МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Sun Jun 10, 2012 3:22 pm

Энэ ёстой ганган зураг байнаа.
Image
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Kaka'8 » Sun Jun 10, 2012 4:36 pm

Пэээээээ Лүкас Моура гээд байгаа чинь аймар гар байна хө. Тэр скилл мүүвс эд бол ер нь бол дийлдэхгүй. Хэзээ ч дайв хийдэг гар байна,

2013 ирнэ гэх юм бол,би бол шууд баярлана
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby rednasca » Sun Jun 10, 2012 6:29 pm

Тэр Польшийн дасгалжуулагч чинь хэвлэлийнхнээс залхаад адбаар тэгж хариулсийм гэсэн...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Sun Jun 10, 2012 8:44 pm

Image
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby budee » Sun Jun 10, 2012 11:17 pm

TJ wrote:Image


Ёооо алаад хаясан, шартай Бразил байна даа кккк
Hala Madrid!
User avatar
budee
 
Posts: 180
Joined: Thu Feb 28, 2008 4:27 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby budee » Sun Jun 10, 2012 11:26 pm

Манайхан Силваг авч чадахгүй гэж үзсэн бололтой, нөхөр өөрөө тэндээ байна гэсэн болохоор. Одоо тэгээд Эвертоны Феллайныг авахаар сонирхож байгаа гэх юм. Алонсо, Хедира, Сахин байхад яг тэр байрлал дээр юун бас Фаллайныв дээ
Hala Madrid!
User avatar
budee
 
Posts: 180
Joined: Thu Feb 28, 2008 4:27 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Mon Jun 11, 2012 5:15 pm

http://www.marca.com/en/
Марка англи хувилбартай болж :eek:

Image
Ди Мариа цалингаа 1 саяар нэмүүл 3 саяыг авахаар болжээ.. Өмнөх гэрээн дээрээ 2 сая еврогийн цалин авч байсан тэрээр багийн тоглогчдын дунд багавтар цалинтай дээр нь орж байсан. Ноднин зунаас хойш л хөөрхий цалингаа нэмүүлмээр байнаа гээд байсан ийнхүү нэмлээ гэж..

Тоглогчид шигшээн тоглолт гэж байх хойгуур Мистер маань сайхан амарч тоглолт үзсэн шигээ л явж байна дөө хэхэ.. Уржигдар Герман-Португаль, өчигдөр Испани-Италийн тоглолтыг үзэж сонирхсон тэрбээр өнөөдөр Мадридад ирээд маргааш Сингапур луу нисэх гэнэ. Энэ далимаараа Малайз, Индонез ч орох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Улмаар Азид 4-5 хоночихоод Мадридад гэртээ ирээд хэсэг байж байгаад гэр бүлээрээ Португаль руугаа явах гэнээ..Тэгээл шинэ улирлын бэлтгэлдээ гарах юм байна.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Tue Jun 12, 2012 1:52 pm

Моуринью Ливерпүүлийн төв Даниел Аггерийг сонирхож байгаа гэнэ. Голланд-Данийн тоглолтыг үзээд манай хүнд нөхөр их л таалагдсан бололтой.. Ойролцоогоор 18 саяын санал тавихаар бэлдэж байгаа сурагтай..

AC Milan join forces with Sheikh Mohammed to go for €200M Real Madrid star Ronaldo

Миланы хотын 2 баг манай Нури Сахиныг сонирхож байнаа.. Сахин маань өнгөрсөн улиралд олигтой тоглоогүй болохоор манай хүнийг явна гэж их шуугиад байгаа гэхдээ саяхан өгсөн ярилцлагандаа Мадридад үлдэнэ, ирэх улирал минийх байх болноо гэсэн юм чинь үлдэх нь дамжиггүй ээ..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Tue Jun 12, 2012 2:05 pm

Image
Сагсны баг маань Барсаг 85-59р бут ниргэжээ.. Ийнхүү цувралыг 2-1р тэргүүлж эхэллээ.. Одоо ганцхан хожил л дутуу

85 - REAL MADRID (25+21+23+16): Llull (12), Suarez (2), Singler (4), Velickovic (3), Tomic (8) -starting five- Pocius (1), Begic (5), Reyes (15), S. Rodriguez (6), Carroll (17), Mirotic (12), Jorge Sanz (-).

