Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Kaka'8 » Wed Jun 27, 2012 12:22 pm

нээрээ Кэй маань сайн гайгүй явчаасай. Цуг азаар нэг бэлтгэл хийж байсан юм :RD
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Wed Jun 27, 2012 2:16 pm

Нээрээ Лондоны олимпод топ 20-ын 19 нь орно гэсэн, ахиад нэг бонусны их дуулгатай болох нь дээ хэхэ
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed Jun 27, 2012 2:26 pm

Kaka'8 wrote:эмэгтэйчүүдийнх юун сонирхолтой байдаг байна аа. Ямар ч сонирхол байхгүй, orgasm авж байгаа юм шиг л дугарсан юмнууд :lol:


сонирхолтой байх үедээ сонирхолтой байх нь ч байсан юмаа. одоо л жоохон уруудчихаад байгаа болохоос биш.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Wed Jun 27, 2012 4:06 pm

Хэхэ... Энэ манай Кака үе үе бас их том том дуугардаг нөхөр шүү ер нь л... Ер нь Каканууд эвгүй л дээ... :RD Нэгэнт л мундаг мэргэжлийн тэннисчдийг бол баалаад байх нь ч хаашаа юм... Зүгээр л нэг тийм яг бусдаасаа илт тасарчихсан 4 тоглогч алга л байна л даа... Тэмцээн болгонд шахуу нэг шинэ фэйстэй танилцаж байна... Мэдээж яваандаа тэрхүү шинэ нүүр царайнууд теннисний өнгийг тодорхойлоод эхлэх нь дамжиггүй... Нэг тийм завсрын л юм байна... Гээд нөгөө сүрхий байсан эгч дүүс энэ тэр гээд л хүмүүс эхний шатаа ч давч чадахгүй байгаа нь өөрсдийнх нь хохь л доо...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Wed Jun 27, 2012 8:39 pm

За өчдөр Надал эхний тойрогтоо нэг Бразил нөхөртэй ана мана үзсэн байна лээ дээ... ккк

Ялангуяа эхний сет юу ч болсон юм дээ... 0-4 гээд алуулчихсан эхлэсэн юм билээ... Тэгснээ нөгөөдөхөө нэг юм тай-брийк болгонгуутаа 7-0 энэ тэр гэж хожоод л... Сүүлийн 2 сет дээрээ нэг юм хий гаргаагүй юмуу даа... Ер нь л мань хүн энд эвгүйтэх нь ээ... ккк

Тэмцээн эхлэхийн өмнөхөн зүлэгний бэлтгэл тэмцээн дээр Германы хэцүү нэртэд 2 сетэд л нам тавиулсан...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Wed Jun 27, 2012 9:05 pm

Уимблдоны нээлттэй тэмцээний аварга цолыг хамгаалагч Чехийн Петра Квитова тэмцээний эхний тойргийн тоглолтоо Узбекистаны Агкул Аманмурадоватой хийж 6:4 6:4-ийн харьцаатайгаар буулган авлаа. Өнгөрсөн жил Мариа Шараповаг шигшээд буулгаж аван, улмаар улирлын шилдгээр шалгарсан Квитова дэлхийн чансааны 96 дахь тамирчныг чамгүй зовж байж буулгаж авчээ.

Тэгвэл 4 удаагийн Уимблдоны аварга АмерикийН Серена Уильямс эхний тойрогтоо Чехийн Барбора Захлаволатай хийж 6:2 6:4-ийн харьцаатайгаар буулган авлаа. Өмнөх өдөр эгч Венус нь тэмцээнээс хасагдсан ч Серена энэ өдөр дийлдэшгүй байсан бөгөөд №62 Чех бүсгүй чамгүй эсэргүүцэл үзүүлсэн ч хүчин мөхөсдлөө.

Тэгвэл Ролан Гарросын дараагаар дэлхийн чансааг тэргүүлэгч цолоо алдсан Беларусийн Викториа Азаренка Америкийн залуу тамирчин Ирина Фалконитой тоглолоо. Энэ тоглолтонд тэрээр ганцхан цагийг л зарцуулж өрсөлдөгчөө төвөггүйхэн 6:1 6:4-ийн харьцаатайгаар буулган авчээ
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Wed Jun 27, 2012 9:06 pm

ТЭмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн Чансаатай тамирчдаас ганцхан №14 Фелишиано Лопез л ялагдал хүлээж, тэмцээнийг орхилоо. Тэрээр 30 настай Финляндын тамирчин Яркко Ниемененд 7:6 3:6 7:6 6:4-ийн харьцаатайгаар хожигдсон байна. Түүний дараагийн тойргийн өрсөлдөгч нь Америкийн Брайн Бэйкэр байх болно.

Дэлхийн №2, Ролан Гарросын аварга Рафаел Надаль тоглолтоо муу эхлүүлж 4:0-ийн харьцаатайгаар хожигдож явсан ч түүнийгээ даван дийлж 2-р шатанд шалгарлаа. 2008 болон 2010 онд энэ тэмцээнд түрүүлсэн Надаль Бразилийн Томас Беллуччиг 7:6 6:2 6:3-ийн харьцаатайгаар хожжээ.

5-д бичигдсэн Францын Жо Вильфред Цонга 2002 оны аварга Ллейтон Хьюиттийг 6:3 6:4 6:4-ийн харьцаатай дараалсан сетэд буулган авлаа. Энэ өдөр Австралийн өөр нэг тамирчин Бернард Томич Бельгийн цагаан хуудсаар оролцож буй Давид Гоффинд 4 сетэд ялагдснаар 1938 оноос хойш анх удаагаа энэ тэмцээний 2-р тойрогт Австралийн нэг ч тамирчин үлдээгүй тохиолдол болж байна.

Харин нутагтаа түрүүлэх найдвар тээн өрсөлдөж буй Энди Мюррай Оросын туршлагатай теннисчин Николай Давыденког 6:1 6:4 6:1-ийн харьцаатайгаар хожжээ. Сүүлийн 3 жилд хагас шигшээд шалгарсан түүнд цаг 35 минут л хангалттай байсан бөгөөд Британичуудын 76 жил хүлээж буй аваргад хүрэх гараагаа амжилттай эхлүүллээ.

Тэрчлэн US OPEN-ий аварга Хуан Мануэл Дел Потро Нидерландын Робин Хаасег 6:4 3:6 7:6 7:5-аар хожиж 2-р шатанд шалгарчээ
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Wed Jun 27, 2012 9:06 pm

За угаасаа Уимблдоны мэдээг өдөр бүр бэлдэж байгаам, дэмий байхаар энд оруулж л байя гэж бодлоо хэхэ, ер нь бол өглөөдөө оруулаад байхыг бодно оо
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Thu Jun 28, 2012 11:57 am

Уимблдоны 3 дахь өдрийн төв кортод явагдсан хамгийн анхаарал татсан тоглолт нь 6 удаагийн аварга Рожер Федерерийн Италийн Фабио Фоньинитой хийсэн тулаан байсан юм. 2 теннисчин өмнө нь ганцхан удаа л учраа таарч, Швейцарь маэстро хожиж байсан бөгөөд энэ удаа ч ямар нэг алдаа гаргалгүй тоглосоор 6:1 6:3: 6:2-ийн харьцаатай илт илүүрхэн хожиж 3-р тойрогт шалгарлаа.

Тэгвэл Испаний Давид Феррер 18-р кортод эхний тойргийн тоглолтоо дуусгасан бөгөөд Германы Дастин Броунтай тоглосон юм. 7-д бичигдсэн Феррер 2:0 гэсэн сетийн харьцаагаар тэргүүлж, 3-р сетэд 1:1-ийн харьцаатайгаар тэнцсэн байдалтай тоглолтыг эхлүүлсэн. Энэ удаа тэрээр удаан цаг зарцуулсангүй 7:6 6:4 6:4-ийн харьцаатайгаар тоглолтыг дуусгаж 2-р тойргийн эрхээ авлаа.

Америкийн гол найдваруудын нэг Энди Роддик Британы залуу тамирчин Жэйми Бэйкэрийг мөн л 2 дахь өдрөө тоглон хожлоо. Өмнөх өдөр нь хэт оройтож, харагдах орчин хязгаарлагдсны улмаас тоглолт завсарласан бөгөөд энэ удаа Роддик 7:6 6:4 7:5-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж аван 2-р шатанд шалгарлаа. 3 удаа энэ тэмцээний шигшээд шалгарч байсан Роддикийн дараагийн тойргийн өрсөлдөгч нь Германы Бьорн Пау байх болно.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович төв кортын хаалтын тоглолтыг хийж Америкийн Райн Харрисоныг 6:4 6:4 6:4-ийн харьцаатай дараалсан сетэд буулган авлаа. Аварга цолыг хамгаалагч Серби теннисчин хэдийгээр топ формдоо орсон мэт харагдахгүй байгаа ч №48 Харрисоныг ямар нэг асуудалгүй хожсон нь энэ юм.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Thu Jun 28, 2012 11:58 am

