Өнгөрсөн улирлын 10 онцлох үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс харан нэрлэж байна.. Энэ зөвхөн миний өнцгөөс гэдгийг ойлгоорой..
10. ГАЙХАЛТАЙ ЭРГЭН ИРЭЛТҮҮДМалага, Гранада, Майорка, Спортинг Гихон, Атлетик Билбао гээд маш олон багт хожигдож яваад багаа эргэн ирж ялалт байгуулсныг бид бүгд энэ улиралд маш олон тоглолтонд харсан. Үнэхээр энэ улиралд багийн сэтгэл зүй өндөр болсныг мөн Моуринью тоглогчдоо хэрхэн зоригжуулж байсныг та бүхэн үүнээс харч болно.
9. 2011 ОНЫ ЗУНЫ НАЙМААНУУД ХЭР НҮДЭЭ ОЛСОН БЭ? Коентрао, Каллехон, Сахин, Алтинтоп, Варане. Эдгээр 5 тоглогчийг авахад Реал Мадрид клуб 55 сая евро зарцуулсан. Тэд хэргээ бүтээсэн болов уу?
Коентрао өнгөрсөн зуны хамгийн үнэтэй наймаа.. 30сая.
Каллехоны хувьд 5 саяар ирсэн. Реал Мадридын хүүхдийн академиас гаралтай залуу. Олон ч хэрэгтэй гоол оруулсан даа. Хэрэгтэй гоолоос гадна түүний гоолын баяр мадридиста бидний хайрыг хэдийн татсан билээ.
Сахин, Алтинтоп нарын хувьд өнгөрсөн улирал бэртэл гэмтлийн асуудлаас болоод олигтой тоглолт үзүүлж чадаагүй. Тус бүрдээ 10 хүрэхтэй үгүйтэй л тоглолтонд оролцож байсан. Ирэх улиралд Сахины хэрэг их болно доо. Халуун цуст турк залуу маань ирэх улирал минийх байх болноо гэдгээ хэлээд байгаа. Үнэхээр тэрнийх байгаасай.
Варане. Дөнгөж 19тэй хэдий ч ирээдүйтэй хамгаалагч гэдгээ харуулаад байгаа. Түүнийг тордоод явах юм бол яах аргагүй ирээдүйн Иерро..
Ерөнхийдөө ингээд дүгнэхээр өнгөрсөн улирлын наймаануудад дунд өгөхөөр байна. Гэхдээ ирэх улиралд тэдэнд илүү сайн тоглож, өөрсдийгөө бүрэн дүүрэн харуулах боломж бий.
8. КАРИМ УУ? ГОНЗАЛО ЮУ?2010-11 оны улиралд хамгийн хэцүү хүнд байрлал маань довтлогч болоод байсныг та бүгдээрээ тодхон санаж байгаа байх. Харин өнгөрсөн улиралд бид тэгж толгойгоо чилээгээгүй. Карим болон Гонзало гэсэн 2 хон довтлогчтой улирлыг эхлүүлэх гэж байхад дотроо яанаа гэж бодож байсан хүн нилээдгүй байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ улирлын турш 2 довтлогч маань тун гайхалтай тоглолтыг үзүүлцгээсэн. Реал Мадрид 1 довтлогчтой хувилбараар тоглодог болохоор нэг нь суух нь тодорхой. Харин үүнийг Жозе Моуринью маш сайн шийдсэн. Тэр манай 2г ээлжээр ээлжээр довтолгоонд гаргаж байсан бөгөөд хоёулаа гарсан тоглолтууддаа өөрсдийгөө харуулж байлаа.. 2011-12 оны улиралд Карим 32 гоол, Пипита 26 гоол.
7. ЭЛЬ КЛАССИКОГИЙН ХАМГИЙН ХУРДАН ГООЛҮүнийг энэ жагсаалтанд оруулах эсэхдээ ихээхэн эргэлзлээ.. Эцэст нь оруулах нь зөв гэж шийдэв.. 2011 оны 12 сарын 10. Гранд дерби буюу ЭЛЬ КЛАССИКО Сантиаго Бернабеуд болов. Тоглолт эхлээд дөнгөж 21дэх секундад Карим Бензема тоглолтын тооны харьцааг нээсэн юм. Энэ бол Эль Классикогийн түүхэн дэх хамгийн хурдан гоол. Гэвч тоглолтын эцсийн үр дүн нь бидний хүссэнээр байсангүй. Барселона дарааллан 3 гоол оруулж биднийг талбай дээр маань 3:1р хожсон юм.
6. ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛЖилээс жилд Реал Мадридын хамгийн том асуудал энэ байсаар ирсэн. Өнгөрсөн улиралд ч гэсэн. Карвалью ирсэн улиралдаа маш гайхалтай тоглолтыг үзүүлж байсан бол өнгөрсөн улирлын ихэнхийг нь талбайн гадна хэвтэж өнгөрүүлсэн. Гэхдээ Моуринью Карвальюгийн орон зайг Рамосоор нөхүүлж түүний оронд Арбелоаг баруунд тавьсан юм. Мэдээж төгс сонголт биш болохоор алдаа нилээн л гаргаж байсан. Гэхдээ оргүйгээс охинтой нь дээр гэдэг шүү дээ.
