Moderator: Хөлбөмбөгийн модууд
by addictive » Sat Jul 07, 2012 11:19 pm
by addictive » Sat Jul 07, 2012 11:23 pm
by Nova » Sat Jul 07, 2012 11:37 pm
by АЖИГЛАГЧ » Mon Jul 09, 2012 5:07 pm
hosko wrote:Бадруул wrote:Каннаас хойш дэлхийн шилдэг авсан хаалгач бий билүү?
Ер нь Икэрт л өгөх хэрэгтэй. Испанийн энэ агуу доминант үеийн багийн ахлагч, хаалгач. Хамгийн хүнд хэцүү үед авардаг.
Дээр нь 3 том тэмцээн дараалж хасагдах шатны тоглолтонд хаалгандаа нэг ч гоол алдаагүй. Энэ нь одоо хэдэн ч минут
юм? Би лав Икэрт л өгнө. Өөр Евро, ДАШТ-гүй үед бол угаасаа боломж тааруу.
Икэр Икэр
Канн дэлхийш шилдэг аваагүй л дээ... Дэлхийн шилдэг болж байсан цорын ганц хаалгач нь Лев Яшин гэдэг байхаа... Баллон д*Ор л доо гэхдээ тэр нь... 1991 он хүртэл дэлхийн шилдэг бол Баллон д*Ор -оор шийдэгдсэн байдаг биз дээ... Харин 1991 оноос хойш олгож эхлэсэн дэлхийн шилдэгийг бол хаалгач ерөөсөө аваагүй...
by Гансүх » Mon Jul 09, 2012 9:51 pm
АЖИГЛАГЧ wrote:hosko wrote:Бадруул wrote:Каннаас хойш дэлхийн шилдэг авсан хаалгач бий билүү?
Ер нь Икэрт л өгөх хэрэгтэй. Испанийн энэ агуу доминант үеийн багийн ахлагч, хаалгач. Хамгийн хүнд хэцүү үед авардаг.
Дээр нь 3 том тэмцээн дараалж хасагдах шатны тоглолтонд хаалгандаа нэг ч гоол алдаагүй. Энэ нь одоо хэдэн ч минут
юм? Би лав Икэрт л өгнө. Өөр Евро, ДАШТ-гүй үед бол угаасаа боломж тааруу.
Икэр Икэр
Канн дэлхийш шилдэг аваагүй л дээ... Дэлхийн шилдэг болж байсан цорын ганц хаалгач нь Лев Яшин гэдэг байхаа... Баллон д*Ор л доо гэхдээ тэр нь... 1991 он хүртэл дэлхийн шилдэг бол Баллон д*Ор -оор шийдэгдсэн байдаг биз дээ... Харин 1991 оноос хойш олгож эхлэсэн дэлхийн шилдэгийг бол хаалгач ерөөсөө аваагүй...
Хэрэв би андуурагүй бол 2002 онд Канн авч байсан санагдахиймдаа. Роналдо 2-т ороод
by Гансүх » Mon Jul 09, 2012 10:17 pm
by hosko » Tue Jul 10, 2012 12:32 am
by hosko » Tue Jul 10, 2012 12:51 am
by CAHAKA » Tue Jul 10, 2012 12:56 am
by hosko » Tue Jul 10, 2012 12:57 am
by ganzorigmn » Tue Jul 10, 2012 12:05 pm
CAHAKA wrote:700 хүн гэдэг ч аяаяа. Хуримын бэлгэндээ юу юу авсан болдоо кк
by ganzorigmn » Tue Jul 10, 2012 12:11 pm
hosko wrote:Антонио Пуерта хэмээх хөлбөмбөгч агсан... Рамос болон Пуерта 2 Сэвийягийн хүүхдийн багийн үндсэн бүтээгдэхүүнүүд... Тэд 10 настайгаасаа л хамтдаа тоглож эхлэсэн 2... 2004 он гэхэд тэд Испаний Ю-21 болон Сэвийяагийн үндсэн багт гараанд хамтдаа гардаг байлаа... Харин 2005 оноос Рамос Испаний шигшээ багт тоглож эхлэсэн бөгөөд мөн Реал Мадрид руу хүлгийн жолоо залж, энэ 2 найзын зам салсан юм... Тэрхүү хугацаанд Пуерта Севийяагийн орлуулашгүй тоглогч болж амжсан бөгөөд 2006 онд болсон УЕФА-гийн цомын финалд Севийяа баг Германы Шалькег 1-0-ээр хожин түрүүлэхэд тэрхүү цорын ганц гоолыг хийж, багаа тэрхүү цомын эзэн болгож байлаа... Мөн үүний дараа жил Севийяа мөн л УЕФА-гийн цомын финалд Эспаньолтой таарахад 2 багийн тоглолт тэнцэж явах мөчид асар чухал пеналтын цохилтыг чулуу болгосоноор баг нь энэхүү тэмцээнд 2 жил дараалан түрүүлсэн юм...
