Манай баг өнгөрсөн улиралд Пичичи болон Замораг авсан билээ.. Тэгвэл багаараа болон хувь тоглогчийн хувьд өнгөрсөн улиралд лигтээ чамгүй амжилттай байсан ба эдгээр статистикуудтай танилцацгаая:
Багийн стат:
Манайх лигтээ хамгийн бага буюу нийт 29 гоол алдсан \дунджаар 0.76 хувь юм\ ба Реал 32 гоолыг нийт тэмцээний турш алдсан нь лигт хоёрт орно..
Манайх лигтээ хамгийн бага буюу нийт 258 цохилтыг хаалгандаа хүлээн авсан \дунджаар 6.79 хувь юм\ бол Реал 370 цохилтыг хүлээн авч хоёрт орж байна...
Манайх лигтээ 114 гоолтойгоор хамгийн их гоол оруулсан хоёрдахь баг \дунджаар 3 хувь юм \ бол Реал 121 гоол оруулсан..
Манайх хамгийн олон буюу 5 удаа чөлөөт цохилтоос гоолдсон баг байсан ба Малага болон Бетис тус бүр 4 удаа чөлөөт цохилтоос гоол оруулжээ..
614 цохилт хаалга руу цохиж \ дунджаар 16.16 \ лигийн хамгийн олон цохилт гүйцэтгэсэн хоёрдахь баг болсон бол Реал 713 цохилт гүйцэтгэсэнээр нэгд бичигдэж байна..
Мөн 260 удаа булангийн цохилт авсанаар лигийн хамгийн олон булан авсан хоёрдахь баг болсон \ дунджаар 6.84 хувь юм\ ба Атлетик 263 булан гүйцэтгэсэнээр нэгд бичигджээ..
Манайх лигтээ 119 удаа булан эсрэг багтаа өгсөн нь хамгийн бага булангийн цохилт алдсан баг \ дунджаар 3.13 хувь юм\ бөгөөд Малага 138-тойгоор лига-г тэргүүлжээ..
Манайх 612 алдаа хүлээн авсан нь \ дунджаар 16.11 хувь юм \ лигтээ хоёр орох үзүүлэлт болсон бол Малага 642 алдаа авсан байна..
Манайх 382 алдаа гаргасан нь \ дунджаар 10.13 хувь юм\ лигээ тэргүүлсэн бол Малага 411 алдаатайгаар хоёрт орсон..
82 шар хуудастайгаар лигийн хамгийн бага "шарласан" хоёрдахь баг болсон бол Малага 78 шартайгаар нэгд орсон..
Тоглогчдын хувийн стат:
Шави маань хамгийн олон амжилттай дамжуулалт өгсөн тоглогчоор улирлыг дуусгасан: 3,024.
Дамжуулалтын "салбарт" мөн Алвэс 2,672 дамжуулалт гүйцэтгэснээр 3-т Шаби Алонсо-н ард орж байна. Алонсо (2,880)
Пичичи-н эзэн Мэсси маань хаалга руу 198 цохилт гүйцэтгэн хоёрт жагссан бол Роналдо 252 цохилттойгоор лигийг тэргүүлжээ..
Мэсси улирлын хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогчоор Өзил-н хамт шалгарсан:16
Аргентин залуу маань улирлын хамгийн олон алдаа гаргуулж шар хуудас авахуулсан хоёрдахь тоглогч болжээ.. Нэгдүгээрт Навас 25-тайгаар орсон..
Мэсси бас хамгийн олон dribble хийх гэж оролдсон (394) тоглогч болсон ба хоёрт Jefferson Montero (312) оржээ..