US OPEN-ий аварга Саманта Стосур 2-р тойрогтоо ялагдал хүлээснээр энэ тэмцээнийг орхисон хамгийн өндөр чансаатай тамирчин боллоо. №5 Австрали бүсгүй голландын Аранта Рустай өрсөлдсөн ч 2:6 6:0 6:4-ийн харьцаатайгаар ялагдаж тэмцээнийг орхисон байна. Эхний сетэд 6 гэйм дараалан алдсан тэрээр хэдийгээр нэг ч ялагдалгүй 2-р сетийг авсан ч 3-р үеийг 3:0 гэсэн харьцаагаар эхлүүлж хэзээ ч эргэн ирэлт хийж чадсангүй. Стосур зүлгэн талбайд угаас муу амжилтыг үзүүлдэг бөгөөд сүүлийн 2 жилд 1-р шатандаа хожигдож, сүүлийн 9 жилд 3-р шатнаас хэтэрч чадаагүй байсан билээ. Тэрчлэн Австралийн теннисчдын хувьд энэ тэмцээн Стосураар дуусч байна. Эмэгтэйчүүдийн төрөлд хүч үзсэн 5 эмэгтэй теннисчдээс ганц Стосур л ялалт байгуулсан бол эрэгтэйчүүдийн төрөлд 4 тамирчин 4-үүлээ эхний шатнаас хасагдаад байсан билээ.

Тэгвэл 7-д бичигдсэн Данийн Каролин Возниацки Австрийн Тамира Пасект 5:7 7:6 6:4-ийн харьцаатайгаар хожигдон мөн тэмцээнийг орхилоо. Борооны улмаас тоглолт завсарлахын өмнө Возниаки эхний сетэд хожин, 2:0-ээр давамгайлж явсан ч эргэн үргэлжилсний дараа алдаа их гаргасаар ялагдал хүлээлээ. Дэлхийн чансааны 37-д бичигдэж байгаа Т.Пасек Уимблдоны өмнөх сорилго тэмцээн Истбурний AEGON классикт түрүүлсэн юм. Дэлхийн чансааг тэргүүлж явсан ч нэг ч их дуулгад түрүүлж байгаагүй Возниацки анх удаагаа Уимблдоныг нэгдүгээр шатнаас орхиж байгаа энэ ажээ.

Харин энэ улирлын төгсгөлд зодог тайлахаа зарласан Бельгийн Ким Клайстерс 3-р шатанд торох юмгүй шалгарлаа. Тэрээр Чехийн Андреа Хлаваковатай тоглон 6:3 6:3-аар хожжээ.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Fri Jun 29, 2012 7:32 am

За Надал маань нутаг буцлаа даа... Угаасаа нэг л болохгүй байсан юмаа... :smile:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri Jun 29, 2012 2:04 pm

Сүүлийн 5 Их дуулгын, мөн сүүлийн 5 Уймбэлдоны финалд шалгарч байсан Надал 2005 оноос хойш анх удаа 2-р тойрогт өвдөг шороодож байна.
Надал /2/, Росол/100/ 2 хоёулаа 26 настай, Надал 583 хожилтой, Росол 19. Надал 50 цомын эзэн бол, Росол одоогоор нэгийг ч авч амжаагүй байна. Надал Их дуулгын 178 тоглолтонд 70-с доош эрэмбэлэгдэж байсан өрсөлдөгчдөө хэзээ ч хожигдож байгаагүй бол Росол оролцсон 5 Уймбэлдондоо эхний тойрогт л үсэрч байж.

Энэ тойрогт Долгополов /22/, Саймон /13/, Павлючэнко /31/, Бартоли /9/, Сэтковска /23/, На Ли /11/, Стосур /5/ нар өвдөг шороодлоо.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri Jun 29, 2012 2:11 pm

Ноднин Францад түрүүлээд л байсан На Ли, сая Францад хагас шигшээ хүртэл явсан Стосур нтр нь үсрээд л өгөх юм аа.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri Jun 29, 2012 9:17 pm

Жокович Стэпанэкт эхний сэт 6-4-р хожигдлоо. 2 дахь сэт дээр гэхдээ сайн үзжийнөө.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 02, 2012 3:59 pm

Маша маань Ким-г аргалчвал Серенатай финалаас наана таарахгүйм бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Jul 03, 2012 10:25 am

За бороо ороод өчигдрийн тоглолтууд зогсох нь зогсоод үргэлжлэх нь үргэлжлээд.

Жокович Тройкиг 6-3, 6-1, 6-3-р хожин шигшээ 8-д шалгарсан. Мэйер Гаскүэт хоёрын хожсонтой тоглоно.
Фэдэрэр Малиссэг 4 үе тоглож байж хожин шигшээ 8-н тоглолтод Истоминыг хожсон Южныйтэй таарлаа.

Эхний үед Фиш Цонгаг 6-4-р, Муррэй Чиличийг 7-5-р, Мэйер Гаскүэтийг 6-3-р хожоод тоглолтууд уг нь эхлээд явж байсан, хойшлуулчихсан байна.

