Адмирал wrote:Хэхэ... яасан гэж Өзил суух бэ дээ.. Модрич үүд хавиар, Өзил хоймор хавиар тоглоно шт кк
хэхэн та чинь юу ярина вэ??? Хэдираг суулгана гэх гэж байгаа юм биш биз дээ. Хөлбөмбөг тоглолтоороо бус тактикаараа явагддаг гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Модрич Алонсо хоёр гарчихвал тактик эвдэгдэх аюултай. Хэдира өөрөө өрсөлдөгчийнхөө тактикийг бутаргаж тоглодог тамирчин. Бөмбөггүй бөмбөгтэй хоёр дээр аль алин дээр нь маш өндөр үзүүлэлттэй тоглодог. Талбай дээр зөвхөн бөмбөгтэй сайн харицдаг нь сайн тамирчин биш шүү дээ. Бөмбөггүй тоглолт ч гэсэн гол зүйл. Хэдираг суулгахад шууд л үгүйлэгдээд эхэлэхийг дараа нь хараарай. Хэдира тийм тасарцан тамирчин биш л дээ. Гэхдээ одоо реалын хийж буй тоглолтонд яг л тохирсон тамирчин. Бид тоглолтын өнгө аясыг хараад явчихдаг учраас хэдира тийм ч их харагддаггүй. Үнэндээ реалын тэрхүү алдаа мадаг багатай тоглолт Хэдира Алонсогоос эхэлдэг юм. Барсэлонад Сэрхио Бүскэтс тэрхүү ажлыг хийж Барсагийн шилдгүүдэд тоглох боломжийг нь бүрэн нээж өгдөг, Манчэстэр Юнайтэдэд Каррик ч бас тэрхүү үүргийг биелүүлдгийг бид мэднэ. Ман Ситид Барри хагасууддаа чөлөөт орон зайг гаргаж өгөн тоглолтын туршид тоглолтыг уншиж гүйлтээ хийдэг, Чэлсид Микэл гээд гол тоглогчоо сайн тоглох хөшүүрэг болдог тоглогчид зайлшгүй хэрэгтэй. Хэдира суучихвал Роналду Өзил гэх мэтийн тамирчидийн тоглолт нэг болохоо байгаад ирнэ. Герман Италийн тоглолтон дээр Хэдира Швайнштайгэр хоёр тун тааруу тоглосон учир Өзил Подолски гэх мэтийн тамирчид тоглолтоо огтхон ч гаргаж чадахгүй байсан. Гүйлт хийх ч орон зай олдохгүй байсан нь үүнээс хамааралтай. Тактикийг тамирчидад зөв тохируулж зөв тамирчдаа гаргахгүй бол хичнээн сайн тамирчидтай байлаа ч хол явахгүй. Алонсо, Хэдира мэтийн тамирчид маш өндөр зохион байгуулалтан дор сайн тактикт орж тоглодог. Иймэрхүү стиллийн тамирчид урдаа хажуудаа сүпэр тоглогчидтой байвал илүү өндөр зэрэглэлийн тоглолт үзүүлж, талбай дээр буй бусад тамирчид ч өөрийн тоглолтоо хүссэнээр гаргадаг. Бүскэтс муу тоглоод ирэнгүүт Мэссигийн гүйлт болохоо байгаад ирдэг. Үүнтэй яг л адил. Роналдугийн олон талын тоглолт үгүй болж ч магадгүй (хэдира суувал). Мөн Модрич гарснаар талбайд хэт олон тоглолт удирдах тамирчид гарах бөгөөд багийн суурь ажлыг хэн ч хийхгүй болж ирнэ. Тэд бүгд хэрэгцээгүй тоглолтыг үзүүлж эхлэнэ. Макэлэлэ мөн иймэрхүү стиллийн тоглолтыг хийдэг байсан бөгөөд түүнийг явангуут лидэрүүдийн тоглолт зөвхөн нэг л арга барилаар явагдаад эхэлсэн. Иймэрхүү жишээнүүд олон. Би ч гэсэн хөлбөмбөг сайн мэддэггүй байхдаа од тамирчид нэг багт цуглачихвал дийлдэхгүй байх гэж боддог байсан. Дараа нь олон удаагийн хөлбөмбөгийн тайлбарлагч сэтгүүлч, аналистуудтай уулзаад ирэнгүүт бүгдиийг ойлгодог юм билээ. Франко Барэзитэй Эрчимийнхан маань уулзалт хийж байхад хөлбөмбөгий юунаас эхлэх, тактик хувилбар гээд бүхий л зүйлийг яриж өгч байхад хөлбөмбөг гэж юу байдгийг жинхэнэ ойлгодог юм байна лээ. Тэр ч гэсэн энэ суурь тоглолтын талаар яриж Ливэрпүүлийн Дирк Кьютийн бөмбөггүй тоглолтийн талаар яриж билээ. Тиймээс би Хэдира Алонсо хоёрыг салгаж болохгүй гэж бодож байна.