөгч Массимо Мораттотай уулзаад явж байгаа гэнэ. Өөрөө Интер бол гайхалтай, бүгд л тэнд тоглож үзэхийг хүсдэг нтр гэсэн л ярьсан явж байна.. Дараа нь МанЮтд-г ингээд ярьж явах вийдээ..

Манай сонирхож буй тоглогчид: Luka Modric (Tottenham), Javi Martinez (Athletic Bilbao), Lucas Moura (Sao Paulo), Branislav Ivanovic (Chelsea), Lukasz Piszczek (Borussia Dortmund).

Image
Карвахал маань Байер Леверкузентэй 2017 он хүртэл гэрээлжээ.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Jul 11, 2012 10:05 pm

Image

Алонзо ингээл амарч байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron