by Мэргэн » Thu Jun 07, 2012 6:50 pm
Багийн 2011-12 оны улирлын зарим нэг сонирхолтой тоон үзүүлэлт
1
А.Байнум Бүх-НБА-ийн баг (2 дугаар баг)-т анх удаа нэрлэгдсэн. Мөн бүх оддын тоглолтод ч анх удаа оролцсон бөгөөд энэ нь 24 настай 7 фут өндөр төвийн тоглогчийн хувьд сайны шинж гэсэн үг. Тэрээр энэ улиралд 55,8 хувьтай довтолж 18,7 оноо, 11,8 самбар, 1,93 блок дунджилсан бөгөөд аль ч үзүүлэлтээрээ лигийн лидерүүдийн тоонд багтаж чадсан. Хэрвээ тэрээр суперстар гэсэн статустай болохыг хүсэж байгаа бол орой бүр ийм сайн тоглолтоо үзүүлж байх хэрэгтэй, яг л багийн анд Коби Брайнт шиг.
2
Коби ПО-д 8,641 минут тоглосон нь зөвхөн 8,851 минут тоглосон Карим Абдул-Жаббарын дараа 2-т орох үзүүлэлт. Тэрээр нийт 220 ПО-ын тоглолтод оролцохдоо 39,3 минут дунджилсан. Энэ нь бараг 3 бүтэн улирлын минуттай тэнцэнэ гэсэн үг. Мэдээж ПО-ын тоглолтод өнгөрөөх хором бүр улирлын тоглолтынхоос хамаагүй их эрч хүч шаарддаг нь ойлгомжтой. Коби ойролцоогоор дахиад 6 ПО-ын тоглолтод оролцоход л Жаббарыг гүйцнэ.
3
ПО-ын түүхэнд 4 дүгээр үеийг багадаа 9 оноогоор хожиж эхлүүлсэн ч эцэст нь хожигдсон 3 дахь баг болсон. Өрнөд бүсийн хагас шигшээгийн 4 дэхь тоглолтод манайх Оклахомагийн залуусыг 80-71 харьцаатай илүүрхэж 4 дүгээр үеийг эхлүүлсэн ч 103-100-аар хожигдсон.
5
Улирлыг дундаж оноо авалтаараа тэргүүлсэн 2 тоглогч ПО-д хоорондоо таарч тоглосон түүхэн дэх дөнгөж 5 дахь тохиолдол энэ жил болсон. Коби 2007-08 оны улирлаас хойшхи хамгийн их 27,9 оноог дунджилсан бол Дюрант түүнээс яльгүй илүү байсан. Бусад 4 тохиолдол нь гэвэл 1951 онд Өрнөдийн хагас шигшээд George Mikan (Lakers), Alex Groza (Olympians); 1993 оны Дорнодын 1 дүгээр шатанд Michael Jordan (Bulls), Dominique Wilkins (Hawks); 1995 оны финалд Shaquille O’Neal (Magic), Hakeem Olajuwon (Rockets); 1997 оны финалд Jordan (Bulls), Karl Malone (Jazz).
7
Байнум энэ улиралд 30+ оноог 7 удаа авсан. Өмнө нь 6 улирал тоглохдоо ганцхан л удаа 30+ оноог аваад байж. Ингэснээр Кобиг оролцуулахгүйгээр 2003-04 оны Шакаас хойшх нэг улиралд 7 удаа 30+ оноо авсан манай анхны тоглогч болж байгаа юм.
9
Сүүлийн 2 улиралд 9 удаа цаг сунгаж ганцхан хожигдсон байна. Энэ улиралд 5-1, 2010-11 оны улиралд 4-0. Ганц хожигдол нь 2011 оны 3 сарын 06-нд Детройтод бол хамгийн сүүлд энэ оны 4 сарын 22-нд Оклахомаг хожсон. 2007-08 оны улиралд (Газолийг багтаа авснаас хойш гэж хэлж ч болно) нийт 24 удаа цаг сунгаж тоглосон бөгөөд 21 хожиж 3 хожигдсон.
10
Барселонагийн уугуул иргэн По Газоль 1 сарын 20-нд Орландогийн эсрэг тоглохдоо 14,000 дахь оноогоо авснаар ийм оноог цуглуулсан гадаадад төрсөн 10 дахь тоглогч болсон. Бусад 9 нь (2012.01.20-ны байдлаар): Hakeem Olajuwon (26,946/Nigeria), Dominique Wilkins (26,668/France), Patrick Ewing (24,815/Jamaica), Dirk Nowitzki (23,072/Germany), Tim Duncan (21,854/U.S. Virgin Islands), Rolando Blackman (17,623/Panama), Steve Nash (16,073/South Africa), Kiki Vandeweghe (15,980/Germany) and Detlef Schrempf (15,761/West Germany).
