За шигшээн өдрийн тэмдэгэлэлийн Хорваттай хийсэн тоглолтын хэдэн юм хум оруулчихъя... Удахгүй Францын тоглолт орохоор нь оруулахыг бодомз...
Spain vs. CroatiaНэг: Хэсгийн тоглолтонд Испаний шигшээ баг бусад багуудаас хамгийн олон гоол оруулсан, хамгийн бага гоол алдсан, хамгийн их бөмбөг эзэмшсэн, хамгийн их амжилттай пасс үйлдсэн, мөн дамжуулалтын оновч хамгийн өндөр хувьтай байсан болон нэг гоол оруулахын тулд хамгийн их цохилт зарцуулсан багаар шалгарсан байх юм...
Хоёр: Тэд ингэж хамгаалсан...
Гурав: Удаан хүлээлгэсэн гоолын баяр...
Уг гоолоо Навас удахгүй мэндлэх анхны хүүхэддээ зориулж буйгаа илэрхийлсэн... Түүний эхнэр 8-р сарын дундуур амаржих юм... Түүний оруулсан гоолыг илүү их үнэ цэнэтэй болгосон хүн бол Икер... Тэрээр Ракитичийн мөргөсөн энэхүү цохилтыг хаагаагүй бол одоо Испаничууд тэмцээнийг зурагтаар үзээд сууж байх байсан...
Икерийн нэрийн хуудас дахь бас нэгэн муурын рефлекс энэ болсон гэж хэлж болно
Дөрөв: Рейна тоглолтын үеэр... Мөн түүний гоол дээр гаргаж буй реакц...
Тав: Икер багийнхандаа хаана байрлахыг нь хэлж байгаа болон Рамостой үүсгэсэн ромааанс...
Зургаа: Тоглолтын дараа жэрсинүүд нисэлдсэн мөч... Рамос, Дон, Бускетес, Икер, Арбелоа, Фабри, Пике гээд л бараг л бүгд нүцгэрээд үлдэв...
Мэдээж Фабри хуучин багийн анд Эдуардотойгоо найр тавьсан... Пике Шакирад алсын зайн үнсэлт илгээсэн...
Икер бээлийгээ фэнүүдэд, жерсигээ Хорватын хаалгач Плетикозад өгчихсөн байсан хэдий ч дахин нэг удаа өөрийгөө нүцгэлээд шортоо тайлан фэнүүддээ илгээж буй нь...
Долоо: Хэдийгээр хүмүүс Арбелоагийн тоглолтонд шүүмжлэлтэй хандаж байгаа ч бодит байдал өөр байгааг дараах байдлаас харж болно... Тэрээр Хорватын эсрэг бөмбөгний төлөөх 12 тэмцэлд ялж, 2 ч удаа тун эвгүй сөрөг довтолгоог таслаж, багаасаа хамгийн олон удаа алдаанд өртсөн тоглогч болж (тэр тутамд бөмбөг манайд үлдэнэ), дамжуулалтаа 84%-тай буюу нийт 64 дамжуулалт амжилттай гүйцэтгэж, Кастро ранкийн үнэлэмжээр 9.25 гэсэн үнэлэмжтэй тоглож... Муугүй шүү...
За тэгээд эцэст нь энэ...
Сара талбайн хажууд байхад ч...