by Г.Баяраа » Thu Jul 12, 2012 11:01 pm
мэдээж түрүү улиралд Борини олон чухал гоол оруулж фэнүүдийн хайртай тоглогч болчихсон болохоор явуулахдаа дуртай фенүүд цөөхөн л байгаа байх. Гэхдээ овоо гайгүй үнэ хүргэчихвал явуулсандаа ч яахав гэж бодож л байна. Дестрог бол ирээдүйтэй гэж үзээд байгаа. Яахав суга багуудад тоглож байсан болохоор түрүү жил хүмүүс нэг их анхаараагүй байх. гэхдээ түрүү жил Сиенагийн тоглолтын тоймийг үзэж байхад Дестро - Калайо хоёр айхавтар хослолыг үүсгэж хамаг гоолуудийг нь оруулж байсан. Би энэ нөхрийг 20 нилээн гарчихсан овоо туршлагатай нөхөр байна гэж анх бодож байлаа
тэгээд 91 оных гэдгийг нь мэдээд эхлээд гайхсан шүү
мэдрэмж сайтай. хүчирхэг биетэй ур чадвартай гээд ер нь их ирээдүйтэй нөхөр байгаа юм. Саяны Еврогоор аргагүй томчуудын сүүдэрт дарагчихсан л даа.. тэрнээс биш урьдчилсан бүрэлдэхүүнд багтаад Еврод явчих их дөхсөн.
Түрүү улиралд 12 гоол оруулж багийнхаа мэргэн бууч болсон. Дараа нь Калайо 11 гоолтой орсон байна лээ.
Нөхрийг урд тавиад хоёр талд нь Ламела - Освалдо гээд гарчихвал асуудал алга. Тэгэээд Бояан, Тотти, Талло гэж сэлгэгдээд явчиж болно. Бояаныг Барсатай байгуулсан гэрээтэй болохоор явуулах арга байхгүй. Тоттигоо явуултай биш. Тэхээр Бориниг гайгүй үнэ хүргэж зараад найдвартай төвийн ар луугаа чичирсэн нь дээр болов уу. Энийг одоо хичнээн ч удаан ярьж байна даа. Жил болгон л найдвартай төвийн ар гэж ярих юм. Тэгээд л нөгөө хэдтэйгээ үлддэг. Хоёр жигүүрийн хамгаалалтыг бол Земан дажгүй болчихлоо. Сүүлд авсан Юнг нөхөрт бол манайхан ам сайтай л байна. Ер нь форрест гамп шиг гүйгээл байдаг бололтой. Тоглолтыг нь үзэж байж л болно доо. Ангелийг явуулсан нь дээр гэж манайхан ярьж байна. Энэ хоёрын аль сайныг нь л зүүд гаргах учраас 2уланг нь байлгаад өрсөлдүүлж байлгавал дээр мэт.
төвийн ар дээр манайхан Leandro Castán - Хайнц гэсэн хувилбарыг яриад байна. Хэрвээ нөхөр үнэхээр сайн бол Хуаныг явуулаад яриад байгаа найдвартай арыг авчираад цуг гаргачихвал болоод явчих гээд байх шиг. Гол нь хоёр жигүүрийн нөхдүүд дандаа урагшаа ордог нөхдүүд авчирсан болохоор ДДР-н ажил л их хүндрэх нь дээ.
гэхдээ мань хүнд ч найдаж болно л доо
Хагас дээр бол санаа зовохгүй байна оо
Симплисио Пянич Перротта Таддай Брэдли гээд ажлын моринууд байхад дахиж хүнээр ч яахав
дээрээс нь Флоренци - Valerio Verre гэсэн бацаанууд байгаа
одоо үлдээд байгаа асуудал ар тал
манайхан Диснэй ландда бэлтгэлээ хийгээл тоглоол хөгжилтэй бга бололто
ялангуяа Боран хаха