За бас нэгэн финалд гараад ирлээ.. Сүүлийн 3 том тэмцээнд дарааллан шигшээд шалгарчихлаа, аргагүй аугаа баг
Үнэндээ ингэж зүдэрнэ чинээ санасангүй.. Манайх тун хангалтгүй тоглосоныг бүгд хүлээн зөвшөөрөх байлгүй.. Бөмбөгөө асар олон таслууллаа.. Дамжуулалтуудаа дутуу өгөөд, нэг бол хэт хүчтэй өгөөд байсан.. Хойноо, урдаа ямар ч бүтэлгүй байв.. Яг тоглолтоо бол гаргасангүй шүү.. Испаний ойрдоо гаргаагүй маш муу тоглолт болсон ч тэгээд аваргын зангараг заагаад хожчихлоо.. Гарааны тоглогчид клубтээ маш олон тоглолт хийцгээсэн аргагүй ядраад байна.. Би лав энэ тоглолтод их нервтлээ... Шави маань ерөөсөө болсонгүй ээ.. Суулгасан нь зөвдсөн.. Жигүүрээр тоглож эхэлсэн нь бас зөвдсөн.. Олон хагасаасаа эртхэн суулгаад ингээсээ гэж хараад байсан.. Силва байгааг бараг мэдсэнгүй.. Нөхрийн муу тоглолт ядралттай холбоотой байх.. Негредо дээр харин Боске сайхан алдлаа.. Пэдро-Алба гэсэн жигүүр гоё байна лээ.. Финалд Пэдрог гаргаасай.. Сеск-г ч гаргачихад болно.. Энэ хоёрыг л шууд гараанд гаргах эсвэл Торрес гэж үзэхгүй бол довтолгоо ёстой түй ч хэрэг алга.. Силва-н унжгар тоглолт нөлөөлж байна бас.. Довтолгоондоо хурдтай шилжээд орох газар удаад байх юм. 16-даа ойртож ирээл удчих юм.. Өчигдөр лав их л удаад байгаа санагдлаа.. Нэмэлт үедүүд сэлгээ болон тактикын өөрчлөлтүүд үр дүнгээ өгсөн нь харагдсан байх.. Португаль сайн хамгаалсан, аз байсангүй хожих.. Хамгаалалтын хэдэн зэрлэг ч тоглох юм.. 11 цохиход аргагүй мундаг хаалгач, тоглогчдын сэтгэлзүй туршлага харагдлаа.. Икерт баярлалаа.. Аугаа тоглогч. Энэ хүнтэй байхад торгуулийн цохилтод айлтгүй юм байна..