59 - BARCELONA REGAL (23+9+10+17): Sada (4), Navarro (8), Mickeal (9), Lorbek (9), Vazquez (2) -starting five-, Huertas (4), Eidson (3), Ingles (4), Rabaseda (3), Ndong (0), Garcia (-), C. J. Wallace (13).
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby budee » Tue Jun 12, 2012 4:52 pm

Сахин үлдээсэй гэж бодож байна. Ирээд олон жил болоод тоглох цаг хангалттай байгаад муу байгаа биш дээ. Бага минут тоглосон, ядаж байхад гэмтэл бас нэрмээс болсон гээд олон шалтгаан өнгөрсөн улиралд байсан. Энэ жил Алонсо маань 30 гараад ядардаг болох биз, тиймээс Моу Алонсогоо хайрлаад Сахин бэртэл гэмтэл багатай байвал минут олгох байлгүй дээ
Hala Madrid!
User avatar
budee
 
Posts: 180
Joined: Thu Feb 28, 2008 4:27 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Tue Jun 12, 2012 4:55 pm

Сахин угаасаа үлдэнэ гэдгээ хэлсэн.. Санаа зоволтгүй хэхэ..
Ирэх улиралд улирлын өмнөх бэлтгэл нтр гээд хамаг юмандаа оролцоод эхнээсээ л явчих хэрэгтэй
Ноднин зун яг энэ үеэр бэртэлтэй байсан..
Моуриньюгийн хувьд улирлын өмнөх бэлтгэл л хамгийн чухал байдаг гэсэн..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Wed Jun 13, 2012 4:14 pm

Моуринью удирдлагуудад Майконыг авахыг санал болгосон гэнэ.. Майкон энэ жил 31 настай.. Моуринью ч ирснээсээ хойш л Майконыг авчрах гээл үзээд байгаа. Ямарч л байсан манай сонирхож байгаа баруун аруудаас Моуриньюгийн №1 сонголт.. Надад одоо бол дэмий л санагдаж байна..

Шалькегийн баруун жигүүрийн хамгаалагч Benedikt Höwedes гэсэн нэр дуулдаад эхэллээ.. Benedikt Höwedes нь энэ жил 24 настай.. Төв болон баруун жигүүрт тоглох боломжтой.. Шалькегийн бүтээгдэхүүн.. Гэрээ нь 2014 онд дуусна..

Реал Мадрид Кастилла Лукена багийн довтлогч Quini-г эгнээндээ нэгтгэсэн байна.. Quini нь өнгөрсөн улиралд багтаа 9 гоолоор тус барьсан.. Ирэх жил Кастиллагийн хамт 2-р дивизонд сайн тоглох бизээ.. Quini гээд байгаа залуугийн талаар ямар нэгэн мэдээлэл алга даа..

Image
Реал Мадрид клубт 1948-1953 оны хооронд тоглож байсан алдарт довтлогч Пахино өчигдөр буюу 6 сарын 12ны өдөр 89 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ :) . Тэрээр Реал Мадридын төлөө 144 тоглолтонд оролцож 124 гоол оруулж байсан юм..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby SAVAGE » Wed Jun 13, 2012 9:20 pm

Сванси манай өмсгөлийг хусчихаж
Image
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Dj Tuvshin » Wed Jun 13, 2012 11:24 pm

Ёстой тасархай болж :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby o_baatar316 » Thu Jun 14, 2012 12:11 am

Ккк нээрээ гоё болж.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby sanchirb » Thu Jun 14, 2012 9:42 am

ХЭХЭХЭ, гоё л харагдаж байн ...
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Thu Jun 14, 2012 12:49 pm

2 жилийн өмнө Моуринью анх Мадридад ирээд Майконыг авахаар 25 саяыг санал болгож байсан хэдий ч тэр үед Интер режектэлж байсан билээ.. Тэгсэн одоо 10 саяар зарахад бэлэн гэнэ. Майконы жилийн цалин нь 4 сая..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Thu Jun 14, 2012 9:37 pm

КР Евро дээр яагаад байнаа.Сая Данитай тоглосон тоглолт-г хараад ямар их уур хүрвээ?
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby budee » Fri Jun 15, 2012 3:18 am

Майкон одоо дэмий биз дээ, сүүлийн 2 улирал үнэхээр сайн байсангүй, ядаж ямар өндөр цалинтайн кккк. Ховедс нь дээр байж мэднэ, Ван дер Вийл яасын болдоо, хэрэгтэй тоглогч гэж бодоод байгаа
Hala Madrid!
User avatar
budee
 
