За иймэрхүү хэдэн стаат байна
Украйны том тэмцээнд хийсэн 7 гоолын 4-ийг нь Шэвчэнко хийжээ
Энэ Евро-ийн Английн хийсэн 4 гоолын 3 нь хөндлөн дамжуулалтаас орж
Англи тоглогч нар хамгийн их цохилт блооклсон гэнэ дээ. нийт 14
Швээдийг хожсоноор Англи гадаадад зохиогдсон Еврогоос 6 дахь хожилоо авлаа гэнэ үү
Евро 04-д Хорватад 4-2 гэж хийснээс хойш анх удаа том тэмцээнд дор хаяж 3 гоол хийсэн тоглолт болжээ
Украйн Донецк-д болсон сүүлийн 6 тоглолт дарааллан хожил авч чадсангүй ээ гэж
Украйны багаас А.Воронин, А.Тимошук 2 л хилийн чанадад тоглодог гэнэ. Мөн энэ Евро-ийн Английн лигт тоглогч байхгүй цорын ганц улс нь Украйн
Украйн нь одоогоор энэ Евро-ийн хамгийн оновчгүй цохилт хийж байгаа баг
Английн Швээдэд гоолдсон 3 тоглогч 3уулаа 24өөс доош насных ба хамгийн сүүлд ийм тохиолдол Исландын эсрэг тоглоход 04 онд гарч байжээ.
Камеруны Милла 38тайдаа ДАШТ-д 2 гоол хийснээс хойш Шэвчэнко нэг том тэмцээнд брэйс хийсэн хамгийн хөгшин тоглогч болсон гэнэ
Украйны түүхэн дэх хамгийн залуудаа болон хөгшиндөө гоолдсон тоглогч одоогоор Шэвчэнко болоод байна. Анхныхаа гоолыг Туркийн эсрэг 20 шүргэж байхдаа (19нас 215 хоног) хийж байлаа
Энэ Евро-д Хоожсон, Блохин 2 нь шигшээ багаа хамгийн сүүлд хүлээж авсан 2 дасгалжуулагч юм байна. Мань Хоожсон 5 сард авсан бол Блохин 4 сард авчээ
Англи нийт 21 цохилтноос 4 гоол болгож 19%тай гоолдсон нь одоогоор энэ Еврогийн хамгийн сайн үзүүлэлт болжээ. Тэгэхэд Роналдо гэдэг хүн нийт 20 гаран удаа ганцаараа цохисон гэж байсан
Англи түүхэндээ Евро зохион байгуулагч улсыг хожиж үзээгүй гэсэн стат байдаг гэнэ
Стаат гэвэл иймэрхүү байна.
Английн шигшээ багийн дас Хожсон Манугийн 10 ноомэртой этгээдийг гаргаснаас Анди Кэрролыг гаргасан нь хавьгүй дээр гэж үзэж байгаагаа The Sun сонинд өгсөн ярилцлагандаа дурджээ. Андигийн Швээдэд хийсэн гоол нийт Англичуудын итгэл найдварыг сэргээсэн хамгийн их ач холбогдолтой гоол болсон гэж мөн нэмж хэлсэн байна. Тэрээр түүнчлэн хэлэхдээ бидэнд аз байна, манай шигшээ үргэлж азгүйтдэг байсан бол Вээлбэк гэдэг хүүгийн гоол бидэнд ямар их аз байгааг харууллаа гэж бахархан хэлсэн ба үүнийг нь шигшээ багийн тамирчид ч гэсэн дуу нэгтэй хүлээн зүвшөөрч байгааг уламжилжээ
За ярилцлага гэвэл иймэрхүү юм олдлоо. ТВ-ийн тайлбарлагч нар энэхүү мэдээллүүдийг ашиглаж болно