11
Газоль 4 сарын 18-нд Голден Стэйтийг хожихдоо 22 онооноос гадна тус бүр 11 самбар, оновчтой дамжуулалт өгч трипль-дабль хийсэн. Тэр тоглолтод испани залуу маань нэг ч удаа бөмбөгөө алдаагүй бөгөөд ингэснээр карьерийнхаа туршид 3 дахь удаагаа бөмбөг алдалгүйгээр трипль-дабль хийж байгаа юм. Одоо тоглож байгаа тоглогчид дунд түүнээс гадна багадаа 3 удаа ийм амжилт үзүүлсэн 2хон тоглогч байгаа. Ж.Кидд 5, Г.Хилл 3 удаа. Газолийн хувьд 5 дахь удаагаа трипль-дабль хийсэн.
14
Коби 16 улирал тоглохдоо нийт 14 удаа Бүх-НБА-ийн аль нэг багт нэрлэгдсэн. Харин карьерийнхаа 16 улиралдаа бүгдэд нь All-NBA (1, 2, 3 дугаар баг, хамгаалалтын 1,2 дугаар баг, рүүкий баг, бүх оддын тоглолт гэх мэт)-д багтсан. Тэрээр бүх америкийн 1 дүгээр багт 10 удаа нэрлэгдэж Kareem Abdul-Jabbar, Elgin Baylor, Bob Cousy, Michael Jordan, Bob Pettit болон Jerry West нартай тэнцээд байгаа бөгөөд тэдний дээр зөвхөн К.Мэлоун (11) л байгаа юм. Мөн Бүх-НБА-ийн багт 14 удаа нэрлэгдсэн нь К.Мелоун, Шак нартай тэнцэж байгаа бөгөөд тэдний дээр К.А.Жаббар байдаг (15).
19
2011-12 оны улиралд Миннесотаг 4 хожсон бөгөөд нийт 19 дараалан хожоод байгаа нь одоогоор аль нэг баг нөгөө багаа хамгийн их дараалж хожсон цувралд тооцогдож байна. Манайх өмнө нь 1995-99 оны хооронд Далласыг 19 дараалж хожиж байж. Харин 1983-88 оны хооронд Сакраментог 24 дараалж хожиж байсан нь түүхэн дэх хамгийн их гэж тэмдэглэгдэн үлджээ.
25
Байнум 35,2 оноо дунджилсан нь лигт 25-т орох үзүүлэлт. Түүний хувьд карьерийнхаа туршид хамгийн хүнд өвдөгнийхөөс авахуулаад янз бүрийн олон гэмтэл авч байсан ч энэ улиралд ганцхан тоглолт өнжсөн нь мэдээж уйгагүй хичээл зүтгэлийнх нь үр дүн юм. Байнум 2010-11 оны улиралд ердөө 27,8 минут дунджилж байсан нь энэ улирлынхаас 7,4 минутаар бага. Тэрээр “Богино улирал маш хүнд, сэргэлт авах боломжгүй учир ритмээ хадгалах нь чухал. Миний бие маш сайн байгаа” гэж. Түүний өмнө одоо бүтэн улирал хүлээж байгаа учир өвдөгний бэртэлдээ онцгойлон анхаарах хэрэгтэй.
27 ба 133
Багийн дундаж нас. Фишер (37), Волтон (32), Капоно (31) нарыг Хьюстон, Кливеланд руу явуулж, Сэсшинс (25), Eyenga болон Хилл (24) нарыг авснаар дундаж нас 29 жил 149 хоног байсан нь 27 жил 133 өдөр болгон залуужсан.
30
4 сарын 11-нд Спөрсийг 98-84 харьцаатай хожиход Байнум 30 самбар авсан. Ингэснээр багийн түүхэнд 30+ самбар авсан 5 дахь тоглогч болсон. Нөгөө 4 нь дандаа алдрын танхимд багтсан тоглогчид. Wilt Chamberlain (16 times); Elgin Baylor (3); Kareem Abdul-Jabbar (2); George Mikan (2).
Мөн Байнум сүүлийн 15 жилд багадаа 30 самбар авсан ердөө 2 тоглогчийн нэг болсон байна. (Kevin Love, 11/12/10, 31).
31
Др.Жерри Басс Лэйкерсийг худалдаж авснаас хойш 33 улирал өнгөрсний 31-д нь ПО-д оролцсон. 94 хувийн амжилттай гэсэн үг.