Түүний Испаний шигшээ багт хийсэн 1 тоглолт нь 2006 онд Шведийн эсрэг тоглолт юм... Уг тоглолт бол ЕВРО-2008-ийн сонгон шалгаруулалтын тоглолт байсан...
2007 оны 8-р сарын 25-ны тэр нэгэн хар өдөр Севийяа болон Хетафе багуудын тоглолтын 35 дахь минутанд түүний зүрхний ажиллагаа алдагдсаны улмаас талбай дээр ухаан алдан унаж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч сэхэл авахгүй байсаар 3 өдрийн дараа энэ ертөнц дээрх хайртай бүхнээ орхиод явах нь тэр... Түүний зүрхний ажиллагаа хэмнэлээ алдаж, улмаар энэ нь тархийг нь гэмтээсэн нь түүний үхлийн шалтгаан...
Энэ мөчид түүний эхнэр 7 сартай жирэмсэн байсан бөгөөд түнийг нас барсанаас 2 сарын дараа хүү Айтор Антонио нь мэндэлсэн... Үнэхээр гашуун түүх...
Энэ явдлын дараахан буюу 2007 оны 9-р сарын 2-нд болон Реал Мадрид болон Шар шумбагчдын хооронд болсон тоглолтонд Рамос Рүүдэд гоолын дамжуулалт өгсөнийхөө дараа найзыгаа хүндэтгэн жэрсигээ тайлан,
"Puerta Hermano D.E.P. No Te Olvidaremos" (Puerta Brother R.I.P. We Will Not Forget You) гэсэн бичигтэй футвоолкоо харуулан, харуусаж байсан юм...
Жилийн дараа Рамос ЕВРО-2008-ын аварга болсон мөчийн баяраа тэмдэглэж байх мөчдөө найзынхаа зураг бүхий футвоолк дээр "Siempre Con Nosotros" (Always With Us) хэмээн бичсэн байгаа нь дээрх зураг юм...
2010 оны дэлхийн аваргын баяраа тэмдэглэх мөчдөө мөн л найзынхаа дурсгалд зориулан түүний зураг бүхий футвоолкоо өмссөн байсан бөгөөд энэ удаад тэр ийм футвоолк өмссөн ганц хүн биш байлаа... Тэр хүн бол Пуертатай хамтдаа Севийяагийн академиас төрөн гарсан Навас...
Харин саяхан өнгөрсөн ЕВРО-2012-ийн үер Рамос, Навас, Фабри нар мөн түүний дурсгалд зориулан хүндэтгэл ирлэхийлсэн...
Үндсэндээ түүнийг шигшээ багийн дараагийн салшгүй нэгэн хэсэг болно, Испаний шигшээгийн зүүн жигүүр түүний мэдэлд ирнэ гэж үздэг хүмүүс олон байсан юм... 08 он биш юмаа гэхэд бол 2010 оны дэлхийн аварга дээр тэрээр Испаний шигшээгийн зүүн ард тоглох байсан биз ээ...
Тэгж байгаад түүний хөлбөмбөгцийн богинохон боловч хурц замналын нь талаар нэгэн зүйл тэрлэхийг бодноо...
by Галмандах » Tue Jul 10, 2012 12:45 pm
by hosko » Tue Jul 10, 2012 1:40 pm
by Realist » Wed Jul 11, 2012 9:59 pm
hosko wrote:Тиймээ... Ер нь томоохон тэмцээний өмнөхөн Испаний хөлбөмбөгт ямар нэгэн гарз тохиочихоод байх юм... Үнэхээр харамсалтай... Р.И.П...
by hosko » Fri Jul 13, 2012 2:11 am
by hosko » Fri Jul 13, 2012 2:21 am