Posts: 180
Joined: Thu Feb 28, 2008 4:27 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Fri Jun 15, 2012 7:43 am

Уг нь манайд баруун жигүүр хэрэггүй л байгаа юм даа. Төвдөө хүн аваад Рамосыг баруунд тавихад л болно дөө.
Марка англи хувилбартай болсон, АС бас дагаад англи болжээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Fri Jun 15, 2012 3:19 pm

Сао Паулогийн ерөнхийлөгч Joao Paulo de Jesus Lopes өчигдөр Какатай уулзаж ярилцсан бөгөөд тэрээр энэ зун багаа орхихыг хүсч байгаа гэж хэлсэн байна. Тэрнийг Англи болон Италийн хэд хэдэн клубууд сонирхож байгаа, тэр энэ зун Мадридыг орхих байх гэж.. Манайх бол дажгүй санал ирвэл зарнаа л гэцэн байгаа..

Жозе Моуринью:"Би 3 өөр багийг Аваргуудын лигт түрүүлүүлсэн дасгалжуулагч болмоор байна. Бид энэ улиралд Ла Лигтээ түрүүлж чадсан, харин бидний ирэх улирлын зорилго Аваргуудын лиг байх болно."
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby CAHAKA » Fri Jun 15, 2012 6:27 pm

Төвдөө уг нь Хуммэлс-г дарчихвал их аятайхан болох гээд байгаа юм даа. Нөхөр даанч саяхан гэрээ сунгасан багаа орхих хүсэлгүй байгаа биз дагаад тэнгэрт хадсан үнэтэй л байх даа. 1 2 жилээс өөр багт алдчихалгүй шиг байж байгаад баг нь жаахан тааруу амжилт үзүүлээд эхлэх үед аваад ирвэл ч...
Сүүлийн үед сайн хамгаалагч олно гэдэг ч нүдний гэм болжээ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Fri Jun 15, 2012 6:36 pm

Уул нь ч Сейконигийн хэлдэгээр нэг сайхан төвийн хамгаалагч л туучмаар байх юм.. Гэхдээ сонирхож байгаа нэр холбогдож байгаа хүмүүс нь дандаа баруун ар.. Яалтчгүй тэхээр энэ жил баруун ар л авч таарах юм шиг байгаан..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Amgaa » Fri Jun 15, 2012 6:48 pm

Энэрэл wrote:Жозе Моуринью:"Би 3 өөр багийг Аваргуудын лигт түрүүлүүлсэн дасгалжуулагч болмоор байна. Бид энэ улиралд Ла Лигтээ түрүүлж чадсан, харин бидний ирэх улирлын зорилго Аваргуудын лиг байх болно."


Манайх ЧЛ авхын тулд энэ жил 80саяг цацна гэсэн шдэ. Хоорондоо алалцаад байждээ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Fri Jun 15, 2012 7:35 pm

Өнгөрсөн улирлын 10 онцлох үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс харан нэрлэж байна.. Энэ зөвхөн миний өнцгөөс гэдгийг ойлгоорой..

Image
10. ГАЙХАЛТАЙ ЭРГЭН ИРЭЛТҮҮД
Малага, Гранада, Майорка, Спортинг Гихон, Атлетик Билбао гээд маш олон багт хожигдож яваад багаа эргэн ирж ялалт байгуулсныг бид бүгд энэ улиралд маш олон тоглолтонд харсан. Үнэхээр энэ улиралд багийн сэтгэл зүй өндөр болсныг мөн Моуринью тоглогчдоо хэрхэн зоригжуулж байсныг та бүхэн үүнээс харч болно.