5. РОНАЛДУ РОНАЛДУ БАС ДАХИН РОНАЛДУРоналдуг өнгөрсөн улирлынхаа гайхалтай амжилтыг давтаж ахиулж чадна гэдэгт итгэж байсан хүн хэд бол? Роналду өнгөрсөн улирлыг өөрийнхөө карьер дахь хамгийн гайхалтай улирал гэж нэрийдэж байгаа. Учир нь тэр энэ улиралд өнгөрсөн улирлын 53 гоолын амжилтаа 60 болгож ахиулсан. Хэдийгээр Аваргуудын лиг, Ла Лигийн алиных нь ч мэргэн бууч болоогүй ч түүний гоолууд бүгд үнэ цэнэтэй чухал гоолууд байсан юм. Ла Лигт оруулсан 46 гоолынхоо 23г нь гэртээ, 23г нь айлын талбайд оруулсан. Мөн Ла Лигийн бүх багийн эсрэг гоолдсон анхны тоглогч болсон билээ..
4. РЕКОРДУУД БА ЕВРОПЫН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ДОВТОЛГООРеал Мадрид өнгөрсөн улиралд маш олон рекордын эзэн болсон. Ла Лигт нэг улиралд хамгийн олон гоол оруулсан, ялалт байгуулсан гээл. Мөн Аваргуудын Лигт хэсэгтээ нэг ч ялалт амсаагүй 3 дахь баг болсон гээл. Шударга хэлэхэд би тэр болгоныг нь сайн санахгүй л байна
. Аа тийн нэг чухал рекордоо мартах гэж байна. Ла Лигийн түүхэн дэх хамгийн өндөр оноог цуглуулсан. 100 оноо
Бас урд талын 3аа дурдахгүй өнгөрч чадахгүй. Рон, Бенз, Пипита 3 ч ихээ олон рекорд эвдсэн дээ. Европын хамгийн хүчирхэг довтолгоотой баг.
3. МЮНХЕНД ОЧИХОД ГАНЦХАН АЛХАМ Л ДУТЛАА2010-11оны улиралд бид Аваргуудын Лигийн хагас шигшээгээс хасагдаж байлаа. Тэгсэн өнгөрсөн улиралд мөн л энэ шатнаасаа хасагдлаа. Энэ удаа Байернтай 2 тоглолтын нийлбэр дүн тэнцэж пенальти цохиж хожигдсон юм. Дэлхийн шилдгүүд болох Роналду, Кака нар дарааллан алдав. Икерт энэ хоёрын алдааг цайруулах том хариуцлага ирсэн. Тэр ч хариуцлагаа ухамсарлаж Кроос, Ламм нарын цохилтыг дарааллан хаасан юм. ГЭВЧ .. Дэд ахлагч Серхио Рамос чухал үед шувуу буудав. Ийнхүү Реал Мадрид 10 дахь цомоо авах мөрөөдөл дахин нэг жилээр ухарлаа..
2. БАРСАГ КАМП НОУДБайернтай хийх 2 тоглолтын дундуур Тайтлын хувь заяаг шийдэх тоглолт КАМП НОУД болсон юм. Энэ тоглолтонд Реал Мадридыг хожно гэж итгэж байсан хүмүүс цөөхөн байсан байх. Учир нь энэ улиралд Барсатай 5 тоглохдоо 3 хожигдож 2 тэнцсэн байлаа. Ядаж байхад Барса талбай дээрээ.. Гэхдээ Реал Мадрид тоглолтын эхнээс гайхалтай тоглолтыг үзүүлж Хэдира тооны харьцааг нээсэн юм. 2р үед Барса хариуг нь барьсан. Энэ үед Реалын фенүүд дотроо хожигдох вий гэж айж харин Барсагийн фенүүд баг нь дахиад хийнэ гэдэгтээ итгэлтэй байсан юм. Гэтэл Реал Мадридын супер од Криштиано маш чухал гоолыг Виктор Валдезын хаалганд оруулсан юм. Тэрээр гоол оруулсныхаа дараа Барсагийн фенүүдэд хандан:"
Дуугаа намсгацгаа, юу ч өөрчлөгдөөгүй байна, би аль хэдийн хийчихлээ" гэж байсан. Магадгүй өнгөрсөн улирлын хамгийн шилдэг зураглал.
1. 323 жил дарааллан ЛаЛигийн цомоо Барсад алдаад байсан Реал Мадрид энэ улиралд нэр төртэйгөөр Ла Лигийн 32 дахь цомоо хүртсэн юм. 38 тойргийн тоглолт 121 гоол, 32 ялалт, 100 оноо. Тиймээ энэ бол тэдний бүтэн жилийн хөдөлмөр. Тэд энэ цомыг хүртэх хэрэгтэй.