40
Коби 1 сарын 10-14-ны хоорондо багадаа 40 оноог 4 тоглолт дараалан авсан. Сансын эсрэг 48, Юта 40, Кливеланд 42, Клипперс 42. НБА-ийн түүхэнд түүнээс олон удаа 40+ оноо авсан 2хон тоглогч байдаг. Wilt Chamberlain 271, Michael Jordan 173 удаа. Коби 40+ авсан тоглолтод баг 77-35 гэсэн амжилт үзүүлсэн. Коби 2005-06 оны улиралд нийт 27 удаа 40+ авч байсан бол 2002-03 оны улиралд 9 тоглолт дараалан 40+ авсан. Аль аль үзүүлэлтээр нь түүний дээр 2 удаа 14 дараалан, 1 удаа 10 дараалан, нэг улиралд 63 удаа 40+ авсан Чамберлэйн л бичигддэг.
48.6
Рашон Сэшсинс багт ирснээсээ хойш 23 улирлын тоглолтод оролцохдоо холын зайнаас 48,6 хувьтай шидэж байсан. Харин ПО-д маш муу 25 шидэж 4хөн буюу 16 хувьтай л байв. Түүний сэлгээ Блэйкийн хувьд олдсон боломжийг сайн ашигласан гэхэд болно.
50
Дараалсан өдрүүдийн тоглолтын хожлын хувь. 18 тоглож 9-9.
97.6
Оклахомагийн эсрэг 3 дахь тоглолтод хийсэн чөлөөт шидэлтийн хувь. Багаараа 42 шидэж 41 хийсэн бол Коби 18-18 буюу 100%. Багаараа багадаа 30 удаа чөлөөт шидэлт хийсэн тохиолдлоос 2-т орох үзүүлэлт юм. 2003 онд Даллас Спөрсийн эсрэг тоглолтод 50 шидэж 49-ийг нь хийж байсан.
Жич: Кобигийн 18-18-ийг ПО-ийн рекорд гэж тухайн үед нь бичиж байсан. Өмнөх рекорд нь 1971 онд Gail Goodrich Чикагогийн эсрэг бүсийн хагас шигшээд 17-17 хийж байсан гээд. Уг нь өнгөрсөн жил Дирк Оклахомагийн эсрэг 24-24 хийж ПО-ийн рекорд тогтоосон. Gail Goodrich нь Лэйкерсийн тоглогч, тэгэхээр Кобигийнхийг багийн рекорд юм болов уу гэхээр тэр үед ч одоо ч “багийн” гэж бичихгүй байгаа юм. НБА ганцхан жилийн өмнөх юмыг мартаад алдаа гаргаад баймгүй юм. Би л учрыг нь сайн ойлгохгүй байгаа юм байлгүй дээ.
271
Кобигийн бүх оддын тоглолтод авсан нийт 271 оноо нь түүхэн дэх хамгийн их нь. Тэрээр энэ жилийн бүх оддын тоглолтын 3 дугаар үеийн 4:57 минутад хурдан довтолгоонд орж тохсоноор өмнөх Жорданы 262 оноог гүйцсэн. Тэрээр хамраа хугарч, тархиа хөдөлснийг үл тоон тоглолтыг дуусгаж 9-17 довтлон 27 оноо авч Өрнөд 152-149 харьцаатай хожиход хувь нэмрээ оруулсан. Кобигийн 16 улирлын 14 дэх бүх оддын тоглолт нь байсан бөгөөд 4 удаа МВП хүртсэн.
1,543
Метта Уорлд Пийсийн карьерийнхаа турш хийсэн бөмбөг таслалтын тоо. Одоо тоглож байгаа тоглогчдоос ийм тоонд хүрсэн түүнээс гадна 5хан тоглогчийг ихээс нь бага руу жагсаавал Кидд, Коби, Гарнетт, Марион, Барон Дэвис. 2004 оны шилдэг хамгаалан тоглогч маань 5 улиралд топ 5 бөмбөг суйлагчийн нэгээр шалгарч байж.
1,935
Карьерийнхаа туршид нийт 29,484 оноо аваад байгаа Коби У.Чамберлэйн (31,419)-ийг гүйцэхэд шаардлагатай оноо. Хэрвээ Коби дараагийн улирлын бүх 82 тоглолтод оролцоод 23,6 оноо дундажлавал гүйцэж чадна. Харин энэ жилийнх шигээ 27,9 оноо дундажлавал түүнд 71 тоглолт л хангалттай. Тэрээр 2 сарын 2-нд Филаделфиагийн эсрэг тоглохдоо Шак (28,596)-ийг гүйцсэнээр одоогоор бүх цаг үеийн онооны жагсаалтын 5-т бичигдэж байна. Түүний дээр Wilt-ээс гадна Jordan (32,292), Malone (36,928) and Kareem (38,387) нар бичигддэг.