Би уул нь энэ Евро-р Английг сайн оролцчихоосой гээд дэмжээд байгаа ухаантай... хаха... Жеррардийгаа албан ёсоор багаа ахлаад өөрийн боломжтой үедээ сүүлийн боломжоо сайн ашиглаасай гэж бодох юмаа...
Тэгээд урьд шөнийн гараа бол надад үнэхээр таалагдсан... их гоё гараа байсан... Ард бол Англи ямар ч баг дээр сайхан автобус биш юмаа гэхэд хөөрхөн микро зогсоочих боломжтой гэдэг нь харагдлаа...
Дундын 3 бол хангалтгүй байнаа... Аагийгийн хэлснээр Жеррард маань л чааваас цэвэрлэгээнд гүйж байна, хааяа нэг боломж нь таарсан үед урагшаа боломжийн сайхан алсын пасс хэдийг хаялаа...
Паркер ёстой суг... Ер нь гарыг уулаасаа хэт үнэлээд байсан гор нь энэ... За тэгээд АМ дээр тоглосон Янг хангалтгүй талдаа... Гэхдээ үүний хамгийн том алдаа нь Янг-н өөрийн байрлал биш, ийм ачаалал авах хэмжээний тоглогч биштэй нь холбоотой байх...
Милнэр хамгаалалтанд жаахан туслаж байснаас яг ч гийгүүлсэн юмгүй... тааруухан талдаа... 100 боломжийг алдсан... тэрэн дээр харин Янг байснуу үнэхээр гоё хаясан шүү...
... хэрвээ энэ гоал болсон байсан бол Янг-г ингэж флоп-р нь дуудахгүй л байсан байх...
Окс-г яг ч бас сайн дэмжиж өгөөгүй л дээ... хөөрхий сайран хацарласан жаалийг... хэхэ... ерөнхийдөө Франц илүүрхээд бөмбөг эзэмшээд явчихсан болохоор араасаа дэмжлэг, гоё уралдуулсан пасс байхгүй Окс-г анхаардаг нь ч байхгүй жаахан сугарсан юм шиг харагдсан байхаа... гэхдээ Окс-г гараанд гаргасан нь лав их таалагдсан, гоё зоригтой шийдвэр... яахав Франц бол сайн баг, Украйн, Швед дээр өөр тоглож мэднэ... Валкотт-с лав илүү тоглоно гэж бодож байгаа...
Вэлбэк-г би муу тоглосон гэхгүй ээ... чадлаараа л зүтгэсэн... Рүүнийгүй Английн шигшээн хувьд Вэлбэк хамгийн сайн сонголт... боломжуудыг үүсгэхийг оролдож байсан, зүтгэж байсан, хууралт, бусадтайгаа ойлголцох гээд их боломжийн оролдлого хийж байна лээ... би хувьдаа Рүүний-г иртэл дараагийн тоглолтонд дахиад Вэлбэк-г гаргаасай гэж бодож байгаа...
Дунд ротэшн хийгээд Жеррард-г АМ дээр тавьбал довтолгоо хамаагүй цэгцтэй болно байх, даанч арын 2 нь олигтой тоглохгүй байх вий, тэгвэл жинхэнэ өнөө Жеррардад маань ч олигтой тус ирэхгүй бүр балрана... Гэхдээ жигүүрт Валкотт-г Милнэр-н оронд гаргаад Милнер-г Жеррард-тай цуг төвд тавиад урд нь Янг гээд үзвэл арай дундаа гайгүй үздийм болвуу... Милнер бол яг дунд үзэхэд Паркер-с сайн үзнэ шүү... урд тэгээд хурдтай залуус нь дээр дээ... Каррол нтр бол шал дэмий санагдаж байна... хурдтай, скилтэй залуус нь байвал сөрөгт найдаж болох юм... уулаасаа хамгаалалтандаа микро зогсоочиж байгаам чинь хамгаалалтанд тусалдаг нэрийдлээр удаан, болхи, техник муутай довтлогч оруулаад яах ч юм... зөвхөн сэт-пийс-д найдаад уу... Тэр Дефо ч гараанд худлаа дөө... сүүлд Жеррард-н мөргөөд өгсөн янзын дамжуулалтыг яав... дүлэгнэж байгаад л арын хамгаалагчиддаа бариулчиж байгаам...
Гарууд тэгээд Английн шигшээг дэмжиж байгаам бол наад клубийн үзлээ орхиочээ... бүгд л клубээрээ шааж байнаа...