Image
9. 2011 ОНЫ ЗУНЫ НАЙМААНУУД ХЭР НҮДЭЭ ОЛСОН БЭ?
Коентрао, Каллехон, Сахин, Алтинтоп, Варане. Эдгээр 5 тоглогчийг авахад Реал Мадрид клуб 55 сая евро зарцуулсан. Тэд хэргээ бүтээсэн болов уу?
Коентрао өнгөрсөн зуны хамгийн үнэтэй наймаа.. 30сая.
Каллехоны хувьд 5 саяар ирсэн. Реал Мадридын хүүхдийн академиас гаралтай залуу. Олон ч хэрэгтэй гоол оруулсан даа. Хэрэгтэй гоолоос гадна түүний гоолын баяр мадридиста бидний хайрыг хэдийн татсан билээ.
Сахин, Алтинтоп нарын хувьд өнгөрсөн улирал бэртэл гэмтлийн асуудлаас болоод олигтой тоглолт үзүүлж чадаагүй. Тус бүрдээ 10 хүрэхтэй үгүйтэй л тоглолтонд оролцож байсан. Ирэх улиралд Сахины хэрэг их болно доо. Халуун цуст турк залуу маань ирэх улирал минийх байх болноо гэдгээ хэлээд байгаа. Үнэхээр тэрнийх байгаасай.
Варане. Дөнгөж 19тэй хэдий ч ирээдүйтэй хамгаалагч гэдгээ харуулаад байгаа. Түүнийг тордоод явах юм бол яах аргагүй ирээдүйн Иерро..
Ерөнхийдөө ингээд дүгнэхээр өнгөрсөн улирлын наймаануудад дунд өгөхөөр байна. Гэхдээ ирэх улиралд тэдэнд илүү сайн тоглож, өөрсдийгөө бүрэн дүүрэн харуулах боломж бий.

Image
8. КАРИМ УУ? ГОНЗАЛО ЮУ?
2010-11 оны улиралд хамгийн хэцүү хүнд байрлал маань довтлогч болоод байсныг та бүгдээрээ тодхон санаж байгаа байх. Харин өнгөрсөн улиралд бид тэгж толгойгоо чилээгээгүй. Карим болон Гонзало гэсэн 2 хон довтлогчтой улирлыг эхлүүлэх гэж байхад дотроо яанаа гэж бодож байсан хүн нилээдгүй байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ улирлын турш 2 довтлогч маань тун гайхалтай тоглолтыг үзүүлцгээсэн. Реал Мадрид 1 довтлогчтой хувилбараар тоглодог болохоор нэг нь суух нь тодорхой. Харин үүнийг Жозе Моуринью маш сайн шийдсэн. Тэр манай 2г ээлжээр ээлжээр довтолгоонд гаргаж байсан бөгөөд хоёулаа гарсан тоглолтууддаа өөрсдийгөө харуулж байлаа.. 2011-12 оны улиралд Карим 32 гоол, Пипита 26 гоол.

Image
7. ЭЛЬ КЛАССИКОГИЙН ХАМГИЙН ХУРДАН ГООЛ
Үүнийг энэ жагсаалтанд оруулах эсэхдээ ихээхэн эргэлзлээ.. Эцэст нь оруулах нь зөв гэж шийдэв.. 2011 оны 12 сарын 10. Гранд дерби буюу ЭЛЬ КЛАССИКО Сантиаго Бернабеуд болов. Тоглолт эхлээд дөнгөж 21дэх секундад Карим Бензема тоглолтын тооны харьцааг нээсэн юм. Энэ бол Эль Классикогийн түүхэн дэх хамгийн хурдан гоол. Гэвч тоглолтын эцсийн үр дүн нь бидний хүссэнээр байсангүй. Барселона дарааллан 3 гоол оруулж биднийг талбай дээр маань 3:1р хожсон юм.

Image
6. ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ
Жилээс жилд Реал Мадридын хамгийн том асуудал энэ байсаар ирсэн. Өнгөрсөн улиралд ч гэсэн. Карвалью ирсэн улиралдаа маш гайхалтай тоглолтыг үзүүлж байсан бол өнгөрсөн улирлын ихэнхийг нь талбайн гадна хэвтэж өнгөрүүлсэн. Гэхдээ Моуринью Карвальюгийн орон зайг Рамосоор нөхүүлж түүний оронд Арбелоаг баруунд тавьсан юм. Мэдээж төгс сонголт биш болохоор алдаа нилээн л гаргаж байсан. Гэхдээ оргүйгээс охинтой нь дээр гэдэг шүү дээ.

Image
5. РОНАЛДУ РОНАЛДУ БАС ДАХИН РОНАЛДУ
Роналдуг өнгөрсөн улирлынхаа гайхалтай амжилтыг давтаж ахиулж чадна гэдэгт итгэж байсан хүн хэд бол? Роналду өнгөрсөн улирлыг өөрийнхөө карьер дахь хамгийн гайхалтай улирал гэж нэрийдэж байгаа. Учир нь тэр энэ улиралд өнгөрсөн улирлын 53 гоолын амжилтаа 60 болгож ахиулсан. Хэдийгээр Аваргуудын лиг, Ла Лигийн алиных нь ч мэргэн бууч болоогүй ч түүний гоолууд бүгд үнэ цэнэтэй чухал гоолууд байсан юм. Ла Лигт оруулсан 46 гоолынхоо 23г нь гэртээ, 23г нь айлын талбайд оруулсан. Мөн Ла Лигийн бүх багийн эсрэг гоолдсон анхны тоглогч болсон билээ..

Image
4. РЕКОРДУУД БА ЕВРОПЫН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ДОВТОЛГОО
Реал Мадрид өнгөрсөн улиралд маш олон рекордын эзэн болсон. Ла Лигт нэг улиралд хамгийн олон гоол оруулсан, ялалт байгуулсан гээл. Мөн Аваргуудын Лигт хэсэгтээ нэг ч ялалт амсаагүй 3 дахь баг болсон гээл. Шударга хэлэхэд би тэр болгоныг нь сайн санахгүй л байна :ногоон: . Аа тийн нэг чухал рекордоо мартах гэж байна. Ла Лигийн түүхэн дэх хамгийн өндөр оноог цуглуулсан. 100 оноо
Бас урд талын 3аа дурдахгүй өнгөрч чадахгүй. Рон, Бенз, Пипита 3 ч ихээ олон рекорд эвдсэн дээ. Европын хамгийн хүчирхэг довтолгоотой баг.

Image
3. МЮНХЕНД ОЧИХОД ГАНЦХАН АЛХАМ Л ДУТЛАА
2010-11оны улиралд бид Аваргуудын Лигийн хагас шигшээгээс хасагдаж байлаа. Тэгсэн өнгөрсөн улиралд мөн л энэ шатнаасаа хасагдлаа. Энэ удаа Байернтай 2 тоглолтын нийлбэр дүн тэнцэж пенальти цохиж хожигдсон юм. Дэлхийн шилдгүүд болох Роналду, Кака нар дарааллан алдав. Икерт энэ хоёрын алдааг цайруулах том хариуцлага ирсэн. Тэр ч хариуцлагаа ухамсарлаж Кроос, Ламм нарын цохилтыг дарааллан хаасан юм. ГЭВЧ .. Дэд ахлагч Серхио Рамос чухал үед шувуу буудав. Ийнхүү Реал Мадрид 10 дахь цомоо авах мөрөөдөл дахин нэг жилээр ухарлаа..

Image
2. БАРСАГ КАМП НОУД
Байернтай хийх 2 тоглолтын дундуур Тайтлын хувь заяаг шийдэх тоглолт КАМП НОУД болсон юм. Энэ тоглолтонд Реал Мадридыг хожно гэж итгэж байсан хүмүүс цөөхөн байсан байх. Учир нь энэ улиралд Барсатай 5 тоглохдоо 3 хожигдож 2 тэнцсэн байлаа. Ядаж байхад Барса талбай дээрээ.. Гэхдээ Реал Мадрид тоглолтын эхнээс гайхалтай тоглолтыг үзүүлж Хэдира тооны харьцааг нээсэн юм. 2р үед Барса хариуг нь барьсан. Энэ үед Реалын фенүүд дотроо хожигдох вий гэж айж харин Барсагийн фенүүд баг нь дахиад хийнэ гэдэгтээ итгэлтэй байсан юм. Гэтэл Реал Мадридын супер од Криштиано маш чухал гоолыг Виктор Валдезын хаалганд оруулсан юм. Тэрээр гоол оруулсныхаа дараа Барсагийн фенүүдэд хандан:"Дуугаа намсгацгаа, юу ч өөрчлөгдөөгүй байна, би аль хэдийн хийчихлээ" гэж байсан. Магадгүй өнгөрсөн улирлын хамгийн шилдэг зураглал.

Image
1. 32
3 жил дарааллан ЛаЛигийн цомоо Барсад алдаад байсан Реал Мадрид энэ улиралд нэр төртэйгөөр Ла Лигийн 32 дахь цомоо хүртсэн юм. 38 тойргийн тоглолт 121 гоол, 32 ялалт, 100 оноо. Тиймээ энэ бол тэдний бүтэн жилийн хөдөлмөр. Тэд энэ цомыг хүртэх хэрэгтэй.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron