day 38, Spain vs. Portugal – to the finalБид финалд тоглох эрхээ олж авлаа... Үүнд хүрэхийн тулд зүрх маань 2 цаг орчим байнгын догдлол, түгшүүртэйгээр өнгөрүүлсэн ч эцсийн дүндээ Евро-2012-ийн финал бидний өмнө хаалгаа нээлээ...
Нэг...Тоглолт эхлэхийн өмнөх мөч... Тоглогчид хөгжим сонсож, хэн нэгэн рүү тэкст илгээн сууцгаах... Мөн Алонсо кофе барьсаар талбайд гарч ирсэн бол Рейна пиво барьсаар гарч ирж байгаа нь...
Хоёр...Мөн л тоглолтын өмнөх агшин... Шави болон Альба нар өөр хоорондоо амжилт хүсэцгээж суусан бол тоглолт эхлэхийн өмнөх уламжлалт цугларалт дээр Рамос багийнхандаа амжилт хүсч байгаа нь...
Гурав...Тоглолт эхлэхийн өмнө Шави Негредог тэврэн, түүнд ямар нэгэн зөвлөгөөг шивнэж байгаа болтой... Энэ нь Алварогийн европын аваргын анхны тоглолт тул түүнд мэдээж давхар баяр хүргэсэн биз ээ...
Дөрөв...Бид дэлхий дээрх хамгийн мундаг сэлгээтэй баг байх л даа... Гэхдeэ сэлгээний тамирчдын араар ямар олон сайхан амьтад байнаа...
Рамосын энэ цохилт бас л ойрхон өнгөрсөн шүү...
Тав...Нэмэлт цаг эхлэхийн өмнөхөн Алонсо багийнхантайгаа зөвлөлдөж байгаа нь... Түүнд ингэх эрхийг Боске өгсөн гэж байгаа... Харин Икер китээ янзлаад тун завгүй байна...
Нэмэлт цагийн өмнөх цугларалт.. Хагас дутуу хувцасласан Икер...
Зургаа...Пеналт эхлэхийн өмнөхөн тоглогчид Икерийг зориглжуулж байгаа нь... Мөн сэлгээний тоглогчид пеналт цохих хэдээ дэмжин, бүр массаж хийж өгч байсан...
Икер пеналт хаахаар гарахаасаа өмнөхөн шортоо сольсон юм байна...
Долоо...Пеналтын өмнөх цугларалт дээр Боске арайхийн амжиж очсон...
Икер зоос шидэлтэнд ялсан бөгөөд тэрээр эхлээд Испаничууд цохилтыг гүйцэтгэнэ гэдгээ шүүгчид ойлгуулж байгаа нь... Дохионы хэл бол тасархай
Найм...Алонсо, Дон, Пике, Рамос болон Фабри гэсэн дарааллаар пеналт явагдсан... Доорх зураг дээрх мөч бол Алонсогийн цохилтоо хийхээр явсан мөч...
Хэдийгээр Алонсо алдсан ч бидэнд Дон болон Пике нар байсан нь аз... Тоглолтын дараа Пике өгсөн ярилцлагандаа энэ нь түүний мэргэжлийн замналдаа хийж буй анхны пеналт нь гэж хэлсэн байсан... Тэр энэхүү анхны боломжоо ч амжилттай гүйцэтгэсэн
...
Мөн бидэнд байсан хамгийн том хөзөр бол Икер... Тэрээр Алонсог алдсаны дараах Португалчуудын тун чухал цохилтыг хааж, багийнхаа дараа дараагийн цохих тоглогчдын нуруун дээрх том ачааг хөнгөлж, ингэснээр тэрхүү хүнд ачаад Португал тоглогчдын нуруун дээр аваачиж чадсан юм...
Икерийн энэхүү хаалт мэдээж түүний домог болон яригдах замнал дахь нэгэн шигтгээ болох учиртай... Мөн Рамосын гайхалтай цохилтын дараа энэ тоглолтын ялагч нь бид юм байнаа гэсэн итгэлийг Испани оронд төрүүлсэн юм...
Тоглолтын дараа Серхио хэлэхдээ: - Хэрэв пеналт цохихоор бол Паненка стилээр цохино гэсэн бодол байсан... Гэхдээ үнэндээ яг хаалгачтай тулах хүртлээ би энэ талаар бүрэн шийдээгүй байсан... Руй Патрицио Иниеста болон Пикегийн цохилт дээр аль нэг тийшээ заавал унаж байсан учраас би түүнийг аль нэг тал руугаа үсэрнэ гэдгийг бараг л мэдэж байсан гэсэн байсан... Мөн тэрээр энэхүү цохилтоо өөрийн гэр бүл болон хайртай охиндоо, мөн үнэнч фэнүүддээ зориулж буйгаа хэлсэн...
За ингээд энэ бүхэнд цэг тавихаар гарч ирсэн сүүлийн хүн бол Фабри... Хэрвээ тэрээр цохилтоо амжилттай гүйцэтгэх юм бол Испаничууд финалд... Яг цохилт гүйцэтгэхийнхээ өмнөхөн тэрээр бөмбөгтэйгээ ярьж байсныг та бүхэн харсан байх... Тоглолтын дараа энэ талаар хэлэхдээ: - Би бөмбөгтэй ярьсан... Түүнд намайг битгий гомдоогоорой, 2-уулаа эцсээ хүртэл хамтдаа шүү гэж хэлсэн гэсэн...
Эцэст нь тэрээр 4 жилийн өмнө Италичуудын эсрэг хийж байснаа хийсэн...
За ингээд баяраа тэмдэглэх цаг...
¡A la final!
Ес...Фабри маань гоолоо хийчихээд л Икер рүү харайж очоод л, түүний тэвэрт орчихсон тууж явсан...
... ФАНТАСТИК
...
Ческийг Икер дээр очих мөчтэй бараг л зэрэг шахуу Рэйна бусад тоглогчдоосоо хамгийн түрүүнд гүйн очсон... Түүний хурд гайхалтай... кк
Арав...Тоглогчид баяраа тэмдэглэсээр... Икер өөрийн бээлий, гутал, ахлагчийн тууз гээд байж болох зүйлсээ фэнүүддээ бэлэглэсэн... Маргааш нь түүний бээлийг авч чадсан азтай фэн энэ талаар:- Энэ бол бурханы гараас ирсэн бээлий... 4 жилийн өмнө тэр биднийг финалд авчирсан бол одоо 3 дахиа авчирлаа... Энэ бол гэгээнтний гараас ирээгүй, бурханы гараас ирсэн бээлий гэжээ
...
Хүн бүр л Икерт баяр хүргэхийг хүсч байлаа... Лоренте бүүр баярласандаа ахлагчаа далаар нь тавьчих шахсан..
More hugs!
Арван нэг...Бараг л ихэнх тоглогчдын гэр бүл Донецк хотод ирж, багаа дэмжиж байгааг та бүхэн мэднэ...
Арбелоа өөрийн охин Альба, үеэл болох Яго (ах Раулынх нь хүү) нарыг тэвэрсээр эхнэр Карлотагаа үнсэн баяраа тэмдэглэж байсан бол Алонсо өөрийн хүүг Йоноо тэврэн үнсэхэд хүү нь ч мөн аавдаа баяр хүргэн үнсэх аж...
Тоглолтын олон хүү нь Еврөг үзэхээр ирээд байга бөгөөд охин нь финалын тоглолт дээр ирэх болно гэсэн.. Мөн түүний хүү хөлбөмбөгийг хараахан бүрэн ойлгоогүй байгаа гэж хэлсэн байсан
...
Мөн Пике, Икер болон Рамос нар ээж нартаа тэврүүлэн баяраа тэмдэглэсэн бол Рэйна охинтойгоо, Хуанфран хүүтэйгээ энэхүү баярт мөчийг хамтдаа хуваалцсан...
Боске реакшн... Ялалтын торгон мөч...
Мэдээж хувцас солих өрөө ч атмосфер гоё байсан...
Арван хоёр...Тоглолтын дараа МОМ-аар Рамос нэрлэгдсэн
... Тэрээр хэлэхдээ: - Испани хүн болж төрсөнөөрөө бахархаж буйгаа илэрхийлсэн... Мөн тэрээр пеналтын талаар ярихдаа: - Би пеналт гүйцэтгэхийг хүссэн, учир нь би маш тайван бөгөөд, өөртөө итгэлтэй байсан учраас түүнийгээ үзүүлэхийг хүссэн... Өнгөрсөн СЛ-ын хагас шигшээ тоглолтын дараа надад маш хүнд байсан ч би өнөөдөр үүнийг хийж чадна гэдгээ мэдэрч байсан... Би хэзээ нэгэн цагт өөрийн хүүхдүүддээ энэ талаар яриад сууж байх болно гэж тэрээр нэмж хэлж байлаа... Аймар өвөө сууж байх байхдаа...