Ролан Гаррост түрүүлсэн Шарапова 4-р ойрогт Лишицкид 6-4, 6-3-р хожигдлоо.

Шигшээ 8-д:
Лишицки vs Кэрбэр
Радванска vs Кирилэнко
Сэрэна vs Квитова
Пазэк vs Азарэнка
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 03, 2012 10:37 am

Өө Маша минь дээ. энэ Лисицки бас аятайхан дамшиг бна шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Jul 03, 2012 10:40 am

Шарапова Уймбэлдонд түрүүлсэн бол 2002 онд Сэрэна 1 жилд Ролан Гаррос, Уймбэлдонд 2ууланд нь түрүүлснээс хойших энэ амжилтыг үзүүлж буй эхний хүн болох байж.

4-р тойрогт хожигдсоноор Азарэнка, Радванска 2-н нэгт чансааны эхний байраа алдахаар боллоо.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Jul 03, 2012 5:34 pm

(8) Angelique Kerber vs. (15) Sabine Lisicki
—Head-to-Head: Kerber leads 4-0

(3) Agnieszka Radwanska vs. (19) Maria Kirilenko
—Head-to-Head: Radwanska leads 5-2

(4) Petra Kvitova vs. (6) Serena Williams
—Head-to-Head: Williams leads 2-0

(2) Victoria Azarenka vs. Tamira Paszek
—Head-to-Head: Azarenka leads 2-0
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Tue Jul 03, 2012 11:13 pm

Надал, Маша 2 баларлаа шүү... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Kun Agüero » Wed Jul 04, 2012 1:49 am

Semis

Djokovic vs Federer
Murray vs Kohlschreiber

minii taamaglal
City of Dreams
User avatar
Kun Agüero
 
Posts: 330
Joined: Sun Oct 23, 2011 10:06 pm
Location: Manchester, City east

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Wed Jul 04, 2012 2:28 am

Мюррай нэг түрүүлээсэй дээ, их удаан харж байгаамсан, даанч Федерер бас байгаад байх юм :D
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed Jul 04, 2012 10:24 am

ARBAR wrote: (8) Angelique Kerber vs. (15) Sabine Lisicki
—Head-to-Head: Kerber leads 4-0

(3) Agnieszka Radwanska vs. (19) Maria Kirilenko
—Head-to-Head: Radwanska leads 5-2

(4) Petra Kvitova vs. (6) Serena Williams
—Head-to-Head: Williams leads 2-0

(2) Victoria Azarenka vs. Tamira Paszek
—Head-to-Head: Azarenka leads 2-0


Бүсгүйчүүд маань хожиж байснууд нь л хожоод гараад ирж дээ эндээс харахад.

Хагас шигшээ

(8) Angelique Kerber vs. (3) Agnieszka Radwanska
—Head-to-Head: Tied 2-2

(6) Serena Williams vs. (2) Victoria Azarenka
—Head-to-Head: Williams leads 7-1
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed Jul 04, 2012 10:26 am

(1) Novak Djokovic vs. (31) Florian Mayer
—Head to Head: Djokovic leads 1-0

2011 оны Дубайн тэмцээний шигшээ 8-д таарч Жокович 7-6, 6-1-р хожиж байсан байна.

(3) Roger Federer vs. (26) Mikhail Youzhny
—Head to Head: Federer leads 13-0

Энэ хоёр 5 удаа ногоон талбай дээр таарахад тавууланд нь Фэдэрэр хожиж байсан юм байна. Хамгийн сүүлд Halle-д хагас шигшээд тааран тоглож 6-1, 6-4-р Маеэстро маань төвөггүйхэн буулган авчээ.

(4) Andy Murray vs. (7) David Ferrer
—Head to Head: Tied 5-5

Энэ 2 ногоон талбайн дээр өмнө нь огт таарч байгаагүй бөгөөд Муррэй 5 хожлоо хатуу хучилттай талбай дээрээс авсан бол Фэррэр 5 хожлынхоо 4-г нь шороон талбай дээрээс авсан байна. Хамгийн сүүлд энэ 2 Ролан Гарросын шороон талбай дээр таарч Фэррэр учраагаа 6-4, 6-7, 6-3, 6-2-р хожсон билээ.

(5) Jo-Wilfried Tsonga vs. (27) Philipp Kohlschreiber
—Head to Head: Tsonga leads 5-1

Их дуулгад хоорондоо таарч байгаагүй. Филиппийн 1 хожил нь тэртээ 2009 онд юм байна.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Wed Jul 04, 2012 3:13 pm

Феррер, Муррэй 2-ийн тулаан л хамгийн гоё болно доо... Одоо Феррер хусчихвал бараг эхний 4 рүү ороод ирэх дөхөж байгаа байх шүү..
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron